Categories
мэдээ нийгэм

Афганистан дахь Монголын Зэвсэгт хүчний цэргүүд үүргээ хүлээлгэн өглөө

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

ИБНАУ-д явагдаж буй “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг дуусгавар болгож, тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-нээс эхэлжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм Бааз”-д шилжин байрласан.

Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслол тавдугаар сарын 28-ны өдөр болж, баазад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд өөрийн улсын төрийн далбааг буулгах, ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт энэхүү арга хэмжээнд оролцлоо.

Мөн ИБНАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер, Кабулын Аюулгүй байдлын хүчний командлагч бригадын генерал Олли Браун болон эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-д үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багуудын удирдлага, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер ёслолын ажиллагаанд оролцсоны дараагаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч дэд хурандаа М.Түвшинжаргалтай уулзаж, Монгол цэрэг “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг маш сайн гүйцэтгэн Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд амжилттай хүлээлгэн өгч, эх орондоо буцаж байгаад талархлаа илэрхийлж, амжилт хүслээ.

Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан: Хэнтий аймгийн Засаг дарга наадмаар түрүүлсэн морь, бөхөд өгдөг шагналаа багасгаж оронд нь хагалгаанд орж байгаа хүүхдүүддээ тусална гэж амласан

ХЭНТИЙ АЙМГААС ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ АВААД УЛААНБААТАР РУУ ЯВАХ ГЭЖ БАЙНА-


Зүрх мартахгүйтөслийг санаачлагч, Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхантай ярилцлаа.


Сайн байна уу. “Зүрх мартахгүйтөслийн баг хамт олон Хэнтий аймагт явж байгаа юм байна. Та бүхний зорьсон хэрэг бүтэмжтэй юү?

-Бид сайн явж байна. Хэнтий, дорнод аймгуудын бүх сумдаар нь орлоо. том хүн, хүүхэд нийлсэн 560 гаруй хүнд үзлэг хийлээ.

Энэ жил бороо хуртай жил байна, зам бартаа ихтэй байв уу?

-Жаахан төвөгтэй нь гэвэл энэ жил бороо, цастай шавар ихтэй байна. машин тэрэг шаварт сууж чирүүлээд, түүнээс биш сайн явлаа.

-560 гаруй хүнд үзлэг хийсэн гэж байна. Үүнээс яаралтай хагалгаа хийх шаардлагатай хэдэн хүн байна вэ?

-130 гаруй хүүхэд, 60, 70 том хүн хагалгаанд орох шаардлагатай юм байна. Яаралтай, бүр долоо хоног ч хойшлуулж болохгүй гэсэн дөрвөн хүүхдийг бид Хэнтий аймгаас аваад Улаанбаатар руу хөдлөх гээд л байж байна.

Та саяхан хүнд хагалгаанд орсон шүү дээ, замдаа ядарч байна уу?

-Ядарсан гэж ялархахгүй, гэхдээ ядраагүй гэж худлаа хэлээд ч яах вэ дээ.

Улаанбаатар хотод ирээд шаардлагатай хүүхдүүддээ мэс засал хийчихээд цаашдаа ямар аймгууд руу явах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) оччихвол маргааш хагалгаатай. Эндээс яаралтай авч явж байгаа дөрвөн хүүхдэдээ хагалгаа хийнэ.

Түүний маргааш нь дахиад хоёр гурван хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөчихсөн байгаа. Ингээд зургадугаар сарын 29 хүртэл хойшлуулж болохгүй хагалгаанууд байна. Тэгээд зургадугаар сарын 29-нөөс Хөвсгөл явах санаа байна. Сая бол Хэнтий, Дорнодын бүх сумдыг дуусгасан. Өмнө жил Хөвсгөл явсан ч бүх сумдыг нь дуусгаж чадаагүй. Хөвсгөл аймаг олон сумтай, хүн ам ч ихтэй юм байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөлийн Тариалан, Чандмань-Эрдэнэ, Алаг-Эрдэнэ гээд бүр хойшоогоо оччих санаа байна. Гэхдээ бороо, ус ихтэй учраас машин тэрэг нь очиж болохоор байна уу, үгүй юү. Ингээд 9, 10 хоног яваад ирэх байх. Ер нь Хөвсгөл аймаг руу явах их төвөгтэй, бартаа ихтэй, Ханх руу ирж очиход бараг хоёр гурав хонодог шүү дээ. Ингэж явж ирээд нэлээд хагалгаатай байх болов уу.

