Categories
мэдээ нийгэм

Эрэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна

рр

Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд хүн төөрсөн дуудлагаар очиход иргэн Н ээжтэйгээ ууланд салхинд гарч байгаад алга болсон тул уулнаас эрэн хайх аврах ажиллагааг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 10 дугаар ангийн 15 албан хаагч, 9 энгийн иргэн, 3 автомашинтайгаар эхлүүлжээ.

Яг одоо Зүрх уулын хоёр талыг самнан эрлийн ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эх сурвалж: НОБГ

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид 149 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 09-19-нд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, үер усны болон зам тээврийн нийт 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган ажилласан байна.

Харин дээрх аюулт үзэгдэл, дуудлагын улмаас усны ослоор 29 хүн, зам тээврийн ослоор хоёр хүн амь насаа алдсан байна.

Тодруулбал, Архангай аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, Баянхонгор аймагт 3, Булган аймагт 2, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Дундговь аймагт 4, Сэлэнгэ аймагт 4, Төв аймагт 2, Хэнтий аймагт 4, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 хүн, нийт 29 хүн (үүнээс 6 хүүхэд) усны ослоор, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2 иргэн зам тээврийн ослоор нас барж, гал түймрийн улмаас 1 иргэн түлэгдэж гэмтсэн.

Мөн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Батцэнгэл суманд 5 гэр, 2 автомашин, 1 мотоцикль, 4438 мал, Ихтамир суманд 1 гэр, 381 мал, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 2, Бүрд суманд 2, Хайрхандулаан суманд 1 гэр, Бат-Өлзий суманд 4 өрх айлын 208 мал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 2, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2, Өмнөдэлгэр суманд 1, Хэрлэн суманд 4 гэр, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 29 гэр, 13 байшингийн дээвэр хүчтэй салхи шуурганд нурж, уруйн үерт урссан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Франц дахь Монголчууд төрийн далбаагаа мөнх цаст Монбланы оройд мандуулжэ

Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Франц Улсад ажиллаж амьдарч буй Цамбын Азбилэг, Баатарын Байгалмаа, Цагаанхүүгийн Батчимэг, Энхбаярын Дөлгөөн, Батсайхaны Дэлгэрмаа, Бадамдоогийн Өнөрбат нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид амжилттай оролцсон байна.

Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч, оролцох боломж бүрдсэн байна.

Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. Тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан бөгөөд 23 км зайн төрөлд Ц.Азбилэг (05:45:31), Б.Байгалмаа (05:00:44), 10км зайд Ц.Батчимэг (01:16:15), Э.Дөлгөөн (01:37:53), Б.Дэлгэрмаа (01:37:52), Б.Өнөрбат (01:19:58) нар амжилттай оролцлоо.

Манай тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.

Тус клуб нь зөвхөн гишүүдийн хүрээнд гүйх биш Францад амьдарч байгаа монголчуудаа нэгтгэх, хамтдаа ууланд алхах, спорт хийх зэргээр цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд багачууд, залуустаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ дэмжих, суралцах, ажиллаж амьдарч буй улс орныхоо нийгэм, олон нийтэд монгол орноо эерэгээр таниулан сурталчлах, зөв үлгэрлэл үзүүлж байгаад гүйлтийн клубын гишүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас Франц Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүн амын 64.8 хувь вакцины I тунд, 56.6 хувь нь II тундаа хамрагдаад байна

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долоодугаар сарын 20-нд боллоо.Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааний хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК хариуцлагын гэрээний дагуу 2510 иргэн, ААН-ийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ

Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувьд хүрчээ

Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тайванбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй гэв.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: Ажлын байрыг дэмжих хүрээнд гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.

Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харицуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Засгийн газрын хуралдааны үеэр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих ажлын хэсэг байгуулах, Экспорт болон Үндэсний орон сууцжуулалтыг дэмжих хууль боловсруулахыг Ерөнхий сайд танхимын гишүүддээ үүрэг болголоо. Мөн намрын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот хоорондын нийтийн тээврийн үнэ нэмэгдлээ

Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн.

Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2390 төгрөг болж 26,7 хувиар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон.

Дээрх тушаал шийдвэртэй уялдуулан хот хоорондын нийтийн тээврийн тарифыг 1 хүн.км-ийн өртгийг 60-65 төгрөг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр харилцан тохиролцсон хэрэгжүүлээд байна.

Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700 – 20,000 төгрөгөөр нэмэгдсэн болно. Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 15-ныг хүртэл ажиллах шинжилгээний цэгүүд

Шинжилгээний цэгүүдийн 2021 оны долдугаар сарын 19-нөөс 2021 оны наймдугаар сарын 15-ны хооронд ажиллах хуваарь:

No description available.

Categories
мэдээ нийгэм

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн төвд “Ковид-19”-ийн халдвар гарчээ

2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ачлал хүүхдүүд” төрийн бус байгууллагад “Ковид-19” халдвар гарчээ. Тус асрамжийн төвд өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 настай 48 хүн байгаа аж.

Анх тус төвийн асрагчаас нь ковид19 илэрч удалгүй ихэнх хүн халдвар авсан байна.