Categories
мэдээ спорт

Ё.Басхүү Абэд ялагдаж, дагах барилдаан хийх боллоо

Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан.

Дараа нь хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдлаа. Абэ олимпын өмнө бүх өрсөлдөгчөө цэвэр иппон ялж түрүүлнэ гэж ам гарсан. Эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Голландын Килиан Ле Блушийг иппон ялсан. Гэхдээ нэмэлт цагт ялсан билээ.
Өмнөхөн нь барилдсан дүү Үта нь хагас шигшээд гараад явчихсан, хэвлэл мэдээллийн анхаарал хамт олимпын аварга болно гэж амлаад байгаа ах дүү хоёрт хандсан гэсэн зүйлс сэтгэлийн дарамтад оруулах болов уу. Абэ харин иппон ялах гэж улайрсангүй, идэвх авсаар, барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад вазари авч хагас шигшээд шалгарлаа.
Манай бөх дагах барилдаанд Италийн Мануель Ломбардотой барилдана.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 сагсан бөмбөгийн баг ОХУ-ын шигшээд 5-21 харьцаагаар хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн дөрөв дэх тоглолтоо хэсэгтээ нэг ч хожигдоогүй ОХУ-ын шигшээ багтай хийж 5-21 харьцаагаар хожигдлоо.

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ багаас

  • М.Цэрэнлхам – 3
  • Э.Чимэддолгор – 2 оноо тус бүр авлаа.

Монголын 3х3 шигшээ багийн тоглолтуудын үр дүн:

  1. Итали 15-14 Монгол
  2. Монгол 9-21 АНУ
  3. Япон 19-10 Монгол
  4. Монгол 5-21 ОХУ

Шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 09:40 цагаас Румыны шигшээ багтай хийнэ.

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү торгуулиар ялж, шөвгийн наймд үлдлээ

66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн манай бөх Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Д.Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдлээ. Минкоу бол манай 66 кг-ын сайчууд болох Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан эвгүй учраа. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь түүнтэй нэг таарч ялсан бол энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгуулав.

Ё.Басхүү хагас шигшээд үлдэхийн төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй хоёр таарч, хоёуланд нь ялагдаж байв.
Categories
гадаад мэдээ

Дэлхийн чансаагаар нэгт эрэмбэлэгддэг Эшли Барти эхний шатанд ялагдал хүлээлээ

Олимпийн талбайн теннисний тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж Австралийн теннисний од Эшли Барти эхний шатанд Испанийн Сара Соррибес Тормод ялагдлаа.

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Wimbledon-ны 2021 оны ээлжит тэмцээнд түрүүлж Австрали эмэгтэйчүүдийн 41 жил хүртээгүй цомыг авчирсан 25 настай Э.Барти ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.

Дэлхийн чансааны нэгт бичигддэг тэрээр хоёр сетэд 4-6, 3-6 харьцаагаар хожигдсон. 24 настай Испани теннисчин Сарагийн хувьд олимпийн хамгийн хүнд өрсөлдөгчийг буулган авлаа.

Харин энэ тоглолтын араас олимпийн бамбарыг асаасан Японы залуу од Наоми Осака Хятадын Сайсай Жентэй тоглож байна.

Categories
гадаад мэдээ спорт

Усанд сэлэлтийн төрөлд 18 настай Ахмед Аюб Хафнауи тамирчин олимпийн аварга боллоо

Тунис улсын 18 настай усан сэлэлтийн тамирчин Ахмед Аюб Хафнауи Токиогийн олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Австралийн тамирчин Жек Маклафлин, хүрэл медалийг Америкийн тамирчин Киран Смит хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 400 м-ийн чөлөөлт сэлэлт:

1. Ахмед Аюб Хафнауи (Тунис) – 3.43.36.

2. Жек Маклафлин (Австрали) – 3.43.52.

3. Киран Смит (АНУ) – 3.43.94.

Америкийн усан сэлэлтийн тамирчин Чейс Калиж 400 метрийн олон төрөлт сэлэлтээр алтан медаль хүртлээ. Түүний нутаг нэгт Жей Литерленд мөнгөн медалийн эзэн болов. Хүрэл медалийг Австралийн тамирчин Брэндон Смит хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 400м-ийн олон төрөлт сэлэлт:

1. Чейс Калиж (АНУ) – 4.09.42. 2. Жей Литерленд (АНУ) – 4.10.28. 3. Брэндон Смит (Австрали) – 4.10.38.

Categories
мэдээ спорт цаг-үе

Л.Сосорбарам Швейцарын Фабьен Кочерт ялагдлаа

Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам нар барилдаж байна.

Л.Сосорбарам В хэсэгт орж, эхний барилдаандаа Узбекистаны Диёра Келдиёроваг өчих мэхээр цэвэр ялсан.
Дараа нь энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальт Швейцарын Фабьен Кочертой барилдлаа. Кочер бол 57 кг-д барилдаж байгаад жин бууж ирсэн.
Тун харамсалтай барилдаан боллоо. Бүтэн 3 минут 30 секунд илүүрхсэн манай бөх барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд ороод вазари алдаж, ялагдлаа.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ЗӨСҮТ, НЭМГ, ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, ДЭМБ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийж, орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Categories
гадаад мэдээ

Томас Саторански тэргүүтэй Чехийн баг Ираныг хожлоо

Олимпийн сагсан бөмбөгийн эхний тоглолт Иран болон Чехийн шигшээ багийн хооронд болж NBA-ийн Чикаго Булз багийн тоглогч Томас Саторански тэргүүтэй Чех хожлоо.

78-84 харьцаатай өндөрлөсөн тоглолтод Ираны багаас Бехнам Яхчалидехкорди 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Чехээс Патрик Ауда 16 оноо авч бусдыгаа хошуучиллаа.

Ираны шигшээ баг гуравдугаар үеийн дараагаар 20 онооны зөрүүдтэй хожигдож байсан ч дөрөвдүгээр үед тоглолт нь сэргэж ойртуулсан.

Хоёр багаас өндөр оноо авсан тоглогчид:

Иран:

  • Бехнам Яхчалидехкорди – 23 оноо, 3 самбар, 4 оновчтой дамжуулалт
  • Мохаммад Жамшидижафарабади – 16 оноо, 1 самбар, 8 оновчтой дамжуулалт
  • Хамед Хаддади – 15 оноо, 10 самбар, 4 оновчтой дамжуулалт

Чех:

  • Патрик Ауда – 16 оноо, 6 самбар
  • Блейк Шлаб – 14 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт
  • Яан Весели – 11 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт
  • Томас Саторански – 6 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт
Categories
мэдээ нийгэм

Баруун 4 замын уулзварыг маргааш өглөө нээнэ

Баруун 4 замын уулзварын засварын ажил үргэлжилж байна. Замыг 2021 оны долдугаар сарын 26-ны 06:00 цагт нээнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Уг уулзварыг энэ сарын 23-ны өдрийн 22:00 цагаас хааж, авто замын асфальтбетон хучилт хийж байгаа юм.

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 3 чиглэл түр зогсож, 20 чиглэлд маршрутын өөрчлөлт орсон. Үүнд:

Түр зогсох 3 чиглэл:

  • Т:2 “5 шар – Ботаник”
  • Т:4″Ботаник – Вокзал”
  • Т:5 “3. 4 хороолол – Офицеруудын ордон”

Өөрчлөлт орж буй 20 чиглэл:

  • Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” /цахилгаан/
  • Ч:2 “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”
  • Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”
  • Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кинотеатр – Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:17А “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам” /их тойрог/
  • Ч:17Б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/
  • Ч:21А “Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол”
  • Ч:21Б “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол – Вокзал”
  • Ч:22 “Шадивлан -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам”
  • Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”
  • Ч:37 “Улаанхуаран – 4 хороолол”
  • Ч:40 “Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран”
  • Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:47 “Орбит – Ардкинотеатр”
  • Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:57 “Улаанчулуут -Их наран – МУИС”
  • Ч:58 “3.4 хороолол – Мишээл экспо”
  • Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
  • Ч:70 ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
  • Ч:74 “Цагаан даваа – Гандан – Вокзал”
Categories
мэдээ спорт

Азийн аварга Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана

“Токио 2020” олимпод манай улсаас Боксын төрөлд эрэгтэйчүүдийн 57 килограммын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 килограммд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 килограммд М.Мягмаржаргал нар оролцоно.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 63 килограммын жинд Б.Чинзориг өнөөдөр 17:18 цагаас эхний тоглолтоо хийнэ. Түүний өрсөлдөгч Узбекистаны тамирчин Элнур Абдураимов юм. Азийн аварга Б.Чинзориг эхний өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан билээ.

Элнур Абдураимов нь 27 настай 2017 оны Азийн аварга, 2015 оны тивийн аваргын хүрэл медаль, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт боксчин.

Токиогийн олимпод эрэгтэй найман жинд 187, эмэгтэй таван жинд 102 нийт 289 тамирчин оролцоно. Боксын тэмцээн энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 8 хүртэл явагдах бөгөөд нийт 270 тулаан хийж уны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.