Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хад суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулж байна

Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж буй юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ПСР шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.

Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Баянбүрд”-ийн борооны ус зайлуулах шугам угсрах ажлын явц 36 хувьтай байна


Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, “Баянбүрд”-ийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна.

Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.

Иймд тус асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлжээ.

Долдугаар сарын 14-18-ны хооронд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулсан. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худаг угсарсан байна. Ажлын явц одоогоор 36 хувьтай байгаа аж.

Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэх юм гэж Геодедзи, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Токиогийн олимп софтбол, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Зуны 32 дугаар олимп өнөөдөр софтболл, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпийн албан ёсны нээлт долдугаар сарын 23-нд болох бол софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолтууд 21, 22-нд болох юм.

Өнөөдөр

  • 07:50 Софтболл (Австрали-Япон)
  • 10:50 Софтболл (Итали-АНУ)
  • 15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй)
  • 19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно.

Австрали, Японы тоглолт үзэгчгүй үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол ТВ шууд дамжуулж байна.

Софтболл нь Японд 400 мянга орчим сонирхогчтой эртний спорт бөгөөд арлын орон энэ жил хоёр дахь алтан медалиа хүртэх боломжтой.

Олимпод нийт 11 мянга орчим тамирчин болон албаны ажилчид, сэтгүүлч нар оролцож байгаа гэсэн мэдээ бий. Одоогоор тэмцээнүүдийг үзэгчгүй эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 5730 хүнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 5730 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон "нийслэлийн онцгой комисс сонгинохайрхан дуурэг #UB д/д хамтдаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын7 дугаар сарын 21-ний едрийн телевлелт багийн цэгийн байршил астразенека вакцины 14-p 81-рсургууль ажиллах хуний файзер вакцины астразенека хамрагдах хороод 8 хиих 104-р цзцэрлэг синофарм вакцины 1,2-P тун, путник-у вакцины 2-P саппора иргэд, иргзд. коногтой кирэмсэн эхчууд, 8 хиих цэг синофарм эмнэлэг тевиин спутник вакцины 2-P тун, файзер вакцины 1,2-P хороопол, файзерийн насны 8 иргэд хиих цэг схэм иин амбупатори3 07 сарын синофарм, фаизер вакцины баянхошууны зцсиин -14-36 насны иргзд рд 2-P эхчууд. 12-17 насны амрагдах -ний едер улаанбаатар хотод20 мч,ажилчид 5730 иргэнииг дархлаажуулна. иргзд. хуухдууд. багиин 215" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

"нийслэлийн онцгой комисс #UB д/д хамтдаа цэгийн байршил чингэлтэй дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугаар сарын 21-ний едрийн телевлелт багийн TOO ажиллах хуний TOO астразенека, спутнику вакцины 2-P тун, синофарм, файзер вакцины 1, 2-P тун хиих цэг аврагч спорт хороо хамрагдах хороод гал туймэр унтраах, аврах 10-p ангийн хашаанд 3 12 астразенека вакцины давтан тун хийлгэх иргэд файзерийн 1-p тун 12-0oc дээш насны иргэд. файзерийн 2-p тун 14-36 долоо хоногтой жирэмсэн эхчууд, 12-17 насны хуухдууд, бусад, спутник-ѵ вакцины давтан тунд хамрагдах иргэд 07 сарын 21-ний едер улаанбаатар хотод20 суурин цэгт, 30 багийн 215 эмч, ажилчид 5730 иргэнийг дархлаажуулна." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Айраг, архийг нэг аягаар тойруулж уудгийг хориглох хуультай болмоор байна

