Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөө шөнө усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна

Энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нутгийн төв болон зүүн сумдын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Иймд малчид, тээвэрчид, ард иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн төв Даланзадгад орчимд хамгийн их хур тундас ороод байгаа юм. Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Даланзадгадад 35.0мм, Ханбогдод 11.0мм, Баяндалайд 10.0мм бороо орсон байна. Мөн Ханан антень 5.3мм, Булган 7.0мм, Цогтцэций 3.0мм, Сэврэй 2.0мм, Цогт-овоо 0.6мм, Баян-овоо 0.3мм, Манлай 0.0мм бороо оржээ.
Categories
мэдээ нийгэм

Европын холбооны таван улсаас 108 иргэнийг татан авчээ

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ, Бельгийн Хаант Улс, ШХУ, БНЧУ, Нидерландын Хаант Улс зэрэг таван улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 108 иргэнийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажлыг Улсын Онцгой Комисс, “МИАТ” ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар Кенийн боксчныг ялж шөвгийн 16-д шалгарлаа

Боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн урьдчилсан буюу шилдэг 32-ын шатанд Э.Цэндбаатар Кенийн тамирчин Николос Оконго Окоттой тоглож яллаа.

Улаан булангаас гарсан Э.Цэндбаатар эхний үед ялсан ч хоёрдугаар үед шүүгчдийн санал Кенийн боксчны талд байлаа. Харин гуравдугаар үед шүүгчид манай тамирчны талд байв.

Ингэснээр Э.Цэндбаатар шөвгийн 16-д Вьетнамын Нгуен ван Дуонтой долдугаар сарын 28-ны 18:06 цагт тулалдахаар боллоо.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Болор-Эрдэнэ Чилийн туршлагатай тамирчинд ялагдлаа

Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай тоглож хожигдлоо.

Дэлхийн чансааны 510-т бичигддэг манай тамирчны хувьд дэлхийн чансааны 75-д бичигддэг туршлагатай тамирчны эсрэг дөрвөн парт 11-8, 11-9, 11-4, 11-7 харьцаагаар хожигдов.

Манай тамирчин урьдчилсан шатанд дэлхийн чансааны 208-д жагсдаг Тунисийн тамирчныг ялсан билээ.

Харин Чилийн тамирчны хувьд хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабуттай тоглоно.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг шинээр суурилуулжээ

Засгийн Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2,000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаанууд татагдсан аж. Үе шаттайгаар татах ажлууд хийгдэх бөгөөд одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манайх руу шилжих аж.

Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжинд гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байгаа гэв.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 9636-1281 гэсэн дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн байна. Иргэд уг дугаараар хандан гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүйтэй холбоотой санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах боломжтой. Дээрх санал, гомдлын утсыг гаалийн дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэнэ хэмээн Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн сэлүүрт завины тэмцээний хуваарийг шуурганы улмаас өөрчилжээ

Халуун орны шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбогдуулан Токиогийн олимпийн сэлүүрт завины тэмцээнүүдийн хуваарийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү спортын энэ төрлийн тэмцээнүүдийг нэг өдрөөр хойшлуулж, ням гарагт зохион байгуулахаар болжээ.

Мөн даваа гаригт явуулахаар товлоод байсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн газцаарчилсан болон хосын төрлийн шөвгийн найм, хагас шигшээгийн тоглолтуудыг ням гарагт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр даваа гаригт сэлүүрт завины ямар ч тэмцээн болохгүй гэж Спортын хорооны төлөөлөгчид мэдээлсэн байна.

Халуун орны “Непартак” шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбоотойгоор цаг агаарын байдал муудах төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас урьдчилан мэдээлжээ. Шуурга мягмар гаригийн орчимд Японы хойд хэсгээс зүүн нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт болох тэмцээнүүдийн хуваарийг нягталж байгаагаа мэдээлжээ.

Токиогийн олимпийн тэмцээнүүдийг цаг агаарын байдлын улмаас хойшлуулсан анхны тохиолдол энэ болж буй юм. Төлөөлөгчдийн мэдээлснээр, одоогийн байдлаар шуурга бусад тэмцээнүүдийн хуваарьт нөлөөлөх төлөвгүй байгаа боловч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт гарч болзошгүй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн гэх мэдээллийг шалгаж байна

Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаагаас Сангийн яам шүүхэд хандсан гэх мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хүсэлт ирүүлсэн.

Энэ хүсэлтийг Цагдаагийн байгууллага гомдол, мэдээллээр бүртгэж аваад шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Ямар эх сурвалжаар, ямар хүмүүс Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой мэдээллийг олон нийтэд тараасныг шалган тогтооно” гэв.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний ялалтаа авлаа

“Токио-2020” зуны олимпийн боксын 57 кг-ийн жинд МУГТ Э.Цэндбаатар эхний тулаанаа Кенийн тамирчин Окот Николас Оконготай хийлээ. Уг тулаанд 3:2-ын харьцаатайгаар МУГТ Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр “Рио-2016” олимпийн наадамд хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдаж, V дугаар байрт шалгарч байсан юм. Мөн ДАШТ-ний хүрэл медаль, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МУГТ М.Уранцэцэг “Токио 2020” олимпийн наадмын жүдо бөхийн 48кг жинд хүрэл медаль хүртлээ

Өнөөдөр Монгол Улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буйгаас Монголын жүдоч, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдсан.

Хүрэл медалийн төлөө Португалын бөх Катарина Костатай барилдлаа. К.Коста 24 настай. Мастерс, Их дуулга, гран при тэмцээний хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай. М.Уранцэцэг түүнтэй өмнө хоёр удаа барилдаанд хоёуланд нь ялж байв.

М.Уранцэцэг Риогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарсан. Энэ удаа дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр ялж, олимпийн хүрэл медальтан болоо. Монголын эмэгтэй жүдоч олимпоос медаль хүртсэн хоёр дахь тохиолдол.

1 хүн, зогсож байгаа, дотор болон

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, дотор болон


Categories
гадаад мэдээ

Казахстанд сүүлийн 24 цагт 6251 халдварын тохиолдол бүртгэгджээ

Казахстан Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 6251 тохиолдол бүртгэгдэж, нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус улсын Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх комиссын мэдээлснээр халдвар нь батлагдсан 522538 хүн нийт хүн амын 2.7 хувийг эзэлж байгаа бол сүүлчийн 24 цагт илэрсэн нийт халдварын тохиолдол 0.03 хувьтай тэнцэж байгаа гэнэ.

Харин 24 цагт 64 хүн цар тахлын улмаас амиа алдаж, нийт нас баралтын тоо 5308 болсон байна.