Categories
мэдээ нийгэм

Вакцинд хамрагдаагүй иргэдийн 40 гаруй хувь нь 25-29 насныхан байна

Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн 40 гаруй хувь нь 25-29 насныхан байгаа, мөн нийслэлд бүртгэлгүй 200 орчим мянган хүн байдаг тул вакциндаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Манай улсад өчигдөр 77.260 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 20 053, хөдөө орон нутагт 57.213 хүн вакцинаа тариулжээ.

Улсын хэмжээнд одоогоор 1.858.546 хүн эхний тун, 1.306.462 хүн удаах тунг тариулаад байгаа аж.

Тодруулбал, Улаанбаатарт 950 729 хүн эхний тунд хамрагдсан нь нийслэлийн бүртгэлтэй хүн амын 99.8 хувийг эзэлж байна. Хоёрдугаар тунг 742.177 хүн тариулжээ. Харин орон нутагт 907.817 хүн I, 564.285 хүн II тунг тариулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бамбарууш” кафе есдүгээр сарын 1-нээс дахин ажиллана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Театрын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг, дүүргийн Соёлын ордны барилгад шилжүүлэх тухай хэлэлцэж байгаа аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр дараах үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд:

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглахыг хориглолоо. Хэрэв хууль бусаар ашигласан тохиолдолд эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
  • “Найрамдал” олон улсын зусланд бүрэн засвар хийхээр болов. Тус зуслан 1978 онд ашиглалтад орсноос хойш ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул ийнхүү бүрэн засвар хийхээр болжээ. Мөн зуслангийн орчимд нэмж газар олгохгүй байхыг үүрэг болгов. Мөн “Найрамдал-2” зуслан барих асуудлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгожээ.
  • Баянзүрхийн дөрөвдүгээр хороо, Жуковын талбайд олгосон аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
  • Нийслэлийн амаржих газруудын ачааллыг бууруулахаар “Хүрээ” амаржих газрыг өргөтгөх, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгов.
  • Төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, “Бамбарууш” кафег анх үүсгэн байгуулагдсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болов. Тус кафе ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэхээр болжээ.
Categories
мэдээ нийгэм

​Гадаадад байгаа сонгогчдын 69 хувь нь саналаа өгчээ

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааны явцын тухай мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22:00 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвслээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.

Өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 22:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 68.8 хувь буюу 5087 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

