Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 3, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, Шувуун хошуут одтой, хар морь өдөр. Өдрийн наран 4:56 цагт мандан, 20:45 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хүүк, ялагдаасай!​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Зүрх мартахгүй”
төслийг санаачлагч,
Сонгдо эмнэлгийн
захирал Б.Болдсайхан “Хэнтий аймгийн Засаг дарга наадмаар
түрүүлсэн морь, бөхөд өгдөг шагналаа
багасгаж оронд нь хагалгаанд орж байгаа
хүүхдүүддээ тусална гэж амласан” хэмээснийг I, VII нүүрээс уншаарай.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн
тэмдэглэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Монголын ардчилсан
нийгэмд аажмаар
дарангуйлал тогтоох
хөрс байхгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хүүк, ялагдаасай!” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Бамбарууш” кафены үйл ажиллагаатай холбоотой санаачилга нь хоёр талын харилцан ойлголцол байсан гэв.

ШӨХТГ-ын дарга Б.БатЭрдэнэ “Дуучин Ч.Уранхолбоогийн худалдан
борлуулдаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол
заргыг ШӨХТГ-т мэдүүлбэл хяналт шалгалт хийнэ” гэлээ.

БОАЖЯ-ны харьяа Уур
амьсгалын өөрчлөлтийн
судалгаа, хамтын
ажиллагааны төвийн
шинжлэх ухааны зөвлөх,
доктор З.Батжаргал “Уур амьсгалын
өөрчлөлтийн улмаас гэнэт дулаарах,
хүйтрэх үзэгдэл олширч байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сансрын хог олон улсын сансрын станцыг мөргөж гэмтээжээ

Сансарт хяналтгүй тэнэж яваа хог олон улсын сансрын станцыг оносноос робот гар нь гэмтсэн хэмээн “NASA” болон Канадын сансрын агентлаг мэдээлжээ.

Сансрын станцын бүрэн бүтэн байдлыг хянах үүднээс тогтмол зохион байгуулдаг шалгалтын үеэр өнгөрсөн тавдугаар сарын 12-нд станцын робот гарны хамгаалалтын бүрхүүл гэмтсэн байсныг илрүүлжээ. Хэдийгээр робот гар хэвийн ажиллаж байгаа ч энэ нь сансрын хог хаягдлын асуудал улам аюултай, улам ноцтой болж байгааг сануулсан юм.

Дэлхийг тойрон олон пуужингийн эвдэрхий хэсгүүд, хаягдлууд, хиймэл дагуулын хэлтэрхийнүүд эзэнгүй, хяналтгүй тэнэдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр хаягдлын хэмжээ нэмэгдсээр хоорондоо мөргөлдөх, сансрын станц, хиймэл дагуулуудыг гэмтээх эрсдэл нэмэгдсээр байна.

“Canadarm2” хэмээх тус робот гарыг чухам хэзээ юу мөргөж гэмтээсэн нь одоохондоо тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд анхаарлаа хандуулан судалж эхэлжээ. Гарны хамгаалалтын бүрхүүл дээр 0.2 см цоорхой үүссэн байх бөгөөд азаар тус цоорсон хэсэг гарны хувьд чухал хэсэг биш байжээ.

АНУ-ын батлан хамгаалах департментийн мэдээлснээр өдгөө сансарт 27 мянга гаруй хаягдал байгаагийн 23 мянга гаруй нь бейсболын бөмбөгнөөс том гэнэ. Тэдгээр хогнууд цагт дунджаар 33300 гаруй км-ийн хурдтай эргэлдэж байгаа нь сумны дундаж хурднаас хэд дахин их юм.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

Онцгой байдлын алба хаагчид усанд осолдсон хоёр иргэний цогцосыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, 38, 63 настай эрэгтэй Г болон Ц нар усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан байжээ. Талийгаач Г-ийн цогцсыг өглөө 09:46 цагийн үед эрлийн багийнхан олсон бол ослын газраас 500 метрийн зайд 63 настай эрэгтэй Ц-ийн цогцсыг олсон байна.

Онцгой байдлын алба хаагчид Туул голд урссан байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өчигдөр 23:00 цагийн үед голд автомашин сууж хоёр иргэн усанд урссан байж болзошгүй гэх дуудлага өнөө өглөө 06:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

Он гарснаас хойш усны осолтой холбоотой 11 дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Усны ослоор том хүн, нэг хүүхэд эндсэн бол алба хаагчид 33 хүний амийг аварчээ.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрийн аргаар боловсруулсан зөгийн балыг “ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ” гэсэн шошгоор өөрчилнө

Хэрэглэгчээс хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “ЗӨГИЙН БАЛ” гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлыг ШӨХТГ-т ирүүлжээ. Энэ дагуу өнгөрсөн сарын 28-нд хяналт, шалгалт хийжээ. Энэ асуудал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгчийг таван саятөгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ дагуу хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан “ЗӨГИЙН БАЛ” хаяг шошгоо “ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ” гэсэн хаяг шошгоор өөрчлөх болсноо “Газар шим” компани мэдэгджээ.


Categories
мэдээ нийгэм

Турк улс руу зорчих иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Монгол Улс өчигдөр буюу зургадугаар сарын 1-нээс эхлэн хилээ нээсэн. Тодруулбал манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

Турк улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Тус улс руу зорчихоор төлөвлөж буй монгол иргэдийн хувьд доорх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Үүнд:

  • Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон үүнийгээ англи хэл дээрх гэрчилгээ
  • Сүүлийн 6 сарын хугацаанд Ковид-19 вирусын халдвар аваад эдгэрсэнийгээ батлах тамгатай англи хэл дээрх тодорхойлолт.

Үүнээс гадна Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө хийлгэсэн эсрэг биетийн англи хэл дээрх шинжилгээний СӨРӨГ гэсэн хариутай зорчигчдыг мөн зөвшөөрч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооноос автоматжуулсан систем танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль долоо хоногийн дараа болно.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ашиглах санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг олон нийт, нам, эвсэл, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу Монгол Ардын нам, Ардчилсан нам, Зөв Хүн Электорат эвсэл, Хүний эрхийн Үндэсний Комисс, МИДАС төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл автоматжуулсан системийн ажиллагаатай биечлэн танилцсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах тусгай хорооны шинжээчидтэй мэдээлэл солилцохоор цахимаар уулзсан юм. Олон улсын шинжээчид сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар сонгуульд ашиглах автоматжуулсан техник хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглодог. Хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд олон талт төлөөллөөс бүрдсэн, хараат бус ажлын хэсэг ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Монгол Улстай агаарын хилээ харилцан нээсэн 10 орон


УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Монгол Улстай харилцан хилээ нээсэн улсуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс нэг жил, дөрвөн сарын дараа агаарын хилээ нээлээ.

Хил нээсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10 улс манай улстай харилцан хилээ нээлттэй байлгаж байна.

Үүнд

  1. Турк
  2. Энэтхэг
  3. Грек
  4. Киргиз
  5. Тайланд
  6. Индонез
  7. АНУ
  8. Бразил
  9. Арабын Нэгдсэн Эмират Улс
  10. Египет гэсэн улс багтаж байгаа юм.

Харин бидний түгээмэл зорчдог БНХАУ болон ОХУ, БНСУ, Япон зэрэг улсуудтай бид дипломат яриа хэлэлцээрийг хийж байгаа.

Яг одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчилсэн болон бүтэн байдлаар хаасан байна.

Хил нээнэ гэдэг нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд хоёр улсын хэлцлээс хамаардаг учраас тухайн улсууд харилцан хилээ нээх нь дипломат шугамаар яриа хэлцэл хийсний үндсэн дээр үр дүн гарах ёстой. Энэ ажлыг хийгээд явж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хязгаарлалтад үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас шат дараатай нээхээр төлөвлөж байна


Хязгаарлалтад байгаа салбаруудын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдсэн тул эрсдэл хаа ч байгаа гэдгийг сануулъя. Энэ эрсдэл бол зөвхөн Монгол Улсад ч биш энгийн амьдралын горимдоо шилжин орж байгаа бусад бүх улс оронд ажиглагдсан үйл явц.

Өнөөдөр зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна. Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий.

Үүний нэгэн адилаар сонгуулийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдана. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд ийнхүү зохицуулахыг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.

Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байгаа гэдгийг онцлъё” гэсэн юм.