Categories
гадаад мэдээ

Сибирьт түймрийн улмаас агаарын бохирдол ихсэв

Сибирийн зүүн бүсэд гарсан их ойн түймрийн улмаас тус бүсэд урьд хожид байгаагүй агаарын бохирдол үүсээд буйг “Guardian” агентлаг мэдээллээ.

Агаар мандлын хяналт шинжилгээний төв PM2.5 хэмээх жижиг тоосонцор Якутск хотод ДЭМБ-ийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин их байгааг мэдэгдсэн юм. Тус хотын бохирдлын хэмжээ Энэтхэг, Хятад зэрэг агаарын бохирдлоор тэргүүлдэг хотуудын дунджаас даруй 17 дахин их байгааг харуулсан зургийг оршин суугчид олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хүргэж байна. Мөн агаарын чанарыг хэмжих програмууд газрын гадарга дээрх бохирдол аюултай түвшинг зааж байгааг анхааруулан цонхоо хааж, хүүхдээ гэртээ байлгаж, гадагшаа амны хаалт зүүж гарч байхыг зөвлөжээ.

Агаарт өндөр тоосонцроос гадна озон, бензол, цианит устөрөгч зэрэг химийн хортой элементүүд байгаа нь дэлхийн хамгийн аюултай агаарын бохирдол гэж үзэгдэхээр байгаа аж.

Саха нь Оросын хамгийн том бөгөөд хүйтэн бүс бөгөөд 80 орчим хувь нь ой тайгаас бүрдсэн байдаг тул түймэрт нэн өртөмтгий бүст тооцогддог аж. Өвөлдөө Цельсийн хасах 60 хэмд хүрдэг Саха энэ жилийн зун урьд хожид байгаагүйгээр халсан нь түймэр үүсэх шалтгаан болсон гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт барилдахаар боллоо

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улс 12 тамирчнаа сойх бөгөөд жүдо бөхийн тэмцээний сугалаа хэдхэн цагийн өмнө болсон билээ.

Тус барилдааны -73 кг-ийн жинд барилдах Ц.Цогтбаатар эхийн тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Гвинейн Улсын жүдочтой барилдах сугалаа таарсан.

Гэвч Гвиней Улс энэ удаагийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул манай улсын бөх гуравдугаар тойрогт барилдахаар боллоо.

Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн Лукас Диалло нарын хэн ялсантай нь барилдах юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэдийг эрэн хайхаар нисдэг тэрэг хөөргөжээ

Онцгой байдлын ерөнхий газарт Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Д.Сэлэнгээ хоёр төрөлд өрсөлдөх эрхтэй боллоо

Япон улсын Токио хотноо энэ сарын 23-наас ирэх сарын 8-ны хооронд зуны XXXII олимп, 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр 5-нд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдах билээ.

Өнөөдөр Монголын паралимпийн хорооноос Монголын пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээгийн “Токио-2020” паралимпд оролцох эрх нь баталгаажсан гэдгийг мэдээллээ. .

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тарваган тахлын голомтыг илрүүлэх шинжилгээ хийжээ

Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Төгрөг, Бугат, Тонхил сумдын зарим бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээний ажил хийжээ.

Тодруулбал, дээрх сумдын Төгрөгийн эх, Өлий худаг, Ёлын эх, Мааньт, Чандмань өвдөг, Зүйлийн гол зэрэг 6 секторийн 54000 мкв га талбайд тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээний ажил хийсэн байна. Уг шинжилгээний хүрээнд Монгол Алтайн дэрэлгүүн Сутай-Даривын цурав Бүс, Алаг Хайрхан, Хан Жаргалангийн өр голомтын идэвхижил үзэж төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх агуулагч дамжуулагчдын тоошил гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд тухайн нутаг дэвсгэрээс үхсэн тарваганы зэм үхдэлийг олж шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын үүсгэгч нян Y.pestes-г илрүүлж сумын Засаг дарга, ЭМТ-д тарваган тахал өвчнөөс сэргийлэх, голомтот нутгийн ард иргэдийг дархлаажуулалтанд өргөнөөр хамруулах зөвлөмж хүргүүлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 15:45 цагийн үед 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:45 цагийн үед дахин газар хөдлөлт боллоо. Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 44 километрын зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэхүү газар хөдлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 12-ны өглөө 05-32 цагт болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давталт хэмээн эх сурвалж мэдээллээ.

Сануулахад өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь 4.1-тэй газар хөдлөлт болсон.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын “К2BIO” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын “К2BIO” компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзлаа. “К2BIO” компани нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа гэнэ.

Тус компани нь Монгол Улсад салбараа нээж, нэг цагийн дотор хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хэлж байна.

К2BIO компани Монгол Улсад хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж мутацид орсон вирусний дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно гэдгээ уулзалтын үед мэдэгдлээ. Тус компани өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө гэдгийг уулзалтын үеэр онцлов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 430 барилга байна

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 09:12:51 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд болсон 5.2 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд мэдрэгдсэн.

Тэгвэл Шадар сайд сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Барилга хот байгуулалтын яаманд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай байгаа талаар ярилаа.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг нь ашиглахыг хоригложээ.

Цаашдаа шинээр баригдах барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хяналт тавьдаг байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг энэ үеэр талууд онцоллоо.

Categories
мэдээ спорт

Багийн барилдаанд Монгол жүдочид БНСУ-ын багтай учраа таарчээ

Токиогийн олимпийн наадмын жүдогийн тэмцээний сугалаа гарлаа.

Энэ удаагийн олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан багийн барилдаанд Монгол Улсын бөхчүүд эхний тойрогт БНСУ-ын жүдочидтой учраа таарсан байна.

Жүдогийн тэмцээний сугалаа сая явагдсан бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.

No description available.

Эрэгтэйчүүд:

60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин

66 кг: ОУХМ Ё.Басхүү

73 кг: Азийн аварга Ц.Цогтбаатар

81 кг: ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Молайе

90 кг: Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана

Эхний тойрогтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн Николоз Шеразадишвилитай таарлаа.

-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар

+100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүд:

48 кг: Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг

63 кг: Улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч

52 кг: Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам

-78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг

Багийн барилдаан:

Тэднийг ялж чадвал хоёрдугаар тойрогт ОХУ-ын багтай өрсөлдөх юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээрх “Perseverance” хайгуулч анхны дээжээ авахад бэлэн болжээ

Ангараг гариг дээр даалгавар биелүүлж буй “Perseverance” хайгуулч робот улаан гаригийн хөрснөөс анхны чулуулгийн дээжээ авахад бэлэн болжээ.

Дээжийг хуруун шилний хэмжээтэй хадгалах саванд хийж дэлхий рүү буцаах бөгөөд энэ нь тус гаригт амьдрал байсан эсэхийг судлах гол эх үүсвэр болох юм.

“Perseverance” нь энэ оны хоёрдугаар сард Ангарагийн гадаргад газардсан. 45 км-ын өргөнтэй “Jezero” хэмээх тогоонд судалгаа хийж байна.

Хиймэл дагуулын зургаас үзэхэд тус тогоонд нуур, түүнд цутгах гол байсан байж болзошгүй. Хэрэв тийм бол уг газрын хөрс нь бичил биетнийг хадгалах хамгийн сайн эх сурвалж болох аж.

Perseverance чулуулгийн дээжийг өрөмдөж авах ба наймдугаар сарын эхэн үе гэхэд 40 орчим дээжийг цуглуулж дуусах аж.