Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5:25 цагт мандан, 20:32 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тагнуулчийн дууль II” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Inner Mongolia Shuang
Tong International Freight
Forwarding Co,Ltd-ийн
захирал Н.Наранцацралт “Замын-Үүдэд
ажиллаж байгаа Засгийн газрын
төлөөлөгчид “шоудаж“ байна” гэснийг XI нүүрээс уншаарай.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тагнуулчийн дууль II” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний
ажилтан У.Загдцэсэм: “Монгол-Японы улс
төрийн харилцаа
идэвхжиж байна” гэлээ.

“Дельта вирусийн тархалтаас
шалтгаалж, хичээл сургуулийн
төлөвлөлтийг хийнэ” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшин “Хуулийн байгууллага иргэдийн
эрхийг хамгаалах үндсэн чиг
үүрэгтэй ч, эсрэгээрээ эрх
баригчдын эрхийг хамгаалдаг
болчихоод байна” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа

АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр “Токио-2020” Олимпын наадмын анхны хожлоо авлаа.

Тэд Ираны багтай таарсан бөгөөд тус багийг 120-66 онооны харьцаагаар хожсон юм. Ийнхүү шөвгийн наймд шалгараад буй юм.

АНУ-ын шигшээ баг А хэсгийн эхний тоглолтоо Францын багтай ням гарагт хийж, 83-76 харьцаагаар хожигдсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион явуулж байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо.

Цар тахлын дэгдэлтийн үед төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтай ч нөгөө талдаа мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянамгай, хариуцлагатай хандахыг шаардаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлагатай ажилтнууд аливаа залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны Петер Сияяарто энэ сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто УИХ-ын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг сунгаж нэг хоршоонд даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олголоо. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нэр бүхий компаниудын хаалттай өрийн хэрэгслийг бүртгэлээ.

Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 4 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 1 иргэнд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 216 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 420 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 38 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Маршалын төмөр бетон гүүрийн 77 у/м хэв гажилтын заадас засварын ажил энэ сарын 29-нөөс буюу маргаашийн 23:00 цагаас ирэх 8 дугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хийгдэх болсонтой холбогдуулан дээрх хугацаанд гүүрний хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орох юм байна.

Тиймээс дээрх хугацаанд.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тодруулбал,

  • Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах;
  • Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэж, 10.0 мянган тонноос багагүй хэмжээний нөөц бүрдүүлэх;
  • Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар анхаарч, халдвар тархахаас сэргийлэхэд хяналт тавьж ажиллах;
  • Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл хивэгний экспортыг түр хязгаарлах эсэх, хязгаарлалт тогтоосон тохиолдолд нөхцөл байдлыг харгалзан зогсоох арга хэмжээ авах;
  • Их цас, хүчтэй салхи, цасан шуурга, хүйтрэлт зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, намар, өвлийн сарын болон улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцож, үр дүнд тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах ажиллах;
  • Ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шалган тогтоож, завсрын ажлыг шуурхайлах, зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • Малчин өрхийн жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гаргах, коронавируст халдварын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилсан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн ажиллах;
  • Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн зохион байгуулж, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
  • Хур тунадас харьцангуй багатайн улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа. Төхөөрөмж гардуулах ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл оролцсон юм.

Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр хангагдсанаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд хувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо. Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм.