Categories
их-уншсан мэдээ нийгэм соёл-урлаг туслах-ангилал

МУГЖ О.Ичинхорлоо Монгол Улсын Ардын Багш цол хүртлээ

Соёл урлагийн их сургуулийн дэд профессор, Монгол Улсын Гавьяат Жүжигчин О.Ичинхорлоо Монгол Улсын Ардын Багш цол хүртлээ.

Сонгодог урлагийн тайзнаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан нэгэн билээ.
Тэрээр их урлагт 60 жил, сурган хүмүүжүүлэхэд 40 гаруй жил чин шударгаар хөдөлмөрлөсөн. Түүний 100 гаруй шавь нараас өдгөө дэлхийн тайзнаа олныг гайхшруулж буй уран бүтээлчид олон бий.

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

13 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Оросын Үндэсний номын санд монгол хэл дээрх 9.000 орчим ном байдаг


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр хүрэлцэн ирэв.

Тэрбээр Оросын Үндэсний номын санд нээгдэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд түүнчлэн Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын ГХЯ-ны Санкт-Петербург хот дахь төлөөлөгчийн орлогч А.В.Олегович, Санкт-Петербургийн Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүлэх профессор В.Л.Успенский нар үг хэлэв.

Тус номын санд нэг сарын турш дэлгэн үзүүлэх уг үзэсгэлэнд Монгол, Оросын харилцаа, ОХУ дахь монгол судлалын чиглэлээрх архивын баримт, ном, товхимол, уран зураг зэрэг үзмэр багтжээ. Оросын Үндэсний номын сангийн фондод монгол хэл дээрх 9.000 орчим ном байдаг ажээ.

Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрийн орой Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Сандагдорж: Манай сонин эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө нийтлэл, сурвалжлагаа хүргэдэг

“Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж өнөөдөр МУСГЗ цолоо гардан авлаа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСГЗ цолоо гардан авлаа. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ туйлын баяртай байна. Өдрийн сонины мянга мянган захиалагчдадаа болон хамт олондоо баярлалаа. Бидний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг төр үнэлсэнд талархаж байна.

-Хэвлэлийн ажил гэдэг олон хүний нөр их хөдөлмөр байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хамт олонгүй бол хэвлэл хэрхэн бүтэх билээ. Сонин гэдэг өдөр тутмын чимхлүүр ажил ихтэй байдаг.

-Та хэдэн жил энэ салбарт зүтгэж байна вэ?

-Би анх сонины оператороор ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд сурвалжлагч, албаны дарга, Орлогч эрхлэгч гээд 30-аад жил Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.

-Сэтгүүлчийн мэргэжил гэдэг хариуцлагатай, бахархалтай ажил шүү?

-Сэтгүүлчийн ажил гэдэг хариуцлагатай бас бахархалтай. Харин сүүлийн үед хариуцлага нь дэндчихгээд байх шиг байна. Үүнд л санаагаа чилээж явна.

“Өдрийн сонин” бол ардчиллын бэлгэ тэмдэг болсон. Энэ олон жил та хөдөлмөрлөжээ?

-Манай сонин анх “Ардын эрх” сонин хувьчлагдсанаар гарч ирсэн. Хууль ёсыг сахиулах, шударга ёсны төлөө төдийгөөс өдийг хүртэл тэмцэж ирлээ. Ямар ч нам эвсэл ялгадаггүй. Эрх нь зөрчигдсөн иргэний эрх ашгийг хамгаалахын төлөө нийтлэл, ярилцлага, сурвалжлагаа хүргэдэг. “Өдрийн сонин”-ы хөдөлмөрийг үнэлж энэхүү шагналыг өгч байгаад баяртай байна.

-Одоо танай хамт олон хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Манай байгууллага 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хажуудаа хэвлэх үйлдвэртэй. Мөн www.admin.dnn.mn гэсэн сайтаараа давхар мэдээ нийтлэлээ уншигчдадаа хүргэдэг. Цаашид технологийн шинэ шийдлийг ашиглан уншигчдадаа мэдээ мэдээлэлээ хүргэх зорилготой. Шувуунд хэлж мэдээгээ хүргэдэг бол бид адил түүнийг ашиглах болно.

No description available.

Categories
гадаад мэдээ

17 настай охин Хэйли нохдоо хамгаалахын тулд баавгайг хашаан дээрээс түлхжээ

Калифорнид 17 настай охин нохдоо хамгаалахын тулд хашаа давахыг оролдож буй баавгайг түлхжээ. Баавгай бамбаруушнуудтайгаа хашаан дээгүүр явж байсан бөгөөд ноход хуцсанаар охин гэрээсээ гарч ирсэн байна.

Хэйли охин “Хамгийн түрүүнд толгойд баавгайг түлхэх л бодол орж ирсэн” гэжээ. Баавгай бамбаруушнуудаа мөн нохдоос хамгаалж байсан аж. Эцэстээ Хэйли, ноход, бамбаруушнууд гээд аль аль нь хохироогүй байна.

Хэйли “Баавгайг битгий түлхээрэй. Баавгайд битгий ойртоорой. Амиа битгий эрсдэлд оруулаарай. Зүгээр л надад аз таарсан хэрэг” хэмээн ярьжээ.


Categories
мэдээ нийгэм

Гунгаагийн Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо

МҮБХ-ны тэргүүлэгч, улсын харцага Гунгаагийн Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо.

АХ-ын 76 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа даван шөвгөрч “Монгол улсын өсөх идэр начин” цол хүртсэн.

