Categories
мэдээ нийгэм

Халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд авна

Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 20-нд ээлжит бусаар хуралдаж ЭЕШ-ийг ирэх наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “ЭЕШ-ыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд нийт 81 байранд авах бөгөөд нэг танхимд 12-15 сурагч байхаар тооцон бэлтгэл хангаж байна. Шалгалтын үеэр ажиллах 9000 гаруй багш болон нийт шалгуулагчийн 38200 нь вакцины II тунд хамрагдсан. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн тул 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасч байна. Гэвч коронавирусийн дельта хэлбэр хүн амын дунд бүртгэгдсэн учир халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе. ЭЕШ-ын товыг дахин хойшлуулахгүй байх чиглэл барьж байгаа. Нэг удаа хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтран I дамжааны оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно.

Харин халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг есдүгээр сарын 2-5-нд авна. Ингэхдээ эмчийн магадлагаг үндэслэнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатахуун импортлогч компаниудыг 234 сая төгрөгөөр торгожээ

ШӨХТГ-аас нэр бүхий шатахуун импортлогч, борлуулагч 26 компанийг торгохоо мэдэгдсэн.

Тэгвэл тус шатахууны компаниудад 234.000.000 (хоёр зуун гучин дөрвөн сая) төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Түүнчлэн 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“ЭЕШ хойшилсон тул нэгдүгээр курсийн хичээл эхлэх хугацааг уян хатан байхаар зохицуулна” гэв


Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон.

Шалгалтад зориулж улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бичжээ.

Түүнчлэн тэрбээр “Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ.

ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог зорьж байна. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно. Харин 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх юм.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хуваарь гарчээ

Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хийж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 02-05-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадалгааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэг дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Шалгалтын хуваарийг доорх зургаас харна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1497 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1497 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 676 нь Улаанбаатар хотод, орон нутагт 803, зөөвөрлөгдсөн 18 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 151.230 боллоо.

Мөн дөрвөн иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 749 боллоо.

Мөн 3.646 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9.910 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 5972

– хүндэвтэр: 2902

-хүнд: 896

-нэн хүнд: 203 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

​Хятадын төв хэсэг үерийн гамшигт нэрвэгджээ


Сүүлийн өдрүүдэд их хэмжээний аадар бороо орсноос Хятад улсын төв бүсийн Хэнань мужид үерийн гамшиг нүүрлэжээ.

Тус мужийн 10000 гаруй иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна. Үер эхэлснээс хойш нийт 12 хүн амиа алдсан тухай Зэньжоу хотын захиргаа мэдээлжээ.

94 сая хүн амтай Хэнань мужийн олон хотын гудамж, талбай усанд автаж, агаарын тээврийг зогсоосон байна.

Үерийн гамшиг нь дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.

Хэнань мужийн Луоянь хотод байдаг аварга том далан хэзээ мөдгүй сэтрэх аюултай болоод байгааг албаныхан мэдээлсэн байна. Далангийн орчимд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг ажиллуулахаар дайчилжээ.

Хятадын сошиал ертөнцөд Зэньжоу хотын метро усанд автаж, зорчигчдыг олсоор татан гаргаж байгааг харуулсан дүрс бичлэг тарсан байна.

Сүүлийн гурван хоногт Зэньжоу хотод орсон борооны хэмжээ нь жилийн турш унадаг хур тунадастай тэнцэж байгаа гэнэ.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар цахим хуудсыг ил тод болго

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй аюулгүй байдал, чанар, эмийн үнэ өртөг, стандарт зэрэг анхаарал татсан асуудал байдаг. Эдгээрийг цогцоор нь хариуцахаар танай байгууллага 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ковид-19-ийн үед импортын эмийн бүртгэл, чанар, үнэтэй холбоотой асуудал байна. Бөөний төвд 180 мянган төгрөгөөр худалдаалдаг эмийг эмийн санд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээтэй.

Эмийн хангалт, нийлүүлэлтийг танайх цогцоор нь шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн хэдий ч асуудлууд байсаар байна. ЭМЯ-наас ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн жагсаалт авахад хоёр компанийн нэр л ирсэн.

