Categories
мэдээ улс-төр

71.937 хүн цагаан сонголт хийжээ

СЕХ-ноос гар тооллого буюу хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууссаныг мэдэгдлээ. Сонгуулийн дүн эцсийн байдлаар гарсан бөгөөд 71.937 хүн цагаан сонголт өгчээ.

Энэ нь нийт санал өгсөн хүмүүсийн 5.92 хувийг эзэлж байна.

Харин нэр дэвшигч

  • У.Хүрэлсүх – 823.326 /66.76 хувь/
  • С.Эрдэнэ – 78.832 /5.99 хувь/
  • Д.Энхбат – 246.968 /20.33 хувь/ саналыг тус тус авсан байна.
Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан.

Ингэхдээ энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсангүй. Иймд эдгээр хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг олон нийтэд мэдээлж байна.

Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1

АЖЛЫН ХУВЦАС ХК

30

ДОРНОД ХК

58

СҮМБЭР ӨЛЗИЙ ХК

2

АР БАЯНХАНГАЙ ХК

31

ЕВРОФЁ АЗИА ХК

59

СЭЛЭНГЭ ИМПЕКС ХК

3

АВТОДААЦ ХК

32

ЖИМСТ ХК

60

СЭЛЭНГЭ СҮРЭГ ХК

4

АВТОЗАМ ХК

33

ЖИНЧИН ХК

61

ТАХИЛГАТ ХК

5

АВТОИМПЕКС ХК

34

ЗАВХАН ТЭЭВЭР ХК

62

ТӨВ УС ХК

6

АЛТАЙН ЗАМ ХК

35

ЗАЛУУЧУУД ХК

63

УВС ХК

7

АЛТАНДУУЛГА ХК

36

ИЖ БҮРЭН ХК

64

УЛААН САН ХК

8

АР ТАРХИ ХК

37

ИНГЭТ ТОЛГОЙ ХК

65

УЛААНХОТГОР ХК

9

АРДЫН ЗОРИГ ХК

38

ИХ НУУР ХК

66

УЛИАСТАЙ ТЭГШ ХК

10

АСГАТ ХК

39

ИХ ҮҮСГЭЛ ХК

67

ХАНГАЙ ХК

11

АЧИТ АЛКАБЫ ХК

40

МЕРЕЙ ХК

68

ХАНГАЛ ХК

12

БАТ ХИЙЦ ХК

41

МЕРЕКС ХК

69

ХАНЫН МАТЕРИАЛ ХК

13

БАЯНБАДРАХ ХК

42

МОНАСАР ХК

70

ХАРГИА ХК

14

БАЯНДӨХӨМ ХК

43

МОНГОЛ ДИЗЕЛЬ ХК

71

ХАРШИЙН ГЭГЭЭ ХК

15

БАЯНТАЛБАЙ ХК

44

МОНГОЛ ЭД ИМПЕКС ХК

72

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР ХК

16

БАЯНТОЛГОЙ ХК

45

МОНИНЖБАР ХК

73

ХУРТАЙ ХК

17

БАЯНТООРОЙ ХК

46

МӨНХ ЖИМ ХК

74

Хүннү Менежмент/ ХААБЗ ХК

18

БАЯНХААН ТАРИА ХК

47

МҮДИКС ХК

75

ХҮНС АРХАНГАЙ ХК

19

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН ХК

48

НАКО ТҮЛШ ХК

76

ХӨВСГӨЛ ХК

20

БОРНУУР ХК

49

НАЛАЙХ ӨРГӨӨ ХК

77

ЦАГААННУУР ХК

21

БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК

50

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ ХК

78

ЧАНДГАНА ХК

22

БҮТЭЭЛ ХК

51

НОЁТ ХАЙРХАН ХК

79

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ ХК

23

БӨХӨГ ХК

52

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ ХК

80

ЧАНДМАНЬ УУЛ ХК

24

ГАНТӨМӨРТ ХК

53

ОРХОН ХК

81

ШАХАЙТ ХАЙРХАН ХК

25

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК

54

ӨВ УСЖУУЛАГЧ ХК

82

ШИМ ХК

26

ГОВЬ ШАНД ХК

55

ӨРГӨН ЖИМ ХК

83

ЭРДЭНЭТ ЗАНДАН ХК

27

ГОНИР ХК

56

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ХК

84

ЭРДЭНЭТ ХҮНС ХК

28

ДАРХАН МАХ ЭКСПО ХК

57

САВ ШИМ ХК

85

ЭСГИЙ ГУТАЛ ХК

29

ДАРХАН ХӨВӨН ХК

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, 10-20 см хүртэл үерлэх төлөвтэй байна

2021 оны зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр болон Орхон голын адаг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Балж, Онон, Хэрлэн, Хархираа, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Хүдэр, Ерөө, Сөгнөгөр, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу зургадугаар сарын 11-ний өдөр Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум, Хэрлэн гол Багануур дүүрэг, Өндөрхаан сум, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.

Иймд голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

