Categories
мэдээ нийгэм

​Коронавирусийн “Дельта” хувилбар 60 хувиар хурдан тархдаг


“Ковид 19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тус газраас өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь коронавирусийн халдварын тархалт, халдвар авсан хүмүүс, тэдгээрт хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийн эзлэх хувийн талаар судалгаа хийжээ. Коронавирусийн улмаас нас барагсдын 83 хувь нь 50-аас дээш насныхан байснаас 94 хувь нь суурь өвчтэй хүмүүс байв.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг. Иймээс энэ хувилбар тархвал ямар нөхцөл байдал үүсэж болох талаар ч мөн судалгаа хийсэн байна. Энэ үеэр Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтнуудыг наадмын үеэр амраасан эсэхийг асуусан юм.

НЭМГ-ын хувьд аль болох амраах тал дээр анхаарч, дархлаажуулалтын багийг 100 хувь амраасан гэлээ. Хотын дарга тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа аль болох амраах хэрэгтэйг онцлов.

Авто замын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд зам барилгын 32 ажил хийж байгаагаас ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ. Заадас засварын ажил 100 хувь дууссан бол нөхөөсний ажил 90 хувьтай, мөн Нарны зам, Баруун 4 замын уулзварыг шинэчлээд байна. Хотын дарга замаа муутгаж, явахын аргагүй болгоод засах биш, засварын ажлыг өмнө нь, цаг тухайд нь хийж байх ёстойг санууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ

Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний анхны олимпийн медаль бөгөөд Токиогийн олимп дахь Монголын хоёр дахь медаль юм.

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагын гэрээ”-г 1391 аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна. Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. “Хариуцлагын гэрээ”-г 658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 83 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, 40 дэн буудалтай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар урсгал засварын ажил 50 хувьтай байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1259 ажил хийжээ.

Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ФОТО: Өнгө алагласан “Өглөөний гудамж”

“Өглөөний гудамж”-ны үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг сурвалжлахаар тус гудамжийг зорилоо.

Монголын Үндэсний Музейн замын эсрэг талд өнгө өнгө алаглаж, нүдэнд тод тусахаар будсан дөрвөн давхар байшин харагдана. Энэ бол “Гутлын 22” гудамж юм.

No description available.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эртэч Улаанбаатарчууд болгохын тулд “Өглөөний гудамж”-ны тохижилтын ажил энэ долдугаар сарын эхээр эхлээд байсан билээ. Засварын ажил дуусаагүй байгаа бололтой кранаар байшингийн гадна талыг янзалж байв. Тэнд “Book art” кафе, “Caffe bene”, “Yuna ресторан”, “Pizza hut”, “Schwarzkopf” салон, “Urgoo” hotel, “Urgoo art” ресторан зэрэг газрууд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүний хөл бага байлаа.

No description available.

Тус гудамжинд байрлах “Book art” кафены менежерээс тодруулахад тэрээр

“Өглөөний гудамж” хараахан нээлтээ хийгээгүй байна. Нээлтээ хийсэн гэсэн сургаар өнөө өглөө хэд хэдэн сэтгүүлчид зорьж ирлээ. Засварын ажил ч дуусаагүй байна. Засварын ажил уг нь долдугаар сарын эхээр эхэлсэн. Яг хэзээ дуусаж өглөө 06:00 цагаас ажиллаж эхлэх талаар мэдээлэл ажилчдад өгөөгүй байна” гэв. 

No description available.

Мөн тус кафе өглөөний 07:00 цагаас оройн 22:00 хүртэл ажилладаг бол бусад байгууллагууд бүгд өөр өөрийн цагийн хуваарьтай ба 09:00-21:00 хүртэл, 08:00-21:00 хүртэл ажиллаж байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн вакцин хадгалах төв агуулахыг өргөтгөж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх, зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүрэг даалгаврынхаа биелэлттэй танилцаж ажиллалаа.

ХӨСҮТ-ийн тархвар судлалын алба нь батлагдсан тохиолдлыг илрүүлж, асуумж асууж, явсан маршрутыг тодорхойлж тандалтын илрүүлгийг хийдэг.

Тус төвд өнөөдрийн байдлаар Улаан загалмай нийгэмгэмлэгийн 20-25 сайн дурын ажилчид ажиллаж, гадаадаас ирсэн иргэд болон тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, БЗД-ийн батлагдсан тохиолдлууд дээр тандалтын судалгааг хийж тархвар зүйн судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт сайн дурын ажилчдын хүч нэмэгдүүлэн Улаан загалмай нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилчид тандалтын илрүүлэг хийж ажиллана.

ХӨСҮТ-д Био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилга баригдаж байгаа ба барилгын угсралтын ажил дуусч, дотор засал, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж буй.

Уг барилга ашиглалтад орсноор гадны улсуудад хийж буй зарим нарийвчилсан шинжилгээг дотооддоо цаг алдахгүй хийх боломж бүрдэх юм. Мөн тус төвд Вакцины агуулахын өргөтгөлийн барилга баригдаж байна. Үндэсний хэмжээнд вакцин хадгалах төв агуулах ХӨСҮТ-д байрладаг.

Коронавирст халдвар КОВИД-19-ийн эсрэг вакцины үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төв агуулахыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарч, одоогоор өргөтгөлийн барилгын ажил 92%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн вакцин хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг мэргэшсэн багийн хамт суурилуулна. Вакцины агуулахад суурилуулах тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гааль дээрээс хүлээн авч суурилуулах ажил эхэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аль аль барилгын ажлыг гэрээт цаг хугацаандаа ашиглалтанд оруулахыг үүрэг болгож, ЭМЯ-ны зүгээс боломжит ажлууд дээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Гамшгийн статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 15 жилийн өмнө буюу 2005 онд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирсан бол 2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар нэмэгдэж 4006, амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсөж 248-д хүрчээ. Өнгөрсөн онд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 79.3 хувь буюу 3178 нь гал түймэр, 13.6 хувь буюу 546 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 3.2 хувь буюу 127 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Манай улсад зонхилон тохиолддог ган, зуд, үер, цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хөрсний гулсалт, аянга цахилгаан зэрэг байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд нь Монгол Улсын газарзүйн байршил, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсээс улбаатай байдаг.

Сүүлийн 2 жил шахам хугацаанд дэлхийн бүх улс үндэстэн, ард түмэн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай тасралтгүй тэмцэж байна. Энэхүү халдварт өвчин дэлхий нийтийг өмнө нь нүүр тулж байгаагүй шинэ сорилттой учруулж, нийгэм, эрүүл мэнд, эдийн засгийн хүндхэн хор хохирол амсаад буйг тус зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг бөгөөд Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан төрийн үүргийн нэг мөн.

Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болно гэдгийг онцлов.

Мөн Манай улсад тохиолдож буй гамшгийн нэлээд нь байгалийн аюулт үзэгдлийн үр нөлөөнөөс илүүтэйгээр хувь хүний сахилга батгүй, хариуцлагагүй байдал, хууль, дүрэм журмаа биелүүлдэггүй, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрддөггүйтэй холбоотойг дурдаж байлаа.

Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна. Тухайлбал, зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 4.6-6.5 магнитудын хүчтэй 8 удаагийн газар хөдлөлт болжээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар,

– 2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх,

-Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ

-Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийг зам, дэд бүтцийн салбарт бууруулах арга зам

-Гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл, ач холбогдол

-Эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.

Гамшгийн үр дагаврыг урт хугацаанд даван туулах, цаашид тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан бэлтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн эх үүсвэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай, Төсвийн тухай хууль тогтоомжуудад тусгаж бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгож гамшгийн эрсдэл, болзошгүй хохирлыг даатгалын арга хэрэгслээр бууруулах, гамшгийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг боловсруулж батлуулах, энэ чиглэлээр даатгалын бүтээгдэхүүн гаргахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих,

Коронавирусын халдварын үед шуурхай хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан ажиллагаа, чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг хэрэгжүүлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг 2021 оны батлагдсан төсөвт багтаан томилон ажиллуулах,

Халдварт өвчинтэй тэмцэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд орлуулах эмийн нөөцийг бэлтгэх, эдгээртэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлж судалгаа ажлыг эрчимжүүлэх,

Хүн төрөлхтөн коронавируст халдвар (КОВИД-19)-тай зэрэгцэн амьдрах амьдралын шинэ хэв маягт шилжих нь дэлхий дахинд тодорхой болсон тул эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд хэлэлцэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, халдварын тандалт хийх нийгмийн эрүүл мэндийн төвийг орон нутагт байгуулах хууль эрх зүй, бодлогын орчныг бүрдүүлэх,

Тохиолдлын удирдлагын тогтолцоог салбар, түвшин бүрт нэвтрүүлж, үйл ажиллагааны стандарт зааврыг боловсруулж, хэрэгжилтийг хангах; гамшгийн үеийн салбар дунд, салбар хоорондын мэдээлэл солилцох нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, цахимжуулах, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг үнэлэх хяналт үнэлгээний журам боловсруулах,

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрийн ажиллагаанд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулинийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх,

Коронавирусыг богино хугацаанд илрүүлэх, мутацыг оношлох оношлуурын технологийг Монгол Улсад үйлдвэрлэж, хилийн боомтуудад байршуулан хяналтыг хийх. Вакцины хяналтын лабораторийг байгуулах, коронавирусын эсрэг вакциныг уламжлалт технологит суурилан үйлдвэрлэх, шинэ үеийн вакцины технологийг шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлнэ гэлээ.

Болзошгүй хүчтэй газар хөдлөлт, гал түймрийн эрсдэлийг бууруулах, барилга дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр,

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц, амжиж анхааруулах системийн станцуудын сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

Газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж батлуулах,

Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,

Обьектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт обьектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулахад зам, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр,

Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж малчдад ган зудын эрсдэлийг шилжүүлэхэд бодитой нөлөөлөх тогтолцоо, хувилбарыг боловсруулж, танилцуулах,

Хөдөө аж ахуйн салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, малчид тариаланчдыг ган, зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөөцийг бүрдүүлэх,

Төмөр зам, авто замын дэд бүтцэд хийгдсэн үерийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн авто зам, төмөр замын суурь дэд бүтцэд хийх хүчитгэл, шинэчлэлийн ажлын төлөвлөгөө гаргаж, үе шаттай зохион байгуулах,

Нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулах,

Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулах, хотуудын шинэ болон дахин төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг даалгалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлж, шинжлэх ухаанд суурилсан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Шинжлэх ухаан технологи, инновацын салбар зөвлөл байгуулж, Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулах, шаардлагатай нөөцийг хуваарилах, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах,

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтсан “Аюулгүй амьдрах ухаан” хичээл, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн хөтөлбөрийн агуулга, бүтцийг нэмэгдүүлэхийг ажил хариуцсан хүмүүст даалгав.

Categories
мэдээ спорт

ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы их аварга, 29 настай Шохей Онотой барилдан ялагдагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрээр хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 сагсан бөмбөгийн баг Францад 22:18 харьцаагаар хожигдлоо


3х3 сагсны охидын баг маань Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ.
Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан.
Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо.
Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.
Энэ олимпийн наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12:55-д энэ олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховдоос Дорнод аймаг хүртэл гүйсэн Э.Даваажамцыг хоёр өрөө байраар мялаажээ

Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр өнөөдөр угтан авчээ.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Э.Даваажамц зургаадугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үдүүлээд аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад энэ сайхан өдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ баяртай сайхан уулзлаа.

Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу хоёр өрөө байраар мялааж, “БАТЛАМЖ” гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.

Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Хүүхэд багачууд коронавирусийн халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.

Э.Даваажамцынхаа цаашдын ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

“Зүрх Мартахгүй” төсөлд 100 сая төгрөгийн хандив өргөлөө

Дэлхий дахиныг хамарсан COVID-19 халдварын улмаас улс орнууд хилээ хааж, гадны оронд мэс засал хийлгэх боломж хязгаарлагдсанаар, зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн энэ үед үнэ төлбөргүй мэс засал эхлүүлж, бяцхан зүрхнүүдийг аврах энэрэнгүй сайхан үйлсийг зүрх судасны их эмч, АУ-ы доктор, МУ-ын гавьяат эмч Б.Болдсайхан эмч санаачилж, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг илрүүлж оношлох, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлжээ.

Төслийг эхлүүлснээс хойш энэхүү сайн үйлсийн төсөлд нэр бүхий олон байгууллага, хувь хүмүүсээс хандив өргөж байгаагийн нэг нь ХБНГУ-ын Денкфарм компани боллоо.

ХБНГУ-ын Денкфарм компани нь 1998 оноос эхэлж Монгол улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бөгөөд Монгол дах Денкфарм компаний албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжлийн баг хамт олон нь эмч мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зөвөлгөө, сургалтаар ханган ажиллаж байна.

Үүгээр зогсохгүй Денкфарм компани нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон ажлуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ бусад төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж, дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн.

Энэ удаа зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг илрүүлж оношлох, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой “Зүрх Мартахгүй” төсөлд Денкфарм компани 100 сая төгрөгийн эмийн бүтээгдэхүүн хандивлав. Эдгээр эмийн бүтээгдэхүүн нь зүрхний өвчтэй хүүхэд болон насанд хүрэгчид удаан хугацаанд ууж хэрэглэдэг нэн шаардлагатай боловч олдоц багатай эмүүдийн нэг гэдгиййг төслийг санаачлагч Б. Болдсайхан эмчийн зүгээс онцолж баярласанаа илэрхийлсэн юм.