Categories
мэдээ спорт

ФОТО: Олимпийн бамбар асаасан Наоми Осака гэж хэн бэ?

Наоми Осака: Талбайн теннисний спортод өмнө нь Япон хүн түүн шиг амжилт гаргаж байгаагүй юм. Кей Нишикори томчуудтай хүч үздэг байсан ч том тэмцээний цом хүртэх аз тохиогоогүй

Өсвөр насандаа 16 наснаасаа талбайн теннисний спортод гарч ирж байгаагаа дуу чанга зарласан юм. Төд удалгүй 17 насандаа дэлхийн чансааны шилдэг 50 теннисчний нэг болсон байлаа.

Дорнын тэр дундаа ёс заншилдаа хайрцаглагдсан Япон улс эрлийз хүнд таатай хандана гэж төсөөлж байгаагүй байх. Гэтэл түүнд маш том хүндэтгэл үзүүлж, олимпийн наадмын бамбар асаах эрхэм үүрэг олгожээ.

Энэ бол түүнд үзүүлсэн гүн хүндэтгэл байлаа. Францын нээлттэй тэмцээнээс сэтгэл зүйн байдлаасаа болж хасагдан, Уимбледонд онцгойрох бүрэн боломж байсан ч сэтгэл зүйгээ тогтвортой болгож чадаагүй гэх шалтгаанаар оролцоогүй. Алдартан бүү хэл хөл алдсан нэгнээ хэвлэлээр хангалттай балбадаг Америк, барууны хэрэгслээр түүнийг хангалттай шүүмжилж байхад эх нутаг нь түүнийг мартаагүй шүү гэдгээ ийнхүү олимпийн тэнгэр дор харуулав.

“Миний хувьд энэ спортын хамгийн хэцүү зүйл нь ялсны дараа өгдөг ярилцлага. Ний нуугүй хэлэхэд, ярилцлага өгснөөс зүгээр л ракетаа бариад хэн нэгэнтэй өрсөлдсөн нь дээр. Яагаад ч юм микрофон харахаар нэг л тухгүй болчихдог. Олон нийт ч шүүмжилдэг” гэж Наоми Осака ярьж байжээ.

Япон гүрэн түүнд итгэж байгаагаа ийнхүү харуулав. Яалт ч үгүй энэ олимпийн хамгийн том фаворит нь Наоми Осака. Сэтгэл зүй нь ямар байхаас шалтгаалан Япон улс талбайн теннисээр алтан медаль авах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх учраас том улс түүнд анхаарал хандуулж байгаа нь энэ. Дэлхийн теннисний спортын түүхэнд Уиллиамсын эгч дүүс хүч түрэн орж ирсэн шиг Осакагийн эгч дүүс ч ингэж гарч ирж байлаа.

Хувь заяаны тохиолоор Наоми Осака 2018 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Серена Уиллиамстай таарсан юм. Домог болсон тамирчинтай, шинээр гарч ирж буй Осака хоёр сетийн турш өрсөлдөж, 6-2, 6-4 харьцаагаар домгыг нутагт нь буулган авсан билээ. Тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Уучлаарай” гэж эхлүүлээд “Домог болсон тамирчинтай өрсөлдөх нь нэр төрийн хэрэг байлаа” гэж ярьж байсан юм. Одоо бол тэр Америкийн болон Австралийн нээлттэй тэмцээнд тус бүр хоёр түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж байна.

Өнгөрсөн онд түүнийг алдарт TIME сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн. Алдарт “Netflix” суваг түүний намтраар гурван ангит 40 минутын баримтат кино хийсэн нь энэ сарын 16-нд үзэгчдийн хүртээл болсон билээ. Олон нийт энэ киног талархалтай хүлээн авч Холливудад түүний намтраар кино хийх хүсэлт ирсэн байна.

Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхал, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцдэг түүнийг ирээдүйд талбайн теннисээр домог болсон олон амжилт гаргана гэж итгэл тавин харж байгаа билээ.