Коронавирусийн аюулт цар тахал хүн төрөлхтний соёл иргэншилд айхавтар том өөрчлөлт оруулж буйг бид харж байна. Ковидын дараа дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй дүрэм журам үйлчилж, цоо шинэ амьдрал өрнөнө гэдгийг эрдэмтэн судлаачид бичиж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд гар барьж мэндчилдэг ёс байхгүй болж, хүн төрөлхтөн буддистууд шиг алгаа хавсран мэндчилэх болсон. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт зэргээс улс орнууд татгалзаж онлайн хэлбэрт шилжсэн. Ази, Европыг хамран жил бүр тогтмол болдог өндөр хэмжээний уулзалтууд цахимаар явагдаж, тухайн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд бодлого шийдвэр, байр сууриа нүүр тулан уулзаад ярьж байгаа мэт дэлгэцийн цаанаас маш чөлөөтэйгөөр илэрхийлж байна. Албан газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, нэг танхимд бөөнөөрөө цуглаж хуралддаг байдал онлайнд шилжсэн гээд хүн бүхний мэдэх олон зүйлийг дурдаж болно. “Өдрийн сонин” ч энэ тухай зөндөө бичсэн.

Харин монголчуудын аялал зугаалга нэртэй архидалт, дээрээс нь үсний найр, одонгийн угаалга, насны ой, аварга малчны баяр гээд найр наадаан хот хөдөөд тасрахгүй, хорио цээрийн үед улам даамжирч, гаарч байна. Хүн төрөлхтний соёлд эргэлт ирж байгаа бол монголчуудын ахуй амьдрал, зан заншил урьдынхаараа мунхаг бүдүүлэг, ой гутам хэвээр байна. Үндсэндээ бид айргаа нэг аягаар, архиа нэг хундагаар тойруулан ам дамжуулан ууж, нэгнийхээ нус шүлсийг амталж залгилсан хэвээр байна. Коронавирусийн аюулт цар тахлаас хэрхэн сэргийлэх зөвлөмжид хамгийн түрүүнд гараа сайтар савандаж угаах, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх, аяга халбагаа халуун усаар сайтар угаахыг онцгой анхааруулсан. Мөн коронавирус нь агаар дуслын зам, агаараар дамжих зам, ахуйн хавьтлын зам гэх гурван замаар голлон халдварлаж буйг Эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь жилдээ тасралтгүй мэдээлж байгаа. “Ковидоор өвчилсөн хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй хүн шууд халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байх хэрэгтэй. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй байх”-ыг дахин дахин зөвлөсөөр байгаа. Мөн ахуйн хавьтлын замаар, бохир гараар дамжих халдварт хүний гар хүрдэг эд зүйлс бүгд ордгийг хэлж, аяга таваг, халбага сэрээгээ өөр хоорондоо сольж болохгүйг анхааруулан, халуун усаар савандаж угаахыг цаг минут бүр сануулж байгаа.

Гэтэл монголчууд бид юун аяга тавгаа солихгүй, бохир гараар хүрэхгүй байх вэ. Гэр дүүрэн, танхим дүүрэн найрчид цуглаад тэнд байгаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд хамаагүй бүгд нэг аяганаасаа ууж дэлхий нийтийг сөхрүүлсэн аюулт цар тахлаар өвчилж болох гурван гол замын халдварыг нь дээд зэргээр зөрчиж байгаа. Үүний гороор халдварын тоо буурахгүй, нас барагсдын тоо буурахгүй байна. ЭМЯ-наас хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явахдаа бөөгнөрөл үүсгэж хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг шинжилгээнд хамруулахыг уриалж байна лээ. Ийн уриалах нь өөрсдийгөө болоод бусдыг хуурсан дэндүү өрөвдмөөр арга шиг санагдана. Бөөгнөрөл үүсгэх, хорио дэглэм зөрчих гэдэг бол юу ч биш. Үүнийг зогсоож ч чадахгүй. Харин хамгийн гол нь нийлж наргихдаа нэг хундагаар архиа тойруулдаг, найр наадамд нэг аягаар айргаа дамжуулж уудаг энэхүү “ёс заншил” гээч эрүүл мэндийг хорлосон зүйлийг шууд таслан зогсоох хэрэгтэй байна.

