Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монгол наадам Сью Шү Жаны үед нэг тасарсан, Хү Сү Жаны үед дахин тасарлаа” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Даяар дуурсагдах далай даян,
дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Баримталсан зарчимтай, түүндээ үнэнч
байх нь миний амьдралын дүрэм” гэснийг XII, XIII нүүрээс уншаарай.

Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Ц.Сүхбаатар “Гуравдагч
хөршийн гол орнуудад
томилсон хүмүүс дунд өндөр
мэргэжлийн дипломатч нэг ч
харагдсангүй, МАН-ыг илээр
дэмждэг нөхөд л байна” гэв.

Сэтгэл Судлалын
Үндэсний Төвийн
Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Эерэг бай” гэж туйлшрах нь хүнийг
дотоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гаргаж чадахгүйд
хүргэж улмаар хямралд оруулах талтай” хэмээн “Нийгэм” нүүрт ярилаа.

Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн
дарга Ч.Өнөрбаяр “УИХ ажлаа хийхгүй байна. Энэ үг манай
намын гишүүдэд ч хамаатай” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол наадам Сью Шү Жаны үед нэг тасарсан,
Хү Сү Жаны үед дахин тасарлаа” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал” нүүрт гавьяат багш Б.Зоригт “Энэ бүхний
цаана эрх мэдэлтнүүдийн булхай,
газрын наймааны асуудал байна” гэв.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа “Эмч, эмнэлгийн ажилтны үндсэн цалинг долдугаар сараас эхлэн
хоёр хувиар нэмэхгүй бол цаашид хамтын маргаан үүсгэнэ” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тов гарлаа Б. Бурмаа Б. Бурмаа 1 мин

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр товлогдлоо.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

​27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн орчныг шинэчиллээ


УИХ-ын Хаврын чуулган завсарлахын өмнө Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг амжиж батлав.

Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар баталсан юм.

Энэ нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Тэрбээр “Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” гэсэн юм.

“Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог” хэмээн хотын дарга Д.Сумъяабазар дүгнэж хуульд энэ асуудлыг тусгасан гэж байв.

Тэрбээр “Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг.

Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлж байв.

Ийнхүү хууль батлагдсан тул нийслэлд засаглалын хувьд бүтцийн өөрчлөлтүүдийг хийх юм. Үүнийгээ мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Гүррагчаа нарын таван эрдэмтэнд “Хубилай хаан” медаль олгов

Шинжлэх ухааны академи /ШУА/ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд олголоо.

Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай юм.

2008 онд бий болгосон уг нэр хүндтэй шагналыг Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л.Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Readaholic” номын тэмдэглэл хөтлөх дэвтрийг танилцуулж байна

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, “Readaholic” дэвтрийн санаачлагч Д.Тунгалагтамиртай ярилцлаа.

No description available.

-Юуны түрүүнд баяр хүргэе сэтгэгдлээ хуваалцана уу

-Маш их баярлалаа. Бидний анхны бүтээл учир сэтгэгдэл маш өндөр байгаа. Анх дэвтрийнхээ төслөө найзтайгаа хамт биччихээд загварын ерөнхий санаагаа гаргуулаад харахад санаа маань амилаад бодит болоход нэг алхам ойртож байгаа нь мэдрэгдээд ирэхтээ зэрэгцэн урам зориг орж билээ. Тэмдэглэлийн дэвтрээ Шанхайд хэвлүүлээд Монголд иртэл урт замыг туулж удаан хүлээсэн. Номтой холбоотой ямар нэгэн зүйл хийхийг үргэлж бодож явсан найзын чин хүсэл минийхтэй зам нийлж мундаг криатив найзын гэр бүлийн уран сэтгэмжээр ийнхүү бодит болж билээ. Дэвтрийг санаачлагч найз маань Шанхайд докторт суралцаж байгаа мундаг мэс засалч Б.Оюунгэрэл гэдэг охин байгаа. Харин криатив дизайныг Н.Хөдөлмөр & Б.Анхбаяр найзууд маань гаргасан. Гар сэтгэл нийлсэн сайхан баг бүрэлдэхүүн Readaholic номын тэмдэглэл хөтлөх дэвтэр дээр ажилласнаа дуулгахад таатай байна.

-Санаагаа хэрхэн олсон бэ?

