Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр

Аргын тооллын долдугаар сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 20, Могойг хүлэгч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:24 цагт мандан, 20:34 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Афганистан” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт АН-ын Хууль эрх
зүйн асуудал хариуцсан
нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Монгол Улс хэмжээлшгүй эрхт
засагтай болох тал руугаа орчихлоо” гэснийг VI нүүрээс уншаарай.

Эрдэс баялгийн эрх зүй
судлаач Г.Сурахбаяр “Уул уурхайдаа
түшиглээд хөгжих боломж бий
ч Засгийн газарт манлайлал
дутаад байна” хэмээн дурдлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төмрийн
хүдрээрээ арматур үйлдвэрлэж
байж дотоодын хэрэгцээгээ бүрэн
хангах боломжтой болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Афганистан” хэмээн өгүүлэв.

Гавьяат агрономич Б.Дорж “Ургац тогтоолт, хог ургамлын тархалт,
тарианы болцыг өрөөндөө сууж байгаад
дроноор хийх боломж бүрдсэн” хэмээн “Өдрийн сонин”-ы “Цаг үе, үйл явдал” нүүрт ярилаа.

Шадар сайд С.Амарсайхан “Наймдугаар сарын 1-нээс
өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй
байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Сайед Моллайн шагналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гардуулав

“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.

Тэрбээр дөнгөж сая медалиа гардан авлаа. Саид Моллаин шагналын цэцгийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гардуулсан нь сайхан үйл явдал байлаа.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Саид Моллаид Монгол Улсын иргэншил олгосон юм. Ингэснээр Монголын тамирчид олимпоос гурав дахь медалиа аваад байна. Улмаар багийн дүнгээр 33 дугаар байрт орж ирлээ.

Categories
мэдээ спорт

Сайед Моллай мөнгөн медаль авснаар Монгол Улс медалийн чансаагаар 33 руу дэвшлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай мөнгөн медаль авснаар Монгол Улс Токиогийн олимп дахь медалийн чансаагаар 33-р байр руу дэвшлээ.

Хоёр хүрэл медальтай байсан Монголын шигшээ баг өмнө 47-р байранд жагсаж байсан. Ийнхүү 1 мөнгө, 2 хүрэл медальтай болсноор Өмнөд Африк, Гүрж улсуудын араас 33-р байранд жагсаж эхэллээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Маргааш манай таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Дунхуа хотыг элсэн шуурга дайрчээ

БНХАУ-ын баруун хойд нутагт орших Дунхуа хотыг элсэн шуурга дайрч, хэсэг хугацааны турш үзэгдэх орчин хязгаарлагдаж, харанхуйлсан байна. Говийн бүсийн Ганьсу мужид орших Дунхуа хотод болсон элсэн шуурганы өндөр 100 метр орчим байсан бөгөөд 137 километр цагийн хурдтай шуурчээ.

Орон нутгийн замын цагдаа нар замын хөдөлгөөнд хяналт тогтоож, автомашинуудыг замаас гаргах, үйлчилгээний газруудыг зогсоох чиглэл өгсөн аж. Мөн үүнтэй холбоотойгоор олон улсын нисэх буудлаас 400 гаруй нислэгээ цуцалсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дэлгэрмөрөн гол Мөрөн хотын орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна


Сүүлийн үед усархаг бороо орсны улмаас гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Өнөөдрийн 14 цагийн байдлаар Улаан тайгын нурууны өврөөс эх авсан Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна.

Гол эргээ халих үеийн түвшинг үерийн аюултай түвшин гэдэг аж. Өнгөрсөн өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сумын Тээл баг орчим, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-115 см-ээр нэмэгджээ. Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 75 см-ээр, Бэлтэс голын усны түвшин үерийн түвшнээс 40 см-ээр ахиу үертэй байна .

Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас 125 см – ээр ахиу болж , үерийн байдалд шилжиж байна. Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Үүр, Бүгсий, Эг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15 см-ээр нэмэгдэж , олон жилийн дундаж түвшнээс 5-25 см-ээр нэмэгдсэн байна. Иймд томоохон голын сав дагуу нутаглаж байгаа малчид, тээвэрчид , ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд вирусийн эсрэг эмийг цахимаар захиалж авах боломжтой боллоо

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа.

Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2,04тн, 41656ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7,9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэврүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ. Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтынхан хэлж байв.

“Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн “Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байгааг Шадар сайд холбогдох салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтынхан хэлж байв.

ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусийн эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэллээ.

Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Энэхүү уулзалтад орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд цахимаар оролцож байна.

Categories
мэдээ спорт

Иргэншлээ сольж, олимпод оролцсон Сайед Моллай

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаанууд өнөөдөр 10:00 цагаас эхэлж Монголын шигшээ багийн хоёр тамирчин зодоглосон.

Өнөөдөр -81 кг жинд барилдсан Сайед Моллай мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпийн наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсонг спорт сонирхогч, жүдо сонирхогчид мэдэх билээ.

No description available.

Тодруулбал, Риогийн олимпоос эрт хасагдсан ч 2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед ид эрэн дээрээ 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров.

Гэвч тэмцээний хагас шигшээд Израилын бөх Саги Мүкитэй таарсан нь түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм. Иран болон Израил улсуудын шашин, бодлогын зөрчил спортод нөлөөлж Ираны Засгийн газраас түүнийг Израилын бөхтэй барилдалгүй бууж өгөхийг шаарджээ.

Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй түүний хүслийг дарсан энэхүү хавчлага ирэх Токиогийн олимпод ч нөлөөлнө гэдгийг мэдсэн Сайед эх орноосоо дүрвэж Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй.

Олимпийн медальтан болох мөрөөдөлтэй тэрээр хамгийн амар тайван, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах бөхийн орноор Монголыг сонгож иргэншил авсан билээ.

Монголын нэр дээр барилдаж эхэлснээс хойш Сайед Моллаи 2021 оны Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Тель-Авивын их дуулгаас мөнгөн медаль хүртсэн.

Израил улсад болсон их дуулга тэмцээнд анх удаа оролцож Израилын бөхтэй чөлөөтэй барилдсан түүний амьдралын түүх, замналаар кино бүтээж буй.

Мөрөөдлөө биелүүлж яваа Сайед Моллай өнөөдөр олимпийн анхны медалиа Монгол Улсын нэрийн өмнөөс хүртлээ.

No description available.