Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпийн нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийв

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпийн наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд олон удаа харагдсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай иргэд нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Өглөө босоод ирсэн чинь цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдсөн гэх хэрэгт унасан байна .

Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай. Бүх улсын хөгжөөн дэмжигчид тэгдэг байх.

Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг. Хүмүүс маш ихээр сонирхдог. Хаанаас ирсэн бэ, зургаа хамт авахуулъя гэдэг. Өчигдөр яг л тийм зүйл болсон. Хэн ч бид нарыг хөөж туугаагүй. Хэн ч тэнд орилж хашхираагүй. Хэн ч цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөөгүй.

Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн. Ахиж гаргахгүй” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Болор-Эрдэнэ олимпийн эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн хожлоо

“Токио-2020” олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа.

Монгол Улс олимпийн наадамд анх удаа өрсөлдөж буй төрлүүдийн нэг нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.

Б.Болор-Эрдэнэ олимпийн эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн хожлоо. Ингэснээр монгол теннисчин олимпийн анхны тоглолтоо хийгээд хожиж байгаа нь. Үүний сацуу Б.Болор-Эрдэнийн хожил Монголын багийн анхны ялалт. Монголын багийн хамгийн залуу тамирчин тэрбээр энэ жил 18 настай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Урангоо: Хувирдаг хувцас шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ

Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж буй дизайнер И.Урангоотой ярилцлаа. Тэрбээр “Урангооидэр” брэндийг бий болгосон, имиджмэкер, хувцас дахин сэргээгч нэгэн.


-Хувцсыг зохион бүтээхдээ л төгсгөлийг нь бодолцох, байгальд шингэх эсэхийг харгалзах нь бидний хувьд шинэлэг асуудал болов уу. Байгальд ээлтэй хувцас загварын талаар хэзээнээс бодож эхэлсэн бэ?

-2009 оноос хойш хувцас хийж эхэлсэн. Сургуулиа төгсөөд, 2010 оны Канадын Ванкуверын загварын долоо хоногт анхныхаа коллекцийг илгээж байлаа. Байгальд ээлтэй хувцас загвар гэж юу болохыг өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийнэ судлаад яриад эхэлсэн байсан. Миний хувьд өөрийнхөө мэдрэмжээр дуртай хувцаснуудаа хийж, шоунд оролцоод, тэндээс “Байгальд ээлтэй хувцас хийжээ” гэсэн үнэлгээ авч байлаа.

Би “Сити” дээд сургуулийг төгсөөд, Солонгост суралцсан. Намайг Солонгост 2011 онд очиход хуучин хувцас авдаг систем байсан л даа.

-Бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэй болж төлөвшихөд төрсөн нутаг ус, гэр бүлийнхэн нөлөөлсөн байх л даа?

-Төрсөн нутаг Булган аймаг. Гэхдээ хүн болгон дэлхийн иргэн гэж боддог. Би зуны гурван сар өвөө, эмээгийндээ очдог хүүхэд байсан. Миний хамгийн гоё дурсамжууд тэнд бүрэлдсэн. Байгальд ойрхон амьдрахад ямар аз жаргал мэдэрч болохыг мэдэж авч, энэ бүхэн ямар үнэ цэнэтэй болохыг ухаарсан. Аав, ээж маань намайг өөрийнхөөрөө байх боломж олгож, сонирхлыг маань дэмждэг байлаа. Эрдэнэтэд дунд сургууль төгссөн. Зураг, хувцас загварын дугуйланд явдаг байлаа. Хүүхдийг бие даасан болгохын тулд өөрийгөө хайж олох боломж олгож, дуртай зүйлээ хийхэд нь дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Зусланд амардаг байсан маань хүссэн хүсээгүй бие даахад хүргэсэн юм болов уу даа.

-Urangooider гээд өөрийн нэрийн брэндтэй юм билээ. Хэр амжилт олсон бэ?