-Bookloversinmongolia гэдэг инстаграм хуудас хөтөлдөг найз маань анх хамтдаа номтой холбоотой дэвтэр гаргах тухай санаа гаргаж байсан юм. Завгүй гэсэн нэрийдлээр удаа дараа хойшлуулаад байсан. Цаг гаргаад заавал хийе гэж зориглоод төлөвлөгөөндөө энэ оны эхэнд орсон. Манай найз ном унших дуртай хүмүүсийг сэдэлжүүлж, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгдөг пэйжийг ажлуулаад нэлээд удаж байгаа. Харин би байгууллагынхаа Номын клубыг 2018 оноос хойш удирдаад идэвхтэй уншигч болоод байсан юм. Тэр үеэс л гоё ном зохиол бичих юмсан, ном орчуулах юмсан гэдэг хүсэл мөрөөдөлд автсан ч огт тууштай бичихгүй байсаар л байсан. Тэгээд бодсон л доо бага багаар бичээд байвал жилийн дотор тэмдэглэлүүдээ нэгтгэвэл өөрийн гэсэн миний номтой болох юм шиг санагдсан. Нэг хэсэг google doc дээр найзтайгаа дундаа хэн хэн нь ороод бичих боломжтой фолдер үүсгээд бичиж үзсэн гэхдээ тууштай бичээгүй би дундаас нь орхисон. Гоё гоё дэвтрүүд гадуур зөндөө зарагддаг ч яг номын тэмдэглэл хөтлөхөд зориулсан тусдаа дэвтэр Монголд төдийгүй гадаадад төдийлөн байгаагүй тул номын хорхойтой хүмүүст зориулсан дэвтэр байж болох юм гэдэг санаа зэрэг төрсөн байсан. Ингээд л нийтлэг зүйл маань бид хоёрыг өнөөдөр Readaholic дэвтрээрээ та бүхэнтэй уулзахад хүргэж байна.

-Ач холбогдол юу вэ?

-Хамгийн чухал ач холбогдол гэвэл зүгээр нэг ном уншаад өнгөрөх биш номоос өөрт хэрэгтэй бүхнийг авч үлдэхэд туслах юм. Номын мөр бүрт магад бидний аж амьдрал, оюун ухаан, оршин буйд маань хэрэгтэй зүйлс агуулагдаж цаашлаад бидний үзэл бодол хийгээд амьдралыг ч сайхнаар өөрчлөхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хүн бүр уншсан бүхнээсээ хэрэгтэйг нь шингээн авдаг байгаасай гэж хүссэн. Үүнээс гадна бичгийн чадвараа, ялангуяа одоо үед хамгийн их хэрэгтэй байгаа ур чадварууд (soft skills) болох криатив болоод критикал сэтгэлгээгээ тэмдэглэл хөтлөн улам төгөлдөржүүлэхэд Readaholic дэвтэр маань туслах юм. Уншсан зүйлээ цэгцтэй, системтэйгээр буулгахад тодорхой хэмжээний дадал хэрэгтэй байдаг тул энэ дэвтрээрээ дамжуулан хэрэгтэй ур чадварт мөн суулгах ач холбогдолтой. Магад над шиг ном бичих нууцхан хүсэлтэй залуус байгаа байх, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь нэг алхам ойртуулах ч ач холбогдолтой гэж хэлж болох байх. Нэрлээд холбовол ач холбогдол ихтэй, хуудас бүрт нь сэтгэл шингэсэн, чанар ханхалсан сайхан дэвтэр болсон гээд бүтээлээ багахан магтъя.

-Дэвтэрт юу юу багтсан бэ?

-Дэвтрийг нээмэгц ерөнхий агуулга хийгээд хэрхэн үр дүнтэй хөтлөх тухай товч мэдээлэл бий. Тухайн жилд уншихаар төлөвлөсөн, төлөвлөж буй эсхүл уншсан номыг хоёр нүүрэнд шууд харах, тэмдэглэх боломжтой нүүр эхэн хэсэгт байгаа. Өөрийн сэтгэгдэл, дүгнэлт бичихэд зориулж хангалттай олон хуудсуудыг гаргаж өгсөн. Үе үе гарч ирэх сонирхолтой даалгаврууд, унших техникээ сайжруулах зөвлөгөө, мэдээлэл ч мөн орсон тул таныг уйдаахгүй юм.

-Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэвэл тохиромжтой вэ?

-Анх Bookloversinмongolia инста хуудсаас судалгаа хийхэд зорилтот бүлэг маань 20-40 насны залуус гарч ирж байсан. Яг дэвтэрээ борлуулаад эхэлтэл бүх насны хүмүүст тохиромжтой болж таарсан шүү. Зуны уншлагын даалгавраа бичих ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс эхлээд ном сонирхогч бүх насны хүмүүст хэрэгтэй чухал дэвтэр болсон юм.

-Цаашдын төлөвлөгөө?

-Цаашид дэвтрийг олон зориулалттайгаар илүү олон төрлийг өнгөний сонголттойгоор гаргахаар төлөвлөөд байгаа. Мөн Азийн зах зээлд, ханзаар бичдэг хүмүүс зориулсан хувилбарыг ч мөн төсөөлж байна. Дэвтрийн хэрэглээ улам л бидний уран сэтгэмжийг сориод байгаатай нийцсэн сайхан бүтээлүүд гарганаа.

No description available.

Биднийг @Bookloversinmongolia гэж хайгаад инстаграм болон фэйсбүүк дээр дагаарай.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилд хариуцлага тооцлоо

Иргэдээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа талаар фото зураг, видеогоор баримтжуулан ирүүлсэн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2-д заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, ТОРГУУЛИЙГ төлүүллээ.

Иргэн та ЗХД зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.
E-Police гар утасны аппликейшинг энд дарж татаж авна уу.
Categories
мэдээ нийгэм

​Зөвлөе, тусалъя, шийдье


Б.Өлзийбаяр, 39 настай. Бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Ийн нэрийдэхээс илүү тэднийг хөгжихөд нь бэрхшээл үзүүлдэг зүйлс Монголын нийгэмд бишгүй байдаг. Хэн нэгнээс хамааралгүйгээр гэрээсээ гарах, гудамжаар зугаалахаас эхлээд бизнес эрхлэх, төрийн үйлчилгээ авахад хүртэл тэд бидний заримаас арай олон сорилттой тулгардаг. Гэхдээ одоо тэрбээр нийгмийн хамгааллын үйлчилгээг төвөггүй авч чаддаг болжээ. н.Бүтэдмаа хэл ярианы бэрхшээлтэй тул дохионы хэлний хэлмэрчгүй тохиолдолд төрийн байгууллагаас хүссэн үйлчилгээгээ мөн л авч чаддаггүй байсан тухайгаа ярив. Эмзэг бүлгийнх гэгдэх иргэн Л.Сувд хүүхдүүдээ гэсээр улсаас олгож буй хүүхдийн мөнгөө хэрхэн авахаа мэддэггүй байсан тухайгаа мөн дурдав. Харин яагаад тэд “Байсан” гэж тодотгов? КОВИД-19 дэлхий нийтэд хүнд цохилт үзүүлсээр байна. Улсын эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн худалдан авах чадавх муудсан, орлого тасарсан зэрэг асуудал нийгмийнзорилтод бүлгийн хүмүүст аль болох бүрэн хүрч ажиллах шаардлагыг улам нэмэгдүүлсээр байна. Эрүүл мэнд, амь насанд халтай цар тахал дэлхий нийтийг хүссэн хүсээгүй цахим шилжилт рүү хөтлөв. Монгол Улс ч энэ зүг рүү явж байгаа. Яг энэ үед манай улсад анхдагч гэж хэлж болохоор хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгийн анхны Видео дуудлагын “Зайнаас зөвлөн туслах төв”-ийг байгуулжээ. Зөвхөн Зөвлөе, тусаляа, шийдье хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр хязгаарлагдахгүй хэн ч энэ төвөөс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой аж. НҮБ-ы н Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд санаачилга гаргасныг Японы Засгийн газар дэмжин бүрэн санхүүжүүлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран яамны харьяа агентлагуудын үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээ, мэдээлэл, лавлагаа зэргийг зайнаас авах боломжийг олгожээ. Монгол Улсын ямар ч иргэн хөдөлмөр, нийгмийн хамгааллаас ангид үлдэж болохгүй гэсэн зорилго тээн тус төвиргэдийн дуудлага, мессэж бүрийг боломжит бүх сувгаар хүлээн авч ажиллахюм байна. Санал, хүсэлт, гомдол гээд дуудлага хүлээн авдаг олон төвүүд мэдээж байсаар ирсэн. Харин “Зайнаас зөвлөн туслах төв” юугаараа онцлог юм гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэхүү төвийн ялгарах гол онцлог нь иргэд гар утас(1800-0724), мессэж(130724), нийгмийн сүлжээний хэрэгслүүд (Twitter, Facebook, Viber, Telegram гэх мэт) төдийгүй төвийн цахим хаяг (www.duudlaga. mn) ашиглан видео дуудлага хийх зэргээр долоо хоногийн турш 24 цагаар хандах боломжтой. Ажлын бус цагаар ирсэн дуудлага, мессэжний хариуг ажлын цагаар хариу өгөх болно. Бид дуудлага бүрийг бүртгэж, бичлэг болгон авдаг. Нэг ч дуудлага, нэг ч мессэжорхигдуулахгүй гэсэн зорилготой ажиллаж байна. Хэрэв та манай төвд хандсан ч холбогдож чадаагүй бол манай төвөөс тан руу заавал эргэн холбогдоно. Мөн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэд холбогдож дохионы хэлээр мэдээлэл авах боломжтой ”хэмээсэн . Түүнчлэн гол ач холбогдол нь хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой олон үйл ажиллагааг малгайлж иргэдийн