Түүний дараа хаашаа явах бол?

-Дараа нь говиор явах санаа байна. Өмнө жил Өмнөговь аймгаар нэг явсан юм. Одоо бүх сумдыг нь дуусгах санаатай байна. Гэхдээ манай багийнхан бүгдээрээ ярьж төлөвлөж шийднэ л дээ. Сая бороо, цастай машин шаварт суугаад татаж гаргаад хоёр ч машин эвдрээд, одоо ч гэсэн аймгийн төв дээр нь засаад л байж байна.

Таны сүүлд бичсэн постноос харахад Хэнтий аймгийн Засаг даргаЭнэ жилийн наадмаар бөх, моринд их мөнгө шагнал өгөхийн оронд яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд тусалнагэсэн санаачилга гаргасан байна?

-Тийм. Урьд нь бид ерөөсөө дарга нартай уулзаж байгаагүй. Сая Хэнтий аймгийн Засаг дарга уулзъя гэхээр нь өөрт нь шулуухан л хэлсэн. “Хагалгаанд орох шаардлагатай дөрвөн хүүхэд байна. Аав ээжтэй нь нийлээд арван хоёр хүнийг авч явах машин тэрэг хэрэгтэй байна” гэхэд инээгээд “Тэр асуудалгүй, тусална” гэж хэлээд тусалж байна. Одоо 15 цагаас машиныг нь гаргаад Хэнтий аймгаас “Сонгдо” эмнэлэг рүү хүргэж өгье гэсэн. Өөр газар бол ийм яриа болж байгаагүй. Энэ хүн залуу Засаг дарга байна, хуучин дарга нараас арай өөр юм. “Наадмынхаа түрүү бөх, моринд олон сая төгрөг өгөхийн оронд “Нутгийн зөвлөл”-тэйгөө ярьж байгаад хүүхдүүддээ тусалъя. Тэгэхгүй бол манай хүүхдүүд Энэтхэг, Солонгос явж хагалгаа хийлгэж байна. Доод тал нь 90 сая, дээд тал нь 200 гаруй сая төгрөг төлөөд ирсэн байна. Манай аймгаас 100 гаруй хүнд хагалгаа хийхэд хэдэн тэрбумын зардал гарна, түүний оронд “Сонгдо” эмнэлэгт хийж байгаа хагалгааны мөнгөн дээр туслах талаар ярилцана” гэж амласан. Анх удаа л ийм зүйл боллоо.

Та саяхан БнСУ руу явж хагалгаанд орсон. Буцаж ирээд нийт хичнээн хүүхдэд хагалгаа хийж эрүүл саруул болгосон бэ?

-90 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байх шүү. Яг тоолоогүй байна. Хагалгаанд орсон хүүхдүүд бүгд эрүүл болоод гарсан. Тэгэхээр миний буцаж ирсний хэрэг гарсан байгаа биз (инээв).

Categories
мэдээ нийгэм

​”Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой” гэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав.
Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов.
Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг А.Б.Миллер мэдэгдлээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 99.9 хувь нь I тунд хамрагдлаа

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1039, II тунд 13133, нийт 14172 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.9 хувь буюу 952006 нь I тунд, 79.7 хувь буюу 759407 нь II тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө

Коронавирусийн халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой.

Эдгээр иргэд энэ сарын 5-ны дотор харъяа хэсгийн хороондоо хүсэлт гаргах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлэв. Тус хорооноос коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийн саналыг зөөврийг битүүмжилсэн хайрцгаар авах зохион байгуулалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4300 гаруй хүн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг энэ сарын 8-ны 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг УИХ-аас энэ сарын 9-нд товлосон. Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах ажлыг өнгөрсөн сарын 30-31-нд зохион байгуулсан бөгөөд 7394 сонгогч бүртгүүлсний 76 хувь буюу 5618 нь санал өгсөн юм.



Categories
гадаад мэдээ

Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум өчигдөр нээлтээ хийжээ. Гурван хоног үргэлжлэх тус чуулга уулзалт “Хөгжлийн төлөө хүч чармайлтаа нэгтгэх” гэсэн сэдэв дор болж байна. Уламжлал ёсоор дэлхийн эдийн засаг, нийгэм, технологийн

хөгжлийн тухай асуудлыг хөндөх юм байна. Тухайлбал, олон улсын тавцанд хамтран ажиллах, ковидын дараах үед янз бүрийн салбарыг өөрчлөх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж. Чуулга уулзалтын хүрээнд “Валдай”-н хэлэлцүүлгийг мөн зохион байгуулах юм. Энэхүү форумыг 1997 оноос зохион байгуулж ирсэн. 2006 оноос ОХУ-ын төрийн тэргүүний оролцоо, ивээл дор болдог болсон. Өнгөрсөн жилүүдэд уг форум нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй эдийн засгийн гол гол асуудлыг хэлэлцэж, ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчдийн санал бодлоо солилцдог талбар болсон билээ. Ковидын
Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийвхалдвар тархахаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын арга хэмжээг чанд сахиж байна.
Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн форум дээр жил бүр олон арван тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулдаг. Уг форумын түүхэн дэх томоохон гэрээний нэгийг 2013 онд байгуулсан юм. “Роснефть” компани Хятадын үндэсний нефть-ийн компанитай 25 жилийн турш нефть нийлүүлэхээр тохиролцсон билээ. Энэ удаагийн чуулга уулзалтад олон орон төлөөлөгчөө илгээжээ. Тухайлбал, хамгийн олон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож буй нь АНУ. 2021 оны форумын түнш орноор Катар улс оролцож байгаа юм. Түүнчлэн БНХАУ, ХБНГУ-аас 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Их Британи, Франц, Итали улсууд төлөөлөгчөө илгээсэн тухай мэдээлжээ. Түүнчлэн бизнесийн салбарынхнаас 1200 гаруй компани олон улсын эдийн засгийн форумд оролцох аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм.

Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны урьдчилгаа нэрээр 200 гаруй сая төгрөг залилуулсан иргэн Б: НОСК-ийн нэр бүхий ажилчид иргэдээс залилсан зургаан тэрбум төгрөгөө богино хугацаанд барагдуулахыг шаардаж байна

Цахим хуудсаар “Орон сууцны урьдчилгаа” нэрээр 100 гаруй иргэнээс нийт зургаа орчим тэрбум төгрөг залилсан гэх хэргийг цагдаагийн газраас шалгаж байна. ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа хэмээн эхнэр, нөхөр хоёр тэргүүтэй хэсэг хүмүүс иргэдийг залилжээ. Тэд өөрсдийгөө НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн танилцуулж, Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас нэг м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлсэн байна.

Байрны урьдчилгаа өгсөн иргэдэд шинээр ашиглалтад орсон орон сууцнуудын түлхүүр өгч, айлуудыг байранд оруулж эхэлжээ. Өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр, ердөө урьдчилгаа мөнгө өгөөд орсон иргэд ах дүү, найз нөхдөө үүнд татан оруулсаар хохирогчдын тоо нэмэгджээ. Түүнчлэн иргэдийг орсон байрныхаа төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө хэмээн хуурсан байна. Залилагчид нэр бүхий орон сууцны компаниудад урьдчилгаа төлж, түлхүүрийг нь авсан даруйдаа иргэдэд өгсөн байжээ. Түлхүүрээ өгсөн орон сууцны компаниуд байранд нь хууртагдаж орсон иргэдэд “Тийм хямдхан орон сууцаа борлуулах боломжгүй” гэж хэлээд байрнаасаа хөөж гаргасан байна. Залилагчид иргэдэд итгэл төрүүлэхийн тулд өөрсдөө “АСЕМ ВИЛЛА” хаус хотхонд амьдарч, 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин унаж, тэр ч бүү хэл зарим нь УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн байна” гэсэн мэдээлэл яваад байгаа юм.