-Энэ брэндээ үнэ цэнэд хүргэе гэж зорьдог. Байгальд ээлтэй хувцас ямар байх ёстойг зөвхөн ярьдаг бус бодитоор хүргэх юмсан гэдэг үүднээс Urangooider брэнд бий болсон.

-Таны хувцсыг үзье, авъя гэвэл хаана хандах вэ?

-Хувцсаа онлайнаар борлуулдаг. Фэйсбүүк, инстаграм, сошиал хуудсуудаар холбогдоод орж ирж болно.

-Та бас хуучин хувцас засах талаар сургалт хийдэг юм билээ?

Өөдөс ашиглан хийсэн хувирдаг загвар

-Хоёр жилийн өмнө Америкийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хувцас дахин загварчлах төрийн бус байгууллага байгуулсан юм. Эндээ бид хуучин хувцсыг дахин сэргээж, хаягдал болгохгүй байх арга замуудыг хайдаг. Байгальд ээлтэй брэнд бол хувцсыг эхнээс нь дуустал бүх зүйлийг нь бодолцдог. Эдэлгээ даахуйц байх учиртай, дуусгах шатуудыг нь ч бодолцох учиртай.

– Та “Re-Designed Mon­golia” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм билээ. Өөрийн брэндийн хувцаснуудыг авч засварладаг уу, эсвэл хувцасныхаа загварыг өөрчлөхийг хүсдэг хүмүүст тусалдаг юм уу?

-Манай брэндийн хувцсыг дөрөв таван жил өмсөөд, загварыг нь өөрчлүүлэхийг хүсвэл бид загварыг нь өөрчилж өгдөг. Тэгэхээр тэр хувцсыг дахиад хэдэн жил өмсөх боломжтой болно. Хуучин хувцас сэргээн засварлах системийг бид оруулж ирж байгаа. Өмнө нь сургалт хийдэг байсан. Энэ удаа бүтээгдэхүүн хөгжүүлээд, үнэтэй брэндийн хувцсыг нь засч сэлбэх, загварыг нь өөрчлөх систем оруулж ирэхээр ажиллаж байна. Ковидын үе таараад, жаахан хойшлоод байгаа.

-Монголчууд хуучин хувцсаа хаях дургүй, шатаахаар агаарын бохирдолд хувь нэмрээ оруулчих гээд яах аргаа олдоггүй?

-Манай “Re-Designed Mon­golia” төрийн бус байгууллага 10 дизайнертай болсон. Эд маань энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хүмүүсийн хандлагыг өөрчлөх сургалт хийсэн. Хуучин хувцас хог биш, дахин ашиглаж болно. Хуучин хувцас, материалыг үлдэгдэл үлдээлгүй ашиглан, шинэ загварын хувцас, жижиг хэрэгсэл, гэр ахуйн хэрэгсэл хийх талаар ажиллах юм.

-“Хувцаслалтын эрх чөлөө”, “Бүтээлч сэтгэлгээ” гээд номууд гаргасан юм байна. Хэр борлуулалттай байв?

-Борлуулалтад анхаарч ажиллаагүй. Энэ бүх үзэл санааг хүмүүст хүргэхийг л хичээсэн. Нэг дугуй нь хагарчихвал машин явж чадахгүй шүү дээ. Цогц систем бий болгохын тулд тал бүрээс нь ажиллаж байна. “Хувцаслалтын эрх чөлөө” нь стиль, имиж, хувь хүн яаж өөртөө тохируулж хувцаслах талаас нь бичсэн ном. Өөрийгөө таньж мэдэж байж зохицсон хувцас олж авна. Юу өмсөхөө мэдэхгүй бол маш олон хувцас авдаг, үргүй худалдан авалт хийдэг, туршиж үздэг. Өөрийн гэсэн хэв маягаа олчихвол яг хэрэгтэй зүйлээ л авдаг. Энэ нь хог хаягдал багасах, байгальд ээлтэй, өөртөө хэрэгтэй байхад нөлөөлнө. Дараагийнх нь яаж байгаль орчинд ээлтэй хувцас сонгох вэ. Материал, хийц гээд задраад явна.

