Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуны XXXII олимп Японы нийслэл Токио хотноо албан ёсоор нээлтээ хийлээ

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон уг наадмыг ийнхүү өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 23-нд албан ёсоор нээж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Нээлтийн үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Олимпийн эзэн хаан Нарүхито тэргүүтэй эрхмүүд ковидын улмаас амиа алдсан нийт ард түмний төлөө гашуудан, хүндэтгэл үзүүлж хэсэг хором чимээгүй зогсоцгоов. Мөн дэлхий даяар цар тахлыг ялж, даван гарахын төлөө хийж байгаа наадам гэдгээрээ ч энэ удаагийн олимп онцлогтой хэмээн албаныхан тодорхойлоод буй.

ФОТО: Олимпын нээлтийн ёслол эхэлж, цар тахлын улмаас амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Японы алдарт дуучин Мисүяа улсынхаа төрийн дууллыг дуулсан ба тэрээр нийгэм соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлч гэдгээрээ алдартай юм. Энэ удаагийн наадмын нээлтийг VIP эрхтэй 950 үзэгч /800 нь гаднын, 150 нь Японы үзэгч/ цэнгэлдэх хүрээлэнд үзэж байна.

Токио хотоос шууд дамжуулж байгаа CNN-ийн сэтгүүлч Санжай Гупта Олимпийн нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэн доторх уур амьсгалыг “Энд маш нам гүм байна” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрээр “Бүх суудал дээр хүн байгаа юм шиг харагдаж байгаа ч энд хүнтэй мэт харагдуулахын тулд зүгээр л янз бүрийн өнгөт суудлын бүрээс хийжээ” гэжээ.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Хөгжим бүжгийн коллежийн хашаанд барих барилгын гэрээг цуцалж байна

Хөгжим бүжгийн коллежийн багш нар сургуулийнх нь хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, өдгөөг хүртэл тэмцсээр буй. Улмаар тухайн асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой өнөөдөр дахин уулзалт хийж, МУК-ын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалж, МУК-ын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлснийг мэдэгджээ.

Тэрбээр:

“Өнөөдөр би БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нарын хамтарсан, сургуулийн хашаанд БҮТ-ийн барилга барихаар хийсэн гэрээг албан ёсоор цуцалж байна.

Мөн Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүд хугацаатай үүрэг өгч байгаа. Шинэ Удирдах зөвлөлийнхөн ямар шалгуур тавьж гүйцэтгэх захирлаа гаргаж ирэхийг өөрсдөө мэднэ. Үүнд яам оролцохгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Токиогийн тэнгэрт Олимпийн таван цагиргийг дүрсэллээ

Зуны 32 дахь Олимпийн их наадам эхлэхээс хэдхэн цагийн өмнө Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн “Blue Impulse” баг Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн дээгүүр нисэж, Олимпийн бэлэг тэмдэг болох таван цагиргийг хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн утаагаар дүрсэллээ.

“Blue Impulse” багийн нислэг орон нутгийн цагаар 12.45 цагт болсон ба олны бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс ба үзүүлбэрийн цагийн хуваарийг сүүлийн мөчид зарласан байна.

Шинжүкү дүүрэгт байрлах шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2021.07.23/ орон нутгийн цагаар 20.00 /УБ цаг: 19.00/ Олимпийн нээлтийн ажиллагаа эхлэх юм.

Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн баг 1964 оны Токиогийн Олимпийн их наадмын нээлтийн үеэр мөн Олимпийн бэлэг тэмдгийг агаарт дүрсэлж байсан түүхтэй.

“Blue Impulse” баг мөн ижил үзүүлбэрийг наймдугаар сарын 24-.д эхлэх Паралимпийн нээлтийн өдөр үзүүлэхээр төлөвлөж байна.





Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Токио-2020” олимп хөшгөө нээлээ

Олимпийн наадмын нээлтэд дипломат, ивээн тэтгэгч, Олон улсын Олимпийн хорооны төлөөлөгчид зэрэг албаны 950 хүн оролцож байна.

Нээлтийн ажиллагаанд мөн 15 улс, олон улсын байгууллагын тэргүүн, 70 орны спортын сайд нар оролцож байна.

Коронавирусийн халдвар хамгааллын дүрэм ёсоор “Үндэстнүүдийн парад”-ын үеэр тамирчид өөр хоорондоо хоёр метрийн зай барьж, алхана. Ингэснээр нээлтийн үйл ажиллагааны хугацаа төлөвлөгдсөнөөс 30 минут илүү уртсах аж.

Олимпийн таван цагариг энэ мөчид олимпын цэнгэлдэхэд байршлаа. Энэхүү таван цагаригыг 1964 оны олимпод оролцсон тамирчдын тарьсан модоор урлажээ. Цагариг тус бүр дөрвөн метрийн диаметртэй.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш эхний тулаанаа хийнэ

Олимпийн наадмын боксын спортын оноолт өчигдөр болж, манай гурван тамирчны учраа тодорлоо. Эмэгтэйчүүдийн 75 кг жинд М.Мягмаржаргал Их Британийн Лорен Прайстай таарсан бөгөөд дараагийн шатанд Австри болон Панамын тамирчдын ялсантай тоглоно. Тоглолт долдугаар сарын 28-нд болно.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдах ба ялбал Вьетнам болон Азербайжаны боксчдын нэгэнтэй тулах юм.
Тулаан долдугаар сарын 24-нд 17:51 цагаас болно.
Мөн эрэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой тоглоно. Хэрэв ялбал Доминизан эсвэл Тажикистаны тамирчинтай тулалдана. Тоглолт долдугаар сарын 25-нд болно.
Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Г.Ананд Өршөөлийн хуулиар суллагджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрч ял сонссон жүжигчин Г.Ананд Өршөөлийн хуулинд хамрагдаж, суллагджээ.

Тодруулбал, Г.Ананд нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Тэрээр Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан өршөөлийн хуулиар суллагдсан байна

Шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болжээ.

Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлгийн гишүүд Архангайд ажиллана


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулсан асуудлаар бүлгийн зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон байна.
Бүлгийн дарга үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн намын нөхөд, Архангай аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намын эв нэгдэл, аймгийн намын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар хамтын шийдэлд хүрэх зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон зарим гишүүдийг орон нутагт очиж ажиллахыг хүслээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Архангай аймагт яаралтай очиж ажиллах боллоо.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын эзэн хаан Нарүхитод бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпийн нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпийн наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батажна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.

Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эх хэлээ аваръя!” хөдөлгөөн БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандан нээлттэй захидал илгээлээ

Хятадын Коммунист Намын 100 жилийн ойг тохиолдуулан “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандан нээлттэй захидал илгээв.

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эх хэлээ аваръя! хөдөлгөөн нь 2020 оноос Өмнөд Монголд хэрэгжиж эхэлсэн “Хос хэлний бодлого” –ын үндсэн дээр бий болсон дэлхий даяар Монгол хэл, соёл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө нэгдсэн Монгол үндэстний 16 мянган гишүүд дэмжигчид бүхий нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүсэн бий болсон хөдөлгөөн юм.

