Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр буюу долдугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Ханх сумаас баруун урд зүгт 31 км зайд 15:35 цагийн орчим 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

Хүснэгт:

Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчилнэ

Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар албаныхан зөвлөлджээ.

Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эмээлт, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад ХХААХҮЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, НЗДТГ, Эмээлт, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар нар оролцов.

Уулзалтаар үйлдвэрлэл, технологийн паркуудын танилцуулгыг хийж, үйл ажиллагааны чиглэлийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын улмаас барилгын салбарт учирч буй бэрхшээл, шийдэх гарц сэдэвт цахим уулзалт боллоо

Улаанбаатар хотын худалдааны танхимаас санаачлан Цар тахлын улмаас барилга, бүтээн байгуулалтын салбарт учирч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх шийдлийг тодорхойлох зорилгоор цахим уулзалтыг зохион байгуулав.

Цахим уулзалтад Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх А.Ариунаа,Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар,Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн З.Чүнсэрээ, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц. Нэмэхжаргал, ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Батболд, С.Ариунаа,Монголын ажил олгогч эздийн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 45 компанийн төлөөлөл оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Барилга бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажлын хувьд газар шорооны ажил, суурийн ажлуудаа эхлүүлж, барилгын материалын татан авалтуудаа хийх цагаар хөл хорио тогтож, Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материалын тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Мөн өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрч буй ачаа тээврийн нэвтрэлт багассан.

Жирийн үед нэг талдаа 250 орчим автомашин нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар нэг талдаа 100 машин хилээр нэвтэрч байгаа нь барилгын материал татан авалт, үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байгааг онцоллоо. Барилгын материалын үнэ дэлхийн томоохон эдийн засагчдын тооцоогоор энэ оны сүүлээс буух үзүүлэлттэй байна гэсэн судалгаа гаргаад байна. Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яамдад хүргүүлэн ямар боломж байгаа талаар санал солилцож байгаа аж.

Цахим уулзалтад оролцсон төлөөлөл өөр өөрсдийн саналаа илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг холбогдох бүх шатны байгууллагад хүргүүллээ. Уулзалтаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  1. Хот байгуулалт, төлөвлөлтөд орчин үеийн ухаалаг, байгальд болон оршин суугчид ээлтэй, богино зайн эргэлттэй хот болгох шийдлүүдийг ашиглаж эхлэх, хот төлөвлөлтийн бүх бодлого эдгээр шалгуурыг хангаагүй бол баталдаггүй болох.
  2. Дотоодын барилгын материалын импорт, худалдааны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувиараа бизнес эрхлэгчид буюу ченжүүд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлтэй болгож татвар төлөгч болгон шударга өрсөлдөх боломжийг бий болгох.
  3. Импортын барилгын материал, түүхий эдийн ачаа тээврийг халдвар хамгааллын журмын дагуу халдваргүйжүүлэн саадгүй оруулж ирэх тээвэрлэгчийн тоог одоо байгаагаас 2 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээрх халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд зарцуулж буй цагийг 2 дахин багасгах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
  4. Барилгын материал, түүхий эд импортолдог аж ахуйн нэгжүүдийн импортлох түүхий эд, материалд тавигдах шаардлагыг нь тодорхой зааж тухайн шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжүүдийг гаалийн “Ногоон” горимоор оруулж ирдэг болгох.
  5. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өглөгийг цуцлах нэг удаагийн татварын өршөөлийн хууль гаргаж хэрэгжүүлэх.
  6. Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадавхийг нэмэгдүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх боломжийг сайжруулахын тулд эдгээр аж ахуйн нэгжүүдийг вексель гаргах, векселийг мөнгөжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
  7. Импортоор орж ирж байгаа барилгын материалуудын стандартын шаардлагыг сайжруулж барилгад чанаргүй, хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй болон олон улсад хэрэглэхийг хориглосон материал ашигладгийг таслан зогсоох, барилгын ажил явагдаж байх үед эдгээрийг хянаж шалгадаг тогтолцоог бий болгох. Тухайлбал зэвэрдэг, хавдар үүсгэж буй хүнд элементтэй төмөр труба г.м.
  8. БХБЯ-ыг БОСНААЯ болгон өөрчлөн зохион байгуулж барилга, хот байгуулалтын өмнө тулгамдаж байгаа боловч бусад салбарын төрийн байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх шаардлагатай болдог асуудлуудыг нэгтгэн нэгдсэн удирдлагаар бодлогыг нь тодорхойлон хэрэгжүүлдэг болох. Тухайлбал, нийтийн аж ахуй, арчлалт, сайжруулалтын асуудлууд, барилгын салбарын боловсон хүчний хөгжлийн асуудлууд г.м.
  9. Барилгын тусгай зөвшөөрлийг олгох журам, шаардлагуудыг орчин цагийн технологиуд болон өнөөгийн эрхзүйн эрэлт дээр суурилснаар шинэчлэх, өөрчлөх
  10. Хүрэн шийдэл ба ногоон технологиудыг өөр хооронд нь ялгаж, стандартаар нь ангилсны үндсэн дээр ногоон технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмж, материал, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх. Одоо татвараас чөлөөлөгдөж байгаа тоног төхөөрөмж, бараа материалуудын жагсаалтыг дахин судалж өөрчлөх. Тухайлбал гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх дулааны халаагуурын жагсаалт батлагдсаны дагуу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаагуурыг импортлохоор гаальд мэдүүлэхэд УИХ-аас баталсан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөх жагсаалтад байхгүй байна гээд татвар авч байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

2032 оны олимпийг зохион байгуулах хотоор ​Австралийн Брисбен сонгогдлоо

Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпийг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.

зогсож байна, галын наадам болон шөнө гэх мэтийн зураг байж болно

2032 оны олимпийг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпийн наадмыг зохион байгуулж байв.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны ​зургадугаар сард манай улсад ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ


Энэ оны зургадугаар сард нийт халдварт өвчний 63.4 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сараас 32.8 мянга (2.1 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 33 мянга (2.1 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлсөн болохыг ҮСХ-ноос мэдээлэв.

Харин вируст хепатит, мөөгөнцөр болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин 7-83 тохиолдол (3.2%-77.8%)-оор буурчээ.

Улсын хэмжээнд зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 316 болсон байна.

Categories
гадаад мэдээ

Гурван улсын уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцлээ

АНУ-ын Төрийн Департаментын мэдээлснээр гурван талт уулзалт Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Вэнди Шерман, Японы Гадаад Хэргийн дэд сайд Мори Такэо, Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Жон Күн нар мягмар гарагт Токио хотноо гурван талт уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Хэлэлцээрийн үеэр дипломатчид ажилтнууд “АНУ, Япон, БНСУ-ын Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаархи өөрсдийн хүлээсэн хамтын хариуцлага, түүнчлэн БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн аюулд хариу арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Нэмж дурьдахад, Мьянмарт засгийн эрхийг цэргийнхэн булаан авсан үйл явдал болсон. Тиймээс Мьянмарын ард түмэнд алдагдсан эрх чөлөө, ардчиллыг нь эргүүлэн өгөхөд чиглэсэн дэмжлэг үзүүлэх талаар ч хэлэлцжээ. АСЕАН-ий зүгээс Мьянмар дахь үүргийг дэмжиж байгааг дипломатчид дахин нотлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Самарт яваад сураггүй болсон иргэдийг нисдэг тэргээр эрэн хайхаар болжээ

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэх газар руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болоод байгаа билээ.

Тэгвэл уг иргэдийг хайхаар онцгой байдал, зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэгтэй баг Мандал сум руу явахаар болсон байна.

ЦЕГ-аас ОБЕГ-т хүсэлт явуулсан юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д алба хаагчийг үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн, эсэргүүцсэн тул Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн замын уулзвар орчимд өчигдөр буюу долдугаар сарын 20-нд “Тоёота премио” маркын тээврийн хэрэгслийн жолооч М хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-ийг зөрчсөн байна.

Улмаар тээврийн цагдаагийн алба хаагч жолооч М-д торгуулийн арга хэмжээ авахад эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халджээ. Иймд иргэн 36 настай М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-т “Жолооч гэрлэн дохио эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д шинээр илрэх халдварын тохиолдлуудын 83 хувийг дельта хувилбар эзэлж байна

АНУ-д шинээр илрэх коронавирусийн тохиолдлуудын 83 хувийг Энэтхэгт анх илэрсэн дельта мутаци эзэлж байгаа талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Энэ талаар тус төвийн дарга Рошель Валенски “Уг үзүүлэлт нь долдугаар сарын 3-ны үетэй харьцуулахад 33 хувиар өссөн” талаар мэдэгдсэн байна .

Мөн Миссури мужид шинээр илэрсэн халдварын тохиолдлын 90 хувийг дельта мутаци эзэлж байгаа гэнэ.

АНУ-ын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэгдсэн нийт коронавирусийн халдварын тохиолдлын 8.3 хувийг Их Британид анх илэрсэн альфа хувилбар, 3.3 хувийг Бразилд анх илэрсэн гамма хувилбар эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 17:00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр хууль, эрх зүйн мэдээлэл өгнө

Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийг Лхагва гараг бүрд олон нийтэд хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Уламжлал ёсоор уг арга хэмжээ өнөөдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн дөрвөн давхарт үргэлжилж байна.
Өдөрлөгт “Сувд партнерс”, “Легал гайд” зэрэг өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Э.Болорчулуун, Ц.Азжаргал, Д.Отгонбат, Ц.Отгонбаатар нар оролцож иргэдэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэрээний эрх зүйтэй холбоотой анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Иргэд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхавга гараг бүрт 09:00-17:00 цагт
  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож өмгөөлөгчдөөс хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.