мэдээлэл авах сувгийг нэг цогц болгон өргөжүүлж, нэгтгэсэн нь хялбаршуулж буй хэлбэр гэдгийг тэрбээр тайлбарласан. Цаг ямагт Монголын ард түмэнд туслахад бэлэн байдаг Японы Засгийн газар төдийгүй НҮБ-д талархаж буйгаа салбарын сайд мөн илэрхийлсэн юм. Тус төвийг санаачлан байгуулахад гар, бие оролцож яваа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич цар тахалын хүнд үед хүн болгон, тэр тусмаа зорилтот бүлгийн хүмүүсийг хамарсан хүртээмж илүү байх учиртай гэсэн үүднээс энэхүү төслийг эхлүүлэх болсноо ярихдаа “Дижитал, электрон систем тэдний хувьд гарц, шийдэл байх ёстой” гэлээ. Сайн байна уу? Дээрх үг бол таны, бид нэгнээ асран хамгаалах агуулгаар асуудаг үг. Зайнаас зөвлөн туслах төвд хандахад таныг тэр мэдрэмжээр “угтах” болно гэдгийг тэд баттай хэлж байна. Та харааны эсвэл хэл ярианы бэрхшээлтэй байж болно.Санаа зоволтгүй. Та ажилгүй эсвэл бага насны хүүхэдтэй учраас ажлаа амжуулж чадахгүй байж болно. Та гэр бүл хамгаалал, хөгжил, хүүхэд, залуучууд гээд холбогдох бүхий л асуудлаар хандахад “Сайн байна уу?” гээд танд зөвлөхөд, туслахад бэлэн гэдгийг өдгөө ажиллаж буй 20 орчим мэргэжилтэн хэллээ. Төв нээгдсэн эхний 2 өдрөө л 1400 орчим дуудлага, мессэж хүлээн авчээ. Тус төв нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн ослын талаарх даатгалаас эхлээд хамгийн түгээмэл болох ажилгүйдлийн болон сайн дурын даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг өгөх бөгөөд гадаадад буй иргэд ч холбогдож болох ажээ. Цаашлаад хөдөлмөр эрхлэлт, харилцаа , мэргэжлийн боловсрол, сургалт болон гэр бүр, хүүхэд залуучуудын чиглэлээр үйлчилгээ авч болох бөгөөд бүхий л гэдэгт зөвхөн хамгаалал бус сэтгэл зүйн зөвлөгөө, дугуйлан сургалтын мэдээллүүд ч багтаж байна. Цахим шилжилт , дижиталчлалын хэрэглээ цар тахалын улмаас улам эрчимжиж, түгээмэл болж байгаа энэ үед тэртээд мэт санагддаг байсан төрийн үйлчилгээ тийм ч хол биш боллоо. Тэргэнцэртэй бүү хэл алхаад явахад хэцүүхэн хотын гудамжаар Өлзийбаяр шиг иргэд “зовох” хэрэггүй болж утсаараа асуудлынхаа зангилааг олдог болж байна. Очоод ойлголцохгүй бол гэж эмээлгүй Бүтэдмаа Монголд анхны гэгдэж буй видео дуудлагаар дохионы хэлний хэлмэрчээс тусламж авч төрийн хүссэн үйлчилгээтэй хэл нэвтрэлцэх нь. Зайнаас зөвлөн туслах төвийг лавлах утас гэж ойлгож болохгүй. Учир нь иргэд ямар асуудлаар түлхүү хандаж буйг дуудлага бүрээр бичлэг болгон авч, тэдэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг нарийн судлах дата бүрдүүлж буй. Шинэ эриний шинэ алт бол дата. Иймд нийгмийн аль хэсэгт ямар асуудал зонхилж буйг илрүүлэх, анализ хийх, цаашлаад бодлого тодорхойлогчдод хүргэж шийдвэрлүүлэхэд чухал үүрэгтэй мэдээллийн кластер болж өргөжих учиртай төв. Хөгжилд чирэгдэж биш хөгжлийг чирчявахын тулд нийгэм дэх суурь асуудлуудаа таньж, мэдэж, ойлгож, гарц, шийдэл хайж явахад энэ төв чухал үүрэг гүйцэтгэх ёстой. “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Японы Засгийн газар НҮБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй хөгжил” урианд нэгдэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж байна. НҮБын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж б у й КОВИД- 1 9 цар тахалаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хүртээмжтэй салбар хоорондын уялдаатай хариу арга хэмжээ авах нь” төсөлд Япон Улсын Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлсэн. КОВИД-19 цар тахалын нөлөөгөөр үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү төслийн нэг чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “Зайнаас зөвлөн туслах төв” байгуулагдсанд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн холбогдох хүмүүст баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу”. Эдгээр нь Япон Улсын Элчин Сайд Кобаяши Хироюкигийн бидэнд дамжуулсан үг. Монголын нийгмийг Монголд ойлгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Японы Засгийн газарт монголчууд төдийгүй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн талархсанаа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал болов