Наоми Осака вышла в полуфинал Australian Open

Брэйди Осака когда и где смотреть онлайн - прямая трансляция Australian  Open 20.02.21 - Телеканал Футбол

Наоми Осака присоединилась к теннисной семье TAG Heuer

Наоми Осака порадовала подписчиков горячим фото в купальнике. Спорт-Экспресс

Тег Наоми Осака // Смотрим

Первая ракетка мира Наоми Осака встречается с рэпером YBN Cordae | Факты  ICTV

Теннисистка Наоми Осака выиграла Открытый чемпионат Китая | Nippon Media

Первая ракетка мира японка Наоми Осака сенсационно проиграла чешке Катерине  Синяковой в 1/16 финала "Ролан Гаррос"

Теннисистка Наоми Осака снялась с турнира Большого шлема


Действующая чемпиона Australian Open Осака проиграла 15-летней Гауфф -  iSport.ua


Naomi Osaka : les secrets de sa journée typique de fitness

Categories
гадаад мэдээ улс-төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч өнөөдөр Монгол Улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман өнөөдөр Монгол Улсад айлчилна.

Тэрээр долдугаар сарын 18-наас 25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчилж байгаа юм. Хатагтай Венди Р. Шерман Сөүлээс Улаанбаатарт ирж, манай албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэх юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч айлчлалынхаа туршид АНУ, Энэтхэг-Номхон далайн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих, олон улсын дүрэм журамд суурилсан дэг журмыг сахиулах чиглэлээр холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллах амлалтаа дахин нотлох болно хэмээн АНУ-ын Төрийн департаментээс мэдээлсэн.

Хатагтай Венди Рут Шерманы ажилласан туршлага

Венди Р.Шерман 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 21 дэх буюу анхны эмэгтэй оролцогч болон Сенатаар батлагдаж мөн сарын 21-нд тангаргаа өргөжээ.

2011-2015 онуудад тэрээр Төрийн департаментад Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж, 54 улсад айлчилсан бөгөөд дипломат үйл ажиллагаандаа гаргасан амжилтууд, түүний дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман, Европын холбоо, Ирантай хэлэлцээр хийх АНУ-ын багийг ахлан “Үйл ажиллагааны хамтарсан, цогц төлөвлөгөө”-ний талаар нэгдмэл байр сууринд хүрснийхээ төлөө Ерөнхийлөгч Обамагаас “Үндэсний аюулгүй байдлын медаль” хүртжээ. Тэрээр өмнө нь Төрийн департаментад Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын зөвлөх, Ерөнхийлөгч Клинтоны Тусгай зөвлөх болон Хойд Солонгосын асуудлаарх Бодлогын зохицуулагч мөн Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристоферын үед Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Мөн тэрээр ерөнхийлөгчид тагнуулын асуудлаар зөвлөх зөвлөл, Оксрам Америка байгууллагын захирлуудын зөвлөлийн дарга, АНУ-ын батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын бодлогын зөвлөл болон Үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг түгээн дэлгэрүүлэх, терроризмаас сэргийлэх асуудлаарх Конгрессын комисст ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Categories
гадаад мэдээ спорт

Олимпийн наадамд анх удаа эмч, сувилагчдад хүндэтгэл үзүүллээ

Токиогийн олимпийн нээлтэд олимпийн түүхэнд анх удаагаа эмч, сувилагч хоёр бамбар барилаа.

Коронавирусийг эмчлэхэд онц гавьяа байгуулсан эмч, сувилагчддыг хүндэтгэсэн энэхүү мөч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв.

Спортын хүчээр цар тахлыг, аюулт өвчнийг хамтдаа дарах мессеж өгсөн олимпын нээлт байлаа хэмээн хүмүүс дүгнэж байна. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн бүжиг хийсэн билээ

Хүн төрөлхтнийг, эмч нараа дээдэлсэн маш сайхан нээлт боллоо гэж Япончуудыг магтсан сэтгэгдэл сошиалд хөвөрсөөр байгаа юм.