Гунгаагийн Элбэг нь:

Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын харцага” цол хүртсэн.

АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Батзоригоор дөрөв, аймгийн арслан (улсын начин) Ж.Оргилоор тав, улсын начин (улсын аварга) Г.Эрхэмбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн.

АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) Ж.Отгонбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн.

Categories
мэдээ нийгэм

“Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өв болон “Оройн чимэг” уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлнэ” гэв


Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын сав газрыг дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “Оройн чимэг этүгэн” НҮТББ санаачлан, зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

“Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын тэргүүн Ц.Бавуудорж “Отгонтэнгэр уул Монгол Улсын төрийн тахилгат уул гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр манай төрийн бус байгууллагаас Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна.

Зарим нэг төсөл хөтөлбөрөө хийн ажиллаж байна. Энэ хайрханы соёлын өв болгож онцолж байгаа зүйл нь “Оройн чимэг” нэртэй уртын дуу юм. Иймээс энэ дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

“Оройн чимэг” уртын дууг онцолж үзэж байгаа.

Нүүдлийн соёлын судалгаа олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Дорждагва

“Оройн чимэг этүгэн” НҮТББ нь Отгонтэнгэр уулын сав газрыг ЮНЕСКО-гийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэх эрх зүйн орчинг судлаад, үндэслэлтэй гэсэн үр дүнд хүрсэн. Ингээд бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Оройн чимэг” нэртэй уртын дуу нь хүн байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн соён гэгээрэл, хүмүүжлийн агууламжтай. 19 дүгээр зууны сүүл үед зохиогдсон гэж үздэг. Энэ дууг бид бүхэн онцолж үзэж байгаа” гэв.

“Оройн чимэг этүгэн” нэртэй аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулж байна

“Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын гүйцэтгэх захирал н.Туул

“Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга энэ жил болно. Үүнтэй холбогдуулан бид хийх гэж буй ажлаа танилцуулж байна.

“Оройн чимэг” уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь Монгол хүн бүрийн сэтгэл, хүсэл шингэсэн ажил болох ёстой. Төр засгаас эхлээд Монгол туургатан бүхэн Отгонтэнгэр хайрхныхаа байгаль, соёлын өвийг дэлхийд бүртгүүлэх ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Оюуны соёлын өвийг байгалийн цогцолбороор нь дэлхийд гаргаж, иргэдийнхээ зан заншлыг хадгалж үлдэх зорилготой. Цаг агаар өөр болж байна. Отгонтэнгэр хайрхан, ойр орчим нь олон хүний хөлд нэрвэгдээд жилээс жилд маш их гандаж байгаад санаа зовж байна.

“Оройн чимэг этүгэн” нэртэй аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг боловсруулж байгаа. Завхан нутгийнхан нэгдэн ажиллаж байна. Уул, усаа хамгаалж, оюуны соёлын өвөөрөө дэлхийд тэргүүлэх цаг ирсэн” гэлээ.

Түүнчлэн “Уг дууг ЮНЕСКО-д бүртгүүлснээр монголчуудын бүтээсэн оюуны соёл, шүтлэгийн зан үйлийн соёл дундаас байгалд хандах, хүн өөрөө эрүүл амьдрах ухааны түлхүүр нь судар ном, дуу шүлэг, магтаалдаа байдаг гэдгийг хүн төрөлхтөн харах түлхүүр нь болох юм. Энэ үүднээс өвөрмөц соёлыг дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна” гэдгийг “Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын төлөөлөл хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 87 байранд 5,802 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 119 байранд 6308 иргэн байна. Үүнээс нийслэлд 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1095 иргэн, гадаадын 64 иргэн, нийт 1159 иргэн, эмнэлгийн 31 байршилд 3890 иргэн, орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд Монгол Улсын 1259 иргэн байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 119 тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1017 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн дулааны станцын гүйцэтгэл 95 хувьтай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. Сэлбийн хурдны зам нь Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол болон зуслантай холбож байгаа 25.2 км авто зам юм. Зам ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замуудын ачаалал, түгжрэл багасах, арилах нөхцөл бүрдэнэ.

Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хамгийн их тулгамдаж байгаа асуудал газар чөлөөлөлт. Үүнийг шийдэж өгвөл бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа. Бүх том компани энд бүртгэлтэй, татвар төлөлт сайн байдаг учраас энэ мөнгийг дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй байгааг онцолж байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар суурь шийдэлд дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ дүүргийн биш, нийслэлийн хэмжээнд гэдгийг тодотгож байлаа.

Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд байнга булгийн ус гарч, хүндрэл үүсжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос эх авч 18, 16-р хорооны нутаг дэвсгэрээр дамжин Сэлбэ гол руу цутгах Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зуны цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Иймээс хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг нэн шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм.

Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд байнга булгийн ус гарч, хүндрэл үүсжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос эх авч 18, 16-р хорооны нутаг дэвсгэрээр дамжин Сэлбэ гол руу цутгах Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зуны цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Иймээс хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг нэн шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1024 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9045 хүнд шинжилгээ хийхэд 1024 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 883 нь Улаанбаатар хотод, 140 орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 61396 боллоо.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 288 болж байна.

  • 78 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан
  • 80 настай эрэгтэй тавдугаар сарын 23-нд онош нь батлагдан ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 535 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51983 болов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж МУСГЗ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж МУСГЗ цолоор энгэрээ мялайлаа.

Тэрээр сонины оператороор ажлын гараагаа эхэлж, парламентын сэтгүүлч, сонины Орлогч эрхлэгчээр Хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа юм.