Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянбүрдийн тойрог орчмын автозамын ус зайлуулах шугамын засварлана

Баянбүрдийн тойрог орчмын автозамын ус зайлуулах шугамын ажлыг хийж байгаа тул тус хэсгийн автозамаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Тодруулбал, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг энэ сарын дугаар сарын 14-18-ны өдрүүдэд хийхээр болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүдэд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж эхэлжээ.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна.

Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд долдугаар сарын 9-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396,000 м.кв талбайд халдваргүйтэл хийгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн шавжийг устгаж байна

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны эхний тайлангийн үр дүнг үндэслэн агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1,938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га, нийт 2,688 га талбайд тэмцлийн ажил явагдаж байна.

Ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан ба гүйцэтгэгчээр “Сайхан ойн төлөө” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийн гүйцэтгэж байгаа аж.
Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Categories
мэдээ спорт

Хакухо, Тэрүнофүжи нар башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.07.10) явагдлаа. Монгол бөхчүүд тэр дундаа Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар сайн барилдаж байна.

Хакүхо хэдийгээр удаан хугацаанд барилдаагүй ч урьдынх шигээ байгаагаа харуулж, башёг тэргүүлж буй юм. Тэрбээр өчигдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Тобизарүтай барилдаж, долоо дахь даваагаа авч, ганц ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний адилаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ч долоон даваатай яваа. Тэрбээр өчигдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Котоэког давжээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д хатуу хөл хорио тогтоожээ

БНСУ-д Ковид-19 халдварын тохиолдол нэмэгдэж сүүлийн дөрөв хоног дарааллан 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учир БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долдугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулж байна.

Улмаар 18:00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18:00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхээр болжээ. Мөн ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.

Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна. Халдварын тохиолдлын дийлэнхийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд уулзалт, арга хэмжээ хийх, хоол идэх зэрэг ахуйн хүрээний үед авсан халдвар эзэлж байгаагаас гадна хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байна гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдрийн байдлаар 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна

Амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор нийт 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ.

Одоогийн байдлаар 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй болон Ковид19 тусаад эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй юм.

Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй болон эхний тунгаа авсан мөн вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм. Түүнчлэн орон нутгийн онцгой комисс хотоос ирсэн иргэдийг нэвтрүүлэх харилцан адилгүй шаардлага тавьж буй аж.

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймагт морьт эргүүл ажиллаж байна

Ховд аймаг дахь Цагдаагийн газар баяр наадмын амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Жаргалант сумын нутаг дэвсгэрт морин эргүүлийг ажиллуулж эхэлжээ.

Морин эргүүлийг ажиллуулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хагас жилийн дотор 600 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас бэртжээ

Амралт, аяллын өдрүүдэд иргэдийг замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, болгоомжтой зорчихыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Сүүлийн хагас жилийн дотор л гэхэд улсын хэмжээнд 600 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас бэртэж, гэмтжээ.

Иргэд ялангуяа орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлэх, өөрийгөө болон үр хүүхдээ эрсдэлд оруулдаг болохыг цагдаа нар сануулж байна.

Categories
мэдээ спорт

Аргентин Мессигийн эрин үед анх удаа тивдээ түрүүллээ

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Копа Америка тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2021.07.11) Бразил улсын Рио де Жанейро хотын Маракана цэнгэлдэхэд явагдлаа. Аваргаа хамгаалагч Бразил улс талбай дээрээ 28 жил тивдээ түрүүлээгүй Аргентиныг хүлээн авав. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн арвин түүхтэй, мөнхийн ривал хоёр багийн тулаан 1-0 гэсэн харьцаатай даруухан өндөрлөж, Аргентин улс хүсэн хүлээсэн тивийн аваргын цомоо гардан авлаа.

Мессигийн эрин үед Аргентин улс ийнхүү анх удаагаа олон улсын томоохон тэмцээнээс цом хүртэж байна. Тоглолтын цорын ганц гоолыг Анхель Ди Мариа нэгдүгээр үеийн 22 дахь минутад оруулж, бүгдийг шийдсэн.

Аргентин улс хамгийн сүүлд 1993 онд тивдээ түрүүлж байжээ. 2021 оны Копа Америка тэмцээний мэргэн буучаар Месси тодорсон. Мөн тэрбээр Неймарын хамтаар тэмцээний шилдэг тоглогч болсон юм.

Аргентины шигшээ баг тивдээ 15 дахь удаагаа түрүүлж, Копа Америкад хамгийн олон түрүүлсэн гэгддэг Уругвайтай тэнцэж ирлээ.

Тивдээ түрүүлсэн Лионель Месси энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодрох магадлал өндөр болоод ирлээ. Мөн тэрбээр удахгүй Барселона багтайгаа шинэ гэрээ байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж байна

Төрийн есөн хөлт цааан тугийг цэнгүүлэх ёслол болж байна.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийг ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж эрийн гурван наадам хийхээргүй болсон. Гэхдээ үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлтийн тоглолт гарна. Өнөөдөр 11.40 цагаас телевизийн бүх сувгаар болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах юм байна.

Сонирхуулахад наадмын нээлт, хаалтын төсвийн тухайд өнгөрсөн жилүүдэд 600 сая төгрөгт багтдаг байсан бол энэ жил 850 сая төгрөг байхаар төсөвлөсөн. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өргөн дэлгэр сайхан наадаарай.