Эмч, эрүүл мэндийн салбарынхан цар тахлын энэ хүнд үед тэднийг хүндэлсэн нээлт хийсэнд сэтгэл хангалуун байна.

СЕЙКО ХАШИМОТО: ЭМЧ НАРТАА ЮУН ТҮРҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА

“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото 2011 оны цунамигийн үед тус болж байсан улс гүрнүүдэд талархал илэрхийлсэн.

Тэрбээр “Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлоо даван туулахын тулд олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Олон хүнд сорилтоос шалтгаалан түүхэндээ анх удаа хойшилсон олимпийн наадам ийнхүү эхэлж байна. Бид итгэл найдвараа алдахгүй хичээсээр олимпийн наадмыг эхлүүлж байна. 10 жилийн өмнө Японы зүүн эргийг хамарсан газар хөдлөлтөөр Японы ард түмний зүрх сэтгэл шархалж, өмнө нь хэзээ байгаагүй гарз хохирлыг амссаны дараахан бид олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн. Итгэл найдварын гал асаах, хамтдаа хичээсэн он жилүүд өнгөрлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгасан, хамтдаа тэмүүлсэн, биднийг зоригжуулсан та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

“Токио-2020” олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимотогийн “Спорт бол агуу их хүчтэй. Бүх дэлхийг нэгтгэх хүч та бүхэнд бий. Эмч нартаа юун түрүүнд талархаж байна” гэсэн үг сэтгэл хөдөлгөм байлаа.

ТОМАС БАХ: ЦАР ТАХЛЫГ ДАРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ЭМЧ НАРТАА ТАЛАРХЪЯ


Токиогийн олимпийн нээлтийг уйлж үзсэн хүмүүс ч байна.

Нээлтийн үеэр Японы эзэн хаан Нарүхито, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй олон улсын өндөр албан тушаалын эрхмүүд ковидын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн хэсэг хором чимээгүй зогсож, Томас Бах, Сейко Хашимото нар эмч нараа хүндэтгэсэн үг хэлж, амиа алдагсдыг хүндэтгэсэн бүжиг явах үед олон хүн нулимс дуслуулж байв.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спортын хүч биднийг нэгтгэж байна. Энэ бол эв нэгдлийн, энх тайвны, баяр баяслын цаг. Японы ард түмэн, зохион байгуулагчдын хүчээр бид энд цуглалаа. Япончуудад гүнээ талархаж байна. Цар тахлыг нухчин дарахын төлөө тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Японы ард түмэнд талархъя” гэсэн үгийг олимпийн индрээс дэлхийн бүх хүмүүст зориулан илгээлээ.

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутлаа

Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12 дугаар байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.
Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.
Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдсан нь харамсалтай.
Categories
мэдээ нийгэм

Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд

Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигчид очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор “Covid-19” PCR шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай.

(Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна)

Иймд зорчигч та шинжилгээний “Сөрөг” гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирнэ.

Өмнө нь Монгол улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан mаны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та “ГЭРЭГЭ” системийг гар утсандаа суулгах эсвэл Интермед эмнэлэгт өгсөн бол интермэдийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн 62 дугаар олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11 дүгээр байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12 дугаар байрт, Сингапур улсын баг 15 дугаар байрт жагссан байна

Монгол улсын багийн гишүүд:

  • А.Нямдаваа – Алтан медаль (Сант сургууль)
  • М.Өнөболд – Алтан медаль (Нэгдүгээр сургууль)
  • Ц.Сайханбилэг – Мөнгөн медаль (Сант сургууль)
  • О.Мишээл – Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)
  • Д.Энэрэлт – Хүрэл медаль (Сант сургууль)
  • Б.Батсамбуу – Хүрэл медаль (Олонлог төв сургууль)

Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.

Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна

Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн билээ.

