Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 11, Сугар гариг. Билгийн тооллын 1, Хэрцгий охин одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:51 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сонгууль ба Ардчилсан нам” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зэвсэгт
хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан “Хүдрээ боловсруулаад арматураа
өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол төмөр
зам барихад зарцуулж буй хөрөнгө
дотооддоо бүрэн үлдэх боломжтой” хэмээснийг I, XIII
нүүрээс уншаарай.

Бизнесийн
удирдлагын доктор,
МАН-ын Бага хурлын
гишүүн Б.Лхагважав “У.Хүрэлсүх
Ерөнхийлөгч болчихлоо,
одоо МАН-ын зовлон
эхэлж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгууль ба
Ардчилсан нам” хэмээн өгүүллээ.

Хөшигийн хөндийн нисэх
буудал ирэх сарын 4-нд анхны
нислэгээ хүлээн авна.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Идэр” их сургуулийн
сэтгэл судлалын багш,
сэтгэл зүйч О.Оюунтунгалаг “Үг хэл, үзэл бодлоо айдсаараа
цэгнэх нь сэтгэл зүй
хөгжөөгүй орнуудын жишиг” гэлээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн
тандалт судалгааны албаны тархвар судлаач, АУны доктор Э.Тэмүүлэн “Нийслэлийн хүн амын 10 хүн
тутмын зургаа нь халдвар тараах болон
авах эрсдэлтэй байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

440.454 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 248.080.638.40 төгрөгийн үнийн дүн бүхий 440.454 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Булган ундрага” ХК (BUN+14.98 хувь) болон “Хай би ойл” ХК (HBO +10.09 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр” ХК (HRM -4.71 хувь) болон “Үндэсний хувьчлалын сан” ХК (XOC -2.67 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 108.664 ширхэг нэгж эрхийг нийт 26.695.974 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100.000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 33627.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.674.190.546.682.85 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж буй шуурхай удирдлагын баг, ажлын хэсгийн гишүүдийн ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг сонсож, үйл ажиллагааны бэлтгэл хангаж буй явц, Богдхан төмөр замын трасс тогтох, автозамын сүлжээ үүсгэх төлөвлөгөөний зураг төсөлтэй газар дээр нь танилцлаа.

Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас 07 дугаар сарын 01-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой.

Үүнд хот тойрсон хурдны замтай, баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм.

Нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг УИХ болон Засгийн газраас яаравчлан гаргуулж, бэлтгэл хангахын төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг холбогдох сайд нарт сануулсан.

Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Шинэ Зуунмод, Майдар хотуудын нэгдсэн төлөвлөлт, Хөшигийн хөндий орчмын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийг эцэслэн гаргаж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болголоо.

Зам тээврийн хөгжлийн сайдад Богдхан төмөр замын трассыг эцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан, санхүүжилтыг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг мөн долдугаар сарын 4-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг үүрэг болгосон.

Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно.

Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байгаа аж.

Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв.

Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тус аймгийн иргэдийн саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэж байна

БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг яаралтай шийдэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн Улаанбаатар төмөр зам ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна.

Энэ зургадугаар сарын 9, 10-ны өдөр Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 4 галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар дахин 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын төмөр замын байгууллагаас мэдээллээд байна.

Хоёр талын төмөр замын байгууллагуудын тохирсон хуваарийн дагуу хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан болно. Манай тал чингэлэгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьж, мөрөөр нь идэвхтэй ажилласан бөгөөд хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлээд байна.

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол зурдаг ба үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг болно. Аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлага байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

И-спорт бол дижитал эрин үеийн салшгүй нэг хэсэг. Харин PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. Энэ жилийн хувьд дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг дэлхий нийтийг цочроосон өндөр үр дүн үзүүлсэн билээ. ZEUS баг нь дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.

И-спорт нь суурин компьютероос тоглоомын консул хүртэл бүх насны хүмүүсийн дунд түгээмэл хэрэглээ болж ирсэн бөгөөд и-спортын хамгийн сүүлийн чиг хандлага нь гар утсан дээрх тоглоом юм. Гар утасны тоглоомууд дундаас дэлхий даяар шуугиан дэгдээсэн тоглоомын нэг бол яахын аргагүй PUBG MOBILE. Энэхүү тоглоом нь 100 хүртэлх тоглогчдыг алслагдсан аралд тулаанд дууддаг. Тоглогчид зэвсэг, хангамж цуглуулж, тэр ч байтугай тээврийн хэрэгсэл ашиглаж багийн тактикаар тоглодог нь тоглоомыг илүү сонирхолтой болгож өгдөг.

Аварга болох нь тамирчин бүрийн зорилго юм. ZEUS багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бөгөөд тэд удахгүй болох 2021 оны 2021 PUBG MOBILE Pro League (PMPL) Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгааг дуулгахад баяртай байна. PUBG MOBILE и-спорт хөтөлбөр нь 2021 онд $ 14,000,000 долларын шагналын сан санал бий болгож мобайл и-спортын түүхэнд хамгийн өндөр дүнтэй шагналын санг бүрдүүлээд байна.

И-спорт нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуу үеийнхнээс бүрддэг. Тэд бол зүгээр нэг тоглоом сонирхогчид биш тэд бол өөрсдийнхөө зорилгод тэмүүлэгчид юм. ZEUS багийн хувьд дэлхийн шилдэг болох гэсэн мөрөөдөлдөө тэмүүлж яваа 16-25 насны залуучуудаас бүрддэг.

