Categories
мэдээ нийгэм

Олимпийн нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл

Олон улсын хүндийн өргөлтийн холбоо болон Монголын хүндийн өргөлтийн холбооны олимпийн нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэлийн спортын замналыг уншигч танаа хүргэе.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд:

  1. 2016. Залуучуудын дэлхийн АШТ Гүрж
  2. 2016. Өсвөрийн дэлхийн АШТ Малайз
  3. 2017. Насанд хүрэгчдийг дэлхийн АШТ АНУ
  4. 2017. Залуучуудын дэлхийн АШТ Япон
  5. 2017. Өсвөрийн дэлхийн АШТ Тайланд
  6. 2018. Насанд хүрэгчдийн дэлхийн АШТ Туркменистан
  7. 2019. Насанд хүрэгчдийн дэлхийн АШТ Тайланд
  8. 2019. Өсвөрийн дэлхийн АШТ АНУ
  9. 2019. WORLD CUP БНХАУ
  10. 2019. IWF WORLD CUP БНХАУ

Ажилсан наадамууд:

  1. “Токио-2020” олимпийн наадам Япон 2021
  2. “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадам Аргентин
  3. “Жакарта-2018” Азийн наадам
  4. “29th Summer Universiad” Oюутны их наадам TPE 2017
  5. “5th Asia Indoor Martial Arts Games”Азийн танхимийн их наадам Туркменистан 2017
  6. “6th Easth Asian Games” Зүүн Азийн наадам Тиан-Жин 2016. Ази тивийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн тэмцээнүдийг 2012 оноос эхлэн алгасалгүй шүүжээ.

Мөн Исламийн шашинтай улсад зохиогдсон тэмцээнд ажилласан байна. “Токио-2020” зуны олимпын наадамд уригдаж ажилсанаар Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулдаг бүх тэмцээнд оролцож ажиллав.

2017 онд “Бөртэ-Чоно” шилдэг шүүгч цом гардсан анхны эмэгтэй шүүгч болж байлаа. НХАТАШ тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан аж.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын БТИС-г дүүргэсэн байна.

Categories
мэдээ

Светлана Гомбоева: Олимпоо үргэлжлүүлж чадна, би зүгээр

“Токио 2020” олимпийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж буй. Өглөө болсон байт харвааны урьдчилсан шатны тэмцээны үеэр ОХУ-ын тамирчин Светлана Гомбоева ухаан алдан унаснаар эмнэлгийн тусламж авсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ тухай Светлана Гомбоева “ТАСС” агентлагт өгсөн тодруулгадаа:

“Гадаа маш халуун байсан учраас миний толгой эргэж, ухаан алдсан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Олимпоо хэвийн үргэлжлүүлж чадна. Миний төлөө санаа чилээсэн та бүхэндээ баярлалаа, бас уучлаарай” гэв.

Ухаан алдсан гэх ОХУ-ын шигшээ багийн тамирчин Светлана Гомбоева нь тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгдэж буй.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Манай баг тамирчид Монголынхоо нэрийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Япон улсыг зорьсон тамирчдад мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Монголын олимпийн баг, тамирчид аа!

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.
Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.
Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!
Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх
Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн нислэгээр 150-250 га талбайд агаарын зураглал хийх боломжтой болов

Алтны бичил уурхайн зөвлөлөөс Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Канад Улсын “AeroVironment Quantix Mapper” өндөр хүчин чадал бүхий дрон, агаарын зураглал боловсруулах компьютер, программ хангамжийн хамт хүлээлгэн өглөө.

Нисэх төхөөрөмж нь уул уурхайн нөхөн сэргээлтийг хянах, уул уурхайн улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эзлэхүүнийг тооцож зураглах, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсийн хяналт мониторинг, ургамалжилтын ногоон массыг үнэлэх олон сувгийн Multispectral камераар тоноглогджээ. Ингэснээр 150-250 га талбайг нэг удаагийн нислэгээр зураглах хийх боломжтой болж байгаа юм.

Эдгээрийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, БОАЖЯ, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “planetGOLD Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд өгч байгаа юм.

Хүрээлэн буй орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний ажилд цаг хугацаа хэмнэсэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаанд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, мэргэжилтэн Э.Эрдэнэхүү, planetGOLD Төслийн менежер Б.Алтанбагана, төслийн ажилтан С.Чимэдрэгзэн оролцлоо.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн наадам 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болно

“Токио-2020” зуны 32 дахь удаагийн олимпийн наадмын тэмцээн, уралдаан 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Токио хотын бүсэд олимпийн 33 объект байгаагаас 20 нь олимпийн тосгоноос 8 км дотор байрладаг гэнэ. Бүсчлэлийн хувьд гол объектууд нь “Төвийн бүс” болон “Токиогийн булангийн бүс” гэсэн хоёр үндсэн кластерт төвлөрчээ.

