Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вирусийн эсрэг гурван төрлийн эм нэмж оруулж ирнэ

Шадар сайдын тушаалаар коронавирусийн эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусний эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Цаашид вирусийн эсрэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох агентлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр болоод буй. Ингэснээр эмийн хангамж хүрэлцээтэй болж,үнэ тогтворжих боломжтойг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна” гэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.

Шадар сайд С.Амарсайхан: Ган, зуд, үер зэрэг нь бидний тооцооллоос үл хамааран тохиолддог. Үүсэж болох эрсдэлд бэлэн байх нь чухал. Урьд нь манай улсад тохиож байгаагүй аюулт үзэгдэлтэй бид жил гаруйн хугацаанд тэмцэж байна.

Дэлхийн улс орнуудад гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг Монгол Улс нэгдэж орсноор дагаж мөрддөг. Үүнд тусгайлан анхаарах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэх сайн туршлагыг судлан, сайжруулж, шинжлэх ухаан, технологийг ашиглах цаг үеийн шаардлага бий.

Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иргэдийн ажил, амьдралыг хэвийн явуулах шаардлага тулгарч байна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа туйлын чухал.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс бол цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэгт тооцогддог.

Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хурлын гол зорилго бол гамшгаас сэргийлэх төлөвлөлтийг гаргах юм. НҮБ-ын зүгээс бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Zeus баг PMWI зүүн бүсийн аваргад IV байр эзэлж, 434 сая төгрөгийг UNICEF-д хандивлалаа

“PUBG Mobile World Invitanional” дэлхийн зэрэглэлийн тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр дуусаж Монголын Zeus ESports баг IV байр эзэллээ.

Финалын шатанд шилдэг 16 багтай өрсөлдөн байр эзэлсэн манай баг хандивлагчдаас цугласан 155.000 ам.доллар буюу 434 сая төгрөгийг тэмцээний дүрмийн дагуу Олон улсын эрүүл мэндийн байгууллага болох UNICEF-д хандивлах эрхтэй боллоо.

Харин тэд тэмцээний үндсэн шагналын сан болох 50.000 ам.доллар буюу 142 сая төгрөгийг хүртэж байна.

Тэмцээний нэгдүгээр байранд Тайландын “Valdus The Mulder” баг орж хандивын 442.500 ам.долларыг “International Mmedical Corps” байгуулагад хандивласан байна.

Мөн хоёрдугаар байранд ОХУ-ын “Natus Vincere”, гуравдугаар байранд Вьетнамын “D’Xavier” баг орж мөн хандивын мөнгөнүүдийг олон улсын байгууллагад хандивлалаа.

Categories
мэдээ нийгэм

Баруун 4 замын хөдөлгөөнийг нээж, явган хүний замын ажлыг үргэлжлүүлж байна

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна.

Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн.

Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Улмаар инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7,903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээв.

Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 сагсан бөмбөгийн баг Румынд 14:22 харьцаагаар хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо эхний дөрвөн тоглолтоос хожил аваагүй Румын улсын шигшээ багтай хийж 14:22 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багийн тамирчдын оноо авсан байдал:

  • М.Цэрэнлхам – 6
  • Э.Чимэддолгор – 3
  • О.Хулан – 2
  • Б.Солонго – 3 оноо тус бүр авлаа.

Шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 16:30 цагаас Францын шигшээ багтай хийнэ.

Нийт 8 баг оролцож тойргоор тоглож байгаа тэмцээний хамгийн өндөр оноотой 6 баг нь хасагдах шатанд шалгаран тоглох учиртай. Хэрэв манай баг хэсгийн зургадугаар байрыг эзэлбэл гуравдугаар байранд шалгарсан багтай хасагдах шатны тоглолт хийж болно.

Хэсгийн шатны хүснэгт:

Categories
мэдээ спорт

Медаль хүртсэн тамирчдыг зургаа авахуулахдаа амны хаалтаа түр тайлахыг зөвшөөрчээ

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Токиогийн Олимпийн медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг зөвшөөрчээ.

“Токио-2020” наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм.

Ийнхүү ОУОХ-ноос гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпийн медаль хүртсэн тамирчид ёслолын үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тоосгон гражийг буулган явган хүний зам тавина

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гражийг чөлөөлөх ажлыг 2021 оны долдугаар сарын 23-24-нд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, хорооны Ажлын албаныхан халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.

Уг чөлөөлсөн талбайд “Борхойн зам” ХХК авто замын шинэчлэл хийх юм. Тухайлбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөсөн.

тэнгэр, авто зам, мод болон гудамж гэх мэтийн зураг байж болногадаа гэх мэтийн зураг байж болно авто зам гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Индиан шиг … Абергин шиг …

Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны хагас жилд давхардсан тоогоор 2.3 сая хүнд 1002,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс халамжид хамрагдагсад 56.7 мянга, зардал 364 тэрбум төгрөг буюу 57 хувиар өссөн тоо юм. Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Эндээс халамжийн хүрээ ямар өндөр хувиар өссөнийг харж болно. Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж, алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт, нийгмийн халамжийн тэтгэвэр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг багтдаг.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосон байна. Хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлж байна. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болдог аж.