-Байгальд ээлтэй материал гэхээр үнэтэй тусах болов уу?

-Байгальд ээлтэй материал гэхээр яаж ургуулсан, яаж хийсэн гэх мэт үе шатууд чухал байдаг. Таны сонголтоос шалтгаална. Хувцсаа сонгохдоо байгальд шингэх эсэхийг нь бодолцох учиртай. Энэ сонголтыг хийхийн тулд мэдлэгтэй байх ёстой. Энэ мэдлэгийг олгохын тулд бичээд байгаа гэсэн үг л дээ. Заавал үнэтэй байх албагүй л дээ. Хямд мөртлөө байгальд ээлтэй материалууд ч бий.

-Хувирдаг хувцасны коллекци гаргасан гэсэн. Яаж хувирдаг вэ?

-Байгальд ээлтэй байхын тулд цөөн чанартай хувцастай байх ёстой гэж хүмүүс ойлгодог. Өдөр болгон нэг хувцсаа өмсөөд байвал хүний сэтгэл ямар байх билээ. Гангалаад гарвал ямар байдаг билээ. Сэтгэл зүйн хувьд ондоо болдог. Ганцхан хувцас ч маш олон хувирдаг болохоор шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ. Өнгө нь өөрчлөгддөг, урт богино янз бүр болдог, маш олон хувирах боломжтой учраас ганц хувцастай яваад байгаа мэдрэмж төрөхгүй.

-Байгальд ээлтэй хувцас загвар сонирхдог хүмүүс хэр олширч байна. Танд мэдрэгдэх юм уу?

-Сүүлийн хоёр жилд хүмүүс энэ талаар их сонирхож байна. Өмнө нь энэ тухай сонсоод “Юу яриад байгаа юм бэ” гэдэг байсан. Байгаль орчин, нөхцөл байдал яах аргагүй энэ тухай бодолцохоос аргагүйд хүрсэн. Усны нөөц багасч, хуурайшилт мэдрэгдэж, хог хаягдал ихэсч, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь бүхэнд илэрхий байгаа шүү дээ. Арван жилийн өмнө усны нөөц багасч байгаа талаар ярихад ойшоохгүй өнгөрдөг байсан бол одоо асуудал бодит амьдралд буугаад ирсэн учраас анхаарахаас аргагүй.

-Хувцсаараа яаж өөрийгөө илэрхийлэх вэ. Эсвэл моод, трэнд дагах ёстой юм уу?

Анхны загварууд. 2010 он.

-Моод, трэнд дагах хэрэггүй гэж хэлэхгүй. Судлаад, суралцаад гарц, шийдлүүдээ олж авна шүү дээ. Мэргэжлийн хүмүүст хандаж цагаа хэмнэх боломжтой. Сонирхоод үзэх хэрэгтэй.

-Хувцаслалтын эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол, бусдаас ялгаатай тал бий. Түүнийгээ гаднаа ил гаргаж, дотор гаднах нь нийлж өөрийгөө илэрхийлэхийг л би хувцаслалтын эрх чөлөө гэж хэлнэ. Дотроо байгаа зүйлээ гаднаа ил гаргаж, хэнээс ч айж эмээхгүйгээр юу хүсч байгаагаа ил гаргаж хувцаслахыг хэлж байгаа юм. Өөрийнхөөрөө хувцаслах тухтай шүү дээ. Хаана ч гоё харагдана.

-Загварын чиг хандлагын тухай хэдэн үг хэлээч?

-Би загварын чиг хандлагыг үгүйсгэдэггүй. Загварын чиг хандлагыг ойлгоод, ажиглаад, өөртөө хэрэгтэй юмаа авч сурах нь чухал. Загварын чиг хандлага гэдэг өнөөдөр гэсэн үг. Орчин үеэ мэдэрч алхах нь зөв. Гэхдээ хэт туйлшрах нь юуг ч амтгүй болгодог. Хэрэгтэйгээ аваад, заавал хэрэг болохгүй зүйлийг дагах гээд байх шаардлагагүй. Өөрийнхөө хувцаслах арга барилыг мэдчихвэл загварын чиг хандлага айхавтар нөлөөлөхгүй.

-Үндэсний хувцсанаас эко дизайн олж харсан уу?

-Үндэсний хувцас сонирхож гурав, дөрвөн коллекци гаргасан. Эртний хувцаснуудыг сонирхож судлах дуртай. XVIII зуунаас хойшхыг байгальд ээлтэй гэж хэлэхэд хэцүү. Миний философид нийцдэггүй. Би торгоноос татгалздаг. Байгальд амархан шингэдэг материалууд хэрэглэх дуртай. Үслэг эдлэлээр гоёхын тулд амьтан хороохыг таашаадаггүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Хүнийг ялгаварлан гадуурхах нь хуулийн хариуцлага хүлээдэг болохыг хүн бүр мэдэх ёстой

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.


-Иргэн О.Осоржамаа наадмын өдрүүдээр нутагтаа очихдоо ялгаварлан гадуурхалтад өртөж, биедээ гэмтэл авсан хэрэг дээр ХЭҮК-оос хяналт, шалгалт явуулж байгаа юу?

-Иргэн О.Осоржамаа албан ёсоор манай байгууллагад гомдол гаргаагүй. Гэхдээ Комиссоос О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртөж, бусдад зодуулсан тухай мэдээллийг долдугаар сарын 14-ний өдөр авч, цахим орчинд түгсэн мэдээлэл дээр үндэслэн асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. Бид уг асуудлын талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтан, О.Осоржамаатай утсаар холбогдож, биечлэн уулзсан. Мөн Архангай аймгийн Хотонт суманд очсон айлын хүн болоод түүний хуурай эгчтэй холбогдож үйл явдлын талаар тодруулж, мэдээлэл цуглуулсан. Дээрх үйл явдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. ХЭҮК-оос энэ хэрэг цаашид хэрхэн шийдэгдэж, ямар арга хэмжээ авагдаж байгаад хяналт тавьж ажиллана.

-Өмнө нь иргэн О.Осоржамаа гудамжинд явж байхдаа хүнд зодуулж байсныг санаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр адил тэгш эрхтэй” хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч нас хүйс, шашин шүтлэг, эд хөрөнгө, эрх мэдэл, бэлгийн чиг хандлага гэх мэтчилэн олон шалтгаанаар хэн нэгнийгээ ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар л байна.

– Ялгаварлан гадуурхалт бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Тиймээс ялгаварлан гадуурхалтаас хүн бүр ангид байх үр нөлөөтэй тогтолцоо, эрх зүйн орчин бүрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих нь ХЭҮК-ын чиг үүрэг юм. Хэн байхаасаа үл хамаараад хүн бүр ижил тэгш эрхтэй. Эрхээ хуулийн дагуу хамгаалуулах ёстой. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд хүнийг нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, эрүүл мэндийн байдал, бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах үйлдлийг гэмт хэрэг гэж тусгайлан хуульчилж өгсөн.

-Яг энэ төрлийн гэмт хэргээр хичнээн иргэн хариуцлага хүлээсэн талаар тоон мэдээлэл бий болов уу?

-Статистик мэдээ, судалгаанаас харахад ялгаварлан гадуурхалттай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг маш цөөхөн байдаг. Судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд зургаа тус тус бүртгэгдэж, нэг хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ юу илэрхийлж байна вэ гэхээр ялгаварлан гадуурхах гэмт хэргийг мөрдөн шалгаж хариуцлага тооцох практик тогтоогүй, эрх зүйн орчин ойлгомжгүй байгаатай холбоотой. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд ялгаварлан гадуурхах үйлдлийг хуульчлаагүй, харин Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан. Шүүхийн практикт ялгаварлан гадуурхаж“эрх чөлөөг нь хязгаарласан” гэдэг ойлголтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байна. Тиймээс гэмт хэрэг биш гээд хэрэгсэхгүй болгож, улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх тохиолдол гарсаар байна. Мөн ялгаварлан гадуурхалтын гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, дүн шинжилгээ хийх ажиллагаа хангалтгүй байгаагаас нарийн мэдээлэл авах боломж хомс байна.