СЕХ: У.Хүрэлсүх 67.76, С.Эрдэнэ 5.99, Д.Энхбат 20.33 хувийн санал тус тус авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00-22:00 цагт боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн дүнг танилцуулж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2.049.379 иргэн бүртгэгдсэн. “Түр хасав” тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1.430 нь хэсгийн хороондоо саналаа өгчээ. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 1.216.246 иргэн саналаа өгсөн нв 59.35 хувийн ирцтэй байлаа” гэв.

Түүнчлэн тэрбээр “МАН-аас нэр дэвсэн У.Хүрэлсүх 823,326 иргэний санал буюу сонгогчдоос 67.7 хувийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72.832 санал 5.99 хувийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246.968 санал буюу сонгогчдоос 20.33 хувийн дэмжлэг авсан” гэдгийг зарлалаа.

Харин 71.937 иргэн цагаан сонголт хийжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Сүхбаатарын талбайд энэ сарын 11-нээс эхлэн гурван хоног үргэлжлэх 29 дэх удаагийн номын баярт Анд хэвлэлийн газар эрхлэн гаргасан хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээрээ оролцож байна.

Анх хэвлэлийн газар “Номын баяр”-т зориулж бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байна.

Анд хэвлэлийн газраас онцлох бүтээлүүд:

Зохиолч Н.Бадамжав “Амуль”

Бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир бүтээлэг, юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм.

Зохиолч Н.Бадамжав “Дайсику”

No description available.

Дайсикуд хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг зохиол.

Зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” цоо шинэ роман тун удахгүй хэвлэгдэж, уншигч олондоо хүрэх болно.

Проспер Мериме “Коломба”

No description available.

Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билигт зохиолч маань зохиол бүтээлүүдээ түүхэн сэжмээр холбодгоороо Европ даяар алдартай. Тэрээр 1840-1847 оны хооронд алдарт “Кармен” романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний эл романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрд сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглогдож байна. Кармен романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол яахын аргагүй Коломба. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины классик уншигчдын сэтгэлийг ховсдон, өдгөө ч нэр хүнд улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн сэжигтэй байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо эл бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн гэдэг.

“Захиалгат аллага” цуврал дээлээ сольж, бүл нэмэн, “Өв залгамжлагчид” нэртэйгээр дахин хэвлэгдлээ.

No description available.

Зохиолч, сэтгүүлч ХОН ХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТЫН түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал романууд анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдэн, монголын уншигчдад цоо шинэ өнгө төрх, зохиолын голч шугам, бичлэгийн тэс өөр хэв маяг, өнө эртний түүхт Монгол улсын бүхий л цаг үеийн улс төрийн байдал, үнэн төрхийг харуулсан детиктив зохиол билээ. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “ЗАХИАЛЛАГА АЛЛАГА” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол 2021 онд мөн зохиогчийн хүсэлтээр “ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД” нэрээр дахин худалдаанд гарч байна.

ХОН ХЭРЭЭД овогт БАЗАР болон түүний хүү БАТААГИЙН хувь заяа хэрхэн эргэхийг “ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД” цуврал романаас уншаарай.

Михаил Булгаков “Залуу эмчийн тэмдэглэл”

No description available.

Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсоныхоо өдрөөс л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ.

Уг зохиолд гарах өвчин намдаах эм морфины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл зохиолчийн өөрийнх нь түүх юм. Ямар ахархан хугацаанд бие мах бод, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын хамаарал, донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр өдрөөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч биеэрээ, мэдрэхүйгээрээ насан эцэслэж буй тухай өгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Насны хишиг”-ийг энэ сарын 18-наас олгоно

Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

Энэ жил Улсын баяр наадмын өмнө олгодог “Насны хишиг”-ийг зургадугаар сарын 18-наас олгож эхэлнэ. 65 нас хүрч байгаа ахмадууд ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж “Насны хишиг”-ээ авах боломжтой.

Categories
гадаад мэдээ нийгэм

Харвардын их сургуулийн үнэгүй суралцах боломжтой 10 цахим сургалт

Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, хүн бүрийг гэртээ байхыг уриалж байна. Энэ цаг үеийг та өөртөө зорилго тавьж, олон зүйлийг оролдож үзэн шинэ зүйл сурахад зарцуулаарай. Цар тахлаас үүдэлтэйгээр гэртээ байгаадаа гуних бус байгаа цаг хугацаагаа ашиглан өөртөө шинэ боломжийг нээх нь хамгийн зөв сонголт юм.

Ингээд та бүхэнд дэлхийн топ сургуулиудын нэг болох Харвардын их сургуулийн цахим сургалтууд дунд тренд болж буй 10 сургалтыг танилцуулъя. Танд интернеттэй орчин байхад л хангалттай. Дэлхийн алдарт их сургуулийн хөтөлбөрийг үнэгүй суралцах боломж таны өмнө нээлттэй байна. Харин та сургалтад хамрагдсаныхаа дараа батламж авахыг хүсвэл 69-199 ам.доллар төлөх юм.

Анагаах ухаан, архитектур, улс төр, санхүү, хууль, хувь хүний манлайлал зэрэг сэдвүүд таны анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Доорх сургалтуудаас өөрт тохирсныг сонгон суралцаж, оюундаа хөрөнгө оруулаарай.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БА САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Ашгийн бус байгууллагын нягтлан бодох бүртгэл ба санхүүгийн тайлангийн танилцуулгын цуврал сургалтыг санхүүгийн талаар туршлагагүй, анхлан суралцагч нарт зориулсан.

Уг сургалтаас та ашгийн төлөө бус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, санхүүгийн тайлангийн талаарх энгийн мэдлэгийг олж авна. Мөн эрсдэлийн менежментийн талаарх мэдээлэл ч сургалтын агуулгад багтжээ.

Энэхүү бие дааж суралцах боломжтой вэб семинарт “PricewaterhouseCoopers National Assurance Health Services”-ийн Гүйцэтгэх захирал Эрик Шварц багшилдаг аж.

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААН: ТОГЛООМ ХӨГЖҮҮЛЭЛТ

Уг цахим сургалтад хамрагдсанаар:

  • Super Mario Bros.,
  • Pokémon,
  • Angry Birds гэх зэрэг алдартай тоглоомуудын загвар дизайнтай танилцах ба 2D, 3D, интерактив тоглоомуудын хөгжлийн талаар суралцах боломжтой.

Лекц болон практик ажиллагаагаар дамжуулан 2, 3 хэмжээст график, анимэйшнийг программын хэл ашиглан бүтээнэ. Сургалтын төгсгөлд та өөрийн хүссэн хэд хэдэн тоглоомыг програмчилж, тоглоомын дизайн, хөгжүүлэлтийн үндсийн талаар мэдлэгтэй болох юм.

Үргэлжлэх хугацаа: 12 долоо хоног, долоо хоногт 6-9 ца

ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөрийг хуульчид болон хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хүртээмжтэй байхаар боловсруулжээ.

