Categories
мэдээ спорт

Олимпийн наадам эхлэхэд 1 хоног үлдлээ

Манай бөмбөрцгийн хамгийн үнэ цэнэтэй, баяр цэнгэлийн манлай Олимпийн наадамд Монголын баг тамирчид 14 дэх удаагаа оролцоно.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 2002 оноос өмнө баригдсан 1615 барилга байна

Нийслэлийн хэмжээнд 8857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаагаас 1.615 нь 2002 оноос өмнө баригджээ. Эдгээр барилгаас 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулсан байна. Эдгээр барилгуудын,

  • 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
  • 125 нь хүчитгэх шаардлагатай бол
  • 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байна.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг ашиглахыг хоригложээ. Харин орон нутагт 8621 барилга ашиглагдаж байгаагийн 5828 нь 2002 оноос баригдсан байгаа юм.

Categories
мэдээ спорт

Шведийн шигшээ баг дэлхийн аварга АНУ-ын багийг 3:0 харьцаатай хожив

“Токио 2020” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ.

12 улсын шигшээ баг оролцож буй энэ тэмцээн наймдугаар сарын 6-нд өндөрлөнө. Өчигдөр Шведийн шигшээ баг дэлхийн аварга АНУ-ын хүчтэй багийг 3:0 харьцаатай хожиж, тэмцээний анхны дуулианыг тарилаа. АНУ-ын шигшээ баг Скандинавын хойгийн багт хожигдох хүртлээ 44 тоглолт дараалан ялагдаагүй супер амжилттай байсан юм.

Шведийн шигшээ Америкчуудын хувьд тун эвгүй өрсөлдөгч бөгөөд таван жилийн өмнө Рио Де Жанейрогийн олимпод шөвгийн наймын шатанд АНУ-ыг торгуулийн цохилтоор хожиж, улмаар шигшээ тоглолтод Германы бүсгүйчүүдэд хожигдож, мөнгөн медаль зүүж байсан.

Өчигдөр болсон бусад тоглолтуудын дүнг сонирхуулья.

Европын аварга Нидерландын шигшээ олимпын тэмцээнд анх удаа оролцож буй Африкийн Замби улсын шигшээг 10:3 харьцаатай хожлоо. Бразилын баг Хятадыг илүүрхэж, 5:0 харьцаатай хожсон байна. Бразилын алдартай довтлогч Марта таван олимпод оролцож, 12 гоол оруулаад байна. Их Британийн шигшээ Чилийг 2:0 харьцаатай хожсон бол Японы шигшээ Канадын шигшээтэй 1:1 харьцаатай тэнцжээ. Австралийн шигшээ Шинэ Зеландыг 2:1 харьцатай хожиж, тэмцээнээ амжилттай эхэллээ. Өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдана.

Тоглолтуудын дүн:

  • Их Британи – Чили 2:0
  • Хятад – Бразил 0:5
  • Швед – АНУ 3:0
  • Япон – Канад 1:1
  • Замби – Нидерланд 3:10
  • Австрали – Шинэ Зеланд 2:1
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна

2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Эдгээрээс найм нь л морь унах үедээ хамгаалалтын малгай хэрэглэжээ.
Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна. Мориноос унасан хүүхдүүд дотор 3 хүртэл насныхан ч байжээ.
Энэ жил улсын баяр наадмыг тэмдэглээгүй ч уралдааны мориноос унаж бэртсэн хүүхэд 12 бол энгийн үед морь унаж байгаад унасан 139 хүүхэд байна. Харин нэг хүүхэд энджээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлүүлэх боломж бүрджээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталжээ.
“Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.6-д нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан.
Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдэж байгаа аж.

Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлдэг.

Харин “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталснаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: ШТС-уудын нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлж байна.

Тус гарын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээлсэн бөгөөд 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ гэсэн юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжилгээ хийсэн.

Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.

Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. 7 дээжид механик хольц тодорхойлогдсон. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1309 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 511 нь Улаанбаатар хотод, орон нутагт 798 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 152.539 боллоо.

Мөн зургаан иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 755 боллоо.

