Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ногоон малгайт”- ын сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ” хэмээн өгүүлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Зөвшөөрлийн тухай
хуульд өөрчлөлт орсноор
авлига хүнд суртлыг
хумьж, бизнесийн орчныг
сайжруулж, чөлөөт
өрсөлдөөн бий болно” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа Монгол төрийн их
наадмаар есөн хөлт цагаан
туг залах цэргүүд Богд хан
уулын Шажин хурахын
аманд бэлтгэлээ. Өнө л мөнхөд мандан бадрах
чонон сүлдэт Монгол түмэн
тэнгэрийн тамгатай…

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ногоон малгайт”- ын сургаар бурхнаа
нууж, зулаа чимхдэг болох нь ээ” хэмээн өгүүллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хүчит шонхор” худалдааны төвийн 80 сорьцоос
шинжилгээ авахад 62 сорьцод гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн” гэв.

“Ачаа тээвэр гацсанаар иргэд, аж ахуйн
нэгжүүд өрийн дарамтад орж, үйл
ажиллагаагаа зогсооход хүрээд байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай, Шарын гол, зүүн хажуугийн Барх, Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ улс-төр

БСШУСБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Эхлээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Үндэсний статистикийн хорооны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.

No description available.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 99 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 73 байгууллагад дүгнэлт гаргаж, 23 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 3 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Дүгнэлт гаргасан 60 байгууллагад зөрчилгүй, 12 байгууллагад хязгаарлалттай, 1 байгууллагад сөрөг дүгнэлт өгчээ.

Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 30 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 21 байгууллагад дүгнэлт гаргаж, 9 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Дүгнэлт гаргасан 19 байгууллагад зөрчилгүй, 2 байгууллагад хязгаарлалттай дүгнэлт өгсөн талаараа танилцууллаа.

No description available.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сурагчдын дотуур байрны зардлыг бууруулсан асуудлыг тодруулав. Хөдөө орон нутгийн сургуулийн дотуур байрны тохижилт үйлчилгээ муу, шаардлага хангахгүй байхад зардлыг бууруулсан шалтгаан, хэмнэгдсэн зардлыг юунд зарцуулсан талаар тодруулав.

БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр ковидтой холбоотойгоор хичээл дотуур байрны зардлыг бууруулсан. Боловсролын салбараас танагдаж буй мөнгө ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан. 2020 онд дотуур байрны асуудалд анхаарч 16,1 тэрбумын төсөвтэй 25 дотуур байр барьсан гэлээ.

No description available.

Өөр асуулт асууж, үг хэлэх УИХ-ын гишүүн байсангүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

No description available.

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа, цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. УИХ-ын гишүүн П.Анужин ирэх намар буюу шинэ хичээлийн жилд Үдийн цайг хөтөлбөрийг Үдийн хоол болгох хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг төсөвт суулгаж өгч буйд талархаж зөв шийдвэр хэмээн байр сууриа илэрхийлэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танхимаар хичээллэж буй байдлыг хэмнэлт гэж харан, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг буруулж жил бүр хасаж байгаад харамсаж байна. Боловсролын салбарын шинэчлэл үр дүнд суурилсан зарчимд шилжсэн тул 2022 оны төсөв батлах зарчим өөр байх ёстой. Багшийн нэмэгдэл цалин, боловсролын зээлийн сан, хүүхдийн үдийн хоолны асуудлыг анхаарах ёстой гэлээ.

Гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Говь”, “Хөх ган” ХК-ийн ханш хамгийн их өсчээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 31 ХК-ийн 394,108 ширхэг хувьцааг 98.5 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь” (GOV+3.06%) болон “Хөх ган” ХК (HGN+2.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “УБ-БҮК” (BUK-11.49%) болон “Шарын гол” ХК (SHG-11.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 23,429 нэгж эрхийг 6.3 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 92 мянган төгрөгөөр, багцын арилжаанд 3.4 сая ширхэг үнэт цаасыг 683.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. ТOП-20 индекс 0.26 хувиар буурч, 33422.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,786,688,239,670.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ

ШӨХТГ: “Арбидол” эмийг 38-43 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан нь тогтоогдсон

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/30 дугаартай “Эмийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос фарм трейд” ХХК, “Дакал фарм”, “Энто” ХХК , “Монос Улаанбаатар” ХХК, “Ач Үр” ХХК,” Мөнхийн тун” ХХК зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалаар нэг удаагийн импортын зөвшөөрлөөр нэр бүхий 14 компани арбидол эмийг Монгол улсын зах зээлд ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийлүүлж байна. “Монос фарм трейд”-ийн нөөцийн төв агуулахаас авсан баримтаар эмийн нөөц 3816 хайрцаг. “Ач Үр” ХХК-д 18900 хайрцаг, “Мөнхийн тун” ХХК-д 776 хайрцаг байна.

“Ач Үр” ХХК нь Арбивир 200 мг№10 капсултайг 23.400 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлдэг бөгөөд өөрийн эмийн сангаар 29.000 төгрөгөөр худалдаалж байна. “Мөнхийн тун” ХХК Арбивир 200 мг №10-г өөрийн 13 эмийн сангаар 32.000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд бусад эмийн санд нийлүүлээгүй байна.

“Монос фарм трейд” ХХК нь Арбидол 100 мг №20 капсултай эмийг “Монос Улаанбаатар” ХХК-ийн эмийн сангуудад 27.720 төгрөг, бусад эмийн санд 31.500 төгрөгөөр тус тус нийлүүлж байна. Тухайн эмийн сангууд нь 38.000-43.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь тогтоогдсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 01-ний 20 цагаас 07 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Наадмын бэлтгэлийн гэр хүрээг буцаан татаж, видео контентуудыг баяр наадмын өдрүүдэд гаргана” гэв

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Загийн газарт оруулахаар шийдвэрлэжээ. Эрдэмтийн баг наадмын үйл ажиллагааг хойшлуулснаар халдварын тархалт намжина гэсэн санал оруулсан гэв. Уг саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ.

Наадмын амралтын өдрүүдийг хэрхэхийг мөн маргаашийн Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ. Баяр наадмын контентуудыг хийх үйл явц дуусах шатандаа явж байгаа тул нэгэнт хийсэн видео контентуудыг баяр наадмын өдрүүдэд гаргах төлөвлөгөөтэй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Энхболд: Япон руу явуулсан 50 сорьцын таваас нь Дельта вирус илэрсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.

Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Япон улс руу бид 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр 50 сорьцноос 5 сорьцонд Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг бид тусгаарласан. Дотооддоо Дельта хувилбарын тархалт байхгүй. Манай улсад Их Британийн буюу альфа хувилбарын тархалттай байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: МСҮТ-ийн тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Мэргэжлийн боловсролын тухай хуулийг ХНХЯ оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Боловсролын шинэчлэл хийхээр байнгын хороо, УИХ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн яам чинь Боловсролын яам болчихсон юм уу. Засгийн газар дээр та нар яаж ярьсан юм бэ. Багш бэлтгэх бодлого нь хаана байна. Ганц салбарын амбицаар ийм хууль оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Боловсролын асуудлыг яагаад хөдөлмөр, халамжийг яам боловсруулаад байгаа юм бэ.
Мэргэжлийн сургалтын асуудлыг ХНХЯ-нд харъяалуулснаас болоод энэ салбар дампуурсан. Дарханы мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төвд гурвууланд нь гагнуурчны анги байдаг ч анги нь дүүрдэггүй. Тэнд суралцагчид сар бүр 200 мянган төгрөг аваад байдаг. Үүнийг халамжийг байгууллага болгож хувиргаснаа мэдэх үү.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Мэргэжлийн сургалтын байгууллага хуулийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг. Бид хуулийн дагуу салбарынхаа хуулийг оруулж ирж байгаа юм. Мэргэжлийн сургалтын байгууллага Боловсролын яаманд байх уу, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах уу гэдэг маргаан байсаар ирсэн. Үүнийг нэгдсэн нэг бодлогоор шийдэх ёстой.
Мэргэжил, ур чадвар эзэмших гэдэг нь хөдөлмөрийн зах зээлтэй яалт ч үгүй холбоотой. Тиймээс манай яаманд байдаг юм. Салбарын сайдын хувиар хэлэхэд, эхлээд энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь Боловсролын багц хуультай уялдуулах боломжийг судлах нь зүйтэй болов уу.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Засгийн газраас дэмжлэг авсан боловсролын дөрөв, мэргэжлийн сургалтын нэг, нийт таван хууль УИХ-аар хэлэлцэгдэх ёстой.
Эдгээр хуулийн Засгийн газраас өргөн барьсан гэж ерөнхийд нь харах хэрэгтэй болов уу. Боловсролын ерөнхий хуульд Монгол Улсын боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тусгасан. Үүнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол гэдэг тогтолцоотой байна гэдэг зарчмыг бид өргөн барьсан.

Ийнхүү санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учир Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаав.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: Наадам зохион байгуулахгүй, төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулна

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулах аж.