Анкара хот дахь Салбар комисс

27 сонгогч – 77.1 хувь

Бангкок хот дахь Салбар комисс

33 сонгогч – 91.7 хувь

Берлин хот дахь Салбар комисс

258 сонгогч – 62.6 хувь

Брюссель хот дахь Салбар комисс

118 сонгогч – 71.1 хувь

Бишкек хот дахь Салбар комисс

17 сонгогч – 77.3 хувь

Будапешт хот дахь Салбар комисс

202 сонгогч – 64.3 хувь

Бээжин хот дахь Салбар комисс

82 сонгогч – 97.6 хувь

Варшав хот дахь Салбар комисс

124 сонгогч – 78 хувь

Вашингтон хот дахь Салбар комисс

294 сонгогч – 48 хувь

Вена хот дахь Салбар комисс

118 сонгогч – 72.4 хувь

Вьентьян хот дахь Салбар комисс

30 сонгогч – 100 хувь

Гавана хот дахь Салбар комисс

20 сонгогч – 83.3 хувь

Дели хот дахь Салбар комисс

14 сонгогч – 87.5 хувь

Каир хот дахь Салбар комисс

14 сонгогч – 72.2 хувь

Канберра хот дахь Салбар комисс

541 сонгогч – 70.5 хувь

Кувейт хот дахь Салбар комисс

7 сонгогч – 100 хувь

Лондон хот дахь Салбар комисс

139 сонгогч – 74.3 хувь

Москва хот дахь Салбар комисс

97 сонгогч – 84.3 хувь

Минск хот дахь Салбар комисс

20 сонгогч – 100 хувь

Нурсултан хот дахь Салбар комисс

17 сонгогч – 85 хувь

Оттава хот дахь Салбар комисс

42 сонгогч – 61.8 хувь

Парис хот дахь Салбар комисс

54 сонгогч – 64.3 хувь

Пхеньян хот дахь Салбар комисс

0 сонгогч – 0 хувь

Прага хот дахь Салбар комисс

86 сонгогч – 40.8 хувь

Ром хот дахь Салбар комисс

15 сонгогч – 65.2 хувь

Софи хот дахь Салбар комисс

20 сонгогч – 83.3 хувь

Сөүл хот дахь Салбар комисс

753 сонгогч – 69.9 хувь

Стокгольм хот дахь Салбар комисс

174 сонгогч – 74.7 хувь

Сингапур

62 сонгогч – 95.4 хувь

Токио хот дахь Салбар комисс

719 сонгогч – 86.7 хувь

Ханой хот дахь Салбар комисс

25 сонгогч – 92.6 хувь

Женев хот дахь Салбар комисс

126 сонгогч – 79.2 хувь

Нью-Йорк хот дахь Салбар комисс

59 сонгогч – 58.4 хувь

Истанбул хот дахь Салбар комисс

73 сонгогч – 43.2 хувь

Сан-Франциско хот дахь Салбар комисс

172 сонгогч – 36.4 хувь

Осака хот дахь Салбар комисс

106 сонгогч – 87.6 хувь

Кызыл хот дахь Салбар комисс

21 сонгогч – 100 хувь

Улаан-Үд хот дахь Салбар комисс

87 сонгогч – 88.8 хувь

Эрхүү хот дахь Салбар комисс

40 сонгогч – 88.9 хувь

Хөх хот хот дахь Салбар комисс

49 сонгогч – 81.7 хувь

Хонгконг хот дахь Салбар комисс

23 сонгогч – 100 хувь

Шанхай хот дахь Салбар комисс

31 сонгогч – 93.9 хувь

Эрээн хот дахь Салбар комисс

58 сонгогч – 70.7 хувь

Пусан хот дахь Салбар комисс

114 сонгогч – 74 хувь

Манжуур хот дахь Салбар комисс

6 сонгогч – 100 хувь

БҮГД

5087 сонгогч

………………………………………………………………………………………………………..

Одоогийн байдлаар тухайн улсын орон нутгийн цагаар 22:00 цагт Бангкок, Вьентьян, Каир, Канберра, Кувейт, Минск, Сөүл, Сингапур, Осака, Кызыл, Улаан-Үд, Эрхүү, Шанхай, Эрээн, Пусан, Бээжин, Хөх хот дахь 17 Салбар комиссын санал авах ажиллагаа өндөрлөж, бусад 27 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна. Харин Берлин, Будапешт, Вашингтон, Прага, Сан-Франциско зэрэг Салбар комиссын сонгогчдын ирц бага буюу дунджаар 40 гаран хувьтай байгаа бөгөөд өнөөдөр ажлын өдөр тул ирцэд нөлөөлж байх магадлалтай байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс

Categories
мэдээ улс-төр

“Найрамдал-2″ зусланг Хөвсгөл аймагт барина” гэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас “Найрамдал” зусланг бүрэн засварлах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Найрамдал” зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид бүгд “Найрамдал” зусланд хүүхэд насаа өнгөрөөсөн хүмүүс. Монгол Улсын Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн багц арга хэмжээнүүд авсан. Засгийн газрын хуралдаан дуусч, бүрэн бүрэлдэхүүнээрээ “Найрамдал” зуслантайгаа танилцаж байна. Бид Хүүхдийн паркийг өөр зориулалтаар ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ бол их чухал.