Олимпийн нээлтийн болон хаалтын ажиллагаа Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус стадионыг 2015 оны тавдугаар сард буулгасан 1964 оны олимпийн “Ёёги” цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр барьжээ. Токиогийн олимп болон паралимпийн наадамд зориулсан шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2016 оны арванхоёрдугаар сараас буюу төлөвлөсөн хугацаанаас 14 сарын дараа эхлүүлсэн байна. Ийн хоцорсон шалтгаан нь 2012 онд Ирак гаралтай Их Британийн архитектор Заха Хадидын танилцуулсан анхны төсөл хэт өндөр өртөгтэй байна гэж Японы архитектор, албан тушаалтнууд эсэргүүцсэнтэй холбоотой аж.

Харин Японы архитектор Кенго Күмагийн танилцуулсан шинэ төслийг Японы Засгийн газар 2015 онд баталжээ. Анхны төсөлтэй харьцуулахад шинэ төслийн өртөг 2.1 тэрбум ам.доллароос 1.2 тэрбум ам.доллар болж буурсан ба суудлын тоо мөн 80 мянгаас 68 мянга хүртэл цөөрүүлжээ.

Олимпийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тал бүхлээрээ Японы бүх 47 мужаас авч ирсэн модоор хийгдсэн аж. Архитектор өөрөө энэхүү бүтээлээ “Амьд мод” хэмээн нэрлэжээ. Цэнгэлдэх хүрээлэнг сүм дуган барих Японы уламжлалт аргаар барьсан ба нийт 157 тэрбум иен зарцуулсан байна. Байгууламжийн дизайн, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн систем нь Токиогийн зуны 40 хэмийн аагим халуунаас хамгаалах гэнэ. Олимпийн нээлт болон хаалтаас гадна энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэн маргаашнаас ажиллана

Үндэсний соёл амралтын хүрээлэн маргааш буюу долдугаар сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Тухайлбал, НОК-оос тавьсан шаардлагын дагуу 10:00-22:00 цагийн хооронд ажиллах юм.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийн тулд:

  • Вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх
  • Зургаагаас дээш насны,
  • Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаж, маск зүүж, хүн хоорондын зайг барьж үйлчлүүлнэ.
Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчид Кодоканд бэлтгэлээ хийлээ

Токиог энэ сарын 21-нд зорьсон үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Кодоканд бэлтгэлээ хийж эхэллээ.

Хуваарь ёсоор жүдо бөхийн тэмцээнд 24-нөөс эхэлж, 31-нд холимог багийн төрлийн барилдаанаар өндөрлөнө.

Монголын багийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -60кг жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн -48кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын байт харваачид 27 дугаар байрт шалгарлаа

Монголын байт харвааны тамирчид 1260 оноо цуглуулж, 64 орноос 27 дугаар байрт жагслаа хэмээн Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан мэдээллээ.

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн явагдаж дууссан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Отгонболд 646 оноотой, 54 дүгээр байрт жагсав.

Тэргүүн байрт БНСУ-ын тамирчин Ким Жэ Док шалгарч, хоёрт АНУ-ын тамирчин Брэди Эллисон, гуравт БНСУ-ын тамирчин О Жин Хьёк нар удаалжээ. Манай тамирчин Б.Отгонболд энэ сарын 27-нд Хятадын тамирчинтай өрсөлдөнө.

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй байт харвааны ганцаарчилсан төрлүүд мөн холимог багийн төрлүүд явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын оноог нийлүүлэн холимог багийн оноог гаргахад Монголын тамирчид нийлээд 1260 оноо цуглуулжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Отгонболд байт харвааны эрэмбэ тогтоох шатанд 54 дүгээрт жагслаа

Олимпийн байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог өнөөдөр 12:00 цагаас эхэлсэн. Нийт 64 тамирчин оролцож байгаа уг шатанд Монголын тамирчин Б.Отгонболд 54 дүгээр байранд жагслаа.

Тэрбээр хоёр үеийн 12 гараанд тус бүр зургаа нийт 72 сум тавьж 646 оноо авсан байна. Харин чансааны эхний гуравт Өмнөд Солонгос, АНУ-ын тамирчид жагсжээ.

Чансааны нэгдүгээрт ердөө 17 настай Өмнөд Солонгосын Ким Же Деок 688 оноотой бичигдсэн бол хоёрдугаарт 2016 оны Риогийн олимпийн хүрэл медальт АНУ-ын Брэди Эллисон 682 оноотой жагсжээ. Брэди Эллисон нь дэлхийн дээд амжилтыг 702 оноотойгоор эзэмшдэг.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш Баянхонгор, Өмнөговийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 23-ны 20 цагаас долдугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2021 оны долдугаар сарын 25-наас долдугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.