Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Наймдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Иймд иргэд болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхаарууллаа. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага төлөвтэй байгаа нь тухайн бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 метр секунд хүрэх, зарим үед 18–20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ

Италийн Сардини болон Сицилийн арлын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний ой хээрийн түймэр дэгджээ. Анх Сицилийн баруун-хойд хэсэгт орших Ерич мужийн ногоон бүсээс эхлэлтэй тус түймэрт нэрвэгдсэн газруудад ихээхэн хэмжээний гарз хохирол учраад байгаа аж.

Сардини арал дээр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа ой хээрийн түймрийг гал сөнөөгчид хэсэгчлэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа

Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д МУГТ Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуоныг 5:0 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарлаа.

Тэрээр шөвгийн наймд Доминиканы Алекси Мигел де ла Круз Баез, Гайанагийн Кевин Алликок нарын ялсантай наймдугаар сарын 1-ний 16:48 цагт тоглоно.

Тоглолтын дэвжээний шүүгчээр Колумбийн шүүгч ажилласан бол онооны шүүгчээр Алжир, Аргентин, Польш, Тажикистан, Литвийн шүүгчид ажиллалаа.

Шүүгчдийн оноо өгсөн байдал:

  • Нэгдүгээр үе: Нгуен ван Дуон 1-4 Э.Цэндбаатар
  • Хоёрдугаар үе: Нгуен ван Дуон 0-5 Э.Цэндбаатар
  • Гуравдугаар үе: Нгуен ван Дуон 0-5 Э.Цэндбаатар

Цэнхэр булангаас гарч тулалдсан Э.Цэндбаатар эхний шатанд Кенийн Николос Оконго Окотыг шүүгчдийн саналаар 3:2 харьцаагаар хожсон билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шивээт Улааны цогцолборт дурсгал

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг, сумын төвөөс урагш 25 орчим зайтай байрлах Хүнүй, Хануй хэмээх голуудын бэлчирт түрж орсон хошуу бүхий хоёр талдаа өндөрлөг дунд хэсэгтээ намхан хайрханыг Шивээт Улаан хэмээн нутгийн ардууд нэрлэдэг. Тус хайрхан нь энгэрээрээ олон жалга, улаан шаргал боржин чулуулаг элбэгтэй ба ар шил рүүгээ налсан төдийгүй хагас дугуй буюу хүрээ маягийн тогтоцтой. Энэхүү дурсгалт газрын хойд талд цувраа байрлалтай гурван хэсэг газарт жижиг тойром бий. Тойромын хойд талд их Цагаан овоо, дурсгалт газрын зүүн буюу голын зүүн талд зүүн, баруун Оорцог, Зүүн урд талд Хулстай хэмээх өндөр хайрхануудтай. Мөн Хүнүй, Хануй голуудын бэлчрийн өмнө тус голд Могойн (Баянгол) гол цутгадаг.

Шивээт Улаан хайрханы төв хэсэгт байрлах гол руу түрж орсон хошуу бүхий намхавтар уулын орой дээр эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох нэгэн цогцолбор дурсгал бий.
Энэхүү цогцолбор дурсгалыг уулын оройн хадыг тэгшлэн засаж түүн дээр өмсгөж барьсан бөгөөд зүүнээс баруун тийш сунасан гонзгой дөрвөлжин зохиомжтой, хоёр хэсэг зааглагдсан хүрмэн чулуун хэрэм бүхий зүүн тийш харсан байгууламж юм. Уг байгууламжийн хэмжээ нь 120 х 45 м. Байгууламжийн дээр хүрмэн чулуу ашиглан хийсэн хүн чулуун хөшөө, арслан, хонь зэрэг олон хөшөө бий.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тус дурсгалыг анхлан 1912 онд Финляндын эрдэмтэн Густав Иохан Фон Рамстедт олж илрүүлэн дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэсэн. Түүний дараа 1927 онд буриад эрдэмтэн Балжи Бамбаев газар дээр нь үзэж тэмдэглэсэн байна. Мөн онд нутгийн ард Дамдинсүрэн уг дурсгалын тухай тусгай захидалыг Судар бичгийн хүрээлэнд ирүүлсэн байдаг.
1956 онд Ц. Доржсүрэн, 1976 онд ахмад эрдэмтэн академич Д.Цэвээндорж, В.В. Волков, С.Н. Кореневский, 1977 онд С.Г. Кляшторный, С. Харжаубай, 1996 онд В.Е. Войтов , 1997 онд Д. Баяр, В.Д. Кубарев, 2005 онд Б.Напил, 2007 ба 2015 онд З.Самашев, Л.Цэвээндорж, Д.Баяр, А.Энхтөр. А.Онгар, Г.Киясбек, А. Мирхат, Б.Напил, 2015 онд Д. Кыдырали,Г.Бабаяров нарын судлаачид тусгайлсан судалгаанууд хийсэн байдаг.

гадаа гэх мэтийн зураг байж болно

2016-2019 онуудад Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн (Археологийн хүрээлэн), Казахстан улс дахь Олон Улсын Түрэг Академи хамтарсан хээрийн шинжилгээний анги тус газарт археологийн малтлага судалгаа хийж дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалж байна. Хээрийн шинжилгээний ангийг монголын талаас Археологийн хүрээлэнгийн дундад зууны салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд процессор А.Энхтөр, Казахстан улсын талаас Д.Кыдирали нар удирдан ажиллаж байна.
Малтлага судалгааны үр дүнд энэхүү байгууламж нь үүдний гаднах хөшөө чулууны суурь, зүүн хэрэм (тавцан), баруун хэрэм, найман талт байгууламж, хөшөө чулууд гэсэн хэсгээс бүрдэж байгааг тогтоосон. Байгууламжийг тойрсон нийт 11 цонжтой. Байгууламжийн үүд зүүн зүгт харсан ба 496 см хэмжээтэй. Байгууламжийг барихдаа байгалийн хад чулууг тэгшилж засаад хонхор газруудыг чулуугаар дүүргэж хоёр талын хэрмийн ханатай чацуу тэгш тавцан болгон зассан нь малтлага судалгааны үр дүнд тогтоогдсон. Баруун хэрэм, зүүн хэрмийн адил баригдсан хэдий ч 60 см өндөрт байрлана. Зүүн буюу өмнөд хэрмээс баруун талын хэрэм өөд гарах тусгай хоёр замтай. Малтлага судалгааны явцад хүн чулуу 2 ш, 3 ш арслангийн хөшөөг шинээр олж илрүүлэн бүртгэн баримтжуулалт хийгээд байна. Арслангийн хөшөөдийн 2-ыг гүюгийн хамт дүрсэлсэн онцлогтой.
Шивээт Улааны цогцолбор дурсгалыг ихэнх эрдэмтэд өмнө нь хожуу Түрэгийн хаант улсын Кутлуг хаан (Элтэрис)-ийн хүндэтгэлд зориулсан хэмээн үздэг байсан бол сүүлийн үеийн лабораторийн болон харьцуулсан судалгаагаар 667-691 оны үед хамаарах Тэлэ-Уйгурын удирдагч нарын удирдагч нарт холбогдоно хэмээн үзэж байгаа.

камер болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ

Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид Улаанбаатараас Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай аспалтан зам дагуу хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Түүнчлэн хурд хэмжиж, жолооч нарт зам тээврийн осол болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санамж, сэрэмжлүүлэг тараажээ.

Categories
мэдээ нийгэм

“Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна” гэв

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагдаж иржээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай болон автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2017 онд баригдаж эхэлсэн ч барилгын явц 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Тералинк” ХХК ажилласан боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа юм. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1984 онд ашиглалтад орсон, хуучны барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхдүүд гэмтэх нөхцөл үүсээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Тэгшзаяа хэллээ.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн танилцуулсан. Учир нь тус сургууль гурван автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобус зогсох талбайгүй болоод байгаа гэлээ. Сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон. НМХГ-аас 2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн эдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл барин ажиллахыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт

Оросын теннисчин Анастасиа Павлюченкова хасагдлаа

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр болж Оросын итгэл найдвар Анастасиа Павлюченкова хасагдлаа.

Тэрээр шөвгийн наймд Швейцарын Белинда Бенчичтэй учраа тааран 0:6, 6:3, 3:6 харьцаагаар хожигдсон. Белинда Бенчич ингэснээр шөвгийн дөрөвт Казахстаны Элена Рибакинатай тоглохоор болов.

Белинда Бенчич

Мөн нөгөө талд Японы залуу од Наоми Осакаг ялсан Чехийн Маркета Вондрусова Испанийн Паула Бадосаг хожин шөвгийн дөрөвт шалгарлаа. Паула Бадосагийн бэртэл сэдэрч хоёрдугаар сетээс тэмцээнийг дуусгасан юм.

Ингэснээр шөвгийн дөрөвт Маркета Вондрусова Украины Элина Свитолинатай тоглохоор болсон. Уг төрөлд өрсөлдсөн Чехийн Каролина Плишкова, Барбора Кречикова гэсэн шилдэг тамирчид тэмцээнээс хасагдсан.

Маркета Вондрусова

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн дөрөв:

  • Белинда Бенчич (Швейцар) – Элена Рибакина (Казахстан)
  • Маркета Вондрусова (Чех) – Элина Свитолина (Украин)

Медалийн тоглолтууд маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Нарны гүүр” орчимд автомашины хөдөлгүүрт гал гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн I хороо “Нарны гүүр” орчимд зорчиж явсан тээврийн хэрэгсэлд гал гарч Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан. Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид ирж ажиллан, галыг унтраалаа. Зам тээврийн осол болоогүй” гэж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлсээр байна

ГССҮТ, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Орхон сумын ЭМТөвийн хамт олон 2021 оны долдугаар сарын 28-ны өдөр орон нутагт зам тээврийн осолд орсон дөрвөн иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь тус иргэдийг түргэн тусламжийн хоёр машинаараа зөөвөрлөн, эмнэлгийн дараагийн шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад цаг алдалгүй, түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан Булган НЭ, Орхон сумын ЭМТөвийн хамт олон болон ГССҮТөвийн Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд нартаа талархал илэрхийлье гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

3 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

van, автомашин болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

ЗӨВЛӨГӨӨ: Спортын бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх аргууд

.

Гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд;

Дасгал, хөдөлгөөн хийхдээ зориулалтын хувцас, хэрэгсэл өмсөх

Дасгалыг дүрмийн дагуу хийх

Дасгал хийхийн өмнө биеэ сайтар халаах

Бэртэл авсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой.