Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнажээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өөрийн тэсвэр хатуужлаар бусдыгаа үлгэрлэн цэргийн алба хаагчийн манлайллыг өндөрт өргөж чадсан ахлах ахлагч Э.Даваажамцыг багийн гишүүдийнх нь хамтаар хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, мөн дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугласан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Хүн бүр өөрийн зорилготой амьдардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөр, шавхагдашгүй тэвчээр гаргадгийг ахлах ахлагч Э.Даваажамц үлгэрлэн харууллаа. Аливаа ажлыг дэмжих сайхан, гэхдээ тэрхүү үйл ажиллагаа өрнөж байх мөч бүрд удирдагч хүний сэтгэл санаа байнга зовниж, үргэлж “түгшүүртэй” байдаг нь нууц биш. Харин уг ажил нь бодит биелэл болж үр дүнд хүрсний дараа л бидний сэтгэл тайвширч баярлаж, бахдах сэтгэл төрдөг юм. Энэ олон хоногийн турш түүнийг дагалдаж, ар талыг нь найдвартай хангасан Э.Даваажамцын гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье” гэв. Мөн цаашид энэхүү гүйлтийн туршлагаа судлан судалгаа хийх нь зүйтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, салбартаа төдийгүй хувийн амьдралдаа улам их амжилт гаргаарай. Таны хувьд аливаад тууштай байх аваас бүх хаалга нээлттэй шүү. Гагцхүү аархаж, омогшиж болохгүй, гол нь нийгэмдээ, хамт олондоо идэвхтэй манлайлагч нь байгаарай гэдгийг захилаа.

Үүнээс гадна “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч захирал Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлтийг дурсгажээ.

Categories
гадаад мэдээ

Афганистаны Засгийн газар иргэдээ гэрээсээ гарахыг нь хоригложээ

Афганистан Улсын Засгийн газар хүн ам төвлөрсөн гурван хотоос бусад суурин газруудад оршин суудаг иргэдээ гэрээсээ гарахыг нь хоригложээ.

Талибаны бүлэглэлийн мэдэлд орсон хотуудаа эргүүлэн авах, хүчирхийллийг зогсоохын тулд иргэдийг 22:00 цагаас 04:00 цаг хүртэл гэрээс нь гарахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

НАТО, АНУ, Их Британи зэрэг холбоотон орнууд Афганистанаас цэргийн хүчээ татаж эхэлснээс хойш Талибаны бүлэглэл Афганистаны 100 гаруй хотыг эзлээд байгаа юм

Categories
мэдээ нийгэм

2450 га-д ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг хийжээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт тархсан ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг “Мөнх ногоон жодоо” ХХК хийж гүйцэтгэжээ.

Тус компани нь уг ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан учраас уг ажлыг хийжээ. Дээрх судалгаа тэмцлийн ажлыг хийхдээ Түшиг сумын Их, Дунд, Бага хавтгайн овоо, Номт, Хөөт, Өгөөмөр, Хашаат, Гурамсан, Жинст, Гур хүзүү, Ноёны ам, Хар гуя зэрэг газрын 2019 оны ой зохион байгуулалтын материалын 107, 120, 129, 110, 111, 112, 62, 63, 64, 65, 66-р хэсэглэлд хийжээ.

Энэхүү ажлыг энэ сарын 13-19-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн бөгөөд ойн хөнөөлт өрөөсгөл хүр эрвээхэй шавжтай химийн аргаар, газраар, утаат болон шүршигч багаж ашиглан хийжээ. Энд нийтдээ 11000 га бүхий талбайн 2450 га-д түүвэрлэн хийсэн байна. Тэмцлийн ажлын гүйцэтгэлд Сэлэнгэ бүсийн сайн дурын ойн анги, сумын БО-ны хяналтын улсын байцаагч, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран оролцож, хяналт тавихын зэрэгцээ зөвлөн тусалсан аж. Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын захиалгаар Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж гүйцэтгэжээ.


Categories
мэдээ спорт

Японы ах дүүс нэгэн зэрэг олимпийн аварга боллоо

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Японы алдарт жүдочид болох ах, дүү хоёр Абэ түрүүлэх зорилготой ирснээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

Эхлээд эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, дүү Үта Абэ нь түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушардыг ялсан. Эл барилдааныг Монголын шүүгч Т.Энхцэцэг шүүсэн юм. Абэ Үта 21 настай.

Дараа нь эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн хошой аварга, Абэ Хифүми аваргын төлөө барилдсан. Түүний өрсөлдөгч нь Гүржийн бөх байлаа. Эл барилдаанд 23 настай Абэ Хифүми өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав. Ингэснээр төрсөн ах дүү хоёр жүдогийн хоёр өөр жинд нэг өдөр олимпын аварга боллоо.

No description available.

Categories
гадаад мэдээ

“Токио-2020”: Австрали анхны алтан медалиа авлаа

Австралийн дугуйчин Анна Кизенхофер “Токио-2020” олимпийн замын дугуйн уралдаанд алтан медаль хүртлээ.

Тэрбээр 137 км зайг гурван цаг 52 минут 45 секундэд туулж, ийн ялалт байгуулав. Хоёрт Нидерландын тамирчин Аннемик ван Флойтен /+1 минут 15 секунд/ барианд орж ирсэн бол хүрэл медалийг Италийн дугуйчин Элиза Лонго Боргини /+1.29/ хүртлээ.

Одоогийн байдлаар, Австрали, Итали улс тус бүр нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай байгаа бол Нидерланд хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Categories
гадаад мэдээ

Орогнол хүссэн Мьянмарын хөлбөмбөгч Японд үлдэж, “YSCC Yokohama” клубт тоглохоор болжээ

Японоос орогнол хүссэн Мьянмарын үндэсний хөлбөмбөгийн багийн хаалгач Пяе Лян Аун Ёкохамагийн хөлбөмбөгийн клубт дадлагажигчаар элссэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр Японы хөлбөмбөгийн лигийн “YSCC Yokohama” клубт тоглохоор болсон байна.

