Categories
мэдээ нийгэм

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна. Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байгаа юм.

2021 онд нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга баригдсанаар 6400 суудал шинээр нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ.
Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.
Тэрээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.
Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Яндангаа авч, өрхөө бүтээсний улмаас хоёр хүн угаартаж амиа алджээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 54 настай, эрэгтэй иргэн Ж, 54 настай, эмэгтэй иргэн О нар Монгол гэрт угаартсан байдалтай нас баржээ.

Шалгалтаар гэрийн өрхийг бүтээж, яндангаа авсан, угаар мэдрэгчийн зай нь дууссан байв. Сүүлийн өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээсний улмаас иргэд угаартаж нас барах тохиолдол ихсэж байгаа тул яндангаа авахгүй, өрхөө бүтээж унтахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Монголын Үндэсний шигшээ баг 100 дахь гоолоо оруулав

Монголын Үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Осака хотноо Киргизийн багтай хийж 1:0-ээр хожлоо.

Монголын үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Масе Шүичи эхний тоглолтдоо 5 хамгаалагчтай хувилбарыг сонгон тоглуулсан нь үр дүнгээ өгч 34′ минутад орсон О.Мижиддоржийн гоолыг эцсийн мөч хүртэл хамгаалж чадлаа.

Ийнхүү О.Мижиддоржийн Киргизийн хаалганд оруулсан гоол Үндэсний шигшээ баг 1993 онд дахин байгуулагдснаас хойшхи 100 дахь гоол болж тэмдэглэгдэн үлдлээ.

Үндэсний шигшээ багийг дэмжин ажилласан PC mall & Hisense болон олон улсад тоглоход дэмжлэг үзүүлсэн Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам /Embassy of Japan in Mongolia/, Aero Mongolia LL, MIAT, Ard Insurance компани, байгууллага, хамт олонд Монголын хөл бөмбөгийн холбооноос талархал илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна

Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн осолд 10332 хүүхэд өртөж 95.3 хувь буюу 9847 хүүхэд бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа их бага хэмжээгээр алдаж, 4.7 хувь буюу 485 хүүхэд амиа алдаад байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осолд 112 хүүхэд өртөж, 98 хүүхэд бэртэн 10 хүүхэд амь насаа алдлаа. Иймд алба хаагчид урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан гэр бүлээрээ агаар салхинд гарах, хөдөө, орон нутгийн замд зорчихдоо хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэн замын хөдөлгөөний бусад дүрмийн заалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан.

Ингэхдээ энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг олон нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсангүй. Иймд эдгээр хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг олон нийтэд мэдээлж байна.

