Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна

Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн билээ.

Энэ дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Морин спорт уяачдын холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоод тэмцээнээ зохион байгуулах саналаа УОК-д дурдсан хугацаанд нь хүргүүлсэн юм.

УОК-ын 2021 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар ” … цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа.
Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн 16-д зодоглосон М.Уранцэцэг Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр яллаа.

Ингэснээр манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришони барилдахаар боллоо. Тэрээр шөвгийн 16-д Испанийн Жулиа Фигуэроаг боолтоор цэвэр ялсан юм.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1442 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 537 нь Улаанбаатар хотод, 905 орон нутагт бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 155.224 боллоо.

Мөн зургаан иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 767 боллоо.

Мөн 2556 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10137 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6232

– хүндэвтэр: 2776

-хүнд: 931

– нэн хүнд: 198 хүн байна

Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 12 давхар орон сууцны дээврээс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ.

Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газар өчигдөр буюу долдугаар сарын 23-ны 16:58 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17:14 цагт очиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээврээс эсэн мэнд буулгаж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын Энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа.

Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай улсын тамирныг хожсон 18 настай Америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв.

Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын Торникэ Цякадоеатай барилдаж ялагдлаа.

Хоёр тамирчин үндсэн цагт оноогүй тус бүр хоёр торгуультай тэнцсэн бөгөөд Golden Score буюу нэмэлт цаг сунгахад оноо алдан ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай тамирчныг ялсан Нидерландын бөх үргэлжлүүлэн ОХУ-ын бөхтэй барилдана. Харин М.Уранцэцэг удахгүй -48 кг жинд барилдана.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Хүчтэй аадар борооны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг 2021 оны долдугаар сарын 24- ний 12:00 цагаас тодорхойгүй хугацаагаар түр хааж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ

Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны финалын тоглолт болж Хятадын тамирчин олимпийн анхны алтан медалийг хүртлээ.

Өдгөө 25 настай Чиан Яан 251.8 оноо авч олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол мөнгөн медалийг хүртсэн ОХУ-ын Анастасиа Галашина 251.1 оноо авчээ.

Харин хүрэл медалийг Швейцарын Нина Кристен 230.6 оноотой хүртлээ. Тус төрөлд Монголын тамирчин О.Есүгэн 624.0 авч 25-р байранд бичигдсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна

Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Ингээд олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монголын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртээд байна.
Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 10005 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно