Categories
мэдээ спорт

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, “Токио-2020” Монголын багийн ахлагч Б.Баттүшиг эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.
Өмнө нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулж байжээ.
Эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд:
1-байр АНУ
2-байр Итали

3-байр БНХАУ

гадаа болон "SKEET WOMEN VICTORY CEREMONY OMEGA MEDAL PRESENTER: Mr Battushig BATBOLD IOC Member ACCOMPANIED BY: Mrs Kimberly RHODE ISSF Executive Committee Member USA MGL TOKYO2020 2020" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд

Гадаад улс руу зорчиж буй 2-оос дээш насны бүх зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай.

Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байгаа бол зарим улс 5-аас дээш насны бүх зорчигчдоос Ковид тест шаардаж байгаа.

Иймд зорчигч та шинжилгээний ‘’Сөрөг” гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирэхийг МИАТ ТӨХК-аас зөвлөлөө.

Өмнө нь Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан Таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл ИНТЕРМЕД эмнэлэгт өгсөн бол тус эмнэлгийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 10 тарвага нутагшуулжээ

Хустайн байгалийн цогцолбор газраас 10 тарвагыг барьж Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт нутагшуулжээ.

Тарвага нь нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй амьтан юм.

Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийнхүү тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Гадаадаас ирсэн иргэдээс “Дельта” хувилбар илрээгүй” гэв

“Дельта” вирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Л.Баттөр захирал тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Долдугаар сарын эхэн үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс “Дельта” хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл.

Иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй.

Албан ёсны мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард Дельта хувилбарын таван тохиолдлын сорьцыг \зөөвөрлөгдсөн\ Япон улс руу явуулсан. Эдгээр тохиолдолд ноцтой шинж тэмдэг илрээгүй.

Дельта вирус нийт тохиолдлын хэдэн хувийг эзэлж байгааг одоохондоо тодорхойлоогүй. Тэгэхээр нийт Дельта хувилбарын долоон тохиолдол байгаа гэж ойлгож болохгүй юм. Иргэд дэглэмээ сахих хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт тэмцээн зохион байгуулахад спортын холбоодтой Хариуцлагын гэрээ байгуулна

УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БОАЖЯ: Байгаль орчны бохирдлын нөлөөллийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байна

Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны галт тэрэг онхолдсоны улмаас үүссэн байгаль орчны бохирдлын нөлөөллийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Улаанбаатар төмөр замын харьяа ачааны галт тэрэг осолдож, тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан хэрэг гарсан.
Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарч холбогдох албаныхан анхан шатны шуурхай арга хэмжээ авч ажилласан.

газрын зураг, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

  • Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
  • Сэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораторийн сорьц авагч, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авч лабораторийн дүгнэлтийг гаргуулсан байна.
  • Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуунтай байснаас 2 вагоны түлш таллаж асгарч, нэг савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Гэмтсэн вагонуудаас 277,8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150,5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.
  • Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна.
  • Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандартаас хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.
  • Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Categories
мэдээ нийгэм

Энэ онд найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр арван чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна.

Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. “Хариуцлагын гэрээ”-г 658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 34 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, нийт 1391 газартай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар урсгал засварын ажил 50 хувьтай байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1259 ажил хийжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлал өндөрлөж, буцах замдаа БНСУ-д саатаж ажлын уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.
Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж ярилцлаа.
Хуваарь ёсоор Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ буцах замдаа БНСУ-д саатаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-той ажлын уулзалт хийнэ.
Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоно.
Categories
гадаад мэдээ

Токиог далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна

Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15:00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.
Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.
Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.
Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар ялж, “их шөвөгт” шалгарлаа

Монгол Улсын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая Косова жүдоч Акил Гжаковатай барилдаж ялалт байгууллаа.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Шохо Оно аваргатай барилдахаар боллоо.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялсан юм.

Ингэснээр тэрээр шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилах оноол таарч. барилдан вазари үнэлгээгээр ялалт байгуулсан.