Өнөөдөр бид “Бамбарууш” кафегаа сэргээхээр болж байна. Кафен барилгын оронд олон давхар байшин баригдахаар төлөвлөж байсныг Засгийн газраас зогсоож, төлөвлөлт гаргаж, наадмаар юм уу, ирэх намраас бид бүхний хүүхэд насны дурсамжтай хамт, үзэмтэй талх, шоколад, мөхөөлдөстэй хамт амилах болно. Мөн өнөөдөр бид Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал” зусланд иж бүрэн их засвар хийхээр болсон. “Найрамдал-2” зусланг Хөвсгөл аймагт байгуулахаар шийдвэрлэлээ. Цаашид хүүхдийн төлөө дэмжсэн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг бид бүх талаар дэмжиж ажиллана “гэв.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10.843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4.224 ээжид “Эхийн алдар” I, II зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эхчүүд ээ,

Элбэрэлт ээж нар аа,

Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Та бидний энд хуран цуглаж хүндэтгэл, баяр хөөр болж байгаагийн уг шалтгаан болсон хүүхэд багачууд минь бүгдээр эрүүл саруул, баяр хөөр дүүрэн өсөж, эрдэм номтой, эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлтэй иргэд болон төлөвшихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.

Өнөр олуулаа болох, эрүүл саруул иргэдтэй хөгжиж цэцэглэсэн Монгол Улсын төлөөх монголчуудын үе үеийн хүслийг гүйцээж, үр хүүхдээ бүхий л сэтгэл зүрхнээсээ хайрлан өсгөж байгаад тань талархаж, Монголын төр ээж Та нарынхаа энгэрт түм түмэн багачуудынхаа хайрын бэлгэдлийг зүүж өглөө. Эх хүн үрдээ зориулсан зүтгэл, сэтгэлдээ хэзээ ч харамсдаггүй, хариу нэхдэггүй. Харин Монголын төр ирээдүй болсон иргэдийнх нь төлөө гаргаж буй зүтгэл, сэтгэлийг тань бяцхан иргэдийнхээ өмнөөс үнэлэх үүрэгтэй юм.

Энэ жил нийслэлийн 300 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 3,924 ээжид Хоёрдугаар зэргийн одон хүртээх юм байна.

Одон гардагсдын дунд нэг хүүтэй байж байгаад гурван удаа ихэр хүүхэд төрүүлсэн, 7 хүүхдийн ээж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Дамдинжавын Оюумаа ирсэн байна. Танд баяр хүргэе! Нөр их хөдөлмөр шүү. Ихрүүдийн ээж болон алдрай бяцхан үрсэд нь эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

Хоёр жилийн өмнө яг энэ өдөр “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо авч байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Мялхаагийн Цэцэгдаринаа 2020 оны 2 дугаар сард хоёр ихэр охин төрүүлж, өнөөдөр мөн Хүүхдийн баяраар “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон гардан авлаа. Баяр хүргэе!

Их найрагчийн хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болтугай” хэмээх ариун ерөөл, нандин хүслийг өргөж яваа Та бүгдээр машид бахархаж байна.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа ээжүүд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ганзоригийн Баяртунгалаг, Цэенрэгзэнгийн Баярцэцэг нарт төрсөн өдрийн халуун мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, эх хүүхдийг анхаарлынхаа төвд байлгаж, эх хүний хөдөлмөрийг үнэлж, хүүхдийн ирээдүйд цаг ямагт санаа тавьж байх учиртай юм.

Бүгдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын хүүхэд багачууд эцэг эхийнхээ хайранд умбаж, эрүүл саруул, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай.

Монгол эхчүүдийн маань алдар бадартугай” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс агаарын хилээ албан ёсоор нээлээ

Монгол Улс 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээж байна.

Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоож, зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.

Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн сүүний өдөр” тохиож байна

Дэлхий дахинаа сүүний өдрийг 21 дахь жилдээ энэ оны зургадугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг гадаадын 50 гаруй улс орон уламжлал болгон, манай улс 2016 оноос тэмдэглэж байна. Энэ өдрөөр сүү сүүн бүтээгдэхүүн, шим тэжээлийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг.

Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:

  • 1-10 настай хүүхдэд 1-3 аяга (200-300гр) 4 хувийн тослогтой сүү,
  • 11-18 настай хүүхдэд 4-5 аяга (300-500гр) 3,2 хувийн тослогтой сүү,
  • 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогтой тохируулан 3 аяга (300-500 гр) 0.1 хувь, 2.5 хувийн тослогтой сүүг хэрэглэж заншжээ.

Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200гр сүү уух хэрэгцээтэй гэвэл жилд манай орны хувьд нийт сүүний хэрэглээ 204.4 сая литр сүү хэрэглэх ёстой. Тиймээс өдөр бүр сүү ууж, сүүн дэх байгалийн хамгийн зохист хэмжээгээр байдаг амин дэмүүдийг зохистой хэмжээгээр хэрэглэж, эрүүл мэндээ дэмжицгээе.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчдыг шагналаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол олгож, хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй 25 дугаар дунд сургуулийн хамт олонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн талархлыг мөн гардууллаа.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд цахим хичээлүүддээ идэвхтэй оролцон, сурлагын өндөр амжилт гарган, хамт олноо манлайлсан 4А ангийн сурагч Б.Пүрэвдорж, 7Б ангийн сурагч Б.Чинболор, 9Б ангийн сурагч М.Оюут нарт “Нийслэлийн шилдэг хүүхэд” медаль болон гарын бэлэг гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Суурь өвчтэй, дархлаа сул хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдөх магадлалтай” гэв

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийн үеэр тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсад халдварыг тодорхойлж, халдварын тархалт болон эмзэг бүлэгт дархлаа хэр тогтож байгааг судлахаар болсон. Зарим хүмүүс бид нарт хор тарьж байна гэж ойлгож байгаа. Вакцин гэдэг нь тухайн вирусийг танд тарьж байгаа боловч өвчин үүсгэх чадваргүй болгож тарьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг вирусийг тусахаас өмнө өвчин үүсгэх чадваргүй вирусийг танд тарж, таны дархлалын хариу урвалыг өдөөж, дархлаа тогтоох зорилготой.
Манай улсад хийгдсэн вакцинууд ямар үр дүнтэй, дархлал хүн амын дунд тогтсон уу үгүй юу гэдэгт хариу өгөхийн тулд үндсэн гурван чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд эмнэлзүй. Вакцин тарьсны дараах өвчлөл, вакцин хийлгээд хөнгөн өвдөж байгааг хооронд нь харьцуулах хэрэгтэй.
Мөн халдвар тараах байдлыг судлах хэрэгтэй. Вакцины хоёрдугаар тунгаа аваад 21 хоног хүртэл өөрийгөө дархлаагүй гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн суурь өвчтэй, дархлаа сул хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдөх магадлал өндөр. ХӨСҮТ-д энэ талаар тодорхой дата бий. Удахгүй танилцуулна. Эсрэг биеийн титр үзэж, харьцааг нь харах учиртай. Энэ чиглэлээр ажиллаж байгаа учир санхүүжилт шийдэгдээгүй.
Манай эрдэмтэд өөрсдийн боломжоор сорьцоо цуглуулж байгаа. ХӨСҮТ-д 200 гаруй хүний эсрэг биетийг үзсэн. Үүнд анализ хийх хэрэгтэй. Дархлал тогтсон уу гэдгийг саармагжуулах урвал өгөх ёстой. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд амьд вирус, тоног төхөөрөмж шаардлагатай. Үүнд мөн санхүүжилт хэрэг болно. Эрдэм шинжилгээ, судалгаанд алсдаа био технологийг нэвтрүүлмээр байна. Дэлхий даяар био технологийн эрин ирсэн. Лабораторийн орчинд шинэ төрлийн мутациуд үүсэх магадлалтай байна.
Нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, тодорхой судалгааны санхүүжилтийг хууль эрх зүйн хүрээнд шийдэж өгмөөр байна. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндтэй холбоотой судалгаа хийх болохоор санхүүжилт нь БСШУЯ-нд байдаг. Үүнийг ЭМЯ-нд өгөх хэрэгтэй” гэв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрах тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Дугаарын хязгаарлалт нь бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан билээ.