Өдгөө 27 настай хаалгач тус улсад зургаан сарын хугацаанд амьдарч, ажиллах виз аваад байгаа бөгөөд тавдугаар сард Японд ирсэн юм.

Пяе Лян Аун тавдугаар сарын сүүлээр Япон, Мьянмарын хооронд болсон тэмцээний эхэнд Мьянмарын төрийн дуулал эгшиглэх үеэр “Бид шударга ёсыг хүсч байна” гэх үгийг англиар гарын гурван хуруун дээрээ бичиж, өргөж байв.

Энэ ёслолыг Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид хэрэглэдэг.

Мьянмарын баг зургадугаар сарын дундуур буцах үеэр тэр Осака дахь Кансай нисэх онгоцны буудлын цагаачлалын албад хандан, тус ёслолыг үйлдсэний төлөө амь нас нь аюулд орж болзошгүй тул тус улсад үлдэх хүсэлт тавьж, улмаар орогнол хүссэн ажээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Чинзориг гуравдугаар үед 2:3 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Боксын эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат буюу шигшээ 32-т Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой тулалдлаа.

Улаан булангаас гарч тулалдсан манай тамирчин эхний үед 3-2 харьцаагаар ялж, хоёрдугаар үед 0-5 харьцаагаар ялагдсан бөгөөд сүүлийн гуравдугаар үед 2-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Ялсан Узбекистаны тамирчин шөвгийн 16-д Тажикистаны Баходур Усмоновтой долоодугаар сарын 31-ний 11:51 цагт тоглоно.

Оноо авсан байдал:

Categories
мэдээ нийгэм спорт

“Токио-2020”: Л.Одгэрэл хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг олимпийн нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл шүүн явуулж байгаа юм.

Тэрбээр “Чинхуандао-2013” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ төрлийн спортын эмэгтэй тамирчдаас Монголын хамгийн анхны мөнгөн медалийг хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол хангаж байжээ.

Л.Одгэрэл өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах долоон тэмцээнд шүүгчээр уригдаж, “Тяньжинь-2013” зүүн Азийн наадам, “Тайпей-2017” Универсиад, “Жакарта-2018” Азийн наадам, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд тус тус шүүгчээр ажиллаж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Европт 12-17 насныханд Модерна вакцин хийхийг зөвшөөрчээ

Европийн эмийн агентлаг Модернагийн Spikevax вакциныг 12-17 настай хүүхдүүдэд хийхийг зөвшөөрөв. Энэ насны 3732 хүүхдэд хийсэн судалгааны үр дүн эерэг гарсан тул ийм шийдвэр гаргажээ. Тус вакцин ковид-19 вирусний эсрэг дархлаа тогтоож байгааг судалгаагаар баталсан байна.

АНУ-д төвтэй Модерна компаниас өмнө Pfizer-BioNTech компанид хүүхдүүдэд тарихыг зөвшөөрлийг олгосон юм.

Амстердам хотод төвтэй Европын эмийн агентлаг Spikevax вакциныг хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд тарихыг ч зөвшөөрчээ. Тун хоорондын зай дөрвөн долоо хоног байна.

Moдернагийн вакцин тариулсан 2163 хүүхдээс халдвар авсан тохиолдол гараагүй аж. Харин вакцин тариулсны дараа хүүхдүүд ч халуурах, гар хүндрэх, хавдах, ядрах, толгой, булчин, гэдэс өвчих, чичрэх, бөөлжих гэх мэт зовуур илэрчээ. Эдгээр зовуур тариулснаас хэд хоногийн дараа арилна.

Гэвч судалгааг өргөн хүрээнд хийгээгүй тул хүүхдүүдийн зүрхний булчинд үзүүлэх сөрөг нөлөө (ийм сөрөг нөлөөний магадлал маш бага)-г хэмжих боломжгүй байжээ. Европын орнуудаас Голландад 12-16 насны хүүхдүүдэд Pfizer – BioNTEch вакциныг тарьж байна. Дельта хувилбар олон оронд хурдацтай тархсаар байгаа тул Европын орнууд хүүхдүүдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа юм.

Вакцин биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

Spikevax вакцин RNA (mRNA) хэмээн нэрлэдэг молекул агуулдаг. Ковид-19-ийн вирус хүний биеийн эсэд нэвтрэхдээ гадаргуу дээрх уургаа ашигладаг байна. Хүний биед вакцин тарихад тухайн хүний зарим эс RNA (mRNA) молекулыг таньж, түр хугацаагаар уураг ялгаруулдаг. Энэ үед бидний дархлаа тэрхүү уургийг гаднын биет гэж үзэн, эсрэг биетүүд ялгаруулан, түүн рүү дайрахаар цусны цагаан эсүүдийг хөдөлгөөнд оруулдаг. Вакцин тариулсан хүн халдвар авбал түүний дархлааны систем вирусийг таньж, биеийг түүний эсрэг хамгаалалтад бэлтгэдэг. RNA (mRNA) молекул тариулсан хүний биед үлддэггүй, хэсэг хугацааны дараа задран, биеэс гадагшилдаг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ё.Басхүү дагах барилдаанд торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

“Токио-2020” зуны олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ё.Басхүү шөвгийн наймд Японы Хифүми Абэтэй барилдаж, ялагдсанаар дагаж барилдахаар болсон.

Тэрбээр дагах барилдаанд Италийн бөх Мануэл Ломбардод торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.