Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин туулай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 30, Сугар гариг. Билгийн тооллын давхарласан 21, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5:26 минутад мандан, 20:31 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, зүүн аймгуудын нутгийн нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Унгарын Гадаад хэрэг,
худалдааны сайд П.Сияяарто “Унгар улс Монголд 57
сая ам.долларын хөрөнгө
оруулалтаар малын
вакцины үйлдвэрийг
шинэчлэн барьж байна” гэснийг V
нүүрээс уншаарай.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Судалгаагаар
шаардлагатай
гэж үзвэл
иргэдээ
гуравдугаар
тунд хамруулна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь
худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн Философи,
шашин судлалын тэнхмийн багш, доктор
Д.Оюунгэрэл “Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь” нүүрт “Хүмүүс оршин амьдрахаа
маргашгүй эрх гэж үздэг. Тэгвэл бусад
амьтдын хувьд ч энэ чухал” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Суулт хийгээд 46 хонож байгаа С.Цэвээн “Талийгаачийнхаа үнэн, зөвийг
олж байж нүд анихгүй бол тэнгэрт
уулзаад би юу гэж хэлэх юм бэ” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

МЗХ байгууллагынхаа дансыг шилэн болгоно

Монголын залуучуудын холбоо үүсч, хөгжсөний 100 жилийн ой ирэх наймдугаар сарын 25-ны /2021.08.25/ өдөр тохиож байна. Тиймээс тус байгууллага түүхт ойгоо угтаж Олон улсын байгууллагын менежмэнтийн ISO:9001,2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд байгууллагынхаа дансыг шилэн болгох бөгөөд наймдугаар сард багтаан санхүүгийн тайлангаа нийтэд танилцуулж нээлттэй болгоно гэлээ. Мөн Олон улссын “ERNST $ YOUNG” аудитын байгууллагыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МЗХ-нд аудит хийж өгөх хүсэлт тавьжээ. Энэ талаар тус байгууллагаас “Бид 100 жилийн ойгоо элдэв асуудалгүйгээр сэтгэл дүүрэн тэмдэглэхийг зорьж байна. МЗХ-той холбогдолтой санхүүгийн болоод бусад асуудалтай албан байгууллага, хувь хүмүүсийг 88909250, 88717097 утсаар холбогдох болон ажлын цагаар МЗХ-ны төв байрны 201 тоотод хүрэлцэн ирж уулзахыг урьж байна” хэмээн өөрсдийн хуудастаа мэдэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 18 ХК-ийн ханш өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 34 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 405, 4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” (BNG+13.99%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL+13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Үндэсний хувьчлалын сан” (XOC-9.36%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR-5.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 42,281 нэгж эрхийг 9.8 сая төгрөгөөр арилжсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 10 мянган ширхэг үнэт цаасыг 1 сая ам. доллароор арилжжээ. ТOП-20 индекс 0.08 хувиар өсөж, 31927.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,907,141,104,192.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: К.Милак дэлхийн дээд амжилт шинэчилж чадаагүйдээ шортоо буруутгав

“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Унгарын тамирчин К.Милак түрүүлж, олимпийн аварга болсон.

Түүнийг эл төрөлд олимп, дэлхийн дээд амжилт шинэчилнэ гэж таамагласан хүн олон. Милак түрүүлэхдээ олимпын дээд амжилт шинэчилсэн ч дэлхийн рекордыг ахиулах зорилгодоо хараахан хүрч чадаагүй.

Үүний шалтааныг Милак хэрхэн тайлбарласан нь олны анхаарлыг их татаж байна. Токиогийн олимпийн аварга болсон тэрбээр дэлхийн дээд амжилт шинэчилж чадаагүйдээ шортоо буруутгажээ.

Учир нь уралдахынх нь өмнө түүний шорт урагдсан аж. Энэ нь түүний амжилтад, сэтгэл зүйд нөлөөлсөн гэж Милак үзэж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Рио тинто”-г Оюутолгойн санхүүгийн асуудлаар Их Британид шалгаж эхэлжээ

Их Британийн Санхүүгийн Хяналт шалгалтын Байгууллага (FCA)-аас “Рио Тинто” болон түүний Өмнөговьд хэрэгжүүлж буй 6,75 тэрбум америк долларын өртөг бүхий зэс олборлох төслийн ажилд санхүүгийн хяналт шалгалт хийж эхэлсэн талаар “Financial Times” мэдээллийн агентлаг мягмар гараг /2021.07.27/-т мэдээллээ.

