Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны Дэд сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шермантай 2 талын уулзалт хийлээ

Долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманыг Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин долоодугаар сарын 24-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш-АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ч талууд хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгахад анхаарч байгаагийн илрэл юм гэв.

Хатагтай У.Шерман Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Улсын баяр наадмаа тэмдэглэж буй зэрэг олон үйл явдал зэрэгцсэн үеэр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монголын ардчиллыг бататган бэхжүүлэхэд урьдын адил дэмжсээр байх болно гэдгээ нотлон, Монголын цэргүүд Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран алба хаасанд талархал илэрхийлэв.

Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, МСК-ын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Мөнхжин Монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг ТНБД-ын орлогчид тавив. Мөн талууд цар тахлын үеийн дэлхий дахины байдал, вакцинжуулалт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Categories
гадаад мэдээ

Скейтбордын олимпийн анхны аваргууд тодорлоо

Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт шинээр багтсан спортууын нэг бол скейтборд. Өнөөдөр/2021.07.25/ тус спортын тэмцээн Ариаке Урбан хүрээлэнд зохион байгуулагдаж, Японы тамирчин Хоригомэ Юто 37.18 оноогоор түрүүлж, Бразилын тамирчин Келвин Хоефлер 36.15 оноогоор мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Жаггер Итон 35.35 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.

Скейтбордын олимпийн анхны аваргууд тодорлоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Уранцэцэгт “Хайбрид хаус” компани хаус бэлэглэж, амжилтыг нь мялаажээ

“Токио-2020” олимпийн наадмаас Монголын жүдоч М.Уранцэцэг өчигдөр хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ.

ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт түүний амжилтыг “Хайбрид хаус” компани хаусаар мялаалаа.

“Хайбрид ХАУС” ХХК-ийн бөх ОУХМ, МУ-ын гавъяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны спортын XXII-р наадмад хүрэл медаль хүртсэнд баяр хүргэн “Хайбрип ХАУС ХХК”-ийн зүгээс “HYBRID VILLA” хотхоноос “ХАУС ӨМЧЛҮҮЛЭХ ЭРХ” олгон олимпийн медалийг мялааж байна гэжээ.

4 хүн болон

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орохыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Японы талтай уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, “Ковид-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “Ковид-19″ цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов.

Япон дахь дельта вирусийн тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авав. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусийн генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв.

Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусийн тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцууллаа.

Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа талаар ярив.

Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв.

Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20:00 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж байна, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав.

Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерман ЛГБТ төвийн хамт олонтой уулзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман өчигдөр Монгол Улсад ирсэн. Тэрээр ЛГБТ төвийн хамт олонтой АНУ-аас Монголд суугаа элчин сайд Майкл Клеческийн хамт уулзжээ. Энэ тухайгаа “АНУ бэлгийн цөөнх болсон иргэдиийн эрхийг хамгаалахад онцгой анхаардаг. Энэ чиглэлд ЛГБТ төв АНУ-ын ЭСЯ-тай хэрхэн хамтарч ажилладаг талаар мэдээлэл авлаа” хэмээн жиргэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ЛГБТ төвийн хамт олонтой уулзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут энэ сарын 18-наас 25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчиллаа. Тэрээр Сөүлээс Улаанбаатарт ирж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй уулзсан юм. Тэд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцсэн байна. Тэрээр өнөөдөр БНХАУ-д айлчилна.

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн боомт чингэлэгт тээврийн зориулалт бүхий дөрвөн гарцтай боллоо

“Монголын алт” (МАК) ХХК Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн зориулалт бүхий дөрвөн гарцыг барьж, Хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өглөө.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад нүүрсний экспортын хэмжээг нэмэх нь туйлын чухал байгаа. “Монголын Алт” (МАК) ХХК нь Шивээхүрэн боомт дээр 596.8 сая төгрөгийн өртөг бүхий чингэлэгтэй нүүрс тээврийн дөрвөн гарцыг барьж, хилийн шалган нэвтрүүлэх байрыг, холбогдох техник хэрэгслийн хамт ийнхүү хүлээлгэн өглөө.

Энэ онцлог дээр суурилсан экспортын үйл ажиллагааны үр дүнд Шивээхүрэн боомтоор жилд дунджаар 12 сая гаруй тонн нүүрс экспортлодог бол энэ хэмжээ 10 сая тонноор нэмэгдэн 22 сая гаруй тоннд хүрэх нөхцөл бүрдэж байна.

Чингэлэгт тээврийн терминалыг байгуулснаар хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, тээврийн урсгалын нягтралыг зөв оновчтой, аюулгүй байдлыг ханган зохион байгуулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэх, халдвар хамгааллын дэглэм сахих зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Ёл УАЗ” клубийн залуус амаржих дөхсөн эмэгтэйг үерт боогдсон гэрээс гарган, эмнэлэгт хүргэжээ

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймагт хур тундас ихээр орсны улмаас цаг үеийн байдал хүнд байгаа билээ.

Тэгвэл аймгийн “Ёл УАЗ” клубийн залуус АОК-той хамтран авран хамгаалах ажиллагааг явуулсан байна.

Тодруулбал өчигдөр буюу долдугаар сарын 24-ний өдөр 30 гаруй машин үерийн улмаас шаварт суусан байсанн тус клубийн залуус татаж гаргасан байна. Мөн гэртээгээ усанд автаж, гарч чадахгүйд хүрсэн 80 настай эмээг хүүгийн хамт уснаас гаргаж, амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэйг үерт хаагдсан гэрээс нь гарган авч, эмнэлэгт хүргэжээ. Жирэмсэн эх эсэн мэнд амаржсан бөгөөд ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж.

Энэ мэт олон айл өрхийн аюулгүй байдлын төлөө, хүний амь нас эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа “Ёл Уаз” клубийн хамт олонд Өмнөговь Аймгийн Онцгой Комиссын бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлээд байна.

4 хүн, зогсож буй хүмүүс болон ус гэх мэтийн зураг байж болно

автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

jeep болон ус гэх мэтийн зураг байж болно

jeep, автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Монгол Улсаас хоёр шүүгч олимпийн боксын тэмцээнийг шүүнэ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын боксын төрлийн тэмцээнийг Олон улсын боксын холбооны гурван одтой буюу олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар шүүх юм.

Ташрамд дурдахад, “Токио-2020” наадмын боксын шүүгчээр ажиллаж байгаа Ц.Цогтгэрэл зургадугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.

Categories
гадаад мэдээ

Залуу од Наоми Осака эхний шатанд илт давуу яллаа

Олимпийн бамбарыг асаасан Японы талбайн теннисний залуу од Наоми Осака эхний шатанд Хятадын Сайсай Женийг илт давуу хожлоо.

Өдгөө 23 настай тэрээр хоёр сетэд 1-6, 4-6 харьцаагаар хожсон бөгөөд дараагийн шатанд Швейцарын Викториа Голубичтай тоглоно.

Осакагийн гол өрсөлдөгч дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгддэг Австралийн Эшли Барти өнөөдөр эхний шатанд Испанийн теннисчинд ялагдсан.