ZEUS баг удахгүй болох 2021 оны PUBG MOBILE Pro League (PMPL) Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэд дэлхийн бусад өрсөлдөгчдийн анхаарлын төвд байж, өрсөлдөгчид нь тэднийг байнга ажиглаж байдаг бөгөөд тэднийг тэмцээний хар морь гэж нэрлэдэг байна. Багийн гишүүдийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь тэднийг мөрөөдлийнхөө хойноос тууштай зүтгэж байгааг дэмжиж байгаа нь талархууштай. Дэлхийн аваргын 3-р байр эзэлсэн ZEUS багийн тамирчдад Азийн аваргын төлөөх тоглолтод нь өндөр амжилт хүсэн ерөөе.

PUBG MOBILE-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Facebook, Instagram, Twitter бол­он YouTube дээрх албан ёсны PUBG MOBILE нийгмийн сувгуудаас авна уу.

PUBG MOBILE тоглоомыг App Store болон Google Play Store -оос үнэгүй татаж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Бичил”-ийн замыг 10 хоног хаана

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүрээ дээд сургуулиас Өргөө кинотеатрын хойд замын уулзвар хүртэлх замыг 10 хоног хаахаар болжээ. Тодруулбал Бичил хорооллын замыг 2021 оны зургадугаар сарын 11-ний Баасан гаригийн 22:00 цагаас эхлэн зургадугаар сарын 20-ны 00 цаг хүртэл хааж, Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймээс та бүхэн доорх зургийн дагуу буюу Ногоон болон Цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна

Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна. Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм. Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна. Үерийн усны эрсдэлээр “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхонууд үерт автах судалгаа гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жил бороо хур ихтэй жил болох нь. Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, үер усны аюул Улаанбаатар хотод ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо Улаанбаатарын зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүн тавьж байна. Хотын төлөвлөлтийг инженерийн шийдэлтэй, олон улсын чанар, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм. Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна. Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна. Туул голын сав газарт дураараа барилга барьж, ашгийн төлөө улайрч болохгүй. Тэнд байр худалдаж авсан иргэдийн амь нас, эд хөрөнгө, бусад зүйл эрсдэлд орж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шууд засварлахад нийслэлд хөрөнгө мөнгө дутмаг тул цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломж байхгүй. Нийслэл Улаанбаатар хотод шинэ бүтэц хийхгүй бол хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Дулааны шугам, сүлжээ бол газар доорх хот. Үүний 76 хувь нь муудсан. Үүнийг хот дангаараа төсвөөрөө шийдэх ямар ч бололцоо байхгүй. Бид УИХ, Засгийн газартай хамтарч, хотод тулгамдсан асуудлаа шийднэ” гэсэн юм.

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрсэн. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Харин сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж, тус замуудад сэтгэлгээ хийж, усны түвшинг бууруулжээ. Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сүүжийн булгийн чулуун хутга, зэвүүд


Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газруудын томоохон бүс нутгийн нэг бол Онон, Улз голын сав газар бөгөөд энэ бүс нутгаас олдсон дурсгал бол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт буй Сүүжийн булгийн дурсгал юм. Дурсгалт газраас олон тооны чулуун зэвсгийг түүвэрлэснээс чулуун хутгууд, нум сумны зэвүүд сонирхолтой.
Зэв. Эндээс бүтэн, хугарсан нийт 41 ширхэг зэв олджээ. Зэвүүд нь хэлбэрийн хувьд суурин хэсгээр нь тэгш суурьтай, хүнхэр суурьтай, гүдгэр суурьтай байна. Зэвийг бэлтгэхдээ суурь хэсэг болон хажуу ирмэг захуудыг төв рүү чиглэсэн цуулалтаар 2 талаас нь холтчон ирлэсэн байна. Хэлбэрийн хувьд гурвалжин хэлбэр зонхилох бөгөөд ирлэлтийн арга ажиллагаа ч төсөөтэй юм. Зэвийг хийхдээ тэгш хэмийг маш сайн гаргажээ.
Хутга. Энэ төрөлд нийт 3 ширхэг эдлэл бий. Эдгээр хутгыг хийхдээ түүхий эд бүхий чулууг шууд засах байдлаар хийхдээ эхлээд хоёр хавтгай талыг том залтас цуулах байдлаар холточилон хэлбэр оруулаад дараа нь ирийг хэд хэдэн дарааллаар засаж хэлтлэн ир гаргасан байна. Энд гурван хэсэг хугарсан хутга нь гүдгэр хэсэгтээ ирийг томоор хэлтлэн ир гаргасан бол хүнхэр талдаа маш нарийн ирийг хичээнгүйлэн бэлтгэсэн байна. Энэ хутгийг мод, ясан бариуланд суулгаж хэрэглэж байсан байх боломжтой байна.
Сүүжийн булгийн чулуун зэвсгүүд нь шинэ чулуун зэвсгийн үеийн эртний хүний суурьшил, аж ахуй, үйлдвэрлэл, танин мэдэхүйн дэвшил, чулуун зэвсгийн шат дараалсан хөгжил, хүрэл зэвсгийн үе рүү шилжсэн шилжилтийг тодруулахад чухал ач холбогдолтой юм.