Categories
амьдралын-өнгө мэдээ

ОБЕГ: Найман иргэний амь насыг авран хамгааллаа

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 8 хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгааллаа.

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, эмээл болон бусад дагалдах хэрэгслүүдийг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэж энэ оны 05 дугаар сараас эхлэн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ердийн хөсөг морь, эрэлч нохой ашигладаг болсон байна. Ингэснээр ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баяр амралтын өдрүүдэд Улиастай, Алдархаан сумын ногоон бүсэд Богдын гол, Чигэстэй голын эргээр морин эргүүлийг ажиллуулж байгаа аж.

Аврах ажиллагаанд морь ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө төвийн аймгуудын газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн газар тариалангийн бүс нутгаар нэмж хүйтэрч, ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны зургаадугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 06-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд нутгийн зүүн хагаст, 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

“Xiaomi” компани гар утсыг 8 минутын дотор дүүртэл цэнэглэжээ

Өчигдөр Хятадын гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани өөрийн хөгжүүлсэн түргэн цэнэглэх технологийн ид шидийг нийтэд үзүүлжээ.

Тус компаниас үзүүлсэн видео бичлэгт 4000mAh батарейтай MI 11 Pro гар утсыг 0-ээс 100 хувь хүртэл цэнэглэхэд 7 минут 57 секунд зарцуулж байгааг харуулсан байна.
Ингэхдээ “Xiaomi” компанийн бүтээсэн 200W-ийн утастай цэнэглэгчийг ашиглажээ.
Харин 120W-ийн утасгүй цэнэглэгчээр бүрэн цэнэглэхэд 15 минут зарцуулсан байна. Шинэ технологи нь хэзээ хэрэглээнд нэвтрэх талаар Xiaomi компаниас ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор тус компанийн дундаж гар утас болох Xiaomi Mi 11 нь 55 W-ийн утастай, 50W-ийн утасгүй цэнэглэгчтэй худалдаалагдаж байгаа юм.

Гэхдээ цэнэглэх явцыг түргэсгэх нь одоогоор эрсдэлтэйд тооцогддог тул ихэнх гар утас үйлдвэрлэгчид энэ тал дээр яарахгүй байгаа. Богино хугацаанд цэнэглэхэд илүү хүчтэй цэнэглэгч шаардагддаг. Үүний улмаас гар утас хэт халах, батарей нь түргэн элэгдэх зэрэг сөрөг нөлөө гарах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал-2” зусланг байгуулах ажлыг улсын төсөвт суулгана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эхний асуудал нь хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд өгчээ.

“Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо.

Мөн “Найрамдал-2” зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн онд 39.844 хүү, 37.872 охин мэндэлжээ

Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Тэдний 614.419 нь хүү, 586.112 нь охин байна.
Улсын хэмжээнд 2020 онд 39.844 хүү, 37.872 охин мэндэлсэн бөгөөд нийт хүүхдийн 90 гаруй хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.
Монгол Улс Хүүхдийн баярыг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн нэрлэж, ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 681 нь Улаанбаатар хотод, орон нутагт 109 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 59229 боллоо.

Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 283 болж байна.

  • 75 настай эмэгтэй тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан
  • 68 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан
  • 44 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан
  • 44 настай эрэгтэй тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан
  • 83 настай эмэгтэй тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан
  • 59 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан
  • 85 настай эмэгтэй тавдугаар сарын 30-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 327 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 50763 болов.

Биеийн байдал хүнд 448 , маш хүнд 116 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн 108 утас мессэж үйлчилгээтэй боллоо

2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байв. Дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээ нэвтрүүлж байна.

Хүүхдэд мессэж үйлчилгээгээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөхөд үүрэн телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг бүрдүүлж хамтран ажиллахаар Монголын оператор компаниудын удирдлагууд болон төлөөллүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Дээрх үйлчилгээг нэвтрүүлснээр хүүхдийн далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, зөвлөгөө авах сувгуудыг олшруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь үндэсний хэмжээнд хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

Тус утас нь дэлхийн 166 орны 139 улс нэгдсэн Child Helpline International-д (Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллага) 2006 онд “Найз” 1979 утас ажиллуулж байхдаа албан ёсоор жинхэнэ гишүүнээр элссэн байна.

Мессэж үйлчилгээ нэвтрүүлсэн нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд Азид төдийгүй дэлхийд тусгай дугаарын мессэж үйлчилгээ нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглавал эрхийг нь цуцлах үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийж байна.


Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцсэн ба нийслэл дэх амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулах, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг чиглэл өглөө.

Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглавал эрхийг нь цуцлахыг Хотын даргад даалгав.

Найрамдал зусланд бүрэн засвар хийхийг үүрэг болгожээ. Цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байхыг даалгавар болгожээ.

Найрамдал 2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулахыг үүрэгдэв” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголд хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг

Тамхины хэрэглээ дэлхийд тахлын хэмжээнд хүрчээ. Учир нь жил бүр найман сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчлөлийн улмаас амь насаа алдаж байна.

Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн насны / 30-69 / хүн ам эзэлж байна.

Тамхины хэрэглээ Монгол Улсад

-Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна.

-Тамхи татаж эхэлсэн дундаж нас 2005 онд 20.1, 2019 онд 18.9 болж залуужжээ.

Дам тамхидалт

-Насанд хүрэгчдийн 22.6 хувь ажлын байранд, 32.8 хувь гэртээ татдаг байна.

-Өсвөр үеийнхний 32,8 хувь гэртээ, 52,3 хувь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна.

-Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад “Ковид-19” халдварын шинж тэмдгээр хүндрэх эрсдэл 1.4 дахин их байна.

Тамхинаас гарах түргэвчилсэн арга

1. Аль болох тамхи татах хугацааг хойшлуул

2. Амьсгалын дасгал хий /10 удаа амьсгалаа гүнзгий авч гаргах /

3. Аяга ус уу

4. Анхаарал сарниулах өөр зүйл хий / ном унших, алхах, бүжиглэх, хөгжим сонсох/


Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллана

PCR шинжилгээний доорх цэгүүд зургадугаар сарын 04 хүртэл энэ хуваариар ажиллана.

Өдөр бүр 09:00-12:00 цаг хүртэл ажиллана.