Categories
мэдээ улс-төр

У.Шерман: Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын үе үеийн засаг захиргааны зүгээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулах болон тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр, 2011 онд УИХ-аас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлахдаа АНУ нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөрш гэж тусгагдсан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг.

Манай хоёр улс ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна гээд, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад айчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий гэв.

Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, Стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Энэ хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажилахад бэлэн байна. АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэлээ.

Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
гадаад мэдээ

Ираны мэргэн бууч алтан медаль хүртсэнээс гадна олимпийн наадмын рекордыг шинэчлэлээ

Исламын бүгд найрамдах Иран Улсын мэргэн бууч Жавад Форуги 10 метрийн хийн гар бууны төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ буудлагад 244.8 оноотойгоор түрүүлж, олимпийн наадмын шигшээ буудлагын рекордыг шинэчлэн тогтоов. Мөнгөн медалийг Сербийн бууч Дамир Микеч 237.9 оноотойгоор, хүрэл медалийг БНХАУ-ын мэргэн бууч Панг Вей 217.6 оноотойгоор хүртсэн юм.

Жавад Фуруги нь өдгөө 41 настай, Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд энэ төрөлдөө хошой хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ жил болсон буудлагын ДАШТ-нд хүчтэй өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй билээ. Ийнхүү олимпын наадамд түрүүлснээр Ираны спортын түүхэнд хамгийн хөгшиндөө олимпийн алтан медаль хүртсэн тамирчин болж түүхэнд үлдэж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикистаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа.

Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпийн наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, ярилцлага өгөх, унтахаас бусад тохиолдолд маск зүүхийг шаардаж буй. Гэхдээ халуун өдөр сэрүүцэх зорилгоор бусдаас хоёр метрийн зайтай үед маскаа түр авахыг зөвшөөрч байгаа юм.
ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авсан эсэхийг хэлээгүй ч дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг сануулсан юм.
Categories
мэдээ спорт цаг-үе

3х3: Монголын баг 15-14 гэсэн харьцаатай хожигдлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг олимпийн эхний тоглолтоо Италийн эсрэг хийж, 15-14 гэсэн харьцаатай ялагдлаа.

Тэд дараагийн тоглолтоо 20:00 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Хэдхэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд талбайд “Sprite 3×3” гээд сагсан бөмбөгт дуртай хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг, зорин очдог тэмцээн болдог байв. Байр, гудамж бүрийн шилдгүүд төв талбай дээрээ цуглаж, бэсрэг наадмаа хийдэг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр/2021.07.24/ 16.30 цагаас тэр тэмцээнээс үндэслэсэн цэцэгс олимпийн наадмын эхний тоглолтоо Италийн эсрэг дараа нь сагсан бөмбөгийг үндэслэгч АНУ-ын эсрэг хийх гэж байна.

“Sprite 3×3” тэмцээн анх 2009 онд зохион байгуулагдсан.

2010 онд Сингапурт зохион байгуулагдсан залуучуудын олимпод 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаагаа багтаж байсан түүхтэй. Түүнээс хойш бүтэн долоон жилийн дараа 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр энэхүү спортын төрлийг Токио 2020 олимпийн хөтөлбөрт оруулсан.

Өнөөдрийн байдлаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа тавдугаарт, Азидаа тэргүүн байранд бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тодорхой шалтгааны улмаас одонгоо авч чадаагүй байсан эхчүүдэд одонг нь гардуулжээ

“Алдарт эх” 1, 2 дугаар зэргийн одон гардуулах арга хэмжээнээс тодорхой шалтгааны улмаас хоцорсон зарим ээжүүдэд өнөөдөр одонг нь гардууллаа.

Мөн хамт олноо хошуучлан ажилласан иргэдэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа салбарын шагнал гардуулан өглөө.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс, цэцэг болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдаж ялагдлаа.

Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Португалийн Катарина Коштатай барилдахаар боллоо.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг Израилын Шира Ришонитой барилдаж өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.

М.Уранцэцэг шөвгийн 16-д Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан. Медалийн болон дагах барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 20 чиглэлд маршрут өөрчлөгджээ

Энэ сарын сарын 24,25-ны өдрүүдэд Баруун дөрвөн замын уулзварын авто замын хучилтын ажлууд хийгдэх болсонтой холбогдуулан Нийтийн тээврийн 3 чиглэл түр зогсож, 20 чиглэлд маршрутын өөрчлөлт орж байна. Өөрчлөлт орж буй чиглэлүүдийн эргэлтийн урт сунгагдаж байгаа тул зорчигч та бүхэн цагаа төлөвлөлж үйлчлүүлээрэй.

Түр зогсох 3 чиглэл:

  • Т:2 “5 шар – Ботаник”
  • Т:4″Ботаник – Вокзал”
  • Т:5 “3. 4 хороолол – Офицеруудын ордон”

Өөрчлөлт орж буй 20 чиглэл:

  • Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” /цахилгаан/
  • Ч:2 “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”
  • Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”
  • Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кинотеатр – Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:17А “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам” /их тойрог/
  • Ч:17Б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/
  • Ч:21А “Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол”
  • Ч:21Б “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол – Вокзал”
  • Ч:22 “Шадивлан -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам”
  • Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”
  • Ч:37 “Улаанхуаран – 4 хороолол”
  • Ч:40 “Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран”
  • Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:47 “Орбит – Ардкинотеатр”
  • Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:57 “Улаанчулуут -Их наран – МУИС”
  • Ч:58 “3.4 хороолол – Мишээл экспо”
  • Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
  • Ч:70 ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
  • Ч:74 “Цагаан даваа – Гандан – Вокзал”
Categories
мэдээ спорт

“Токио-2020”: Жүдо бөхийн шүүгчээр Т.Энхцэцэг ажиллаж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын жүдо бөхийн шүүгчээр Монгол Улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ажиллаж байна.

Өдгөө 38 настай тэрбээр дэлхийн аваргын дөрөв, залуучуудын дэлхийн аваргын хоёр, өсвөрийн дэлхийн аваргын нэг тэмцээнийг шүүж байсан бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчдийн чансааг тэргүүлж байгаа юм.

“Токио-2020” олимпийн наадмын хуваарийн дагуу жүдо бөхийн тэмцээнүүд өнөөдөр буюу долдугаар сарын 24-нд эхэлж, энэ сарын 31-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

“Сэлбэ” дэд төвийн дулааны станцын барилгын ажил 90 хувьтай байна

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга угсралтын ажлын явц 90 хувьтай, зам засварын ажил үргэлжилж, ногоон байгууламжийн ажлууд үлдээд байна.

Хотын Ерөнхий менежер, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга нар талбайн ажлын явцыг шалгажээ. Дулааны станцын барилга угсралтын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон тул автозамын ажлыг гүйцэтгэгч байгууллага ажлаа эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хөрсөө хуулж, чулуун дүүргэлтээ хийсэн, одоо бетон хучилт хийх үлдээд байна.

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.

Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт 127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.