Технологийн зааварчилгаа, кейс судлалын хэлэлцүүлгээр дамжуулан оюутнууд энэ талын зохих ойлголттой болно. Үүнээс гадна технологийг ашиглан хууль зүйн үндэслэл, тайлбарыг боловсруулахад чухал ач холбогдолтой.

Алгоритм, үүлэн тооцоолол, мэдээллийн сан, сүлжээ, нууцлал аюулгүй байдлыг хангах, програмчлал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт өрнөнө.

Үргэлжлэх хугацаа: 10 долоо хоног, долоо хоногт 3-6 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН

Хэдийгээр анагаах ухаан, технологи өндөр хөгжиж байгаа хэдий ч дэлхийн хүн амын тал нь зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй. Үүнээс улбаалаад жил бүр 8.9 сая гаруй хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амиа алддаг.

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тоо хангалттай бус байна. 2030 он гэхэд 18 сая эрүүл мэндийн ажилтны орон тоо сул байна хэмээх судалгаа гарчээ.

Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын тоог нэмэгдүүлж, сургах нь жил бүр олон сая хүний амийг аврах шийдэл хэмээн үзжээ. Та уг сургалтаас нийгмийн эрүүл мэндийн үндсэн ойлголтуудыг мэдэж авна.

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ХҮҮХДИЙН ЭРХ

Дэлхий даяар олон сая хүүхэд хүчирхийлэл, мөлжлөгийн золиос болж биедээ ахадсан амьдралыг нуруундаа үүрч яваа. Хүний наймаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүсээгүй гэрлэлт гэх мэт олон асуудал нийгэмд бий.

Харвардын “FXB” Эрүүл мэнд, хүний эрхийн төвийн судалгааны захирал Жаклин Бхабхагаар удирдуулсан энэхүү сургалт нь хүүхэд хамгааллын салбар дахь алдаа дутагдал бөгөөд, сайжруулах талуудын тухай заах болно.

Та бүхэн хүүхдийг хамгаалахад шаардагдах стратеги, олон улсын хууль тогтоомж, стандарт, шаардлагатай эх сурвалжуудын тухай өргөн ойлголтыг мэдэх боломжтой.

Үргэлжлэх хугацаа: 16 долоо хоног, долоо хоногт 2-5 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

МАНЛАЙЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ ЗАРЧИМ

Бидний амьдарч буй цаг үед гэр бүл, хамт олон, албан байгууллага болоод нийгэмтэйгээ дасан зохицох ёстой олон асуудлууд тулгардаг. Тиймээс эдгээр асуудалтай зоригтой нүүр тулахад бусдыг уриалж, чиглүүлэхийн тулд манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ.

Та бүхэн уг сургалтад хамрагдсанаар өөрийн буй орчиндоо өөрчлөлтийг авчрах, манлайлах стратегийг мэдэж авна. Хамгийн чухал нь манлайлагчдад тулгардаг сорилтуудыг хэрхэн давах арга барил олж авах юм.

Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног, долоо хоногт 2-3 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

АНУ-ЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ БА ТӨРИЙН БОДЛОГО ГАДААД БОДЛОГО

Уг сургалтад хамрагдсанаар АНУ-ын төрийн бодлого, улс төрийн динамикийн талаар суралцах боломжтой. Түүнчлэн:

  • Тус улсын эдийн засгийг хүчирхэг болгосон хүчин зүйлүүд
  • Шашин шүтлэг, улс төр хэрхэн зөрчилдөөний эх үүсвэр болж ирсэн түүх
  • АНУ-ын төсвийн болон мөнгөний бодлогын чанар
  • Шашин шүтлэг, улс төр хэрхэн байнгын зөрчилдөөний эх үүсвэр болж ирсэн
  • АНУ-ын төсвийн бодлого ба мөнгөний бодлогын мөн чанар
  • Нийгмийн халамжийн бодлого нь өрнөдийн бусад ардчиллынхаас хэрхэн ялгаатай вэ?
  • Татварын системийн бүтэц зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг хуримтлуулах давуу талтай.

Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног, 2-4 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Дэлхийн дулаарал бол хүн төрөлхтний өмнө тулгараад буй томоохон асуудлын нэг билээ.

Уг сургалтыг Харвардын их сургууль Дэлхийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр бүтээжээ. Та бүхэн уг сургалтаас цаг уурын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхээс гадна энэ нь таны амьдралд хэрхэн шууд нөлөөлж байгааг онол дээр тулгуурлан ойлгох боломжтой.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй асуудлуудын эрсдэлийг бууруулахын тулд хүн бүрийн оролцоо чухал юм.

Үргэлжлэх хугацаа: 7 хоног, 3-5 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

МӨНГӨ, ЗАХ ЗЭЭЛ БА ЁС СУРТАХУУН

Бидний нийгэм дэх мөнгөний зах зээлийн үндсэн ач холбогдол юу вэ. Хорвоо дээр мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйл бий юу. Хүмүүс гэр бүл, хүүхэд, иргэншил эсвэл их сургуулийн дипломыг мөнгөөр худалдаж авч болох уу. Та бүхэн дотроо өөрсдийн гэсэн дүгнэлт хийж буй байх. Тэгвэл та бүхэн чадварлаг профессор Майкл Ж.Санделийн удирдан явуулдаг уг сургалтад хамрагдсанаар хууль тогтоомж нь зах зээлд ёс суртахууны хязгаарлалт тогтоох ёстойг авч үзэх болно.

Түүнчлэн философи, орчин үеийн ёс суртахуун, улс төрийн маргаан дээр үндэслэн бид ямар бараа, нийгмийн практик үйл ажиллагаа борлуулагдах ёсгүйг тодорхойлох болно.

Үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног, долоо хоногт 2-4 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой.

АРХИТЕКТУРЫН ТӨСӨӨЛӨЛ

Түүхэнд үнэ цэнээ үлдээсэн чухал барилгуудыг судлах замаар архитектурын үндсэн зарчмуудыг сураарай.

Та бүхэн уг сургалтад хамрагдсанаар:

  • Олон янзын архитектурын дүрслэлийг хэрхэн таних, шинжлэх, ойлгох
  • Архитектурын томоохон бүтээлүүдийн ард өгүүлэгдэх нийгэм ба түүхэн нөхцөл байдлын агуулгыг ойлгох
  • Архитектурын зураг, загварыг гаргах үндсэн зарчим
  • Эрдэм шинжилгээний ажилд зориулсан архитекторын мэргэжлийн агуулгын талаарх ойлголттой болно.

Үргэлжлэх хугацаа: 10 долоо хоног, долоо хоногт 3-5 цаг

ЭНД дарж сургалтад хамрагдах албан ёсны сайтад зочлоорой

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Э.Даваажамц 361 км замыг туулж Говь-Алтай аймгийн Шарга суманд ирлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор замдаа гарсан билээ.

Э.Даваажамц 9 дэх өдрөө 361 км замыг туулаад байна. Тэрээр одоогоор шаргын говийг туулаад Сутай хайрханы нөмөрт буюу Говь-Алтай аймгийн Шарга суманд ирсэн байна.

Эр зоригт дайчинд Говь-Алтай аймгийн төв Алтай хот ороход ердөө 78хан км зам үлдээд байгаа ажээ. Түүнд Алтай нутгийн зон олон амжилт хүсэхээр зам дагуу алга ташин зогссоор л байна.

Тэрбээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний Ховд аймаг дахь 123 дугаар ангид томилогджээ.

1 хүн, зогсож байгаа болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Түүний өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Та яагаад холын зайнд гүйх шийдвэр гаргасан бэ?

-2020 оны 7 дугаар сард Исламын Бүгд Найрамдах Афганистан улс /ИБНАУ/-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан шүү дээ. Тэгэхэд нь “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодоод зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. Эхлээд өдөрт 10 км, 10 хоногийн дараа 20, 20 хоногийн дараа 45-50 км болгож нэмэгдүүлсэн. Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовуурьгүй, амьсгаа задарч, ядралгүй болсныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хэрхэн хүлээж авсан бэ?

-Уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. “Ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй биз. Бие бялдрын бэлтгэл, эрүүл мэнд чинь бэлэн үү” гээд тодорхой шалгалт авсны дараа зөвшөөрөл өгсөн.

Хэзээнээс гүйх билээ?

-2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлнө. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгөх байх аа.

Хэдий хугацаанд гүйхээр тооцож байна. Бас өдөрт хэдэн км гүйх вэ?

-Ховд аймгаас Улаанбаатар хүртэл 1500 км. Өдөрт 45-50 км гүйнэ. Ингэхдээ өглөө 25 км, үдээс хойш 25 км гүйнэ гэж тооцож байна. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, 7 дугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.

Хоол хүнс, хоноглох байраа хэрхэн зохицуулсан бэ?

-Надад туслалцаа, дэмжлэг үзүүлэх баг явна. Мэдээж гүйхгүй, автомашинаар. Эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явна. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн очих цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангаад байж байна. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.

Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?

-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.

Гүйлтийн спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

-Яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Холын зайд гүйхтэй холбоотой бэлтгэлийг бол 100 хувь базаасан учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг бардам хэлж чадна.

Энэ амжилтаараа ямар зорилго тавиад байгаа вэ?

-Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх. Одоогоор рекордын эзэн нь Б.Болдбаатар гэдэг мундаг тамирчин бий. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг туулсан амжилтаараа Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эзэмшиж байгаа юм. Дөрөвдүгээрт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээс бэлэг барих юм.

-Төрийн далбаагаа мандуулж гүйнэ гэсэн байх аа?

-Тийм ээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна. Гүйж байгаа талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байнга оруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. МАН-аас хүмүүст мөнгө тараасан” гэв

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол улсад Ардчилсан, үнэн шударга сонгууль явагдахаа больжээ. Төсвийн мөнгөөр төрийн сонгууль хийдэг, төрийн хүчийг ашигладаг сонгуулийн тогтолцоо бий болсон байна. 2020, 2021 оны сонгуулийн хувьд МАН-ын сонгууль болсон. Сонгуулийг бодит мэтээр харагдуулахын тулд бусад улс төрийн намуудыг ашигласан. Үүнийг өөрчлөхгүйгээр 2024 оны сонгууль шударга болно гэж ярилтгүй. Аливаа их ялагдлын дараа их эвлэрэлд очдог” гэв.

5 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс, дотор болон албан өрөө гэх мэтийн зураг байж болно

АН-ын гишүүн О.Магнай “МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. МАН-аас хүмүүст мөнгө тараасан. Төсвийн мөнгөөр сонгуульд ялалт байгуулсан. Энэ хэвээрээ байвал нэг нам нь ялдаг, бусад намууд нь жүжгийн туслах дүрийг бүтээдэг болох юм” гэлээ.

4 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын 6 хувь буюу 72.800 хүний санал авчээ.

СЕХ-ноос өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний 23:00 цагт танилцуулсан явцаар С.Эрдэнийн авсан санал 65.597 байсан юм. Энэ нь тухай цагт танилцуулсан санал тэмдэглээгүй саналын хуудсын тооноос буюу 67290-оос бага байв. Нийт 2.087 хэсгийн хорооны 2.085 буюу 99.9 хувиас нь ирүүлсэн дүнгээр С.Эрдэнэ 72.800 хүний санал аваад байна. Харин санал тэмдэглээгүй саналын хуудсын тоо 71.921 болжээ. Ингэснээр нэр дэвшигч С.Эрдэнийн авсан саналын тоо санал тэмдэглээгүй цагаан хуудасны саналын тооноос олон болсон байна

Сонгуулийн санал хураалтын ирц, дүнгийн талаар ЭНД дарж харна уу.

4 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно