Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр ирж, 42 хоног ажиллана

ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр Монгол Улсад ирэх тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. ДЭМБ-ын багийнхан манай улсад 42 хоногийн хугацаанд ажиллах аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ДЭМБ-ын зөвлөх багийнхан энд байх хугацаандаа манай эмч, сувилагчдыг сурган бэлтгэнэ. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцана. Бид цар тахлын удирдамжийг цаг тухайд нь шинэчилдэг. ДЭМБ-аас үүнийг тогтмол шинэчилдэгтэй холбоотойгоор улсынхаа нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт хийдэг.

Дельта вирус дэлхийн 124 улсад тархсан. Бусад хувилбаруудтай харьцуулахад 40-өөс дээш хувь хурдан тархдаг. Ингэснээр улс орны эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлж байна. Тархах чадвар маш өндөр. Халдвар авсан хүн дахин дельта вирусээр өвдөх магадлалтай. Вакцины нөлөөг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан” гэв.

Categories
мэдээ спорт

Ираны тамирчин 41 насандаа олимпийн аварга болжээ

Буудлагын төрөлд Ираны тамирчин Жавад Фогури хийн гар бууны 10 метрийн дасгалд түрүүллээ. 41 настай тэрбээр 244.8 оноо авч, алтан медалийн болзол хангасан юм.

Ингэснээр олимпийн аварга болсон хамгийн ахмад иран тамирчин боллоо.

Тэрбээр эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг байсан талаараа ярилцлагадаа дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар усны ослоор 78 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 67 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 78 хүн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ спорт

13 настай Япон охин олимпийн скейтбордын аварга боллоо

Токиогийн олимпийн скейтбордын тэмцээн өнөөдөр/2021.07.26/ үргэлжилж байна.

Энэ өдөр явагдсан эмэгтэйчүүдийн төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж, олимпийн скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна.

Мөнгөн медалийг Бразилын Райсса Леал, хүрэл медалийг Японы Фүна Накаяама хүртжээ.

АНУ-ын тамирчин Алексис Саблон тэмцээний эхэнд тэргүүлж байсан ч төгсгөлөө муу гүйцэтгэн дөрөвдүгээр байр эзэлжээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн стрийт төрөлд мөн Япон тамирчин Юто Хоригомэ түрүүлсэн билээ. Япончууд ийнхүү олимпийн шинэ спортын төрөлд хоёр аваргатай боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Вакцины III тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн” гэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь үндэсний хэмжээнд арга зүйн зөвлөх багийг гаргасан явдал. Мөн ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллана гэдгийг танилцуулгын эхэнд онцлов.

Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3026 ширхэгийн худалдан авалт хийсэн.

Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг. Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн.

Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа.

Цаашид авах арга хэмжээний тухайд:

  • Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
  • ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
  • Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
  • Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
  • Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах

Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

  • Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах
  • Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх
  • Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Ц.Цогтбаатар Монакогийн бөхийг ялж, шөвгийн наймд шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -73 кг-ын жинд зодоглож буй ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 1/8 шигшээд Монакогийн Седрик Бесситэй учраа таарч 3:23 минутад цэвэр яллаа. Ингэснээр манай бөх В хэсгийн аваргын төлөө Косовогийн Акил Гжаковатай тун удахгүй барилдана.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсад айлчилж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлжээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаас таван хүн нас баржээ

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн нас баржээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын төвд “Өглөөний гудамж” нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх “Эртэч Монгол” уриалгыг гаргасан билээ. Үүний дагуу төрийн байгууллагуудын ажил 08:00 цагт эхлэхээр болсон юм. Тэгвэл талбайн баруун талын “Гутлын 22” гудамжийг “Өглөөний гудамж” болгон тохижуулж, өнөө өглөөнөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Номтой кафе, кофе шоп, ресторан, цайны газар, үсчин зэрэг “Гутлын 22” гудамжинд байрлаж байсан бүх үйл ажиллагааны газрууд өглөөний 06:00 цагаас үйлчилгээ үзүүлэх аж.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Ж.Баянцагаан: Анх арван хүний бүрэлдэхүүнтэй баг Асралт Хайрхан ууланд авиралт хийж байлаа

Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч, зөвлөх, гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ж.Баянцагаан, Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нартай ярилцлаа. Монголын уулчдын түүх анх 1951 оны Асралт Хайрханы авиралтаас эхэлсэн гэдэг.


Анх Асралт Хайрхан ууланд авирах санаачилгыг хэн гаргаж байв. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Ж.Баянцагаан: -Одоогоос яг 70 жилийн тэртээ Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтаж Монголын хэсэг залуучуудаас Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрханд (2800 м) авиралт хийх санаачилга гарч бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.

Энэ тухайБНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны тогтоол гарсан юм билээ. Эдгээр залуучуудын анхны баг 10 хүнийбүрэлдэхүүнтэйбайв. Үүнд, Ж.Нямсүрэн (багийн ахлагч) Вагон депогийн машинист, Л.Раднаа Улсын их сургуулийн оюутан, Ш.Баасансүрэн Улсын их сургуулийн оюутан, Ү.Сийлэгдорж Улсын их сургуулийн оюутан, Г.Сандагдорж (Хүч нийгэмлэг), Д.Нацагдорж (Хүч нийгэмлэг), С.Зундуй(Хүч нийгэмлэг), Л.Дондог (Хүч нийгэмлэг), Х.Равдандорж (Хүч нийгэмлэг), Н.Ойдов (Хүч нийгэмлэг) нар багтаж байв. Тэд 1951 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатараас хөдөлж, улмаар 1951 оны зургадугаар сарын 26-нд Асралт Хайрханы оройд гарч Монгол Улсынхаа далбааг мандуулсан аж.

-Энэ талаар ямар түүхэн баримт, дурдатгал байдаг вэ?

Ж.Баянцагаан: -Энэ тухайМонгол Улсын спортын гавьят багш, ахмад уулчин Р.Зориг агсны дурдатгал байна. Тэрээр “Тэр үед одоотойадилгүй, ямар ч багаж зэвсэглэлгүйбайсан. Тэр зоригтнуудын багажны дээд нь гэвэл цанын таяг, цанын гутал байсан. Энгийн ачааны олс үүргэвчилсэн эдгээр зоригтнууд байгалийн ямар ч бэрхшээлийг давж чадахаа илэрхийлж Туул, Тэрэлж, Заан, Хонгорын гол, бусад олон жижиг гол, горхийг гаталж Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрханы орчим ойртож, 1951 оны зургадугаар сарын 26-ны 4:00 цагт Асралт Хайрханы оргилыг эзэлж, БНМАУ-ын төрийн далбаа, Маршал Чойбалсангийн дүрст баримлын хамт тавьж, баяр ёслолын галт буудлага хийж, өөрийн орны уулын спортын түүхийн анхны ялалтыг байгуулсан юм” гэж бичжээ. (“Монгол ардын спорт” ном, “Уулын спорт” танилцуулга Р.Зориг, 189-196 хуудас, 1960 он, Улаанбаатар).

-Дээрх авиралтын талаар зарим хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг юм билээ.

Ж.Баянцагаан: -Онгон зэлүүд газар чоно, баавгайтэр үед элбэг байсан тул тэд буу зэвсэгтэйявсан гэдэг юм билээ. Тэгээд ч оргил дээрээс ёслолын буудлага хийх зорилготойбайсан аж. Магадгүйэнэ байдалтайхолбогдуулж энэхүү авиралтын талаар янз бүрийн яриа байдаг бололтой. Ямартайч энэхүү уулын анхны багийн авиралт нь манайулсад уулын спорт үүсч хөгжихийн эх үндэс болсон гэж хэлэх үндэстэй.

Энэхүү үйл явдлаас хойш Монголын уулчдын түүхэн замнал эхэлсэн бөгөөд эдүгээ Монголын уулчид Дэлхийн Долоон тивийн гол гол оргилууд дээр төрийн алтан соёмбот далбаагаа мандуулаад байна. Олон ч оргил манайуулчдыг хүлээсээр байгаа.

-Энэхүү авиралтын дараах нь Монголын уулчдын холбоо байгуулагдсан гэдэг шүү дээ?

О.Батсайхан: -Тийм ээ. Энэ авиралтаас хойш дөрвөн жилийн дараа 1955 онд Монголын уулчдын холбоо (МУХ) албан ёсоор байгуулагдсан. МУХ нь спортын бусад холбоодоос яах аргагүйанхдагч нь байсан юм.

-Өнөөдөр МУҮХ нь олон улсын ямар байгууллагын гишүүн бэ?

О.Батсайхан: -МУҮХ нь Олон улсын уулчдын холбоо (UIAA), Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC)-ны гишүүн бөгөөд ОУУХ-ны залуучуудын холбооны гишүүнээр минийбие МУҮХ-г төлөөлж 2015 оноос хойш сонгогдон ажиллаж байна. МУҮХ нь эдгээр олон улсын холбоодоос зохион байгуулж буйавиралт, тэмцээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

-Уулчдад зориулсан хөшөө байдаг гэж би сонссон юм байна. Энэ талаар уншигчдад танилцуулахгүй юу?

О.Батсайхан: -Монголын уулчдын холбоо байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан “Уулчдын алдар-50 жил” чулуун хөшөө байдаг юм. Энэхүү хөшөөг Монгол Улсын спортын гавьят багш, ахмад уулчин Р.Зориг агсан санаачилж өдгөөгөөс 16 жилийн өмнө Монголын Уулчдын Үндэснийхолбоо (МУҮХ) байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан 2005 онд сүндэрлүүлсэн түүхтэйбилээ. Энэ хөшөө чухамхүү хаана байдгийг үнэхээр сонирхсон хүмүүс эрхбиш сураглаад олох байх гэж найдаж байна. Эзэнгүйболсон энэхүү хөшөөг биднийхэдэн нөхөд 2020 онд чадах ядахаараа арчилж тордож, бичээс бүхийчулуун самбарыг хуучин төрхөөр нь шинээр хийж суурилуулсан юм. Мөн Ус сувгийн удирдах газартайхамтарч энэхүү хөшөөнийусан оргилуурыг алдаг оног ажиллагаатайболгосон. Ирэх жилээс нэлээн даацтайзасвар тохижилтын ажлыг УСУГ-тайхамтран хийхээр ярилцаж байна.

Энэ дашрамд биднийсанал хүсэлтийг хүлээн авч энэхүү хөшөөнийусан оргилуурыг ажиллагаатайболгоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн УСУГ-ын удирдлага, хамт олонд МУҮХ-ны нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье.

-Монголын уулчид түүхэн авиралтын ойгоо яаж тэмдэглэж байна вэ?

Ж.Баянцагаан: -70 жилийн тэртээх Асралт Хайрханы энэхүү авиралтын талаар жирийн иргэд төдийгүйманайуулчид ч төдийлөн сайн мэддэггүй, ярьдаггүй, өөр өөрийн ойлголттойбайдаг учраас өнөөдөр энэхүү ойг чимээгүй“тэмдэглэж” байх шиг. Уулчид өөрсдөө уулын түүхтэйхолбоотойтүүхэн гэх үйл явдал, авиралтуудын талаар мэдлэгтэйбайж, энэ талаар судалгаа хийж, олон нийтэд ярьж танилцуулахгүйбол өөр хүн энэ тухайбараг ярихгүйл болов уу. Ер нь, 1950-60-аад оны уулын авиралтуудын талаар цаашид нарийвчлан судлах шаардлагатай.

-Монголын уулчдын өдрийг тэмдэглэдэг үү?

О.Батсайхан: -Тийм өдөр одоогор байхгүй. Өнөөдөр захын нэг ОНБ, спортын холбоод өөрийн гэсэн тэмдэглэлт өдөртөө болсон байхад спортын олон нийтийн байгууллагын анхдагч гэгдэх МУҮХ нь өнөөг хүртэл Уулчдын өдөргүйявж ирсэн нь харамсалтай. Ер нь, Уулчдын өдөртэйболох цаг болсон бөгөөд энэ өдрийг жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдөр буюу Асралт Хайрханд анх удаа авиралт хийсэн өдрөөр тогтоох саналтайбайна. Энэ талаар манайүе үеийн уулчид санал бодлоо хуваалцвал сайн байна. Олны санаа оломгүйдалайгэдэг.

-70 жилийн тэртээх Асралт Хайрханы түүхэн гэх авиралтын талаар бидэнтэй ярилцсан та нарт баярлалаа.