Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, уулаараа нойтон цас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Тамгагүй бол хүчингүй​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч асанД.Дамба “Гуравдагч
хөршийн хөрөнгө оруулалт
бол яг нарийндаа тусгаар
тогтнолын асуудал” хэмээснийг I, XII нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “НДШ-ийн хоёр хувийг
түр хойшлуулаагүй, бууруулсан
хэмжээгээр цаашид үйлчлээд явна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Тамгагүй бол хүчингүй” хэмээн өгүүллээ.

Санхүү бизнесийн эрх зүйн
судалгааны хүрээлэнгийн
судлаач Т.Сумъяабазар “Байгууллагын даргын шийдвэрээр
баталдаг болсноос хойш хоёр жилийн дотор
нууцын мэдээлэл 565 болж нэмэгдсэн” гэлээ.

“Т.Мөнхбаярт гэнэт ирсэн
хос одонгийн түүхэн утга
юунд байв?” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

ШУА-ийн Физик
технологийн хүрээлэнгийн
онол ба их энергийн
салбарын эрхлэгч доктор Ц.Энхбат “Дэвсгэр долгион бусад нарийн
хэмжилтээр ертөнцийн
бүх энергийн 25 хувийг
харанхуй матер бүрдүүлдгийг
тогтоогоод байна” хэмээн “Шинжлэх ухаан, танин мэдэхүй” нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг газруудад ажиллалаа.

Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрсөн, ашиглалтын хугацаа дуусжээ. Гэхдээ засвар төдийхөн хийн, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. “Дээвэр, суурь, спортын талбайнуудад засвар хийх шаардлагатай. Бүх төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгаа” хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байлаа. “Найрамдал” төв 43 жилийн түүхэнд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. “Бамбарууш” кафег сэргээхээр болж байна. Мөн “Найрамдал” зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно” хэмээсэн юм. Мөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа.

Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр ажиллалаа. Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэд мөн “Хүний хөгжил бол улс орны хөгжил. Тэр дундаа хүүхдийн хөгжил хамгийн чухал” хэмээсэн. Түүнчлэн “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх ийм шийдвэр гаргасан бүх хүнд маш их баярлалаа” гэлээ.

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотоо дэмжиж ажиллана гэдэг бол хамгийн том хамтын ажиллагаа юм. Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх хамгийн чухал суурь алхмуудыг энэ цаг мөчид эхлүүлж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотод “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар байдаг. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Хүүхдийн баярыг улсын хэмжээнд, хотын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх сайхан цаг удахгүй ирнэ. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана. Монгол Улсын түүчээ, хойч үе болсон хүүхэд, багачуудын маань ирээдүй улам гэрэлтэй байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ нийгэм

Үлгэр жишээ сууц өмчлөгчдийн холбоодыг шалгаруулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн зориулалттай орон сууцанд мөрдөх халдвар хамгааллын түр заавар”-ыг баталсан. Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22 дугаар тушаалаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үлгэр жишээ” хэрэгжүүлсэн сууц өмчлөгчдийн холбоодыг шалгаруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, тохижилт, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах зэрэг 17 шалгуур бүхий болзолт уралдааныг нийслэлийн хэмжээний сууц өмчлөгчдийн холбоодын дунд зохион байгууллаа. Өнөөдөр амжилттай оролцсон байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өргөмжлөл гардуулсан юм. Болзолт уралдаанд шалгарсан СӨХ-дыг танилцуулъя.