Яагаад эмийн үнийн их зөрүү байна, яагаад хэдхэн компани эм оруулж ирж байна вэ гэх асуудал байна. Цахим хуудсыг ил тод болго, зохиомлоор эмийн үнийг өсгөж байгаа асуудал байна. Тиймд шат шатны байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Эмийн хангамжийн газраас олон зүйлийг шаардах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ээжүүд болон эмч нарт “Covid-19”-өөс сэргийлэх дархлааны багц бэлэглэлээ

Улс орнууд “Coved-19” халдварын хоёр, гурав дахь давлагаатай нүүр тулсан хүндхэн цаг үеийг өнгөрүүлж байна. Тэгвэл нялх хүүхэдтэй ээжүүд болоод улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх хамгийн эрсдэлтэй бүлэгт орж буй. Хүн болгон дор бүрнээ халдвараас сэргийлэх шаардлага тулгарч буй энэ цаг үед цар тахалтай тэмцэх, сэргийлэх хамгийн гол зүйл бол дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа юм. Тиймээс Таван Богд Интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн үйлс өрнүүлж ээжүүд, эрүүл мэндийн ажилтнуудад “Coved-19” халдвараас сэргийлж дархлаа дэмжих эрүүл мэндийн багц бэлэглэлээ.

Ээжүүд болон эмч нарт COVID-19-өөс сэргийлэх дархлааны багц бэлэглэлээ

Дэлхий нийтээр эмч мэргэжилтнүүд, энэ цаг үед амны хөндий, хоолой залгиурын бактериас сэргийлэхийн тулд хорт бактерийг устгагч ам зайлагч тогтмол хэрэглэхийг зөвлөж байгаа. Учир нь коронавирус хүний хоолой, залгиурт хурдан үрждэг.Тиймээс өдөрт 3-5 удаа бактерийн эсрэг уусмалаар хоолой, амны хөндийгөө зайлж ариутгаж байхыг зөвлөжээ.

Ээжүүд, эмч нарт хүргэж буй бэлгийн багц дунд АКТИМЕЛ-ыг мөн сонгожээ. Хүний биеийн дархлааны эсүүдийн 70 хувь нь гэдсэнд байдаг учраас ямар хоол идэж, юу хэрэглэж байгаагаас дархлаа хэр сайн байх, харшилгүй байх зэрэг нь шалтгаалдаг. Хүний бүдүүн гэдсэнд байх ашигтай бактери нь эрүүл хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, дарсан ногоо, нэмэлт supplement хэрэглэснээр нэмэгддэг бол ашиггүй бактери нь антибиотикийн хэрэглээ, муудсан хоол, стресс, нойр муутайгаас болж ихэсдэг аж. Тэгвэл АКТИМЕЛ тараган ундааны L.Casei Immunitass хэмээх лактобактери нь дархлааг эсийн түвшинд дэмжиж өгдөг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ. Тиймээс ээжүүд, эмч эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжиж, эрүүл мэндийг нь хамгаалах ач тустай бүтээгдэхүүнийг сонгоод байна.

Categories
гадаад мэдээ

“​Токио 2020” олимпод оролцогчдоос Covid-19 халдварын 71 тохиолдол илрээд байна


Баасан гаригт албан ёсоор нээгдэх “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцогчдоос илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол Мягмар гаригийн байдлаар 71 хүрлээ.

Өнөөдрөөс уг наадмын уралдаан тэмцээнүүд эхэлж байгаа юм. Лхагва гаригт софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт зохион байгуулагдахаар болжээ.

71 тохиолдлын 31 нь хилийн чанадаас ирсэн тамирчид, төлөөлөгчдөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрсэн байна.

Олимпийн наадамд олон мянган хүн оролцож байгаатай харьцуулбал 71 тохиолдол нь цөөнд тооцогдож байгаа.

Гэхдээ халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхээр байна.

Олимпийн хотхонд нийтдээ 11,000 тамирчид болон албаныхан байрлах юм.

Хэрвээ тамирчдын дунд халдвар тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах хувилбар нээлттэй байгааг зохион байгуулагчид нь өчигдөр мэдэгджээ.

Ивээн тэтгэгчдээс NTT, Fujitsu, NEC компаниудын албан тушаалтнууд, Toyota компанийн ерөнхийлөгч нар нээлтийн ажиллагаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн бол Toyota телевизийн дамжуулалтын үеэр сурталчилгаагаа явуулахгүй болсон байна.

Нөгөө талаар Япон улсын эзэн хаан Нарухито нээлтийн арга хэмжээнд оролцохоор болсныг ордны захиргаа өчигдөр мэдээлжээ. Харин хатан Масако оролцохгүй болсон байна.

Цар тахалтай холбоотойгоор нээлтийн үеэр хэлэх үгэндээ Нарухито хаан “баяр, наадам” гэсэн үгнүүдийг хэрэглэхгүй байж магадгүйг Япон улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.