Мөнх хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1

АЖЛЫН ХУВЦАС ХК

30

ДОРНОД ХК

58

СҮМБЭР ӨЛЗИЙ ХК

2

АР БАЯНХАНГАЙ ХК

31

ЕВРОФЁ АЗИА ХК

59

СЭЛЭНГЭ ИМПЕКС ХК

3

АВТОДААЦ ХК

32

ЖИМСТ ХК

60

СЭЛЭНГЭ СҮРЭГ ХК

4

АВТОЗАМ ХК

33

ЖИНЧИН ХК

61

ТАХИЛГАТ ХК

5

АВТОИМПЕКС ХК

34

ЗАВХАН ТЭЭВЭР ХК

62

ТӨВ УС ХК

6

АЛТАЙН ЗАМ ХК

35

ЗАЛУУЧУУД ХК

63

УВС ХК

7

АЛТАНДУУЛГА ХК

36

ИЖ БҮРЭН ХК

64

УЛААН САН ХК

8

АР ТАРХИ ХК

37

ИНГЭТ ТОЛГОЙ ХК

65

УЛААНХОТГОР ХК

9

АРДЫН ЗОРИГ ХК

38

ИХ НУУР ХК

66

УЛИАСТАЙ ТЭГШ ХК

10

АСГАТ ХК

39

ИХ ҮҮСГЭЛ ХК

67

ХАНГАЙ ХК

11

АЧИТ АЛКАБЫ ХК

40

МЕРЕЙ ХК

68

ХАНГАЛ ХК

12

БАТ ХИЙЦ ХК

41

МЕРЕКС ХК

69

ХАНЫН МАТЕРИАЛ ХК

13

БАЯНБАДРАХ ХК

42

МОНАСАР ХК

70

ХАРГИА ХК

14

БАЯНДӨХӨМ ХК

43

МОНГОЛ ДИЗЕЛЬ ХК

71

ХАРШИЙН ГЭГЭЭ ХК

15

БАЯНТАЛБАЙ ХК

44

МОНГОЛ ЭД ИМПЕКС ХК

72

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР ХК

16

БАЯНТОЛГОЙ ХК

45

МОНИНЖБАР ХК

73

ХУРТАЙ ХК

17

БАЯНТООРОЙ ХК

46

МӨНХ ЖИМ ХК

74

Хүннү Менежмент/ ХААБЗ ХК

18

БАЯНХААН ТАРИА ХК

47

МҮДИКС ХК

75

ХҮНС АРХАНГАЙ ХК

19

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН ХК

48

НАКО ТҮЛШ ХК

76

ХӨВСГӨЛ ХК

20

БОРНУУР ХК

49

НАЛАЙХ ӨРГӨӨ ХК

77

ЦАГААННУУР ХК

21

БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК

50

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ ХК

78

ЧАНДГАНА ХК

22

БҮТЭЭЛ ХК

51

НОЁТ ХАЙРХАН ХК

79

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ ХК

23

БӨХӨГ ХК

52

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ ХК

80

ЧАНДМАНЬ УУЛ ХК

24

ГАНТӨМӨРТ ХК

53

ОРХОН ХК

81

ШАХАЙТ ХАЙРХАН ХК

25

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК

54

ӨВ УСЖУУЛАГЧ ХК

82

ШИМ ХК

26

ГОВЬ ШАНД ХК

55

ӨРГӨН ЖИМ ХК

83

ЭРДЭНЭТ ЗАНДАН ХК

27

ГОНИР ХК

56

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ХК

84

ЭРДЭНЭТ ХҮНС ХК

28

ДАРХАН МАХ ЭКСПО ХК

57

САВ ШИМ ХК

85

ЭСГИЙ ГУТАЛ ХК

29

ДАРХАН ХӨВӨН ХК

Categories
мэдээ улс-төр

“​АН-ын гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрлээ” гэв


ИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.

Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийг дүгнээд хэлэхэд хятад маягийн сонгууль руу орчихлоо. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн төрийн аппараттай бусад намууд өрсөлддөг болж байна. Ийм зам руу Монгол Улсыг хөтөлж байгаа нь харамсалтай.

Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.

Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүх тав хоног ажиллахгүй

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 6 дугаар сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдлээ.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг зөвлөлөө.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 6 дугаар сарын 11, 14, 15-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​”Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа” гэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Санал авах өдөр СЕХ-ны өргөдөл гомдол хүлээж авах утас болон сонгогчийн лавлах 1800-2800 утсанд ирсэн мэдээллийг хүргэе.

Зургадугаар сарын 9-ний өдөр 670 дуудлага мэдээлэл лавлах утсанд ирсэн. Үүний 76 хувь нь санал авах байрны хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол юм.

Тухайлбал, санал авах байрны зохион байгуулалт зарим тохиолдолд удаан, эсвэл ариутгал муу байна, камерын байршлыг дахин шалгуулах, хавтас зарим тохиолдолд өгөөгүй зэрэг гомдол, мэдээлэл ирсэн.

Ажиглагчийг дуу дүрсний бичлэг хийхэд нь саад учруулсан гэх мэт ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн. Аймаг, дүүргийн СЕХ-гоор дамжуулахгүйгээр асуудал гарсан хэсгийн хороодод төлөөлөгч очиж, шаардлагатай арга хэмжээг авсан.

Иймээс өргөдөл гомдол удахгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой. Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороодод хяналтын камерыг байршуулсан. Камерын хяналтыг ашиглаад санал авах байранд гарч байгаа зөрчилд шууд үүрэг чиглэл өгч ажиллалаа. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн 5 суманд 72 цагийн “тэг” зогсолт хийхээр шийдвэрлэв

Дундговь аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор өнөөдрийн 15:00 цагаас зургадугаар сарын 13-ны 06:00 хүртэл Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт сумдад “тэг” зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоохоор болжээ.

Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 54 тохиолдол батлагдаж, батлагдсан тохиолдлын тоо 166 боллоо.

Халдвар Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт суманд бүртгэгдэж, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд тархалт их байгааг аймгийн Онцгой комиссоос онцолсон.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 85 хүн тусгаарлан ажиглах байранд, 286 өрхийн 902 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тусгаарлах эмнэлэгт 86 хүнийг хэвтүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.