Энэ тоо, статистикаас харахад Монгол ядуу хэрнээ хүмүүсээ ажил хийлгэхгүй, халамжаар бялхуулж байна. Бүр гаднаас зээл аваад халамжийн мөнгөө тарааж байгаа. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.3 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч байгааг харуулж буй хэрэг. Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна. Халамжид хамрагддаг гэр бүл дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Нэг өрх гэхэд дунджаар 3-4 төрлийн халамж авдаг байна. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь дунджаар 700 мянган төгрөг. Эндээс ажиллаж амьдрах уу, халамж авч амьдрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бэлэн мөнгө аваад зүгээр суухыг хүсэгчид дийлэнх нь. Өнөөдрийн нийгмийн хамгийн гашуун төрх нь халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон явдал. Гашуудсан бодлогын уршгаар Монголд ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй хүн олширч, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч эхэллээ. Энэ янзаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсаж ороход ойртчихож.

Саяхан л гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Мөн айл өрхийн хэрэглээний ус, цахилгааныг төр даагаад долоон сар өнгөрч байна. Эрх баригчид аливаа зүйлийг бодлогоор шийдэх, судалгаанд суурилж ажлаа явуулахаас илүүтэй халамжлах бодлогыг хэрэглэдэг. Засгийн газар ажилгүй орлогогүй иргэдээ ажилтай орлоготой болгох гол зорилтоо таг мартаж орхисон. Сүүлийн хорь гаруй жил МАН халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, ажил олгогчдын явуулсан зарын дагуу нэг ч хүн ажиллах гэж ирдэггүй нийгмийг бүтээсэн улс. Ерөөсөө л хавтгайрсан халамжийн гор өнөөдрийн ядуурал, архидалтыг бий болгосон. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар хүмүүс ажил хийх, хайх сэтгэлгээгүй л болдог. Нэг ёсондоо халамж чинь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа л хэлбэр.

Дэлхийд халамжлуулсаар байгаад нүдний өмнө дампуураад дууссан үндэстний жишээ бий. Нөгөө талд нийгмийн халамжийн нэг үүрэг нь ажилгүй иргэддээ ажил олж өгдөг улс орнууд ч байна. Хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээн авахгүй бол халамжаас хасдаг жишиг ч бий. Америкийн уугуул иргэд болох индиан, Австралийн абергинчууд халамжийн буянаар ажил хийхээ больсон. Ажил хийхгүйгээр аятайхан амьдрах мөнгийг төр тэдэнд зүгээр өгдөг. Өсөхгүй, хөгжихгүй, бэлэн хоол идээд архиа ууж жаргаж байгаа тэдний хувь тавилан улам л бүүдийж харагдана. Тэдэн шиг халамжаар тэтгүүлчихээд, ядуурал архидалт дунд живэхэд бид тун ойрхон байна. Жишээ нь, өнгөрсөн намар тариа хураалтад ажилчин авах гээд сая, сая төгрөгийн ажил амлахад нэг ч хүн очоогүй. Бид барлаг биш гэдэг сэтгэлгээ нь үнэхээр аймшигтай. Тэгээд л архиа уугаад хэвтэж байдаг. Өч төчнөөн зар тавихад нэг ч хүн ирэхгүй байсан хэмээн тариаланчид шогширч суусан. Ажил хийх хүн олдохоо больж халамжаар тэтгүүлээд, гэдсээ илээд, хэвтэхийг илүүд үзэх болж. Засаг төр ч иргэдийг ажиллах боломжоор хангахаас илүү халамжлаад удирдаад суух хүсэлтэй. Алгаа тосоод сууж байгаа хоосон хүмүүс үгэнд сайн орох нь ойлгомжтой учраас халамжийн тоо ихэсээд байгаа юм. Хэтийдсэн халамжийн цаана сүйрэл л байдаг. Халамж улс үндэстнийг мөхөх зам руу л түлхдэг жамтай.

Цаашид халамжийг цэгцэлж, хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг өнөөдрийн халамжийн систем тов тодоор харуулж байна. Засгийн газар халамжийн бодлогын оронд хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж амьдрахыг уриалах ёстой атал эсрэгээр нь халамжаар угждаг бодлогоо эргэж харах цаг ирж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 23 цэг ажиллана

Өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 9135 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

Өнөөдөр Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар дэвжээнд гарна

Өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

09:40. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо Румын улсын шигшээ багтай хийнэ. Олимпод анх удаа орж буй манай багийн хувьд эхний дөрвөн тоглолтдоо хожигдоод байгаа юм. (NTV, TV8, TM)

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэвжээний 9 дэх барилдаанд Д.Сумъяа зодоглоно.

Тэрээр эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдана. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиен хүлээж байна. (EDU, STAR, TV9)

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр Гвинейн Мамаду Самба Бахтай барилдах бөгөөд ялсан нь шөвгийн 16-д Куба болон Молдавын бөхчүүдийн нэгэнтэй таарна. (EDU, STAR, TV9)

16:30. 3х3 сагсан бөмбөгийн баг өдрийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг Францын шигшээ багтай хийнэ. (NTV, TV8, TM)