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэдэг. Тэгвэл ардчилсан нийгмийн мөн чанар нь бусдын үзэл бодлыг хүндэтгэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд орших болов уу гэж ойлгодог. Гэтэл нийгэмд манлайлал үзүүлдэг олны танил, өндөр боловсролтой хүмүүс ч үзэл бодлоо бусдад тулгаж, ийм л байх ёстой гэдэг байдлаар ханддаг шүү дээ?

-Хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй байхад боловсрол өндөр байх эсэх нь тийм ч хамааралтай биш. Хүн бүр бусдаас ялгаатай эрх зүйн этгээд гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа уламжлалт хандлага байсаар байна. Хэдийгээр иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, мэдрэмж дээшилсэн боловч ялгаварлан гадуурхах үзэл ямар сөрөг үр дагавартай вэ, хүн байхынхаа хувьд хэнээс ч хамааралгүй өөрийн мөн чанараараа оршин тогтнох эрх, эрх чөлөө хүн бүрт бий. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаа бусдад тулгах, өөртөө нийцүүлэх зэргээр бусдын ялгаатай байдлыг үл хүндэтгэх нь буруу юм. Ийм байдал удаан үргэлжлэх нь ноцтой гэмт хэрэг, зөрчил, бослого тэмцэл хүртэл гарахад хүрдгийг бид дэлхийн олон орны жишээнээс харж болно. Бидний эргэн тойронд ч ийм зүйл болж байна. Тухайлбал, О.Осоржамаа ялгаварлан гадуурхагдсанаасаа болж бусдын биед халдсан хоёр хэрэг шүүх дээр шийдвэрлэгдэх шатандаа явж байх жишээтэй. Ийм зүйл гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ялгаварлан гадуурхалт. Тиймээс хэн ч ялгаварлан гадуурхах үзлийг ямар ч байдлаар гаргахгүй байх нь чухал юм.

-Иргэн О.Осоржамаа танай байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй хэдий ч цахим орчинд идэвхтэй учраас түүнд тохиолдсон хэрэг олон нийтэд ил болсон. Тэгвэл ялгаварлан гадуурхалтад өртсөн ч иргэд холбогдох байгууллагуудад санал, гомдол гаргахгүй бол түүний эрхийг хамгаалах боломж хомс ажиглагдаж байна?

-Ил болж олон нийтэд мэдэгдсэн нь О.Осоржамаа, үүний цаана олон нийтэд ил болоогүй ялгаварлан гадуурхалтын асуудал байгаа. Он гарснаас хойш манай байгууллагад ялгаварлан гадуурхагдсан тухай 15 гомдол мэдээлэл ирсэн. Тухайлбал, вакцинд хамрагдаагүй гэдэг шалтгаанаар эрхийг нь хязгаарлах, ажлын байран дээр ялгаварлан гадуурхах, хууль шүүхийн байгууллага хүнийг эд хөрөнгө, танил тал харж шударга бус хандах, намын харьяаллаар ажилд томилохгүй, эсхүл халах, бэлгийн чиг хандлага, гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон байдал зэргээр нь ялгаварлан гадуурхаж хүний эрхэд халдаж байгаа гомдлууд ирж байна. Комисс гомдол бүрийг шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

О.Осоржамаатай уулзаж ярилцах үед түүний эргэн тойронд ч түүнтэй адил ялгаварлан гадуурхалтад өртөж буй 100 гаруй хүн байгааг хэлж байна. Ийм нийгэмд амьдарч, алхам тутамдаа дээрэлхүүлж, доромжлуулж байснаас хүний эрхийг дээдэлдэг улс оронд амьдрах хүсэлтэй байдгаа ч нуусангүй. Эндээс бид цаашид бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх нь ямар чухал болохыг харж болно. Үүний тулд олон нийтэд хүний эрхийн боловсрол, мэдлэг олгох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, тохиолдол бүрийг хуулийн хүрээнд үр нөлөөтэй шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Нөгөө талаас ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж байх нь энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой.