Их Британийн Санхүүгийн Хяналт шалгалтын байгууллага бол хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг хянадаг төрийн бус бие даасан зохицуулах байгууллага юм.

Тус байгууллага нь хяналт тавьдаг пүүсүүдийн санхүүжилтээр хязгаарлагддаг тул Их Британийн Засгийн газраас бүрэн хараат бус байгууллага. Үйл ажиллагааны чиглэл нь Их Британийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийн түвшинг дээд түвшинд хадгалж, олон нийтэд мэдээлэл түгээх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, түүнийг хамгаалах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан, “мөнгө угаах” зэрэг санхүүгийн зах зээл дээрх гэмт хэргийг бууруулах, залилангийн хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Тус байгууллагаас Англи-Австралийн хамтарсан уул уурхайн “Рио Тинто” компани нь “Оюу Толгой” төслийн 2018 болон 2019 оны санхүүгийн тайланг худал мэдүүлж, үнэт цаасны жагсаалтын заалтуудыг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗАРДАЛ БОЛОН ТӨСЛИЙН ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАН НЬ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ-

“Рио Тинто” компанийн зэс олборлох хамгийн том төсөл нь “Оюу Толгой”-н төсөл бөгөөд зэсийн ордыг өргөтгөх зардал тооцоо нь 6,75 тэрбум америк долларт хүрсэн нь “Рио Тинто” компанийн 2016 онд төлөвлөж байсан зардлаас даруй 1,4 тэрбум америк доллароор өссөн нь илтэд анхаарал татаж байгаа юм. Төсөвлөсөн зардлын хэмжээ ингэж огцом нэмэгдэхийн сацуу зэсийн ордыг өргөжүүлэх төслийн хугацааг хүртэл 30 сараар буюу хоёр жил 5 сараар хойшлуулсан нь анхаарал татаж эхэлсэн. Төслийн хугацааг хойшлуулсан шалтаг нь ердөө байгалийн бүтэц, өөрөөр хэлбэл олборлолтод хөрсний байдал нөлөөлж байгаа хэмээн мэдэгдэж байсан.

“Рио Тинто” компани нь “Оюу Толгой”-г шууд өмчлөх эрхгүй байдаг. “Оюу Толгой” бол Дэлхийн хамгийн том алт-зэсийн ордуудын нэг бөгөөд төслийн гуравны хоёр (66 хувь)-ыг Канадын “Туркойз Хилл Ресурсэс” (Turquoise Hill Resources) компани, харин үлдсэн (34 хувь)-ийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. “Туркойз Хилл Ресурсэс” компанийн хяналтын хувьцаа эзэмшигч нь Дэлхийн уул уурхайн гурван том компанийн нэг “Рио Тинто”. “Туркойз Хилл Ресурсэс” компанийн хувьцаа нь Торонтогийн болон “NYSE” биржид бүртгэлтэй байдаг.

Төсөл нь олон улсын санхүүгийн байгууллагууд, түүний дотор Олон Улсын Санхүүгийн Корпораци, Голландын Хөгжлийн Санхүүгийн Компани, Европын Сэргээн Босголт-Хөгжлийн Банкуудаас 4,4 тэрбум Еврогийн санхүүжилтийг босгосон түүхэн дэх хамгийн том синдикат буюу хамтарсан зээлээр боссон юм.

Синдикат гэдэг бол төслийн зээлийн эх үүсвэрийг бий болгохын тулд томоохон пүүс компаниуд хамтарч санхүүжилт хийн хөрөнгө оруулдаг түгээмэл хэрэглэгддэг зээлийг хэлдэг.

“Рио Тинто” компанийн удирдлагууд дээр дурьдсан хөрөнгө оруулагчдад зэсийн уурхайг өргөтгөх бүтээн байгуулалттай холбоотой хүндрэл үүссэн гэх мэдээллийг цаг тухайд нь өгөлгүй олон сараар нуун дарагдуулсан тухай яригдаж байгаа юм.

