Categories
мэдээ нийгэм спорт

ТОКИО 2020: Монголын багийн элч төлөөлөгч Хакухо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна

“Токио-2020” олимпийн Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна.

Эдгээр өдрүүдэд их аварга Хакухо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв.
Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, олимпийн багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.
Хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд түрүүлж чадалгүй өнжиж, зодог тайлах сануулга авч байсан гэдэг утгаараа энэ удаагийн түрүү илүү үнэ цэнэтэй байлаа.
Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн Олимпод оролцсон Монголын багийн гишүүн байсныг бид мэднэ. Аварга тэрхүү Олимпод медалийн төлөө өрсөлдөөд наймдугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Хакухо аварга олимпийн наадмын турш Монголын баг тамирчдад том нөмөр нөөлөг болох нь гарцаагүй.

3 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

9 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 19390.4 га газрыг улсын хэрэгцээнд авна

Хөшигийн хөндийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 52-р тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Шинэ Зуунмод” дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг цогц зорилтыг дэвшүүлсэн.

Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтыг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

​”200-аас дээш малтай, хоёроос дээш машин болон байр, хаустай өрхүүдийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна” гэв

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэн авчээ. Ингэснээр удахгүй legalinfo-д орж, албажих юм.

Энэхүү журамд нэлээд олон өөрчлөлт орулсныг “Хугацаатай болсон, нөхцөлтэй болсон, хяналттай болсон, хариуцлагатай болсон” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцолжээ.

Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах нь.

Мөн уг дэмжлэгийн хүрээнд өрхүүдэд хүнс олгох дэлгүүрийг сонгон шалгаруулахаа больж, НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй ямар ч дэлгүүрээр дэмжлэгт хамрагдаж буй иргэд хүнсээ сонгон авах боломжтой болж байна.

“10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлэв” хэмээн тэрбээр өөрийн албан ёсны хуудсаар мэдээлжээ.

Журамд орж буй өөрчлөлтүүд:


Categories
мэдээ нийгэм

Нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг улсын хилээр шууд нэвтрүүлэхийг даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021.07.28/ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна.

Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна.

Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж, ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Л.Отгонбаатар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр Монголын хоёр бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдсан ОУХМ Ц.Мөнхцэцэг эхний тойрогт Риогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга М.Агиурт ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний тойрогт Эстонийн Григори Минаскиныг ялсан. Улмаар дараагийн тойрогт Израилын бөхөд ялагдан, үзэгчдийн суудалд шилжив.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар” клуб “Супер цом”-ын аварга боллоо

МХБХ-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар” нэмэлт цагт 0:2 харьцаагаар хожлоо.

Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болон үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97 дахь минутад эхний гоолыг оруулсан.

Удаах гоолыг “Атлетик 220” клубээс “Улаанбаатар”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101 дэх минутад оруулж шинэ багтаа өөрийгөө харуулахын зэрэгцээ гоолын баяраа тэмдэглэлгүй өнгөрөөж хуучин багийнхандаа хүндэтгэл үзүүллээ.

120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ыг өргөлөө.

Наймдугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лигийн тоглолтууд эхэлнэ гэж МХБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1231 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 496 нь Улаанбаатар хотод, орон нутагт 734 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 161.575 боллоо.

Мөн зургаан хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 802 боллоо.

Мөн 2157 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10379 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6556

– хүндэвтэр: 2714

-хүнд: 928

– нэн хүнд: 181 хүн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ГХЯ: Монгол Улс, БНХАУ нүүрсний экспорт нэмэгдүүлэхээр тохиролцлоо

БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв. КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг төлөвлөн, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохион байгуулахаар санал нэгдлээ.

Хоёр улс өнөөгийн амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, КОВИД-19 цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр талууд санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргалаа. Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцоллоо.

• Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

• Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

• Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

• Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар боллоо.

• Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.

• Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцлоо.

• Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

• “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

• Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-ад ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг Хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийллээ.

• Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-ад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: О.Мөнхцэцэг Израйлийн бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жинд зодоглосон О.Мөнхцэцэг эхний шатанд их дуулгын хошой хүрэл медальт Израйлийн Инбар Ланирт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Инбар Ланир нь шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиартай барилдана.

ОУХМ О.Мөнхцэцэг нь 2019 оны дэлхийн цомд мөнгөн медаль хүртэж, 2019 оны ДАШТ-ий 17-р байранд орж байсан.