Өнөөдөр буюу долдугаар сарын 23 ны буюу ХКН-ын жинхэнэ байгуулагдаж анхны үүсгэн байгуулагчдын хурлаа хийсэн энэхүү өдөр тус хөдөлгөөнийхөн “ХКН ба Өмнөд Монгол-Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт цахим семинар зохион байгуулж, “Эх хэлээ аваръя!” ТББ, Дэлхийн Монголчуудын Холбоо, Өмнөд Монголын Их Хуралдай болон “Тархсан Монголчуудын Нэгдэл” ТББ-ын гишүүд дэмжигчид хамтран Сүхбаатарын талбайд халдвар хамгааллаа барин тайван цуглаан хийх зэргээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпинд хандан “ХКН даян дэлхийн хүн төрөлхтний энх тайвны төлөө хүний эрхийг дээдлэн, цөөн тоот үндэстнийхээ эрх ашгийг хүндэтгэж Өмнөд Монголд явуулж буй “Хос хэлний бодлого”-ыг зогсоож сурагчдын цаашид Монгол хэлээрээ сурах боломжийг нь хадгалан, бэлчээр нутгийнхаа төлөө тэмцсэн малчин тэмцэгч нарын эрхийг хамгаалах”-ыг шаардсан утга бүхий захидал илгээв.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, хөшөө дурсгал болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ спорт

Маргааш манай 11 тамирчин олимпийн таван төрөлд өрсөлдөнө

Маргааш олимпийн нээлтээс хойших хоёр дахь өдөр манай улсын 11 тамирчин олимпийн таван төрөлд өрсөлдөнө.

07:30. Хамгийн түрүүнд буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн өрсөлдөх бөгөөд тус төрлийн медалийн тоглолтууд 09:45 цагт эхэлнэ. (UBS, SBN, VTV)

08:00. Харин түүний араас Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөнө. Тэрээр эхний буюу урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглоно. Тэдний хэн ялсныг нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вега хүлээж байна. (NTV, TV8, TM)

09:30. Мөн ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Э.Лхагвасүрэн АНУ-ын Никил Кумартай тоглоно. Тэдний хэн ялсныг нэгдүгээр шатанд Эквадорын теннисчин Альберто Мино хүлээж буй. (NTV, TV8, TM)

10:00. Бага үдэд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг болон эмэгтэйчүүдийн -48 кг жингийн барилдаанууд эхэлнэ. Эрэгтэй -60 кг жингийн эхний барилдаан манай жүдоч Д.Амартүвшин болон Нидерландын Цякадоеа Торник нарын хооронд болох бол -48 кг жингийн 15 дахь барилдааныг М.Уранцэцэг хийнэ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Германы Катарина Менц, Чилийн Мэри Ди Варгас Лей нарын ялсантай хүч үзнэ. Хоёр жингийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

12:00. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны урьдчилсан шат үдэд эхлэх бөгөөд Э.Даваахүү цэц мэргэнээ сорино. Тус төрлийн медалийн буудлага 13:30 цагт эхэлнэ. (UBS, SBN, VTV)

16:30: Өдөр түр завсарласны дараа Монголын баг тамирчдын тэмцээн 3х3 сагсан бөмбөгөөр эргэн ирнэ. Энэ удаа О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн 3х3 эмэгтэй баг Италийн хүчирхэг багтай тоглоно. (NTV, TV8, TM)

17:51. Дараа нь боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн урьдчилсан шатанд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдана. (NTV, TV8, TM)

20:00. Ингээд Монголын багийн 24-ны өдрийн сүүлийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн баг АНУ-ын шигшээ багтай тоглосноор дуусна. (NTV, TV8, TM)

Энэ өдөр медальтнууд тодрох спортууд:

  • Эрэгтэйчүүдийн дугуйн уралдаан
  • Туялзуур сэлэм
  • Байт харвааны холимог багийн тэмцээн
  • Жүдо бөхийн эрэгтэй -60, эмэгтэй -48 кг
  • Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу
  • Таеквондогийн эмэгтэй -49, эрэгтэй -58 кг жин
  • Хүндийг өргөлтийн эмэгтэй -49 кг жин

Энэ өдөр эхлэх бусад спортууд:

  • Хокей
  • Урлагийн гимнастик
  • Бадминтон
  • Элсний волейбол
  • Морин спорт
  • Гандбол
  • Сэлүүрт завь
  • Усан спорт
  • Талбайн теннис
  • Волейбол
  • Усан поло