Нэгдүгээр байр-1.000.000 төгрөг

Баянгол дүүрэг Д.Рэнцэнноров захиралтай “Өргөө-14” СӨХ

Хоёрдугаар байр-800 мянган төгрөг

Баянзүрх дүүрэг С.Хишгээ захиралтай “Сэлэнгэ-888” СӨХ

Хан-Уул дүүрэг Б.Бадамсансар захиралтай “Буянт-ухаа 2б” СӨХ

Гуравдугаар байр-500 мянган төгрөг

Сонгинохайрхан дүүрэг Д.Мөнхнэмэх захиралтай “Залуус-1” СӨХ

Хан-Уул дүүрэг П.Энхтуяа захиралтай “Нархан” СӨХ

Сүхбаатар дүүрэг Н.Оюунчимэг захиралтай “Ганэрдэнэ” СӨХ

Тусгай байр-300 мянган төгрөг

Сонгинохайрхан дүүрэг Г.Дансран захиралтай “Тохилог” СӨХ

Чингэлтэй дүүрэг Ж.Баярдэлгэр захиралтай “Ялалт” СӨХ

Сүхбаатар дүүрэг З.Одонгуа захиралтай “Харш 10” СӨХ

Чингэлтэй дүүрэг Ц. Амартайван захиралтай “Өөдлөх өргөө” СӨХ

Хан-Уул дүүрэг С.Доржсүрэн захиралтай “Наран хотхон” СӨХ

Хан-Уул дүүрэг Д.Лхагвасүрэн захиралтай “Хан оргил” СӨХ

Чингэлтэй дүүрэг Г.Сарангэрэл захиралтай “Хүрээ хотхон” СӨХ

Хан-Уул дүүрэг Н.Нарантуяа захиралтай “Эрэл-3” СӨХ

Баянзүрх дүүрэг Б.Нармандах захиралтай “Олимп виллаже” СӨХ

Сүхбаатар дүүрэг Д.Жаргалсайхан захиралтай “Ногоон урлан” СӨХ

Баянгол дүүрэг М.Хүрэлчулуун захиралтай “Тэнгэр” СӨХ

Багануур дүүрэг Д.Энхтайван захиралтай “Сод хөгжил” СӨХ

Налайх дүүрэг Г.Сэргэлэн захиралтай “Сайн” СӨХ

Багахангай дүүрэг н.Нармандах захиралтай “Их хангай” СӨХ-д тус тус байр эзэллээ.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

Гадаад улсад байгаа 5618 сонгогч саналаа өгчээ

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулж дууссантай холбогдуулан өнөөдөр Төв комиссын дарга ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн, ГХЯ-ын ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Р.Бизьяа нэр мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 сонгогч санал өгсөн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа 7209 иргэн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.3 хувь буюу 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн байдаг.

Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч санал өгсөн газрууд:

  • Сөүл дэх Салбар комисст 753 (69.9хувь)
  • Токио дахь Салбар комисст 719 (86.7хувь)
  • Канберра дахь Салбар комисст 532 (69.4хувь)
  • Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2 хувь)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий хороо гадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох ажиллагааг хийх бөгөөд санал авах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний 22:00 цагт ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.

“Ковид-19” цар тахлын эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдалтай байгаа хэдий ч манай иргэд сонгуульд идэвхтэй, өндөр ирцтэй оролцсонд Төв комиссын зүгээс талархал илэрхийллээ.

2021.06.01-ний өдрийн 12 цагийн байдлаар

Салбар комисс

Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо

Санал өгсөн сонгогчдын

тоо

хувь

1

Анкара

35

27 77.1

2

Бангкок

36

33

91.7

3

Берлин

412

293

71.1

4

Брюссель

166

128

77.1

5

Бишкек

22

17

77.3

6

Будапешт

314

237

75.5

7

Бээжин

84

82

97.6

8

Варшав

159

128

80.5

9

Вашингтон

613

467

76.2

10

Вена

163

139

85.3

11

Вьентьян

30

30

100.0

12

Гавана

24

20

83.3

13

Дели

16

14

87.5

14

Каир

18

14

77.8

15

Канберра

767

541

70.5

16

Кувейт

7

7

100.0

17

Лондон

187

158

84.5

18

Москва

115

97

84.3

19

Минск

20

20

100.0

20

Нурсултан

20

17

85.0

21

Оттава

68

56

82.4

22

Парис

84

66

78.6

23

Пхеньян

0

0

0.0

24

Прага

211

96

45.5

25

Ром

23

16

69.6

26

Софи

24

20

83.3

27

Сөүл

1077

753

69.9

28

Стокгольм

233

200

85.8

29

Сингапур

65

62

95.4

30

Токио

829

719

86.7

31

Ханой

27

25

92.6

32

Женев

159

141

88.7

33

Нью-Йорк

101

87

86.1

34

Истанбул

169

78

46.2

35

Сан-Франциско

473

295

62.4

36

Осака

121

106

87.6

37

Кызыл

21

21

100.0

38

Улаан-Үд

98

87

88.8

39

Эрхүү

45

40

88.9

40

Хөх хот

60

49

81.7

41

Хонгконг

23

23

100.0

42

Шанхай

33

31

93.9

43

Эрээн

82

58

70.7

44

Пусан

154

114

74.0

45

Манжуур

6

6

100.0

НИЙТ ДҮН

7394.0

5618

76.0

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийг нарнаас ялгаруулсан плазмын үүл бүрхэнэ

Мягмар гаригт /2021.06.01/ Дэлхийг нарны плазмын давлагаа нөмөрнө гэж spaceweather.com сайтад мэдээлжээ.

Плазмын үүл тавдугаар 28-ны өдөр сансарт цацагдсан байна. Эрдэмтдийн хэлснээр, энэ нь нарны шинэ 25-ны мөчлөгт бүртгэгдэж буй нарны агаарын мандлын хамгийн тод бөгөөд өндөр хурдтай ялгаруулалт гэнэ.

Ингэхдээ Дэлхийд зөвхөн плазмын үүлний зах хэсэг нь хүрэх аж. Өнөөдөр туйл орчмын өргөрөгт амьдарч буй хүмүүс “гэрлэн шоу” үзэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодруулжээ. Мөн өдөр бага зэргийн гео соронзон шуурга болох магадлалтай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сэлбэ” зусланд шатаж байсан байшинг бүрэн унтраажээ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Сэлбэ” зусланд байшин шатсан дуудлага өнөөдөр /2021.06.01/ 09:45 цагт ирсний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 21 алба хаагч, 4 автомашинтай шуурхай ажиллаж, 7х30 хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраажээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Алтантүрүү “Алтан гадас” одонгоо гардаж авлаа

Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ үеэр “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Алтантүрүү “Алтан гадас” одонгоо гардаж авчээ

Categories
мэдээ спорт

Токиод олимпийн наадмын анхны оролцогчид хүрэлцэн ирлээ

Австралийн софтболын эмэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн Олимпийн их наадамд оролцохоор Нарита нисэх онгоцны буудалд өнөөдөр буулаа гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Тэд Олимпийн их наадамд оролцохоор ирж буй анхны тамирчид гэнэ. Австралийн эмэгтэй тамирчид бүхий 30 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд гурван хоног зочид буудалд өнгөрүүлж, энэ сарын 5-наас эхлэн бэлтгэлдээ орох гэнэ. Тамирчид Гүнма мужийн Ота хотод байрлах бааз дээр байрлах ба бэлтгэлийн хүрээнд нийт 12 тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Токиогийн Олимпийн зохион байгуулагчид тамирчид болон тэдэнтэй харьцдаг хүмүүсээс өдөр тутам шинжилгээ авах тохиролцоонд хүрсэн. Олимпийн бусад оролцогчид Японд ирсэн өдрөөс гурван хоног дараалан шинжилгээ өгөх ба ямар хүмүүстэй харьцсанаас шалтгаалан шинжилгээний давтамж өөр өөр байх аж.

2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан Токиогийн Олимпийн их наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид Олимпийг гаднын үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасан билээ. Харин дотоодын үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан энэ сард багтаан гаргах ёстой.

Categories
мэдээ нийгэм

“SKY Residence-2” хотхонд гарсан галыг унтраажээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “SKY Residence-2” хотхоны 192/А байр байрны гадна талын хананы хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 31-ний өдрийн 20:34 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:41 цагт очиход тус байрны хогийн цэг болон 16 давхар байрны 1 давхраас 10 давхар хүртэлх гадна талын дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.