Тэгвэл энэ мэдээллийг тодруулахаар нэр холбогдоод байгаа хүмүүс болон залилуулсан гэх иргэдтэй ярилцлаа.


ИРГЭН Б: ТЭР ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦТАЙ ХИЙСЭН БИЧИГ БАРИМТ НЬ ЯМАР Ч ТАМГА ТЭМДЭГ БАЙХГҮЙ, ЗҮГЭЭР Л ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХСАН ЗҮЙЛҮҮД БАЙСАН

-100 гаруй иргэнээс зургаан тэрбум төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа гэсэн. Яг юу болсон тухай тодорхой ярихгүй юу?

-2019 онд ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөр явагдаж байгаа тухай Ж.Бодьсад гэх хүн над руу ярьсан л даа. Ингээд 2019 оны нэгдүгээр сараас урьдчилгаа 22-30 сая төгрөг аваад айлуудыг “Туул Ван” гэж хотхонд оруулж эхэлсэн байдаг. Ингэхдээ жилийн хүүгүй, эргэн төлөлтөөр буюу түрээслэх маягаар сар бүр 450-500 мянган төгрөг төлөөд дууссаны дараа тухайн байр өөрсдийнх нь болно гэж хэлээд оруулсан байдаг.

Тухайн үед арав гаруй айлууд орсон байх. Мөн түүний дараа ТОСК-иас “Чухаг”, “Хүннү 2222”, “Дөл” зэрэг хотхонд иргэдийг оруулсан. Зарим айлууд ороод зарим нь орж чадалгүй сунжраад яваад л байсан. Гэхдээ тухайн байрандаа орохдоо борлуулалтын албан дээр нь очиж болохгүй гэдэг. Яагаад вэ гэхээр “Байрны нэг м.кв-ын үнэ нь нэг сая 150 мянган төгрөг хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгч байгаа. Тийм учраас та бүхэн борлуулалтын албан дээр очиж уулзаж болохгүй, очиж уулзвал дарга нар мэдчихээд бөөн юм болоод байна шүү” гэж хэлээд байсан. Түүний дараа “Модун”, “Цэнгэлдэх” зэрэг хотхонд айлууд орсоор л байсан. Мөн 2020 оны сонгуулийн дараа нам ялсан учраас урьдчилгаа 35 сая төгрөг аваад айлуудын байрны бичиг баримтыг гаргаад өгнө гэж хэлээд мөн л олон хүмүүсээс мөнгө авсан юм байна. “МАН-ын менежерүүдэд нь өгөх гэж байгаа байр байгаа юм. Гэхдээ зарим хүмүүс нь авахгүй гээд тэр байрнаас нь ганц хоёр байр сугалж байгаа” гэж ярьсан байгаа юм. Ингэж явсаар бид 2021 оны гуравдугаар сард луйвар гэдгийг нь мэдсэн. Ж.Бодьсад, Э.Солонго, Э.Болорчулуун гээд энэ хүмүүс зохион байгуулалттай явсан юм уу, үнэхээр ТОСК-тай холбоотой юу гэдгийг мэдэхгүй байна. Мөн НОСК-ийн дэд дарга С.Дорждэрэм болон, хэлтсийн дарга н.Мөнхзаяа гэх хүний нэр холбогдсон байдаг.

Та өнгөрсөн хугацаанд байрны урьдчилгаа гэж хичнээн төгрөг төлсөн бэ?

-Миний хувьд 200 гаруй сая төгрөг өгчихсөн явж байна. Байрны чинь бичиг баримт гарахаар түлхүүрийг чинь өгнө гээд байгаад байсан. Би 2020 оны нэгдүгээр сард “Түлхүүрээ өгөхгүй бол мөнгөө авъя” гээд ярьсан. Гэтэл урдаас “Төлбөрийг 80 хувиас илүү барагдуулах юм бол айлуудыг оруулж байгаа” гээд мөнгө нэмж авсан. Энэ мэт надтай адилхан маш олон хүн байгаа. Ингээд арай гэж байрандаа орсон хүмүүст түрээсийн орон сууцны төлбөр, ус цахилгааны мөнгө зэрэг баахан мөнгө төлөөгүй гэсэн нэхэмжлэлүүд ирж эхэлсэн. “Бид энэ байрыг худалдаж авах гэж байгаа. Энэ байр чинь ТОСК, НОСК-иас хөнгөлөлттэй олгож байгаа байр” гээд хэлсэн байдаг. Гэтэл тэр түрээсийн орон сууцтай хийсэн бичиг баримт нь ямар ч тамга тэмдэг байхгүй, зүгээр л гарын үсэг зурчихсан зүйлүүд байсан.