Цар тахлын нөхцөл байдал өнөөдөр тун аюултай түвшинд байгаа нь мэдээж. Гэвч ковидоос илүү монголчуудын зан заншлын улбаа нь өөрөө аймшигт “цар тахал” болчихоод байна л даа. Энгийн ганцхан жишээ хэлэхэд, хөдөө амарч байгаад хамаатан садан, ах дүү нарынхаараа орлоо гэж бодъё. Согтуу хөлчүү, айраг архиндаа хахаж цацсан, найрлаж наадсан хүмүүс байна. Тэдний бохир заваан гараар барьсан, нус шүлстэй шавхруугаа шингээж дамжуулж уусан аягатай айрагнаас хүүхэд гүйж очоод балгачихна. Үүнийг харсан найрчдын дотроос эрэгтэй, эмэгтэй хөгшин хөвөө хэн нь ч ялгаагүй “боль, заваан” гэж хэлэхгүй, харин ч төв газрын хүүхэд гэхэд сүрний нүүрэмгий юм, айраг уучихаж байна шүү гэцгээн дор бүрнээ магтан хөөрцөглөнө. Ийм л бүдүүлэг, соёлт хүн төрөлхтний нийгэмд байж боломгүй, өөрсдийгөө хэтэрхий доромжилсон, хүүхэд залуус ирээдүй хойч үедээ муу муухайгийн жишиг болсон энэ байдлаасаа одоо салах хэрэгтэй. Тэгж байж монголчууд бидэнд шинэ соёл бий болно, цар тахлыг ч хохирол багатай давна. Хэрвээ энэ байдлаараа нэг нь нэгнийхээ шүлс цэр, нусыг уусан хэвээрээ байвал энэ зун, намрын дараа айхавтар дүр зураг харагдахаар байна.

“Айрагны аяганд шавхруу үлдээх ёстой гэсэн эрт балрын заншил B, C вирус халдварлах гүүр болж байна” гэж манай сонин өмнө нь бичиж байсан. Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери шүлсээр дамжин бусдад очдогийг анагаах ухаан баталсан. 700 төрлийн бактери гэдэг аюултай. Элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ-гийн өвчин шүлсээр дамжиж бусдад халддаг. Ялангуяа элэгний В вирусийн халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн биеэс ялгардаг шингэнүүд болох үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. За тэгээд хеликобактери гэж аюул байна. Монголчуудын 76 хувь хеликобактерийн халдвартай. Хеликобактери нь ходоодны үрэвсэл шархлаа үүсгэж, цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог. Тэгэхээр бидний ёс заншил, найр хуримын дэг жаяг гээч балрын энэ зүйл өөрсдийг маань хорлон сүйтгээд дууслаа. Хорт хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд орж, Солонгостой зэрэгцдэг. Харин нас баралтаараа тэргүүлдэг. Үүний эх үндэс нь нэг аягаар дамжуулж идээ цагаагаа хүртдэг явдал юм биш үү.

Мөн аяга дамжуулахад сүрьеэгийн халдвар байх магадлалтай санагддаг. Энэ тухай мэргэжлийн эмч нар “тийм, үгүй” гэсэн хариулт өгдөггүй. Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг гэдэг.