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлыг энэ сарын 1-5-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байранд зохион байгууллаа.

Төлөвлөлтийн хуралд Монгол Улсыг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ХЗЦ-ийн командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, хурандаа Т.Тогмиддүүмий, ХЗЦ-ийн Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ганбаяр, Оросын Холбооны Улсыг төлөөлж Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев, Байлдааны бэлтгэлийн тасгийн дарга, хурандаа Д.В.Прокофьев, Дорнод цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын даргын орлогч А.Г.Сапов болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Хурлаар сургууль явагдах районд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид төмөр замаар тээвэрлэгдэн ирэх, хоёр орны цэргийн алба хаагчдын байрлах байр, цэргийн техник хадгалах хээрийн тавиулан, зэвсэг, галт хэрэглэл хадгалах байр зэргийг хэрхэн бэлтгэх, алба хаагчид өөрсдийн орон тооны зэвсэглэл, тэдгээрийн шатахуун, тосолгооны материал, буудлагын зэвсэг ба галт хэрэгсэлтэй хэрхэн үүрэг гүйцэтгэх талаарх асуудлыг тодотгов.
Мөн Оросын Холбооны Улсаас оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилийг нэвтэрсний дараа цэргийн цувааг бүрэн бүрэлдэхүүнээр нь саадгүй тээвэрлэх асуудлыг зохицуулахаас гадна тэдний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн хээрийн лагерийн байрлалын район, тавиулангийн харуул хамгаалалтын талаар харилцан ярилцаж, тохиролцов. Түүнчлэн Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Оросын Холбооны Улсаас тус хээрийн сургалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцох юм.
Categories
мэдээ спорт

Жудочид “Токио-2020” олимпийн хувцас, хэрэглэлээ авлаа

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчид Монголын багийн албан ёсны өмсгөл, мандатаа хүлээн авлаа.

“Токио-2020” Зуны XXXII олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон олимпын мандат гардуулах үйл ажиллагаа ийнхүү үргэлжилж байна Токио хотноо 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 08-ны хооронд зохион байгуулагдах олимпийн наадам эхлэхэд 16 хоног үлдлээ.

Энэхүү ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпийн наадамд оролцох Монголын тамирчин, дасгалжуулагчид 13 багц хувцас хэрэгсэл гардуулж байгаагийн 8 багц нь Michel Amazonka, 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм юм байна.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр эмнэлэг Тусгай Олимпийн хороотой хамтран ажиллана

Эрүүл мэндийн салбарт шинэчлэл, ахиц, дэвшил авчирах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг бүгдийг тэгш хамруулж, хүртээмжтэй үйлчлэх зорилготой Дөрөвдүгээр эмнэлэг нь Монголын лах санамж бичиг зурснаар манай дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Дөрөвдүгээр эмнэлгийн үндсэн уриа нь Бүгдэд үйлчилнэ. Энэ зорилгод яв цав нийцсэн үйл явдал өнөөдөр ийнхүү эхлэлээ тавьсан нь аль аль талын хувьд ач холбогдолтой юм.

Монголын Тусгай Олимпийн хороо нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хөгжилтэй иргэд, хүүхдүүдэд нийгмийн, тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй хүрч чаддаггүйгээс гадна эдгээр иргэдийг хүлээж авах нийгмийн хандлагыг спортоор дамжуулан зөвөөр, эерэгээр ойлгуулах, дэмжих үйл ажиллагааг явуулдаг.

Эрүүл мэндийн салбарт цоо шинэ өнгө төрхтэйгээ гарч ирж байгаа Дөрөвдүгээр эмнэлэгтэй хамтран ажиллах ажиллагаагаа эхлүүлж байгаа нь маш олзуурхууштай, бодит ажил хэрэг хэрэгжүүлж чадах түншлэл болж чадна гэдэг итгэл төрлөө гэдгээ Монголын тусгай олимпийн хороо НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б. Алтанцэцэг хэлэв.