Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Наоми Осака тэмцээнээ дуусгалаа

Олимпийн бамбарыг асаасан Японы талбайн теннисний залуу од Наоми Осака шөвгийн 16-д Чехийн Маркета Вондрусовад хоёр сетэд 6-1, 6-4 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Наоми Осака эхний шатанд Хятадын Сайсай Жен, хоёрдугаар шатанд Швейцарын Викториа Голубич нарыг ялаад байсан юм.

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн дуусна. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатны тоглолтууд өрнөж байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-гийн учраа:

  • Мариа Саккари (Грек) – Элина Свитолина (Украин)
  • Донна Векич (Хорват) – Элена Рибакина (Казахстан)
  • Белинда Бенчич (Швейцар) – Барбора Кречикова (Чех)
  • Каролина Плишкова (Чех) – Камилья Жиоржи (Итали)
  • Алисон Ютванк (Бельги) – Гарбинь Мугуруза (Испани)
  • Сара Соррибес Тормо (Испани) – Анастасиа Павлюченкова (ОХУ-ын олимпын баг)
  • Паула Бадоза (Испани) – Надиа Подороска (Аргентин)
Categories
мэдээ нийгэм

Польшийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнажээ

Варшавын Их сургуулийн доктор, монгол судлаач, эрдэмтэн Агата Барэя-Стажынскаг Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ. Доктор Агата Барэя-Стажынска нь эдүгээ БНПУ-ын Варшавын Их сургуулийн Дорно дахины Судлалын сургуулийн Түрэг судлал, төв Азийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрбээр Польш дахь Монгол судлалын түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна олон тооны судалгааны ном, эрдэм шинжилгээний товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэрээр 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол судлаач гадаадын шилдэг эрдэмтэн шагнал”, 2010 онд “Найрамдал” медалиар шагнуулж байжээ.

Түүнчлэн Монголын соёл, уламжлалыг сурталчлан түгээх, Монгол, Польшийн парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргасан идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марк Жонсаг “Найрамдал” медалиар, Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг, идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн БНПУ-ын эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Польш, Монголын холбооны тэргүүн Г.Цессакыг “Найрамдал” медалиар тус тус шагнажээ. Эдгээр шагналыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 2021 оны долдугаар сарын 21-нд Варшавт дахь ЭСЯ-нд гардуулан өгчээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Монгол Улс багийн спортоор олимпод анх удаа өрсөлдсөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпод улсынхаа түүхэнд анх удаа өрсөлдөж байгаа билээ. Манай багийнхан өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо хийсэн. Тоглолтын дараа Токиогийн олимптийг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ саад бэрхшээлийг давж амжилттай сайхан оролцлоо.

Олимпийн наадмын зүгээс Монголын багийн сүүлийн тоглолтын дараа Багийн спортоор анх удаа оролцсон Монголын багт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Маш том хүндэтгэл байлаа.

Энэ хүртэл бүх саад бэрхшээлийг даван өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, биднийг тусалж дэмждэг бүх ивээн тэтгэгчид, Монголын багаа үзэж ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ баярлалаа. Маш их баярлалаа, Токио-2020” гэжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: 3х3 сагсан бөмбөгийн баг Хятадад 21:9 харьцаагаар хожигдлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн сүүлийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21-9 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багаас

  • Э.Чимэддолгор – 5 оноо
  • О.Хулан – 2 оноо
  • Б.Солонго – 2 оноо авлаа.

Дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод өрсөлдөн түүх бичиж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.

Өнөөдөр шигшээ багийн залуу тоглогч О.Хулангийн төрсөн өдөр бөгөөд төрсөн өдрөөрөө олимпийн дэвжээнд тоглолоо.

Хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан зургаан баг шөвгийн наймд шалгарч медалийн тоглолт хийх бөгөөд нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд шөвгийн дөрөвт шууд шалгарна.

Хэсгийн хүснэгт:

  1. АНУ – 6 хожил, 1 хожигдол
  2. Хятад – 5 хожил, 2 хожигдол
  3. Япон – 5 хожил, 2 хожигдол
  4. Оросын олимпын баг – 4 хожил, 2 хожигдол
  5. Франц – 3 хожил, 3 хожигдол
  6. Итали – 2 хожил, 4 хожигдол
  7. Румын – 1 хожил, 5 хожигдол
  8. Монгол – 7 хожигдол
Categories
амьдралын-өнгө мэдээ

Ирэх сарын 1-нээс Дархан руу хяналт шалгалтгүй нэвтэрнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сараас шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгахаар болов. Тодруулбал, Дарханы шалган нэвтрүүлэх постуудыг наймдугаар сарын 1-ээс татан буулгаснаар иргэд хяналт шалгалтгүйгүйгээр хот хооронд зорчих юм. Мөн аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.

  • Энэ оны есрдүгээр сарын 1 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 22 болно. Шалгалтыг гурван байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд, халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг АОК-оос өгчээ.
  • Аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-ээс секц дугуйланд хамрагдаж болно.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчиж буй иргэд аймгуудын шалган нэвтрүүлэх постоор нэвтрэхдээ вакцины гэрчилгээ үзүүлэх болон түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа юм.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай шөвгийн дөрөвт шалгарлаа

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограммын барилдаан үргэлжилж байна.

Уг жингийн шөвгийн 16-гийн барилдаанд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай Гүрж Улсын тамирчин Григалашвили Татотой таарч, цэвэр ялалт байгууллаа.

Тэрбээр эхний барилдаандаа Казахстан Улсын жүдоч Дидар Хамзатай барилдаж, цэвэр ялалт байгуулсан. Харин шөвгийн 16-д Азербайжаны тамирчин Мурад Фатиевтэй таарч, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай Азербайжаны бөхийг ялж шөвгийн наймд шалгарлаа

Дэлхийн аварга Сайед Моллай шөвгийн 16-д Азербайжаны Мурад Фатиевыг ялж шөвгийн наймд шалгарлаа.

Тэрээр шөвгийн наймд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2020 оны Европын аварга Гүржийн Тато Григалашвилитэй барилдана.

Categories
мэдээ нийгэм

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөөс иргэдийн 70.6 хувь нь эвлэрчээ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөөс 70.6 хувийнх нь эвлэрэл амжилттай болсон талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Монгол Улсын шүүхээр 2021 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9952 өргөдлөөс 5815-ыг шийдвэрлэсэн байна. Тэдгээрээс

  • 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж,
  • 1711 буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

Эвлэрэл амжилттай болсон хувь нь 2020 оны хагас жилд 74.4 хувь байснаас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 24.8 хувьтай тэнцэж байгаа нь энэ хэрээр ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.

Categories
гадаад мэдээ

ТОКИО 2020: Дэлхийн аварга Саги Муки ялагдлаа

“Токио-2020” олимпийн наадмаас Монгол Улсын тамирчид хоёр хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар) медаль хүртээд байгаа билээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д дэлхийн аварга, Европын аварга, Азербайжаны бөх Саги Муки Израилын бөх Ш.Борчашвилид ялагдлаа. Ингэснээр Монголын тамирчин, дэлхийн аварга Саид Моллаин гол өрсөлдөгчдийн нэг тэмцээнээ дуусгав.

Саид Моллаи хэдхэн барилдааны дараа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтай барилдана.