Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Тулгууртай харайлтын дэлхийн аварга ковидын улмаас олимпоос хасагдлаа

Коронавирусийн халдвар авсны улмаас олимпод оролцож чадалгүй хасагдсан харамсалтай тохиолдлын тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Энэ удаад Токиод зөвхөн алтан медаль мөрөөдөж ирсэн Америкийн тулгууртай харайгч, дэлхийн хошой аварга Сэм Кендрикс дээрх шалтгааны улмаас олимпыг өнжихөөр болсныг тус улсын Үндэсний олимпын хороо мэдээлэв.

Кендриксийг зочид буудалд тусгаарлажээ.

Тэрбээр Риогийн олимпод 5.85 метр дээгүүр харайж хүрэл медаль хүртсэн бол сүүлийн хоёр ДАШТ-д 5.95, 5.97 үзүүлэлтээр дараалан түрүүлээд байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун: Зээлээ урьдчилж төлөх гэдэг нь санхүүгийн боловсролгүй хүний үйлдэл

Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунтай иргэдийн санхүүгийн боловсролын талаар ярилцлаа.


-Та саяхан монголчуудын санхүүгийн боловсролын асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна лээ. Ер нь монголчууд хэр санхүүгийн боловсролтой хүмүүс вэ?

-Миний судалгааны ажлын нэг том хэсэг нь энэ. Монголчуудын санхүүгийн боловсролын түвшин ямар байгааг судалсан. Дэлхийн банкнаас ядуу, орлого багатай орнуудын иргэдийн санхүүгийн чадавхыг үнэлсэн байдаг. Манай монголчууд санхүүгийн мэдлэгтэй байна. Санхүүгийн чадамж муутай байна гэж гарсан юм. Хадгалах, хуримтлуулах хэрэгтэй гэх мэтээр мэдлэг байна. Мэдлэгээ хэрэгжүүлэх тал дээр сул дүн авсан. Ялангуяа үнэт цаасны зах, хувьцаа бонд дээр мэдлэг муутай гэж гарсан. Стандарт энд Пүүрс гээд олон улсын байгууллага дэлхийн улс орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индексийг тодорхойлсон байдаг. Дэлхийн улсууд 13-77-гийн хооронд үнэлэгдсэн. Манайх 36 оноо авсан байдаг. Энэ хүрээнд судалгаа хийж үзсэн. Энэ судалгаагаар дээрх хоёр байгууллагын гаргасан дүгнэлт батлагдсан. Ер нь манай хүмүүс мөнгөө удирдах ёстой. Бага үрэх ёстой, хэрэггүй юм авах ёсгүй гэж мэдээд байдаг. Гэсэн ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг нь харагдсан. Монголчуудын санхүүгийн боловсролд цаашид анхаарах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт хийгээд, яаж дээшлүүлэх вэ гэдэг эрэл хайгуул хийж судалсан юм.

-Ямар аргаар дээшлүүлэх боломжтой вэ?

-Миний судалгаа “Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, арга зүйн судалгаа” гэсэн нэртэй юм. Тогтолцоо нь байна уу, санхүүгийн боловсрол олгох боломж байна уу гэдгийг судаллаа. Боловсролын тогтолцоонд байдаг шинжүүдийг авч үзэхээр элементүүд нь байна. Нөөц, бүтэц, зохион байгуулалт нь байна. Гэхдээ бүх нийтээр нь санхүүгийн боловсрол олгох боломжийг сайжруулах ёстой нь харагдсан.

Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид “Бизнес судлал” гэдэг хичээл 2016 оноос хойш орж байгаа ч хүүхдүүд сонгодоггүй. Яагаад сонгохгүй байна гэхээр хүүхдүүд ахлах ангидаа ирээдүйн мэргэжлийнхээ суурь хичээлийг илүү сонгодог юм байна. Эцэг, эх нь сонголт хийхэд нь нөлөөлдөггүй. Багш нь сурах бичигтэйгээ, бэлэн хөтөлбөр байхад сонголт хийхгүй байгаа юм. Заавал сонгон судлах хичээл болгочих боломжтой. Үүнд яам анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн.

Дээр нь Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулаад хүмүүст “Амьдрах ухаан” хичээл ордог боловч бас яг агуулгыг нь илэрхийлсэн хичээл байж чадахгүй байна. Жинхэнэ хөтөлбөрөөрөө хийгдээгүй байна. Энэ бүгдийн суурь нь багш бэлтгэгдээгүй байна гэж дүгнэсэн. Багш нар маань өөрсдөө заалгаж байгаагүй энэ хичээлийг бусдад заана гэхээр зүрхшээгээд байна гэж анзаарагдсан.

-Багш бэлтгэгдээгүй байж болно. Амьдрал бидэнд том хичээл зааж байна. Хүн ажлаа хийх боломжгүй, орлого тасалдах цаг ирж болно гэдгийг ковид бидэнд ойлгууллаа. Ийм эрсдэлтэй үед хэрэглэх мөнгө цааш нь хийх ёстой гэдэг орой руу орж байна л даа.

-Манай судалгаа боловсролын тогтолцоогоо хөндсөн учраас боловсрол олгож байгаа хэлбэрүүдээ бас судалсан л даа. Тэрэн дунд чиний хэлснээр амьдрах орчноосоо суралцах хэлбэр гэж байдаг. Хүн насан туршдаа суралцана гэдэг концепцийг дэлхий нийтээрээ баримталж байгаа. Амьдрал баян. Асуудал байнга тулгарч байдаг. Монголд албан ба албан бус боловсролын тогтолцоо бий. Албан бус боловсрол нь Насан туршдаа суралцахуй. Бас миний хөндөж тавьсан зүйл санхүүгийн байгууллагууд тэр дундаа арилжааны банкууд бүтээгдэхүүний нөхцөлүүдээр дамжуулаад санхүүгийн боловсрол олгох ёстой гэдэг арга зам байгаа юм. Ковидын үед нийт хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Амьдрал тулгасан, ойлгуулсан. Засгийн газраас мөнгөөр нэлээд дэмжлээ. Хөл хорилоо. Дэлгүүр хэсэхээ байлаа. Гадуур хооллохоо байлаа. Хүүхдийн мөнгө, 300 мянган төгрөг өгсөн учраас хүмүүс эрсдэлтэй нөхцөлд мөнгөө хадгалах сонголт хийж байна. Бид судалгааны явцад “Орлого гэнэт тасалдвал та хадгаламжаараа хэдэн сар амьдрах вэ” гэж асуусан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 33 хувь нь хадгаламж байхгүй гэж хариулсан. Энэ бол аюултай тоо л доо. Ер нь хадгаламж, хуримтлал хоёрынхоо ялгааг манайхан мэдэх ёстой.

Гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх зорилготой мөнгийг хадгаламж, өсгөж үржүүлэх зорилготой мөнгийг хуримтлал гээд байгаа юм. Үүнийг ялгахын тулд банкууд хугацаагүй, хугацаатай хадгаламж гэж нээдэг. Хугацаагүй хадгаламжийн зориулалт хадгаламж, хугацаатай хадгаламж нь хүү өндөртэй байдаг учраас хуримтлал. Тодруулж хэлэхэд орлого гэнэт тасалдахад дор хаяж, гурван сар хэвийн амьдралаа аваад явчих хэмжээний мөнгө хадгалсан байх учиртай. Хугацаагүй хадгаламжинд ийм хэмжээний мөнгө байх ёстой. Энэ хугацаандаа дараагийн орлого орж ирэх боломжийг хүн бүрдүүлээд авна. Судалгаанд оролцсон хүмүүсийн цөөнгүй хувь нь “Болж байна” гэж хариулсан. Болж байна гэвэл хүн цаашид ахиж дэвших арга хайхаа больдог.

Манайхан “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэдэг. Ингэж болохгүй. Хадгаламж хугацаагүй хадгаламжинд бий. Хуримтлал гэхээр хувьцаа бонд үнэт цаас, урт хугацаатай хадгаламжаар дамжаад өсөөд, янз бүрийн хэлбэрээр үржээд явж байх учиртай. Манайхан хадгаламж, хуримтлалаа ялгаагүй учраас хугацаагүй хадгаламждаа нэг их мөнгө хийхгүй байгаа юм. Хугацаагүй хадгаламждаа гурван сарын хэвийн амьдралаа хангах хэмжээний зардлыг хадгалж, үүнээс илүү гарсан мөнгөө хуримтуулж эхлэх ёстой. Энэ талаар манайхан мэдлэгтэй байх ёстой гэж судалгаагаар гарсан юм.

-Та хуримтлалын философи гэж ярьдаг даа. Гурван хувингийн тухай ярьж байсан санагдаад байна?

-Зарим хүн дөрвөн түрийвч гэж ярьдаг. Тэр гурван хувингийн онцлог нь нэг нь хадгаламжийнх, нөгөө нь хуримтлалынх. Гурав дахь нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөнгө юм. Энд хүмүүс өөрсдөө сонголт хийнэ.

-Ихэнх хүмүүс зээлтэй байдаг. Хараад байхад хүмүүс хоёр янзаар төлбөрөө хийж байна. Нэг хэсэг нь богино хугацаанд аль болох өндөр төлбөр хийж, зээлээ хаахаар яардаг. Нөгөө хэсэг нь зээлээ хугацаандаа төлөнгөө хадгаламжиндаа жаахан мөнгө нэмэхэд анхаардаг. Аль нь зөв бэ?

-Наадах чинь санхүүгийн боловсролыг илтгэдэг. Манайхан зээлийг өр гэж хүлээж аваад байдаг. Өр, зээл хоёр өөр харилцаа. Зээлээ банктай тохирсон хуваарийн дагуу төлөөд явна. Түрүүлж, урьдчилж төлөх гэдэг санхүүгийн боловсролгүй хүний ойлголт. Битгий хугацаанаасаа өмнө төлөх гэж яар. Түрүүлээд төлчих мөнгө байвал хадгална, хуримтлуулна. Дахиад үржүүлнэ. Зээлээ төлөх орлогыг одоо илүүдээд байгаа мөнгөөрөө хийх ёстой. Зээл бол өр биш. Бүх том компаниуд зээлээ зөв ашиглаж байж томордог.

-Та мөнгөө зөв удирдах талаар лекц уншдаг. Банкууд ч хуримтлал үүсгэх талаар зөвлөж байдаг. Гэсэн ч хүн яг хэрэгцээтэй үедээ л энэ бүхнийг олж сонсдог юм шиг ээ?

-Яг тэгдэг. Би сая онол, арга зүйн судалгаа хийлээ л дээ. Хүн ямар нэг үйлдэл хийхдээ бодно. Бодож бодож байгаад шийдвэр гаргадаг юм байна л даа. Хүн болгоны сурах арга барил өөр. Жишээлбэл, би сурахдаа уншиж байгаа номон дээрээ бичиж, тэмдэглэдэг. Хүмүүс намайг “Яагаад номон дээр бичиж байгаа юм бэ” гээд шүүмжлэх гээд байдаг л даа. Миний сурах арга барил тэгээд тогтчихсон юм байна. Би номон дээрээ бичдэг, асуулт, анхаарлын тэмдэг энд тэнд нь тавьдаг. Дээгүүр доогуур нь зурдаг, улаан ногооноор нь эрээчдэг учраас би ном худалдаж авдаг. Миний өмч учраас би зурж болно. Би мөнгөө зараад худалдаж авсан учраас надад үйлчлэх ёстой. Номын сангийн номон дээр зурж болохгүй, нийтийн өмч учраас. Зарим хүн бол номоо уншаад, дэвтэртээ бичиж авдаг. Сурах арга барил, насны онцлог, сэтгэл зүйн онцлогт нь суурилаад, багш сургалтыг зохион байгуулах асуудал хөндөгдөж байгаа юм.

Гэхдээ миний судалгааны ажил санхүүгийн боловсрол олгох тогтолцоо Монголд байна уу, яаж тогтолцоог сайжруулах вэ гэдэг рүү чиглэсэн. Энэ хүрээнд судлах юм маш их бий. Боловсрол судлалыг хоёр түвшинд авч үздэг. Хувь хүний түвшинд, нийгмийн түвшинд. Хувь хүний түвшинд гэхээр хувь хүний хөгжил, санхүүгийн мэдлэг, боловсрол олгох явц судлагдана. Нийгмийн түвшинд гэхээр яг хүсээд байгаа, шаардлагатай боловсролыг олгох үйлчилгээ үзүүлэх ёстой. Та нар санхүүгийн боловсрол олцгоо гээд зөнд нь хаяхгүй, бас хүчээр олгохгүй, боловсрол олгох орчныг л төр бүрдүүлнэ гэсэн үг. Нэг анхаарах зүйл нь хүүхдүүдийг, хүмүүсийг сургах гээд зүтгээд байдаг. “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг байж болохгүй. Хүн цагаа болохоор л сурдаг. Боловсрол бол орцтой өөрөөр хэлбэл мэдээлэлтэй, явцтай, гарцтай тогтолцоо байхгүй юу.

Үүнийг үндэслэж, хэддүгээр ангийн хүүхдэд яаж ойлгуулах вэ гэдэг арга барилыг хөтөлбөртөө суулгаж байж хэрэгжүүлбэл маш богино хугацаанд амжилт олно. Бидний хийсэн туршилтаар хөөрхөн үр дүн гарсан л даа. Энэ бүхэн онолын нарийн үндсэн дээр явагддаг. Түүнээс биш “Чи энийг сурах ёстой” гээд байвал хүлээж авахгүй. Яаж хэлбэл ойлгох вэ гэдэг олон арга бий. Би ганцхан арга хэлье. Амжилттай яваа хүмүүсийн түүх чухал нөлөө үзүүлнэ. Түүгээр дамжуулаад сурах хүслийг нь бий болгоод, энэ үед нь үйлчлэхэд бэлэн байх учиртай.

-Та түрүүн багшаас гадна эцэг эхчүүд нөлөө үзүүлдэг гэсэн шүү дээ. Эцэг эхчүүд нь өөрсдөө зөв үлгэрлэх ёстой болно. Мөнгөө зөв зарцуулж сургахын тулд хүүхдэдээ мөнгө өгөх ёстой юу?

-Энэ чухал сэдэв. Манайхан боломжтой эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ мөнгийг хадгалдаг. Энэ буруу. Хүүхдээ амьдралд бэлтгэж, өөрт нь ногдож байгаа мөнгийг удирдуулж сургах хэрэгтэй. Мэдээж нас насных нь онцлогт тохируулна шүү дээ. Би хүүхдэдээ хадгаламж хийсэн гэж эцэг, эхчүүд бахархдаг. Хүүхдийнхээ амьдралын зорилгыг хулгайлж байна гэж хэлж болно. Хүн алдаж байж сурдаг. Алдаанаас маш сайн сурдаг учраас хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулах боломж олго. Алдсан үед нь зөвлөж тусал. “Хүүхдүүдээ амьдралд бэлтгэе” гэж хичээл цахимаар хийсэн. Эцэг эхчүүдэд маш их таалагдсан. Эхлээд сургалт явуулахаар зарлахад “Манай хүүхэд есөн настай сургалтад хамруулж болох уу” гээд эхэлсэн. “Эцэг, эхэд зааж байгаа юм аа” гэхээр зарим нь “Бид нарт юуг нь заах вэ дээ” гэдэг. Үлгэр дуурайл үзүүлнэ гэдэг эцэг эхээс хамааралтай. Эцэг эхээс гадна багш нар чухал үүрэгтэй. “Бизнес судлал” хичээлийг нийгмийн ухааны багш нар заах ёстой болсон. Тэдэнд хичээл заахаар Боловсролын яамны шугамаар орон нутагт “десант” буусан юм. Зарим нь энэ хичээлийг заах итгэлгүй байна гэсэн. Тэдэнд зөвлөхдөө “Та нар бизнес хий, хадгаламж, хуримтлал хий, зээл ав” гэсэн. Өөрөө бодитоор мэдэрсэн хүн хичээл заахад болоод явчихдаг л даа.

-Эцэг, эхчүүд мөнгөө гамгүй үрчихдэг бол хүүхдэдээ “Мөнгөө хадгал” гэж хэлээд нэмэр багатай л юм?

-Хүүхэд эцэг, эхээ л харж өсч байгаа шүү дээ. Эхлээд эцэг, эх өөрсдөө санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй байх нь. Боловсрол тасралтгүй байх ёстой. Хүүхэд мөнгө гэдгийг мэдэж эхлэхэд л насанд нь тохирсон аргаар сургах учиртай. Манайд ахлах ангиас эхлэхээр оройтоод байна. Хүүхдэд ойлгуулдаг арга бий. Жишээлбэл, хүүгийнхээ хамгийн хайртай зүйлийг зээлээд ав. Битгий өг. Тэгэхээр хайртай юмаа хүүхэд нэхнэ шүү дээ. Ээж ээ, машинаа авъя гэхэд нь “Зөв шүү. Зээлсэн юмыг буцааж өгөх ёстой. Энэ чинь хүний юм. Хэрэглэж дуусан бол эзэнд нь өгөх ёстой” гэх мэтээр тайлбарладаг нарийн аргууд байдаг.

-Цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургах хэрэгтэй юм байна. Хүүхэд байж мөнгөөр яах юм гэж байснаа гэнэт нэг өдөр “Насанд хүрсэн байж мөнгөө зөв зарцуулахад яадаг юм” гээд загнавал хэцүү л дээ.

-Би социализмын үеийн хүүхэд. Орост их сургуульд сурахаар явахдаа л өөрийн гэсэн мөнгө барьж үзсэн. Тэр болтол аав, ээж юу өмсөж, зүүхийг мэддэг, аваад өгдөг байж. Тэгээд яг бие дааж амьдарч эхлэхэд заримдаа мөнгөгүй болоод өлсөнө. Аяндаа мөнгөө удирдаж сурсан юм. Хүүхдээ хойшоо бай, би мэдчихье гэдэг маш буруу. Намар хичээл эхлэхээр эцэг, эхчүүд хувцас, ном дэвтэр цүнх авахаар явдаг. Хүүхдүүддээ “Чамд юу хэрэгтэйг биччих, энэ мөнгийг аваад яв, өөрийнхөө юмыг ав” гэх хэрэгтэй юм билээ. Гэтэл хүүхэд энэ жил шинэ цүнх авахгүй байж болно. Цүнх авах мөнгөөрөө өөр хэрэгцээтэй юм авъя гэж шийдвэр гаргаж болно. Бие дааж санхүүгийн шийдвэр гаргахад багаас нь сургах чухал. Энэ бол хүүхдүүдээ амьдралд бэлтгэх арга.

Хадгалж сургана гэж гоё юм байдаг. Дуртай юмаа авангуутаа шууд идэж байна уу, эсвэл дараа идье гээд хойш нь тавьж байна уу гээд эцэг, эхчүүд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ онцлогт тохируулаад юу анхаарах вэ гэдгээ мэдээд авчих. Санхүүгийн боловсролд сургахдаа сурах арга барилд нь үндэслэх гэдгийг анхаармаар байна. Миний судалгааны ажлын хоёрдугаар бүлэгт “Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний хөгжил, уламжлал, шинэчлэл” гэж бүлэг бий. Хүнээр хүн хийнэ гэдэг боловсролын эцсийн зорилго. Монголчууд хүүхдээ хар багаас нь маш нарийн сургаж ирсэн юм байна. Аргал түүхээс авахуулаад насных нь онцлогт тохирсон ажил хийж сургаад, амьдралд бэлтгэдэг байсан юм билээ. Миний судалгаан дээр нэг ийм дүгнэлт бий. “Монголд өнөөдөр хос сэтгэлгээ зэрэгцэн оршиж байна” гэж. Нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ, суурин сэтгэлгээ бас байна.

-Багш болгон санхүүгийн боловсрол олгочихдоггүй юм байна. Багшийн онцлог, амьдралын туршлага, мэдлэг хандлага гээд олон зүйл нөлөөлөх нь. Та эцэг эхчүүдэд юмуу багш нарт зориулсан гарын авлага бичих үү?

-Судлаачид бэлтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. Малчдын санхүүгийн боловсрол, хүүхдийн санхүүгийн боловсрол, эцэг, эхийн боловсрол өөр. Хүүхдэд зориулсан бэлэн болсон хөтөлбөрүүд бий. Хамтарч ажиллах судлаач, багш нар гарч ирнэ гэж найдаж байна. Надад хүмүүс хэлж байна лээ. Боловсрол судлал, эдийн засаг хоёр шинжлэх ухааны зааг дээр их том асуудлыг анх удаа хөндлөө гэсэн. Анхны суурийг нь тавихад түүнээс цааш салбарлаад явна л даа. Олон жил энэ судалгааг хийлээ. Энэ хооронд практик ач холбогдолтой байлгахын тулд “Өрхийн төсвийн дэвтэр” гаргасан. Мөнгө хураах “Дүүрэн авдар” гээд нарс модон мөнгөний авдар хийсэн. Авдар авч өгөөд “Энэ чиний авдар” гээд түлхүүрийг нь өгөөд хүүхдэд эрх чөлөө өгдөг. Бас нэг туршилт байдаг. Аав нь авдар дотроос нь 5000 төгрөг авсан юм байна. Хоёр хүүхдийнх нь нэг нь мэдээд, нөгөө нь мэдэхгүй байсан гэнэ. Энэ чинь хүүхдэд өөрийнхөө юмыг хямгадахад сургаад байна л гэсэн үг. Хадгалсан мөнгөө тоолоод, алхам алхмаар хүмүүжүүлэх учиртай.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Манай улс БНХАУ-аас АИ-95, АИ-98 шатахуун импортлохоор бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газар албан ёсны цахим хаягтаа дараах мэдээллийг оруулжээ.

Үүнд “ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна” хэмээжээ.

Энэ талаар Ашигт малтмалын ерөнхий газраас 15:00 цагт мэдээлэл өгнө. GoGo.mn шууд дамжуулан хүргэх болно

Categories
мэдээ эдийн-засаг

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо

Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банканд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр банкууд нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломжийг олж харсны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн бөгөөд дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож буй.

Монголбанк Тээвэр хөгжлийн банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн дээрх хоёр банк нэгдэх зөвшөөрлийг 2021 оны долдугаар сарын 28-ны өдөр олгосон болно. Тээвэр хөгжлийн банк, Кредит банкуудын нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг ханган ажиллах чадвар сайжирна гэж дүгнэж байна. Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа

ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд А.Ариунзаяа залуус, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавад талархал илэрхийллээ. Тэрбээр, 8 дугаар сарын 12-нд цахимаар зохион байгуулах “Олон улсын залуучуудын өдөр”-ийн нээлтэд Хүн амын сангийн тэргүүнийг оролцохыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авлаа.

Хатагтай Каори Ишикава хамтын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид ч илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа хатагтай Каори Ишикавагийн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлээд, ажилд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн “Зүүн 4” замаас Багшийн дээд хүртэлх замын хөдөлгөөнийг 10 хоног хаана

Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.

Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар төлөвлөж, энэ үеэр бусад, кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай бол шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна.

Хойшлуулашгүй уг их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ОХУ АИ-95, АИ-98 бензиний экспортоо есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарлахаар шийдвэрлэжээ


ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Манай улсад дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа аж.

Иймд АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна гэж Засгийн газраас мэдээлэв.

Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Ашигт малтмал, газрын тосны газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Буянт-Ухаа нисэх буудлын зогсоолд агаарын хөлгийн үзүүлбэр болно

Буянт Ухаа нисэх онгоцны буудалд бага оврын онгоцны үзэсгэлэн зохиогдохоор болжээ. Уг үзэсгэлэнг Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа аж.

Энэ тухай нисэх онгоцны үзүүлбэрийг зохион байгуулж буй ажилчдын төлөөллөөс Твиттерт жиргэжээ. Уг үзүүлбэр маргааш /2021.07.30/ өглөө 10:00 цагт эхлээд 16:00 цагт өндөрлөх аж. Өдөрлөгийн үеэр 30 гаруй бага оврын онгоцыг танилцуулах бөгөөд шүхрээр буух үзүүлбэр багтжээ.

Image

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Ц.Анударь 29, О.Гүндэгмаа 38 дугаар байрт тус тус орлоо


Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.
Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29 дүгээр байранд, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38 дугаарт бичигдэж байна.
Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна.
Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат 08.00 цагаас эхлэх бол финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.
Categories
гадаад мэдээ

Токиод илрэх ковидын тохиолдол эрс нэмэгджээ

Олимп үргэлжлэн явагдаж буй энэ өдрүүдэд Токио хотод илрэх Ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Өчигдөр л гэхэд Японы нийслэлд 2848 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 7-ны дээд амжилтыг (2520) даван гарчээ. Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинэ хувилбаруудаас болгоомжилж байгаагаа илэрхийлж, зуны улиралд халдварын тоо улам нэмэгдэнэ гэсэн таамагтай байгаагаа илэрхийлжээ. Олимпийн наадмыг эсэргүүцэгчид ОУОХ-г Ковидын эрсдэлийг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүй хэмээн шүүмжилж байна.

Олимп эхэлснээс хойш дор хаяж 18 тамирчны шинжилгээ эерэг гарсан бөгөөд тамирчдын тосгонд бүртгэгдсэн халдварын тоо 20 болоод буй. ОУОХ-ны зүгээс долдугаар сарын 1-26-ны хооронд 274,935 сорилд шинжилгээ хийхэд 57 хариу эерэг гарсан бөгөөд энэ нь хувиар тооцвол 0.02 хувиас нь Ковид илэрч байгаа юм.