Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд махны үйлдвэрүүдийг оролцохыг уриалж байна

Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй мах бэлтгэх үйлдвэр дараах баримт бичгийг бүрдүүлэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
Үйлдвэрийн үйл ажиллагаа нь хяналтын байгууллагын холбогдох хяналтын хуудсаар хангалттай түвшинд дүгнэгдсэн байх;
Мах хүлээн авахаас өмнө агуулахаас агаар, арчдасны дээж авч, шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хяналтын байгууллагын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэсэн тухай акттай;
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх;

Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх; (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, жагсаалтыг баталгаажуулан ирүүлэх)

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтад оролцогчдын 26.4 хувь нь тэнцжээ

Манай улсад энэ оны эхний байдлаар төрийн 4147 байгууллагад 205.011 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 6548-аар буюу 3,3 хувиар нэмэгджээ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөжүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын зарим анги, салбарыг шинээр байгуулж, өргөжсөнтэй холбоотой аж.

Мөн нийт төрийн албан хаагчдын 2 хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарч байгааг Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа.

Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын бүхий л үе шатанд үнэлгээ хийж, эрсдэл тодорхойлох, давуу, сул талыг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зөвлөмжөөр хангаж ажиллажээ. Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх болон төрийн үйлчилгээний удирдах нийт 21692 албан тушаалыг стандарт тодорхойлолттой болгожээ. Ингэснээр төрийн захиргааны албан тушаал бүрийн зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавих үндсэн шаардлага, үүрэг хариуцлагыг иж бүрэн зураглаж, баталгаажуулээ.

Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулж байна. Шалгалтад иргэд бие даан бэлтгэх цахим платформ үүсгэж, тэгш, хүртээмжтэй байдлыг өргөжүүлэн мэдлэг, чадвараа урьдчилан сорих боломж бүрдүүлжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад 27.383 иргэн оролцсоноос 7254 (26.4 хувь) нь тэнцжээ. Тэнцэлт нь олон улсын түвшинтэй ойролцоо байгаа аж. ШУА, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор сорил, тестийн агуулгыг баяжуулан тестийн сангийн өгөгдлийг нэмэгдүүлсний зэрэгцээ е-taz аппликэйшн хөгжүүлж, тестийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр, гар утас, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд нээлттэй, тэгш хүртээмжтэй, ил тод болгож, шалгалтын бүхий л процессыг 100 хувь цахимжуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 07-ны 20 цагаас 07 дугаар сарын 08-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 9,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 120 айлын орон сууц ашиглалтад орлоо

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс барилгын салбарт олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Яармаг орчмын “Е” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Андын зам констракшн” ХХК шалгарсан. Тус компани 39.9 га, 750 нэгж талбар бүхий газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах юм. Тодруулбал, 3547 айлын орон сууц, 500 айлын түрээсийн орон сууц, 1500 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль, 540 хүүхдийн ортой цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Төлөвлөлтийн дагуу “Е” хэсэгчилсэн талбайд оршин сууж буй 750 өрх орон сууцандаа шат дараатайгаар орж байгаа бөгөөд “Дээдсийн өргөө” хотхоны 1А, 1Б, 2А блокуудыг барьж эхэлсэн. “Андын зам констракшн” компани нь 75 нэгж талбарыг чөлөөлж, зургаан блок барилгын суурин ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаас гурван нэгж талбарын чөлөөлөлтийг хийж, 1А блокийн 120 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Тус 1А блокт газар чөлөөлөлтөд хамрагдсан 11 айл, 1Б блокт 15 айл, 2А блокт 18 айл, нийт 2021 онд 44 айл орон сууцад орох боломжтой болоод байгаа юм. Иймээс Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар өнөөдөр тус компанид батламжийг нь гардууллаа. Энэ үеэр мөн оршин суугчдын төлөөлөл байрныхаа батламжийг гардан авсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 38 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр өнгөрсөн хугацаанд 1899 нэгж талбарыг чөлөөлж, 10287 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт

Таеквондочдод төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Монголын таеквондогийн холбооны төлөөллийн шагналыг “Olympic house”-д гардуулан өглөө.

Шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш нар байлцав.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Нармандахыг
-Дотоод хэргийн их сургуулийн багш, дасгалжуулагч С.Эрдэнэбатыг
Алтан гадас одонгоор:
-“Тас”, “Гал дөл”, “Тулга” клубүүдийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Баттулгыг
-Багануур дүүрэг дэх “Гарьд” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Тайванхүүг
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
-Монгол Улсад таеквондогийн спортыг үүсгэн байгуулагч С.Зоригт, С.Ганзориг нарыг тус тус шагналаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.
Гэмтлийг шуурхай устгаж, цахилгаанаар хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож цахилгаан хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: УБЦТС

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Black Widow” энэ сарын 9-нд нээлтээ хийнэ

“КОВИД-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал дэлхийн кино урлагийн салбарт асар их хүндрэл бэрхшээл авчирсан. Зөвхөн Холливудад гэлтгүй дэлхийн олон улсад кино урлагийн салбарынхан шинэ бүтээлийнхээ нээлтийн товыг удаа дараа хойшлуулсан билээ.

Нээлтээ хойшлуулж өнгөрсөн тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулсан “Marvel” студийн “Black Widow” бүрэн хэмжээний кино энэ сарын 9-нөөс үзэгчдэд хүрэх бөгөөд дэлхий дахины ажиллаж байгаа кинотеатрууд болон “Disney+” стриймингээр үзэгчдэд хүрэх юм байна.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Ийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Одоогоор 4.7 мянган га талайд жимс, жимсгэнэ тариалаад байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн товч мэдээг хүргэж байна

Товч мэдээ

– Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.
– Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.
Categories
мэдээ нийгэм

Төвийн бүсийн агаарын шугамд гэмтэл гарсан тул эрчим хүчийг хязгаарлажээ

Өнөөдөр нийслэлийн дийлэнх байршилд болон Орхон, Сэлэнгэ, Дархан зэрэг хэд хэдэн аймагт цахилгаан тасарсан.

Тэгвэл Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байгаа аж.

Гэмтлийг засахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд үе шаттайгаар эрчим хүчний хангамжийг хэвийн болгох юм.

Түүнчлэн хувийн хэвшлийн барьж байсан барилгын дээврээс барилгын материал хийсэж шугаманд хүрч улмаар богино холбоо үүсч гэмтэл гарсан байж болзошгүй болохыг ЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

1 хүн, гадаа болон мод гэх мэтийн зураг байж болно

тэнгэр гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

тэнгэр гэх мэтийн зураг байж болно