-ЖАН СЕБАСТЬЯН ЖАК БАРУУН АВСТРАЛИЙН ПИЛБАРА НУТГИЙН ҮНЭЛЖ БАРШГҮЙ АГУЙГ БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР УСТГАЖ БАЙЖЭЭ-

Тухайн үед “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар 1971 онд Францад мэндэлсэн Жан-Себастьян Жак хэмээх үл бүтэх этгээд ажиллаж байсан. Үл бүтэх этгээд хэмээн нэрлэх болсон нь тэрбээр Баруун Австралийн Пилбара бүс нутгийн уугуул иргэдийн хувьд үнэлж баршгүй эртний хоёр агуйг бизнесийн зорилгоор устгаж үгүй хийснийхээ дараа нэлээдгүй хэл аманд өртөж, шүүмжлэл дагуулж байсан нэгэн. Хөрөнгө оруулагчид олон нийтийн шуугианаас үүдэн Жан-Себастьян Жакийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэрбээр Монголын газар доорхи баялагт аль эртнээс улайран шунасаар ирсэн байдаг.

“Монгол бол ашигт малтмалын асар их нөөцтэй улс. Тээврийн дэд бүтэц хөгжөөгүй тул зэс, нүүрс, алтны экспорт асар өндөр үнэтэй, тээвэрлэлтийн аюулгүй байдал бага тул төсөл хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс тэндэхийн баялаг өнөөг хүртэл хөндөгдөөгүй хэвээр байна” хэмээн Жан-Себастьян Жак Монголын газрын баялагт шунаж байсан.

Монгол улсад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад хөрөнгө оруулагчдыг төмөр замын төслүүд хэрэгжүүлэх ажилд татан оролцуулахаар төлөвлөж байгаа. Энэ нь уул уурхайн салбарыг дэмжиж, бүс нутгийн худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэц болно” хэмээн ярьж байсан. Энэ яриа нь Монгол улсыг хөгжүүлэх гээд байгаа мэт санагдах авч үүний цаана тэрбум тэрбум доллароор яригдах асар их мөнгөний урсгал нуугдаж байгаа юм.

Байгаль орчин, уул уурхайн мэргэжилтэн Пол Робинсоны бэлтгэсэн илтгэлд “Оюу Толгой” төслийн далд уурхайн нөлөөллийг дурьдсан байдаг. Ордыг ашиглах барилга угсралтын ажилд төлөвлөснөөр хөрсийг гүнзгий ухах нь осолтой гээд эвдэрч сүйтгэгдсэн газрыг дахин нөхөн сэргээх ямар ч боломжгүй бөгөөд тийм техник технологи ч байхгүй байгааг онцолсон байдаг.

Олон нийтэд аль хэдийн ил болсон баримт бичгүүдэд уурхайн үйл ажиллагааг 40 жилийн хугацаанд ашиглахад шаардагдах усны нөөц хангалтгүй байгаа нь тэндэхийн оршин суугчид, малчдын ундны усны нөөцийг шавхахад хүргэнэ гэсэн байдаг. Байгаль орчинд хор хөнөөл учруулах нөлөөллийн үнэлгээ ч маш доогуур байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, ордын бүтээн байгуулалтын байгаль дахин нөхөн сэргээгдэх боломжгүй гэсэн үг.

Нутгийн оршин суугчид аль 2013 оноос хойш төсөл хэрэгжүүлэгч компанитай яриа хэлэлцээ хийсэр ирсэн. Одоо ашиглаж буй “Оюу Толгой” ил уурхайтай холбоотой маргаан одоо хэр нь тасрахгүй байгаа юм.

ТӨСЛИЙН ТАЙЛАНГ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН НЬ ТОГТООГДВОЛ “РИО ТИНТО” АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ

Ер нь “Рио Тинто” компани оролцсон газар бүрт ямар нэгэн байдлаар асуудал, маргаан үүсдэг. Хаа явсан газраа балаг тарьж явдаг. Үүний нэг жишээ нь, Мозамбик улс. “Рио Тинто” компани тус улсад мөн л уул уурхайн салбартай нь холбогдож, нүүрсний нөөцийнх нь үнэлгээг зохиомлоор хөөрөгдөж, санхүүгийн залилан үйлдсэн хэргээр шалгагдаж америкийн Санхүүгийн Зохицуулах Байгууллагаас “Рио Тинто” компанид 27 сая фунт стирлингийн торгууль ногдуулсан байдаг. Энэ удаад ч хяналт шалгалтаар “Оюу Толгой” төсөлтэй холбоотой ямар нэгэн санхүүгийн “но” илэрч, санхүүгийн тайлан мэдээллээ ил зарлах тухай журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдвол мөн л асар их хэмжээний торгууль төлж ч магадгүй болчихоод байгаа аж.

Санхүүгийн хяналт шалгалтыг хөндлөнгийн шинжээчид гүйцэтгэх юм. Тэд “Оюу Толгой”-н төсөл чухам юуны учир хойшилсон, төлөвлөсөн зардал мөнгө нь яагаад нэмэгдсэн асуудлыг нэгбүрчлэн судалж, тайланг олон нийтэд танилцуулах юм.

Хөндлөнгийн шинжээчдийн багаар судлуулах саналыг төслийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар гаргасан байна. Хөрөнгө оруулагчдад “Оюу Толгой” төслийн хэрэгжих хугацаа хойшилж, зардал нь нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар мэдэгдсэний дараагаар компанийн нэгж хувьцааны ханш 50-иас дээш хувиар унаад байгаа юм.

Хөндлөнгийн шалгалтын эцсийн тайлан ирэх наймдугаар сарын эхээр гарах төлөвтэй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай, Өвөрхангай аймгийн тариаланчид биржтэй хамтран ажиллахыг дэмжжээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ сарын 23, 24-нд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн оролцсон. Тариаланчид улаан буудайг биржээр арилжихыг дэмжсэн хандлагатай байсан бөгөөд

  • Брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх
  • Буудайны стандартыг дахин тодорхойлох
  • Буудайны цавуулгийг тодорхойлох сайн лаборатори, багажтай байх
  • Урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг хэллээ

Энэ жил Төвшрүүлэх суманд 27 аж ахуйн нэгж, иргэн 5819 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 5294 га-д улаан буудай, 420 га-д ногоон тэжээл, 65 га-д овьёос, 40 га-д арвай тариалсан байна. Энэ сарын 11-нд 500 орчим га талбай мөндөрт цохиулж хорогдол үүсгэсэн гэсэн мэдээллийг тэд өгсөн юм.

Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаан буудай арилжихыг дэмжиж байгаа бөгөөд 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь тэдэнд амар байх тул оролцохоо илэрхийлсэн.

Энэ онд Хархорин суманд 49 аж ахуйн нэгж, иргэд 8.300 га-д улаан буудай, 3230 га-д ногоон тэжээл, 102 га-д овьёос, 12 га-д арвай, нэг га-д эрдэнэ шиш, 100 га-д хүнсний ногоо, 130 га-д төмс тариалсан байна.

Categories
гадаад мэдээ

ТОКИО 2020: Арьс өнгөний үзэл гаргасан тайлбарлагч ажлаасаа халагдав

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ширээний теннисний тэмцээний үеэр Өмнөд Солонгосын тамирчинг арьс өнгөөр ялгаварласан Грекийн тайлбарлагч ажлаасаа халагджээ.

Тус телевиз нь Грекийн туршлагатай сэтгүүлчдийн нэг Димостенис Кармирисийг тусгай тайлбарлагчаар урин ажиллуулж байсан ч шууд дамжуулалтын үеэр зохисгүй үг хэлсэн учир гэрээгээ цуцалсан байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын тамирчин Жеон Ёнг-шик Грекийн тамирчинг ялсны дараа тайлбарлагч солонгос тамирчныг “Тэдний нүд нь нарийхан хэрнээ бөмбөг нааш цааш хөдөлж байгааг яаж хараад байгааг нь би ойлгохгүй байна” хэмээг ярьжээ.

Удалгүй цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж, “ERT” телевиз мэдэгдэл гарган Кармиристай гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Савангаар хийсэн нэрийн хуудсыг ирэх наймдугаар сараас ашиглаж эхэлнэ

БНСУ-ын Инчон хотод байгальд ээлтэй, нэрийн хуудсан саван үйлдвэрлэж, ирэх наймдугаар сараас бодитоор хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү савангаар хийсэн нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон ” I’m Bubble ” арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм. Иргэдээс ирэх хариу дэмжлэг сайн байсан тул Инчон хотын захиргаа үүнийг дэмжиж ажиллахаар болжээ.

South Korea made a business card that turns into soap. Ink is made of soy  beans. - Titter Fun

Нэрийн хуудсан саван нь хөөс болж, усанд уусдаг цаасан савангийн нэг төрөл бөгөөд байгаль орчинд болон хүний биед хор нөлөөгүй буурцагны тосоор хийгдсэн юм.

“Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй энэ санааг хүмүүс ихээр дэмжиж байгаа бөгөөд худалдаанд гармагц Инчон хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд гэх мэтчилэн тус хотод албан ажил эрхэлж буй бүхий л хүнийг цаасан нэрийн хуудсаа эко нэрийн хуудсаар солихыг уриалж байна.