Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 2997 хүн эдгэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1309 тохиолдол бүртгэгджээ. Үүний 511 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 798 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ.

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан иргэн нас барсан байна. Тэдний гурав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Ингэснээр халдвараар нас барсан иргэдийн тоо 755 болж байна.

Харин өнгөрсөн хоногт 2997 хүн эдгэрчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 144.245 боллоо.

Мөн маш хүнд гэсэн оноштой 207 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Голууд 5-180 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-нд Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

Харин Орхон, Онон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшинг 5-180 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг сонгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэлзүйчийг сонголоо. Сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-ний өдрүүдэд болсон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид илүү олон сургуульд сэтгэл зүйч ажиллуулах боломжийг бүрдүүлэх болно. Сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг хавсаргав.

1
2
3
4
5
6
7
8
1
2
3
4
5
6
7
8
Categories
мэдээ нийгэм

Гвиней улс олимпод оролцохоос татгалзжээ

Гвинейн улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпийн наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв.

“Ковид-19″-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ.

Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпод оруулахгүй байхаар шийдсэн болохыг хэлсэн байна.
Баруун Африкийн Гвиней улс 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Замын-Үүдэд барилгын материал орж ирэхээс нь өмнө шинжлэх түргэвчилсэн лаборатори байгуулна” гэв

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд барилгын чанарт анхаарах ёстой” хэмээн БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга онцоллоо.

Мөн тэрбээр “Барилгын чанарын асуудал материалаас эхэлнэ хэмээн Барилга, хот байгуулалтын яам үзсэн. Иймд Замын-Үүдэд барилгын материал орж ирэхээс нь өмнө шинжлэх түргэвчилсэн лаборатори байгуулахаар газрын асуудлыг шийдэж, зураг төслөө боловсруулж байна. Мөн аймгууд дахь лабораториудаа чадавхжуулж байгаа юм.
Яамны зүгээс цаашид барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмэндээ болон зөвлөх үйлчилгээний дүрмэнд чанарын асуудлуудыг тусгах нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй гэж үзэн, ажиллаж байгаа” хэмээн Шадар сайд С.Амарсайханд танилцуулсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Холбогдох байгууллагуудтай хамтран эрх зүйн орчноо шинэчлэх шаардлага бий. Мөн барилгын материалын чанарын асуудалд анхаарах ёстой байна.
Цар тахлын өмнө бид арматурт хяналт шалгалт хийсэн. Ингэхэд урд хилээр орж ирж буй арматурууд жиндээ хүрэхгүй байх тохиолдол гарсан. Нэр бүхий компанийн нэг тонн гэж зарж буй арматурыг жигнээд үзэхэд 800 кг байв. Үүнийг хэн ч жигнэж авдаггүй, хилээр орж ирэхэд ч хянадаггүй. Энэ асуудлыг хөндөхөөр байсан ч хямрал болж, материалын хүрэлцээ хангамж дутагдаж эхэлсэн.
Одоогоор төмөрлөгийн 15 үйлдвэр арматур хийж байна. Тиймээс өнөөдрийн тухайд үйлдвэрүүдээ дэмжиж, урт хугацаандаа чанарыг сайжруулах шаардлагатай байгаа” гэсэн юм.
Categories
мэдээ улс-төр

У​лсын онцгой комисс өнөөдөр хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Хуралдаанаар “Covid-19” халдварын тархалтын нөхцөл байдал, цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Сүүлийн үед Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1500-аас буурсан ч Монгол Улсад Covid-19-ийн “Дельта” хувилбар бүртгэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бамбай хоншоорт хорт могой үерийн усаар дамжин нийслэлд орж ирэх нь ихэсчээ

Сүүлийн жилүүдэд Монгол орны бүх нутгаар элбэг тархсан бамбай хоншоорт хорт могой үерийн усаар дамжин нийслэлд ихээр орж ирэх болсон талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. Бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та нийслэлд ийм могойтой таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар -ын 318003, 323780 дугаарт, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангийн элсэлтийг ирэх сард цахимаар зохион байгуулна

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Намар хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана” хэмээн ярьсан.

Үүнтэй холбогдуулан ирэх наймдугаар сард орон даяар ЕБС-д шинээр элсэх зургаан настнуудын бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг БШУЯ-аас өгсөн байна.

Өнгөрсөн жилийн тухайд ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлж, 28 хүртэл үргэлжилж, нийтдээ 39 мянга гаруй зургаан настнууд сурагч болж байв. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчид цахимаар болон телевизээр боловсрол эзэмшсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпод оролцох Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

“Токио-2020” олимпийн наадам маргааш эхэлж, ирэх наймдугаар сарын 8-нд өндөрлөнө.

Олимпийн наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр оролцож, 43 тамирчин өрсөлдөх юм.

Монголын баг тамирчдын тэмцээн, уралдааны хуваарийг танилцуулж байна.


БАЙТ ХАРВАА – 2021.07.23-24

Б.Отгонболд (Эрэгтэй, ганцаарчилсан, холимог)

Б.Урантунгалаг (Эмэгтэй, ганцаарчилсан төрөл, холимог)

ЖҮДО – 2021.07.24-31

2021.07.24

Д.Амартүвшин (Эрэгтэй, -60кг)

М.Уранцэцэг (Эмэгтэй, -48кг)

2021.07.25

Ё.Басхүү (Эрэгтэй, -66кг)

Л.Сосорбарам (Эмэгтэй, -52кг)

2021.07.26

Ц.Цогтбаатар (Эрэгтэй, -73кг)

Д.Сумъяа (Эмэгтэй, -57кг)

2021.07.27

С.Моллай (Эрэгтэй, -81кг)

Б.Ганхайч (Эмэгтэй, -63кг)

2021.07.28

Г.Алтанбагана (Эрэгтэй, -90кг)

О.Мөнхцэцэг (Эмэгтэй, -78кг)

2021.07.29

Л.Отгонбаатар (Эрэгтэй, -100кг)

2021.07.30

Ө.Дүүрэнбаяр (Эрэгтэй, +100кг)

2021.07.31

Холимог төрөл

БОКС – 2021.07.24-08.07

2021.07.24

Э.Цэндбаатар (Эрэгтэй, 57 кг)

2021.07.25

Б.Чинзориг (Эрэгтэй, 63 кг)

2021.07.28

М.Мягмаржаргал (Эмэгтэй, 75кг)

3Х3 ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГ – 2021.07.24-27

Багийн гишүүд: Э.Чимэддолгор, О.Хулан, Б.Солонго, М.Цэрэнлхам

(Монголын цагаар)

Долдугаар сарын 24-нд: Монгол- Итали, 16:30 цагт

Долдугаар сарын 24-нд: Монгол – АНУ, 20:00 цагт

Долдугаар сарын 25-нд: Монгол- Япон, 09:15 цагт

Долдугаар сарын 25-нд: Монгол – ОХУ, 15:00 цагт

Долдугаар сарын 26-нд: Монгол – Румын, 11:40 цагт

Долдугаар сарын 26-нд: Монгол – Франц, 16:30 цагт

Долдугаар сарын 27-нд: Монгол – БНХАУ, 12:55 цагт

БУУДЛАГА – 2021.07.23-08.02

Э.Даваахүү (Эрэгтэй, 10м гар буу, 25м рапид буудлага)

О.Есүгэн (Эмэгтэй, 10м урт буу, 50м урт буу)

Ц.Анударь (Эмэгтэй, 10м гар буу, 25м гар буу)

О.Гүндэгмаа (Эмэгтэй, 10м гар буу, 25м гар буу)

УСАНД СЭЛЭЛТ 2021.07.31

М.Дэлгэрхүү (Эрэгтэй, 50м, чөлөөт)

Б.Энххүслэн (Эмэгтэй, 50м, чөлөөт)

ШИРЭЭНИЙ ТЕННИС – 2021.07.24

Э.Лхагвасүрэн (Эрэгтэй, ганцаарчилсан)

Б.Болор-Эрдэнэ (Эмэгтэй, ганцаарчилсан)

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ – 2021.08.02

М.Анхцэцэг (Эмэгтэй, -87кг)

Э.Билэгсайхан (Эмэгтэй, +87кг)

ЧӨЛӨӨТ БӨХ – 2021.08.01-07

2021.08.01

О.Бурмаа (Эмэгтэй, 76кг)

2021.08.02

С.Батцэцэг (Эмэгтэй, 68кг)

2021.08.03

Х.Болортуяа (Эмэгтэй, 62кг)

2021.08.04

Э.Бэхбаяр (Эрэгтэй, 57кг)

Б.Хонгорзул (Эмэгтэй, 57кг)

2021.08.05

М.Лхагвагэрэл (Эрэгтэй, 125кг)

Б.Болортуяа (Эмэгтэй, 53кг)

2021.08.06

Т.Тулга (Эрэгтэй, 65кг)

Ц.Намуунцэцэг (Эмэгтэй, 50кг)

ХӨНГӨН АТЛЕТИК – 2021.08.07-08

2021.08.07

Б.Мөнхзаяа (Эмэгтэй, марафон)

2021.08.08

Б.Сэр-Од (Эрэгтэй, марафон)

Ц.Бямбажав (Эрэгтэй, марафон).

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Урд тамирын гол үерлэж, 10 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ

Архангай аймаг дахь Урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см ахиу байгаа талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Мөн үерийн түвшин нэмэгдсэн тухай аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс анхааруулсан байна.

Түүнчлэн дээрх гол дагуу буусан иргэдийн гэр үерт автсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж 27 иргэнийг үерийн аюулаас авран хамгаалжээ.

Мөн үерийн усанд автсан 10 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно