Categories
мэдээ спорт цаг-үе

Манай тамирчны хослол олимпийн хувцасны стандартад нийцээгүй байна

Токиогийн олимпийн наадамд эмэгтэйчүүдийн боксын төрөлд манай улсаас анх удаа оролцож, хүч сорьсон юм.

Тодруулбал, боксын төрлийн эмэгтэй 75 кг-ын жинд манай улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал оролцож буй юм. Тэрбээр эхний тойргийн тэмцээндээ Их Британи улсын боксчин Лаурен Прайстай тоглож 5:0 харьцаатайгаар хожигдол хүлээсэн юм.

Тэрбээр тулаандаа Монгол Улсын тамирчин гэдгээ илтгэсэн лого бүхий хувцас, өмсгөл өмсөөгүй нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл Олон улсын олимпийн хорооноос заасан хувцасны стандартад тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байхыг зөвшөөрдөггүй аж. Харин манай тамирчдын өмсгөл дээр олимпийн ивээн тэтгэгч байгууллагуудын лого бичиг байсан учир тухайн хувцастай тулалдахыг Олон улсын олимпын хороо татгалзсан байна. Тиймээс ямар нэг бичиг, логогүй хувцас өмсөж гарч иржээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ДЭМБ-аас вакцины III тунг хийхийг зөвлөөгүй” гэв

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг хараахан зөвлөөгүй байгаа. ДЭМБ-аас зарим улс оронд эхний тун вакциныг хийх боломжгүй байхад, зарим улс гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн.

Манай Улс энэ асуудлаар судалгаа, төлөвлөлтийг хийж байна. Хараахан шийдвэр гараагүй байгаа” гэв.

Мөн Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байгаа.

Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалав.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Олимпийн наадмын эргэн тойронд

Олимпийн наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Гэхдээ тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпод оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.

Эстони улс Токиогийн олимпийн анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.
Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпийн дөрөв дэх алтаа аваад байна. Тэд сүүлийн хоёр олимпоос алт зүүж чадаагүй билээ.

Японы усанд сэлэгч Юүи Охаши энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр 25-нд 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөн бүхнээс түрүүлж барианд орлоо.

Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15:37.34 минутын амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.

Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.

Зохион байгуулагч Япон улс олимпийн наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд нутаг дээрээ 11 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил нутаг дээрээ эхний таван өдөр л 11 алт зүүжээ.
Удаах байруудад АНУ, БНХАУ, ОХУ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 36 дугаарт бичигдэж байна.

‎

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: БНХАУ, Монгол Улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Тухайлбал, ГХЯ-аас мэдээлснээр БНХАУ-ын талтай Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Мөн Монгол, БНХАУ халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтсон байна. Монгол оюутнууд БНХАУ-д очиж танхимаар үргэлжлүүлэн суралцах асуудлыг БНХАУ-ын тал нааштай судлан үзэхээ илэрхийлжээ.

Мөн БНХАУ-ын талтай Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.

Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Охь мандал” ХХК ажиллалаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Урантунгалаг ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Урантунгалаг эхний тойрогтоо Японы Японы тамирчин Азүса Ямаүчид 6:2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: “10 их наяд цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалсан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдээ вакцинжуулснаар 70%-д хүрнэ гэж тооцоолж байна. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалж байна. 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд

БНСУ-руу зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

  • БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.
  • Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам

  • Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой.
  • Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.
  • Тухайлсан нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна.
  • Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна.
Categories
мэдээ спорт

“ТОКИО-2020” ФОТО: Олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин

Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайст ялагдсан.

Олимпийн боксын төрөлд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон тэрээр 3 минутаар гурван үеийн турш тоглож шүүгчдийн саналаар 5:0 харьцаагаар хожигдсон юм.

Түүний тулааны үеийн агшнуудаас хүргэж байна. / Гэрэл зургийг Э.Харцага/


No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хүндийн өргөлтийн тамирчид Токиог зорилоо

“Токио-2020” олимпийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод манай улсын 43 тамирчин спортын 10 төрөлд хүч үзэж буй. Тэгвэл өнөөдөр чөлөөт бөх, хүндийн өргөлтийн шигшээ багийн баг тамирчид Токиог зорилоо.

Хүндийн өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.

Хүндийн өргөлтийн тэмцээн наймдугаар сарын 2-нд эхлэх бол чөлөөт бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-нд эхлэх юм.