Мөн 2997 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9924 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 5937

– хүндэвтэр: 2846

-хүнд:934

-нэн хүнд: 207 хүн байна. Түүнчлэн гэрийн хяналтад 12281 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн 2414 нь хүүхэд, 472 нь жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж буй.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Газар хөдлөлтийн үед авах 10 алхам

Газар доор болон гадарга дээр их хэмжээний чичирхийлэлт болж, хүчтэй үйлчлэлийн улмаас газрын гадаргад ан цав бий болохыг газар хөдлөлт гэнэ.

Газрын хөдлөлтийн үед та дараахь 10 алхмыг яаралтай хэрэгжүүлээрэй.

Тухайлбал, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, бат бөх ширээн доорж дорж толгойгоо хамгаалах, хаалгаа онгойлгох, цахилгаан шат ашиглахгүй байх,гадуур явахдаа таныг гэмтээж болох зүйлсээс холуур явахыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ШТС-ын агуулахын 50 тоннын савнаас хүний цогцос олджээ

ee

Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ.

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тоннын шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Баяр-Отгон: “Нүдэнгоо” дууны шинэчилсэн хувилбарыг цацаж хандалт авъя гэж огт бодоогүй

Сүүлийн үед цахим хуудсаар “Нүдэнгоо” хэмээх дуу олны анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, дууны дүрс бичлэг хэтэрхий задгай байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ дууг анх 2013 онд дуучин Б.Баяр-Отгон дуулж, түүнээс хойш гурван ч удаа дүрс бичлэгийг нь шинэчлээд байгаа гэнэ. “Нүдэнгоо” дууны эзэн дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.


-“Нүдэнгоо” дуу 2013 онд анх гарч байсан юм байна. Сүүлд шинэчилсэн дүрс бичлэг нь олны анхаарлыг татаад байгаа. Дүрс бичлэгээр ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ?

-“Нүдэнгоо” дуугаа 2013 онд хийгээд тухайн үедээ Хөвсгөл далай явж дүрсжүүлсэн. Энэ сайхан дууны үгийг Г.Баяр ах маань бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиосон. Тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг бага ч гэсэн татсан л даа. Ингээд 2015 онд илүү сайн клип хийе гээд фитнессийн багш “Төмөр хатагтай” Ш.Солонгыг дүрс бичлэгт нь тоглуулж байсан юм. Дахин клипжүүлчихээд мөн л бага зэрэг шүүмжлэлд өртөж байлаа. Дараагаар нь Богд хан уул руу үзэсгэлэнтэй газар зураг авъя гэтэл ер бүтэж өгөөгүй. Ингэж явсаар саяхан чанарыг нь сайжруулъя гэж зориглоод шинэ клип хийсэн. Харин дууны зохиолын утга санааны тухайд гэвэл хүмүүс “Нүдэнгоо” гэсэн нэртэй учраас нүдний тухай дуу гэж бодоод байна. Уг нь бол эмэгтэй хүний гоо зүй, гоо сайхныг л үзүүлэхийг хичээсэн шүү дээ. Нүд гэдэг чинь гоо сайхныг л таашаах учиртай эрхтэн биз дээ. Үүнийг манайхан сайн ойлгосонгүй.


-Та өмнө өгсөн ярилцлагадаа дүрс бичлэг алдагдсан гэж хэлсэн. Тэр үнэн үү?

-Тийм. Анх надад клип болчихлоо гээд үзүүлсэн. Тэр үед үзэхэд хүнд дүрсүүд их байсан. Айхавтар шалдан нүцгэн, үсээ чулуудаж байгаа, бөгсөн хэсэг гээд хүнд дүрснүүд байх ёсгүй, хасах хэрэгтэй гэж зөвшилцсөн. Ингээд зарим дүрсүүдийг нь хасаад өөрийн цахим хуудсандаа нэг сарын өмнө үзэгчдийн хүртээл болгочихсон байсан. Гэтэл намайг Өвөрхангай яваад ирэх зуур одоо сошиалаар яваад байгаа бичлэг нь цацагдсан. Студи руу залгаад асуухаар “Студийн өрөөгөөр маш олон хүн орж гарч байгаа, чухам хэн нь ингээд гаргаад цацчихсаныг бид мэдэхгүй” гэж хэлсэн.

-Эмэгтэй хүний гоо сайхныг нүцгэн байдлаар харуулах санааг тухайн студиэс гаргасан гэв үү?

-Тийм. Эмэгтэй хүний гоо сайхныг ийм байдлаар харуулъя гэхээр нь би “Арай л болохгүй байх аа” гэж хэлж байсан. Гэтэл “Чи XXI зуунд амьдарч байна. Энэ дуу эмэгтэй хүний гоо зүйг л харуулах ёстой гэж чи ярьдаг шүү дээ” гэж хэлж байсан л даа. Ингээд би фитнесс модель Б.Сугарсүрэнд клипэнд тоглох санал гаргасан. Маш мундаг тамирчин бүсгүй шүү дээ. Бичлэгэнд энэ хүний ажил мэргэжлийн онцлогийг л тодотгож харуулсан. Уран нугараачид өөрсдийн мэргэжлийн хувцсаа өмсөөд нугардаг шүү дээ, яг тэдэнтэй л адилхан.

-Фитнесс модель Б.Сугарсүрэн “Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэсэн байна лээ?

-Үгүй ээ. Энэ худлаа мэдээлэл шүү. Нэгдүгээрт, Б.Сугарсүрэн огт тэгж хэлээгүй. Хоёрдугаарт, зарим сайтууд миний зургийг тавиад “Та нар миний дууг сонсвол сонс, байвал бай” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Би огт ингэж яриагүй.

-Клипэнд тоглосон модель Б.Сугарсүрэнтэй сүүлд хэзээ ярилцав. Дүрс бичлэгийн талаар танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Уулзаж амжаагүй, утсаар л ярилаа даа. Манай хүн шүүмжлэлд өртөөд хэцүү л байгаа юм байна лээ. Хүмүүст хандаж хэлэхэд эмэгтэй хүн рүү дайраад яахав, элдвээр хэлэхээр бол намайг л хэлчих. Би эрэгтэй хүн учраас сэтгэлийн хатаараа арай илүү байлгүй дээ…

-Гэхдээ энэ бичлэг зохиолын дууны бичлэгийн хэв маягийг эвдлээ шүү дээ. Дараа дараагийн дуу, дүрс бичлэгтээ хэвшмэл бус өөр шинэ санаа гаргах бодол бий юү?

-“Нүдэнгоо” гэдэг нэрийг сонсохоор хүмүүс том алаг нүдийг л төсөөлж боддог. Би шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ манай нийтийн дууны зохиолууд нүд гэхээр л нүд гаргах ёстой, хайр гэхээр л эр эм хоёр хөтлөлцөх ёстой гэсэн хэвшмэл болчихоод байна. Энэ байдлыг арай өөр болгочих юмсан гэж бодож байна. Миний дараагийн дуу бол хайрын дуу. Дуун дээрээ заавал залуу, бүсгүй хоёрыг хөтлөлцүүлээд байлгүй арай өөр өнцгөөр хийнэ гэж бодож байгаа.

-“Нүдэнгоо” дуу цахим хуудсаар шүүмжлэл дагуулахад танай гэрийнхэн, ойр дотныхон нь та юу гэж хэлэх юм?

-Ойр дотны хүмүүс “Энэ бол маш том зориг шүү” л гэж хэлж байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд буруу зүйл биш ээ гэдгийг надад хэлж тайтгаруулж байсан л даа.

-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Миний урын санд 13 дуу бий.

-Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Өчигдөрхөн шүлгээ бичээд хөгжмийн зохиолчдоо өгчихсөн. Хайрын дуу юм л даа.

-Таны уран бүтээлд амжилт хүсье?

-Баярлалаа. Би ийм дүрс бичлэг цацаж хандалт огт авах гэсэнгүй. Монголын ард түмнийг бухимдуулъя гэж ерөөсөө бодсонгүй. Уран бүтээлээрээ дамжуулаад арай шинэлэг зүйл үзүүлчих юмсан гэж хичээж хийлээ. Тэр маань та бүгдэд таалагдаагүй бол намайг уучлаарай. Дараа дараагийн уран бүтээлдээ маш сайн хянуур ажиллаж чанартай уран бүтээл гаргана.