Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна​


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Индиан шиг… Абергин шиг…” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэбүрэнгийн УЦС
гаднаас эрчим хүчний хараат бус
болгох төсөл учраас гацах учиргүй гэж
үзэн шахаж ажиллаж байна” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг II нүүрээс уншаарай.

“Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг
бууруулсан ч Монголд эдийн засгаа
өсгөх таатай нөхцөл хэвээр байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Индиан шиг …
Абергин шиг …” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн өрдрийн сурвалжилгаа Баянзүрх дүүргийн Жанжны
гудамжинд байрлах Дулма лин
халамжийн төвөөс бэлтгэлээ. Энэ тухай IV нүүрээс уншаарай.

ХӨСҮТ-ийн Вирус судлаач Г.Цогзолмаа “Вакцинжуулалт нь дельта хувилбарын хүндрэлээс 97 хувь, нас баралтаас 99.5 хувь хамгаална” гэлээ.

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой
байдлын хэлтсийн Гал
түймэр унтраах, аврах 26
дугаар ангийн гал сөнөөгч,
ахлах ахлагч Д.Хасбазар “Хүний амь аварна
гэдэг юугаар ч хэмжишгүй, яаж ч
илэрхийлэхээ мэдэхгүй гайхалтай
мэдрэмж байдаг даа” хэмээн “Сайн үйлс” нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал” нүүрт Одон орон геофизикийн хүрээлэнгийн
ажилтан А.Мөнхсайхан “Сэлэнгэ,
Хөвсгөл аймгуудад 3.5-5.2
магнитудын хүчтэй газар
хөдөллөө” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Доктор Дре эхнэртээ жилд 3.5 сая долларын тэтгэмж төлнө

АНУ-ын реппэр Доктор Дрегийн эхнэр өнгөрсөн зун шүүхэд салах өргөдлөө өгсөн. Улмаар бүтэн жилийн турш үргэлжилж буй эд хөрөнгө хуваах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шүүхийн заргад экс эхнэр Николь том ялалт байгууллаа. Лос-Анжелес хотын дээд шүүхийн шийдвэрээр Доктор Дре экс эхнэртээ сар бүр 293 мянга гаруй ам.долларын тэтгэмж олгох ёстой болжээ. Энэ нь жилд 3.5 сая гаруй ам.доллар аж. Шүүхийн шийдвэрийн дагуу Дре ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн экс эхнэртээ тэтгэмж олгож эхлэх гэнэ. Гэхдээ Николь өөр хүнтэй болзож эхлэх хүртлээ экс нөхрөөсөө тэтгэмж авах аж. Түүнчлэн Доктор Дре экс эхнэрийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлөх ёстой гэж шүүх шийдсэн байна.

Николийн хэлснээр тэрбээр гэрлэхээсээ өмнө байгуулсан гэрээний дагуу дээрх мөнгөн тэтгэмжүүдийг авахаар заргалдаж байгаа бол Доктор Дре гэрлээд хоёр жилийн дараа гэрээг хүчингүй болгосон гэж маргажээ.

Николийн талаас экс нөхрөөсөө “Apple” компанийн хувьцаа, 262 сая ам.долларын бэлэн мөнгө, сарын 2.3 сая ам.долларын тэтгэмж авахаар зарга үүсгэсэн байна. Тэд 24 жил ханилж, хоёр хүүхэдтэй болсны эцэст салахаар шийдсэн аж. Тэдний хүү Трюс нь 23 настай, охин нь 19 настай юм.

Др Дре гэгддэг 51 настай Андре Ромелл Янг бол хип хоп түүхэн дэх хамгийн алдартай рэпперүүдийн хамгийн ахмад нь юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Дадлага сургуулиар мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас усны ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт дадлагыг зохион байгууллаа.

Сургалтад 23 алба хаагч хамрагдаж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын алба хаагчидтай хамтран хиймэл нуурт усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах, усны гүнд шумбалт хийх, зүг чиг олох, мандалд хөвөх дадлага сургуулийг хийлээ.

Мөн шуурхай удирдлагын операторууд хээрийн байрлалд радио холбоо дэлгэн тогтоосон үелзлүүдээр холбоонд орж мэдээлэл дамжуулах дадлагыг хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Николис Хайсомыг БХЯ-ны “Дайчин алдар” медалиар шагнажээ

Ардын хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан

Энэ үеэр Николис Хайсом “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш 9 жил болсон бөгөөд тус ажиллагааны халуун цэг болох Юнити мужид Монгол Улсын цэргийн баг мандатаар заагдсан үүргээ сайн гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тэрбээр Батлан хамгаалахын сайдад талархсан сэтгэлээ илэрхийлээд цаашид байнга хамтран ажиллана” гэв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар долоодугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр боллоо.

Энэ нь Гадаад харилцааны сайд ажлаа авсны дараах хоёр дахь айлчлал юм. Тэрбээр өнгөрөгч оны тавдугаар сарын сүүлээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлэнгэд самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг олжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн Минжийн хангай гэдэг газар самар түүж явсан дөрвөн иргэн сураггүй болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус иргэдийг олсон талаар албаныхан мэдээллээ. Минжийн давааны самарчдын отгоос буюу алга болсон газраас нь 17:20 цагт тэднийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Цагдаагийн ерөнхий газраас Онцгой байдлын ерөнхий газарт хандан сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрсөн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа.

Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн 3 дугаар багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байна. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгч, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.

Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна.

Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд хийгдэнэ.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК нарын түншлэлтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ийнхүү хүлээлгэн өгч байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэг бүрд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Бэсрэг үйлдвэр нь Яаралтай тусламжийн төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ” компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 22-ны 20 цагаас 07 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.