Цэрээ хаяхад халдвар авч байгаа юм чинь, шүлс цэрээ аяганд нь хийгээд өгөхөд халдвар авч таарна даа. Шилтэй архи дуусах үед шавхрууг нь стаканд хийгээд жороолно гэдэг тэнэг ёс манайхны дунд бий. “Жороо шүү” гээд шууд амнаас ам дамжуулж, зарим нь архиндаа хахаж цацаад, нус цэрээ хийх нь холгүй дараагийн нөхөртөө өгдөг. Бөөлжис цутгамаар ёс заншлаасаа одоо больё оо. Олон нийтийн газар шүлсээ хаях, гэр орондоо шөнө оройн цагаар найрлах, дуулж хуурдах, бөө бөөлөх зэрэг асуудал гаргавал Зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Шүлсээ хаясан хүнийг шийтгэж байгаа юм чинь шүлсээ нэгнийхээ аяганд хийгээд дамжуулж байгаа гэж хэлж болохоор, үндсэндээ айраг, архийг нэг аягаар дамжуулж уудаг энэ байдлыг хуулиар хориглох хэрэгтэй байна. ЭМЯ ард иргэдийг шинжилгээнд хамрагд, аялал зугаалгаар явахдаа битгий бөөгнөрөл үүсгэ гэж шал дэмий уриалахын оронд айраг, архийг нэг аягаар дамжуулан ууж коронавирусийн цар тахлын жинхэнэ суурь үндсийг бий болгож буйг эсэргүүцэн, хориглох хуультай болохыг төр засгаас шаардах хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг шаардмаар байна. Нэгнийхээ шүлсийг дамжуулж “уудаг” ёс заншил гэж байх ёсгүй.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Обрушански Борбала: Унгар улсаас Монгол Улсад хандивласан 33 ширхэг амьсгалын аппаратыг авчрах асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөнө

Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрушански Борбалатай ярилцлаа.


-Унгар улсаас Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон. Унгарын Засгийн газар хэзээ энэ шийдвэрийг гаргасан бэ?

-Өнгөрсөн зургадугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Ганибал Унгар улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын Парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед Унгар улсаас Монгол Улсад ямар тусламж үзүүлж болох талаар санал солилцон ярилцсан юм. Үүний үр дүнд хоёр талын Элчин сайдын яамд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг хандивлах талаар Засгийн газартайгаа зөвлөлдсөн. Ингээд долдугаар сарын 14-ний өдөр болсон манай Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх 1481/2021 тоот шийдвэр, долдугаар сарын 16-нд энэхүү шийдвэр дээр үндэслэсэн тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлах юм. Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвартай төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой.

-33 ширхэг амьсгалын аппарат хэзээ манайд ирэх юм бол?

-Бид 30 хоногийн дотор 33 ширхэг амьсгалын аппаратаа Монголд авчрах бодолтой байна. Амьсгалын аппаратыг хүргэх асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөхөөр болсон.

-Монгол, Унгар улсын 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Хоёр улсын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд хүрсэн гэж та үзэж байна?

-Миний бие Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил тохиосон хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ойн үеэр нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн амаргүй байдал зарим ажлыг хойшлуулахад хүргэсэн. Гэсэн хэдий ч манай Элчин сайдын яам энэ жилийн нөхцөл байдалд уялдуулан “Унгарын соёлын өдрүүд” мөн Монгол дахь Польш, Чех, Словакийн Элчин сайдын яамдтай хамтран “Кино фестиваль” зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн Унгараас эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох талаар ч ярьж байна. Бид цаашдаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд бид энэ намар “Бизнес форум” зохион байгуулна.

Миний хувьд хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарыг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол дахь Унгарын Элчин сайдын яамны үйл ажиллагааны гол зорилгын нэг бол яах аргагүй Унгарын соёл, боловсрол, үндэсний зан заншил зэргийг таниулах явдал. Тиймээс энэ ажлын хүрээнд салбар тус бүрт ном товхимол гаргаж байна. Мөн бид Монгол Улстай кино урлагийн салбарт хамтран ажиллахаар ажлаа эхлүүлсэн байгаа. Удахгүй хамтран ажиллах хэд хэдэн санамж бичгийг үзэглэнэ.

-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?

-2015 оноос эхлэн Унгарын засгийн газар жилд 100 оюутан сургаж байсан бол манай улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш жилд 200 оюутанг сургахаар болсон. Манай улсад монгол оюутнууд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. 2015 оноос өмнө нь жилд 10-15 оюутан Унгарын тэтгэлэг авч суралцдаг байлаа. Хамгийн гол нь Монгол Улс ямар мэргэжлээр оюутнуудаа суралцуулах хүсэлтэй байна, тэр санал дээр тулгуурлан бакалавр, магистр, доктор зэрэг боловсролын бүх түвшинд суралцах боломжтой байдаг.

-Хоёр улс археологийн хамтын ажиллагаагаа сэргээсэн гэсэн. Энэ тухайд?

-60 жилийн дараа буюу 2021 оны зургадугаар сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээлээ. Өнгөрсөн зургадугаар сард Унгар судлалын хүрээлэнгийн Ерөнхий захирал Хорват Лугошшу Габор, Археологийн хэлтсийн захирал Мазулди Миклуш нар Монгол Улсад ирсэн. Одоо Монголын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтарч Улаанбаатарын Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна. Энэ жилийн малтлагыг манай Унгар судлалын хүрээлэн санхүүжүүлж байгаа. Бид уг малтлагын талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Мөн энэ намар Унгарт Хүннүгийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бодолтой байна. Энэ бүх ажил дээр Монгол Улсын Шинжлэх ухааны академитэй хамтарч ажиллана.

-Дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Унгар улс коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бид коронавирусийн эсрэг арга хэмжээний эхэнд иргэдээ вакцинжуулсан. Манай Засгийн газар иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулснаар өнөөдөр маскгүй явж байгаа. Өмнө нь өдөрт хэдэн мянган тохиолдол илэрч байсан бол вакцинд идэвхтэй хамрагдсанаар одоо өдөрт бараг 100 хүрэхгүй коронавирусийн тохиолдол илэрч байна. Саяхан манай улсад Европын хөлбөмбөгийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Стадион дүүрэн хүн тэмцээн үзсэн ч коронавирусийн халдвар гараагүй. Унгарын Засгийн газар иргэддээ пфайзер вакциныг хийсэн. Дашрамд дурдахад, Карико Каталин гэсэн Унгар эмэгтэй пфайзер вакциныг зохион бүтээхэд оролцсонд их баяртай байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан морь өдөр

Аргын тооллын долдугаар сарын 21. Буд гариг. Билгийн тооллын 12, цагаан морь өдөр. Өдрийн наран 05 цаг 15 минутад цагт мандан 20 цаг 42 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцэл байгуулахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутггийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Орхон голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Монгол наадам” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт иргэн Ч.Мөнхсайхан “Манай дөрвөн хүн
ууланд сураггүй болоод
10 гаруй хонолоо.
Бидэнд тусламж
хэрэгтэй байна” хэмээснийг IV нүүрээс уншаарай.

“ЭЕШ-ыг ирэх сарын 18-22-нд
зохион байгуулна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Монгол наадам” хэмээн өгүүллээ.

“Авайхээрийн талаас Алтайн их уулс хүртэл” хэмээх нийтлэлийг “Өдрийн сонин”-ы “Аян зам” нүүрээс уншаарай.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Хүнийг ялгаварлан гадуурхах нь хуулийн
хариуцлага хүлээдэг болохыг хүн бүр мэдэх ёстой” гэснийг “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Урангооидэр”
брэндийг үүсгэн байгуулагч И.Урангоо “Хувирдаг хувцас шинэлэг,
сонирхолтой мэдрэмж төрүүлнэ” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн том элсэн цайз

Дэлхийд хамгийн том буюу 21 метр элсэн цайзыг Дани улсын барималчид босголоо. 4860 тонн элсээр бүтээсэн уг цайзыг бороо салхинаас хамгаалахын тулд цавуу нэмж түрхжээ. Элсэн цайз одоо намар өвлийг ажрахгүй даваад ирэх жилийн гуравдугаар сар хүртэл жуулчдын нүдийг хужирлана гэж тооцоолж байна.

Пирамид болон дундад зууны үеийн цайзыг хослуулан дүрсэлсэн уг бүтээлийн орой дээр титэм зүүсэн коронавирусийг байрлуулжээ. Учир нь дэлхийн бүх хүмүүсийн амьдралын хэв маяг цар тахлаас болж илүү хязгаарлагдмал, хаалттай хэлбэрт шилжсэн тул вирусийн хүч чадлыг тодотгохыг хүссэн талаар барималч Вилфред Штигер ярилаа.