-Иргэн О.Осоржамаатай холбоотой хэрэг дээр иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх зүйл заалтын дагуу хариуцлага хүлээлгэх болов уу?

-Яг ямар зүйл заалтаар зүйлчлэгдэж хариуцлага хүлээлгэхийг нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэрэг дээр анхаарах ёстой нэг зүйл бий. Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхах, мөн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус хуульчилсан. Тэгэхээр О.Осоржамаатай холбоотой хэргийн хувьд бусдад зодуулж, биед нь гэмтэл учирсан учраас хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан хэргээр зүйлчилж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, ялгаварлан гадуурхсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхгүй орхигдуулж болзошгүй байна. 2020 оны арванхоёрдугаар сард О.Осоржамаагийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүх шийдвэрлэхдээ ялгаварлан гадуурхах шинжид үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоос харагдаж байна. Энэ удаагийн тохиолдолд ч мөн ялгаагүй хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхаж зодсон байгааг анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Нөгөө талаас хүнийг ялгаварлан гадуурхах нь хуулийн хариуцлага хүлээдэг болохыг хүн бүр мэдэх ёстой.

-Коронавирусийн халдвар манай улсад анх бүртгэгдэж байх үед халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл нэлээд хэд гарсан шүү дээ?

-Тийм. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотой ялгаварлан гадуурхах асуудал манай улсад өмнөх өмнөх жилүүдээс түлхүү яригдаж байгаа. Иргэдийг коронавирусийн халдвар авсан хэмээн гэр бүлээр нь ялгаварлан гадуурхдаг, элдэв төрлийн хаяг шошго гэрийн хаалга, хашааны үүдэнд нь наадаг, өвчлөлийн байдлыг олон нийтэд зарладаг гэх мэт маш олон асуудал бий болсон. Тухай бүрд нь ХЭҮК-ын гишүүд шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 7-ны өдөр бүх аймаг орон нутгийн Засаг дарга нарт ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өөр өөрсдийн орон нутагт тодорхой ажил зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Мөн хүнийг ялгаварлан гадуурхаж эрх чөлөөг нь хязгаарласан Хөвсгөл аймгийн нэгэн сумын Засаг даргад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн. Мөн олон нийтэд ялгаварлан гадуурхалтын хор уршиг, мөн чанарыг ойлгуулах зорилгоор олны танил хүмүүстэй хамтарч нөлөөллийн ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын долдугаар сарын 24.Санчир гариг. Билгийн тооллын 15, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:19 цагт мандан 20:39 цагт жаргана. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Олборлогч компаниуд өнгөрсөн онд 45.9 тэрбум төгрөгийн хандив өгчээ

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлийн мэдээллээр, олборлох салбарын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн онд 45.9 тэрбум төгрөгийн хандив, тусламж өгчээ.

Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг аж. Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн 60 гаруй хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд энэ нь 67.5 хувьд хүрэв.

Монголын ОҮИТБС нь 2006 оноос эхлэн ашигт малтмал олборлогч компаниудаас төрийн болон орон нутгийн байгууллага, иргэд, ТББ-уудад өгсөн хандив, дэмжлэг нөгөө талаас төрийн байгууллагууд олборлогч компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэгийн мэдээллийг ил тод болгож эхэлжээ.

Ийнхүү хоёр талын тайланг тулган баталгаажуулах ажлыг хөндлөнгийн олон улсын нэр хүндтэй аудитын компани хийдэг учир хандив, дэмжлэгийн талаарх мэдээлэл нь баталгаатай аж. Түүнчлэн, 2014 оноос ОҮИТБС-ын тайланг цахимаар авч эхэлснээр мэдээллийн ил тод, нээлттэй байдал нэмэгдэж, тайлагнах үйл ажиллагаа хурдасжээ.

Хандивын нээлттэй өгөгдлийн 2014 оноос хойшхи мэдээллийг шүүвэл 2015 онд хандив, дэмжлэг 40 тэрбум төгрөг давж, хандивын 90 гаруй хувийг “Оюутолгой” ХХК өгч байв. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сул байсан 2015-2016 онд “Оюутолгой” ХХК-иас бусад уул уурхай, газрын тосны компанийн төрийн байгууллагад өгсөн хандив дэмжлэг 2.5-4.2 тэрбум төгрөг байв. Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийн хэмжээ 2018 оноос эрчимтэй нэмэгджээ.

Жич:Монголын ОҮИТБС-ын 2020 оны тайланг баталгаажуулсны дараа тоон мэдээлэл шинэчлэгдэх бөгөөд үүнээс өмнөх мэдээлэл нь аудитаар баталгаажсан аж.

Categories
гадаад мэдээ

АНУ, Хятадад сармагчнаас хүнд халддаг өвчин бүртгэгдэв

АНУ-д амьтнаас хүнд халддаг “Monkeypox” нэртэй вирусээр нэг хүн өвдсөн нь тогтоогдоод байгаа ба тухайн хүний ойрын хавьтагч 200 орчим хүн байгаа аж.

Энэ вирус нь салхин цэцэгтэй нэг гаралтай хэдий ч илүү хүндэвтэр хэлбэрээр дамждаг, ховор халдвар юм. Ихэвчлэн Африкийн төв болон баруун орнуудын алслагдсан хэсэгт тохиолддог, 100 хүн тутмын нэгд үхлийн аюултай бөгөөд ихэвчлэн сармагчнаас гаралтай халдвар юм байна.

Тус халдварт өвчин энэ сарын эхээр Нигерээс ирсэн Техасын иргэнээс илэрчээ. Үүнээс өмнө АНУ-д энэ вирус бүртгэгдэж байсан ба анхны тохиолдол 2003 онд гарсан бөгөөд 47 хүн халдварлаж байжээ.

Тэгвэл Хятадын нийслэл Бээжин хотод мөн сармагчны “Monkey B Virus”-ийн нэг тохиолдол өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдэж, тухайн иргэн нас барсан талаар Хятад улс өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Өвчтөн нь 53 настай хөхтөн амьтан судлаач байсан гэнэ. Энэ нь уг өвчин сармагчнаас хүнд халдсан анхны тохиолдол болсон байна.

Энэ өвчнийг анх 1932 онд нээж байсан ба халдвар авсан моншнуудын 90 орчим хувь нь хүндээр өвчилдөг бол нас биед хүрсэн сармагчны хувьд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилдөг байна. Харин нас барах магадлал 70-80 хувь байдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Монголын баг тамирчид цэнгэлдэхэд 191 дүгээрт жагсаж орж ирлээ

Монголын баг тамирчид цэнгэлдэхэд 191 дүгээрт жагсаж орж ирлээ.

“Токио-2020” олимпийн наадмын нээлтийн ёслол яг одоо үргэлжилж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойно.

13 хүн, зогсож буй хүмүүс, дотор болон "E1 521" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

“Токио-2020” олимпийн наадмын нээлтэд Монголын тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёсон байна.

10 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

10 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

Олон улсын нислэгийн зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авна

Улсын онцгой комисс хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох хүмүүст өглөө.

Мөн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багийн бүтэц, бүрэлдэхүүнийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэн байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд улсын болон бүсийн хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах спортын тэмцээнийг зөвхөн тухайн орон нутгийн хүрээнд зохион байгуулах эсэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Гадна талбайд зохион байгуулах спортын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн орон нутгийн хүрээнд зохион байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.