Энэ дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Морин спорт уяачдын холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоод тэмцээнээ зохион байгуулах саналаа УОК-д дурдсан хугацаанд нь хүргүүлсэн юм.

УОК-ын 2021 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа.
Categories
мэдээ нийгэм

“Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна” гэв

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “13-аас дээш настай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тиймээс бид вакцинаа хийлгэсэн ахлах ангийн 20 хүртэлх хүүхдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна. Эцсийн шийдвэр, тушаалыг БШУ-ны сайд гаргана. Дүүрэг, орон нутгийн зүгээс гарсан тушаалыг хэрэгжүүлж ажилладаг.

Н.Баярмөнх: Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна

БЗД-ийн хэмжээнд Ерөнхий боловсролын 75 мянга гаруй сурагч, цэцэрлэгийн насны 37 мянга гаруй хүүхэд 2021-2022 оны хичээлийн жилд суралцана. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 35 сургууль, 51 цэцэрлэг, хувийн өмчийн 30 сургууль, 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 14, 44-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Мөн 2 болон 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 40-55 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ барилгыг есдүгээр сарын 12-нд багтаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

301, 302, 296, 297, 291, 63 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил өрнөж дуусаж байна. Манай дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. 84, 133 дугаар сургуульд анги дүүргэлтэд хүндрэлтэй байдал ажиглагдаж байна. Энэ намар хоёр ээлжээр хичээллүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.

Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд 16 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Отгонтуяа 11:55 цагт харсан
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ

Японы хэсэг уран бүтээлчид олимпод өрсөлдөж буй орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ. Ингэснээр хүмүүст олимпийн сүнс, Японы соёлыг нэг дор харуулж чадна хэмээн үзэж байгаа юм.

Argentina, Turkey, Greece

“Самурайчууд бол Японд өвөрмөц онцлогтой нэгэн соёл бөгөөд бид, хүн бүр Японы уламжлалт соёлтой танилцаасай” гэж хүссэн хэмээн бүтээгч Камая Ямамото хэлжээ.

Тэрээр "эхлээд тухайн улсын далбааны утга, түүх, өнгө, хийцийг судалж, дараа нь тэдний соёлыг судалдаг" гэв.

Жишээлбэл, Мексикийн далбаанд кактус дээр суусан бүргэд, могой идэж байгааг дүрсэлсэн байдаг. Ноён Ямамото эдгээр элементүүдийг хооронд нь хольж, могойг ялгах тэмдэг болгон, бүргэдийн хамтрагч бүхий самурай бүтээсэн байна.

Mexico

Харин Монголын далбааг дараах байдлаар дүрсэлжээ.

1 хүн-н анимэ маягийн зураг байж магадгүй

Дүр бүр нь хувийн зан чанар, давуу болон сул талаа товч бичсэн байдаг. Яг л видео тоглоомын дүр шиг.  "Энэ нь хүмүүс бусад улс орнуудын талаар мэдлэг олж авах нэг арга зам болж чадна гэж найдаж байна" гэж төслийн өөр нэг зураач Козо Ямада хэлэв.

Ireland

Дайчин хүний зам:

Самурай цэргүүд 12-р зуунаас хойш Японы түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр самурайчууд өөрсдөө байхгүй болсон ч нэр хүнд, сахилга бат дээр суурилсан дайчин хүний “бушидо” арга зам бол өнөө үед Японы соёлд чухал ач холбогдолтой гэж үздэг үнэт зүйлсийн нэг юм.

Japanese samurai

Ноён Ямада “Хүмүүс 2020 оны олимпийн наадмыг зөвхөн онлайнаар үзэх боломжтой болж байна. Тиймээс манай загварууд Ковид-19-өөс залхсан бүх хүмүүст жаахан зугаа цэнгэл, тайвшрал өгөх болно гэж найдаж байна” хэмээв.

Paraguay, Colombia and Costa Rica

Jamaica

Korea

Н.ЦОГЗОЛМАА