Одоо энэ асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн үү?

-Тийм. Ер нь бол 2021 оны гуравдугаар сард үнэн худал нь эргэлзээтэй болоод илэрсэн. Одоогоор энэ хэрэг Нийслэлийн мөрдөн байцаах газар оччихсон шалгагдаж байгаа.

Та бүхэн тавдугаар сарын 24-нд МАнын дарга У.Хүрэлсүхэд энэ асуудалд анхаарал хандуулна уу гэсэн хүсэлт гаргасан байна шүү дээ. хариу ирсэн үү?

-Хохирогчид нийлээд хүсэлт гаргаад явуулсан. Тэгсэн “Энэ асуудал намтай ямар ч хамааралгүй” гэсэн хариу ирсэн гэдэг. Мөн бид ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарт хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу сайд яаралтай анхааралдаа авсан. Тэр дор нь биднээс мэдүүлэг аваад, нөгөө талаас холбогдох хүмүүсийг хорих ангид аваачсан. Ж.Бодьсад, Э.Солонго нарыг гуравдугаар сарын 29-ний үед хорих ангид хорьсон. Гэтэл Э.Солонго нь хүүхдийнх нь бие өвдсөн гээд баахан бичиг үзүүлээд суллагдсан гэсэн. Гэтэл одоо хүртэл гадуур сэлгүүцээд яваад л байна. Ингээд болохгүй болохоор нь бид Б.Отгон сэтгүүлчид хандаад баримт материалаа хэлсэн байдаг. Хамгийн гол нь хэргийг шалгах явц удаашраад байна л даа.

Нийт хичнээн иргэд хохирсон бэ?

-Гэр оронгүй болсон 100 гаруй айл өрх бий. Үүнийг задлаад яривал маш олон хүн байгаа. Мөн зургаан тэрбум төгрөгөөр хохирсон гэж ярьж байгаа ч цаана нь 8-10 тэрбум төгрөгөөр хохирсон гэж яригдаж байгаа. 500 гаруй хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Одоо хамгийн гол нь бидний мөнгийг олж өгөөсэй гэсэн хүсэлтэй байна. Бид тэдгээр хүмүүсийг шоронд хийхдээ гол нь биш. Ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд хохирсон хүмүүсийн хохирлыг л барагдуулах хэрэгтэй байна.

НОСК-ИЙН ДЭД ДАРГА С.ДОРЖДЭРЭМ: БИ ХЭРЭВ ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ ЛУЙВАРДСАН БОЛ ОДОО ШОРОНД БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмтэй холбогдож энэ талаар тодруулахад “Би хэрэв хүмүүсээс мөнгө луйвардсан бол шоронд байх ёстой биз дээ. Одоо ярих боломжгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 42 цэгт 98 багийн 541 эмч, ажилтан ажиллаж, 13.885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: НДШ-ийн хоёр хувийг түр хойшлуулаагүй, бууруулсан хэмжээгээр цаашид үйлчлээд явна

УИХын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Та болон бусад долоон гишүүн санаачлан боловсруулж чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Яг ямар өөрчлөлт оруулж байгаа вэ. гол өөрчлөлтийг нь нэрлээч?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ ажил олгогч, даатгуулагч тус бүр 9.5 хувь байгааг 8.5 хувь болгон нэг хувиар бууруулах” хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар даатгал төлөгчид маань 2021 оны долдугаар сараас эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ нийт хоёр хувиар нэмэгдэж төлөгдөх байсан байдлыг бо-лиулж цаашид 8.5 хувиар төлөхөөр болгосон юм. Энэ нь коронавируст халдварт цар тахал дэгдээд буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч болон даатгуулагчид нэмэлт санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр бага боловч тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

НДШийг 2018 онд хоёр хувиар, 2019, 2020 онд нэг хувиар нэмчихсэн. 2021 онд хоёр хувиар, нийтдээ таван хувиар нэмэх ёстой байсан. Ковид гараад сүүлийн хоёр хувийг хойшлуулаад явж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хойшлуулж байгаа юм уу. Эсвэл бүр ингээд хоёр хувийг дахиж нэмэхгүй гэсэн үг үү?

-Бид нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар нийгмийн даатгалын хувийг буюу тэр дотроос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулж байгаа. Энэ нь шимтгэлийн хэмжээг тогтоож байгаа хуулийг өөрчлөн баталчихаар тэр хуулийн тухайн заалтад дахин өөрчлөлт оруулж баталтал энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм. Тиймээс заавал нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх шаардлагагүйгээр өөр олон төрлийн зохицуулалт хийж болохоор байгаа гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, хувийн тэтгэврийн сан байгуулах тухай нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орж ирж байгаа. Үүн дээр нухацтай ажиллаж тэтгэвэрийг өвлөх боломжийг бүрдүүлэхэд анхаарах төлөвлөгөөтэй байна.

Нийгмийн даатгалын багц хуулиар хүн бүр тэтгэвэр тогтоолгохдоо сонголттой байх, гэр бүлд өвлөгддөг байх зэрэг хувийн тэтгэврийн тогтолцоотой байх олон улсын стандартын дагуу төслийг боловсруулсан гэж ойлгосон?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын болон даатгалын тогтолцоо нь үе үеийн эдийн засаг, нийгмийн шаардлагын дагуу үүсч хөгжин, шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1995 оноос эхлэн Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог цогц байдлаар хуульчлан, системчлэх ажил хийгдсэн байдаг. Тухайн үеэс нийгмийн даатгалыг таван төрөл болгон хувааж, “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийг баталж одоог хүртэл 28 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн байдаг ч энэ удаа дахин томоохон шинэчлэлийн асуудал цаг үе болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаатай холбогдон урган гарч ирж байна. Одоо байгаа тогтолцоо нь хүн ам зүй, насжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Үзэл баримтлалаа батлаад хуулийн төслөө бичээд дууссан, одоо олон нийтийн хэлэлцүүлэг удахгүй хийх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэлж байсан. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд тухайн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож өөрсдийн зөв, бодит санааг тусгуулах бүрэн боломж байдаг шүү гэж хэлмээр байна. Дээрх таны хэлсэн зохицуулалтууд ихэнх нь хуулийн төсөлд тусгагдсан гэж бодож байна. Гэхдээ одоогоор хуулийн төсөл нь УИХ-д орж ирээгүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө гэж байгаа. Хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардагдаж байгаа вэ. Эх үүсвэр нь хаанаас гарах юм?

-Нийгмийн даатгалын сан жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. 2018 онд улсын төсвөөс 609,8 тэрбум, 2019 онд 605,5 тэрбум, 2020 онд 399,4 тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн мэдээ байдаг. Харин энэ удаа нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна гэсэн тооцоог Нийгмийн даатгалын газраас бидэнд өгсөн. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Бид Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй, энэ бол бидний хийх ёстой үүрэг юм.

Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд байгуулсан БНЭУ-ын хөнгөлөлттэйзээлийн хэлэлцээрийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн үед ажил хэрэг болгохоор зориглон ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дууссан, Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж болох агуулах, усан сан, шугам сүлжээ, зам, талбайн барилгын ажлууд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хийгдэж байна. Энэ эрчээрээ бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл 2024 онд барьж ашиглалтад оруулна. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруйажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, бензин шатахууны үнийн хөөрөгдлийг бууруулах боломж бий болох юм.Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилд Энэтхэг улсын 122 инженер техникийн ажилчид, Монгол Улсын есөн компанийн 100 гаруй иргэд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн барилгын ажлыг түргэсгэх үүднээс Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирэх техник, тоног төхөөрөмж болоод барилгын материалыг түргэн шуурхай тээвэрлэх, орон нутгийн компаниудаар ачаа барааг тээвэрлүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.