Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс-ийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Ноён Алекс Хайкенс 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад томилогдсоноос хойш 4 жилийн туршид өндөр үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй ажилласан юм.


Түүний удирлага, манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олон 2020 оноос хойш КОВИД-19 халдварын цар тахлаас сэргийлэх, хянах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Тэдгээрийн нэг нь “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл” бөгөөд дээрх төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж, төслийн хүрээнд КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авах, вакцины хүйтэн хэлхээний дэд бүтцийг сайжруулах болон тэрчлэн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаанууд үе шаттайгаар хэрэгжих юм.

Ноён Алекс Хайкенс манай улсад ажиллах хугацаандаа бага насны хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласаныг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өгч, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан “Жюү жицү” клубээ “Өнөр бүл” хүүхдийн төвд нээлээ

Б.Баттөр “Ододтой бүжиглэе” шоуны шагналын мөнгөөрөө үүсгэн байгуулсан “Жюү жицү” клубээ “Өнөр бүл” хүүхдийн төвд нээлээ.

Монгол телевизийн уран бүтээл “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчдаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорч, цом, 50 сая төгрөгийн эзэд болсон юм.

Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан Жюү жицү клубээ нээлээ

Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Уг тусламжийг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төв бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн анхны клубээ “Ид шидийн орон 2” төвд байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд бий болгоод байна.

Б.Баттөр үг хэлэхдээ “Энэ клубээс олон олон олимпын аваргууд төрөх болтугай” гэлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн “Өнөр бүл” төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм

​Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай

Нийслэлийн суурьшлын бүсэд “Бамбай хоншоорт” гэх хортой могой орж ирэх болсон байна. Хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын ч сүвтэй байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.

Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Э.Даваажамц 2100 гаруй километр гүйхдээ мандуулж явсан Төрийн далбаа, цэргийн дүрэмт хувцсаа музейд хадгалууллаа

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц энэхүү хол замыг туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалууллаа.

Ахлах ахлагч Э.Даваажамц нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймгийн 90 жил, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ зургаадугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхэлсэн бөгөөд 46 хоногт 2,127 км замыг туулснаар энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

Тэрбээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн гэдгээрээ онцлогтой.

Д.Ганзориг: Эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг “Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе” хэмээв.

Ийнхүү түүний амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд музейн хамт олноос “Дурсамж” гардууллаа.

Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц өөрийн багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш буюу бямба гариг бүх нийтийн ажлын өдөр байна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-ны өдөр Баасан гаригт таарсан. Үүний дагуу долдугаар сарын 16-ны Баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан маргааш буюу Бямба гариг ажлын өдөр юм.

Categories
мэдээ нийгэм

Ж.Байгальмаа: Улаанбаатарт шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, тархалт саарч байна

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байна. Одоогийн байдлаар 16 хувьтай байна. Хамгийн дээд хэмжээ нь 30 хувьдаа хүрч байсан. Цаашид халдварын нөхцөл хэрхэн талаар иргэд асууж байна. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот хөдөлгөөнд дундаж болон шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байна. Өөрөөр хэлбэл нийслэлд тархалт саарч байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн дельта хувилбараар өвдсөн үед илрэх шинж тэмдэг

Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Уг хувилбараар халдварласан тохиолдолд

  • Суулгах
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Булчин өвдөх
  • Урт хугацаагаар толгой өвдөх
  • Бөөлжих
  • Хоолой өвдөх
  • Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдэг илэрдэг байна.

Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Олимпод оролцож буй хамгийн залуу тамирчин 12 настай

Сирийн ширээний теннисчин Хенд Заза бол Токиогийн олимпод оролцож буй хамгийн залуу тамирчин. Анхны олимпдоо оролцож байгаа тэрээр 12 настай бөгөөд 2020 оны хоёрдугаар сард эрхээ авсан байна.

Олимпийн эрхийн тэмцээндээ Ливаны 42 настай Мариана Сахакианыг ялсан Хенд Заза улсынхаа бүх насны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

Сири дэх бусад хүүхдүүдийн адил Зазагийн амьдрал иргэний дайны айдас дунд өнгөрчээ. Гэртээ дөрвөн ширээ нийлүүлэн бэлтгэл хийж байсан түүнд байнга тасарч байдаг цахилгааны хомстол олимпын эрх авахад нь саад болсонгүй.

Таван хүүхэдтэй айлын бага Зазагийн спортын авьяас цусанд нь бий. Түүний дөрвөн ах хөл бөмбөг тоглодог бол аав нь гимнастикийн багшаар ажилладаг байна.

Заза математикт дуртай, Харри Поттерын шүтэн бишрэгч бөгөөд багаас нь дэмжиж спортод оруулсан гэр бүлийнхээ ач тусыг маш том бэлэг хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1243 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1243 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 514 нь Улаанбаатар хотод, 724 орон нутагт, зөөвөрдөгдсөн 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 153.782 боллоо.

Мөн зургаан иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 761 боллоо.

Мөн 2732 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9944 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 5961

– хүндэвтэр: 2852

-хүнд: 944

– нэн хүнд: 214 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

“Фэйсбүүкийг “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй байна” гэв

Саяхан хэвлэлд ярихдаа Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг одоогийн сошиал медиа компанийг ирээдүйд “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

‘’Metaverse” нь бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан 3D интернэт сүлжээг хэлдэг.

Mark Zuckerberg said he wants to transform Facebook from a social-media company  into 'a metaverse company'

Тухайлбал өнөөдрийн зарим видео тоглоомууд, виртуал бодит байдлын (VR) үйлчилгээнүүд үүний эхлэл юм. Мэргэжилтнүүд “Metaverse”-ийг эцэстээ интернэтийн дараачийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж үздэг байна.

Фэйсбүүк компани VR технологид нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа.

Тус компанийн хэрэгжүүлж байгаа Facebook Horizon төсөл нь энэ салбарт хамгийн ойр чиглэсэн үйл ажиллагаа юм.

Закербэрг ярилцлагадаа компани нь “infinite office” хэмээх шинэ төсөл дээр ажиллаж байгааг мэдээлжээ. Хаана байгаагаасаа үл хамааран VR төхөөрөмжийн тусламжтай өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь энэ төслийн гол зорилт юм байна.

“Орон зайг хавтгай болгосноор хүмүүст маш их боломж нээгдэнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд компаниудын тал нь хүмүүсээ зайнаас ажиллуулдаг болно гэж би төсөөлж байна” гэж Закербэрг ярьжээ.