Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар элэгний В, С вирусийн шинжилгээ хийлгэх боломжтой лабораториуд

Эрүүл мэндийн даатгалаар зарим лабораториудад элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийлгэх боломжтой билээ.

Тэгвэл дараах лабораториудыг танилцуулж байна.

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Халдвар өвчин судлалын үндэсний төв
  • Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг
  • Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
  • Грандмед
  • Аллергимед
  • УБ Сонгдо
  • Медипас
  • Меданалитик
  • Гялс
  • Ливерцентр
  • Оношмед
  • Бонавита
  • Протлаб
  • Дермамед
  • Евростандарт
Categories
гадаад мэдээ

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиадны халдвар бүртгэгджээ

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиад хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус улсын албаныхан H10N3 хүнд хэрхэн халдварласан талаар тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа аж.

Тодруулбал, Хятадын Жянсү мужид амьдардаг 41 настай эр H10N3 гэх ховор төрлийн шувууны ханиадаар өвчилсөн болох нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан байна. Гэхдээ тэрээр богино хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарахад бэлэн болсон талаар BBC агентлагийн мэдээлэлд дурдсан байгаа юм. Шувууны ханиад дотроо олон төрөл байдаг.

Бээжингийн Үндэсний Эрүүл Мэндийн Комисс өчигдөр мэдээлэл хийх үедээ Жэньжиан хотын оршин суугч 4 дүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр H10N3 гэх шувууны ханиадны вирусээр өвчилсөн болохыг сарын дараа олж мэджээ.

Энэ вирус хүнд дамжсан тохиолдол дэлхий дээр өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй гэдгийг онцолжээ. Гэхдээ олон хүнд халдварлах, хурдацтай тархах эрсдэл бага гэдгийг зарим хэвлэл мэдээлж байна.

H5N8 гэх шувууны ханиад өнөөдөр ч Европын шувуун фирмүүдэд бүртгэгдэж, олон мянган тэжээвэр шувууг устгалд оруулахад хүргэж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д шувууны ханиадны вирус хүнд дамжсан өөр нэг тохиолдол бүртгэгдсэн. 2016-2017 оны хооронд H7N9 шувууны ханиадны хүмүүсийн дунд хурдацтай тархаж, 300 орчим хүн нас барж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүрд “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан.

Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо.

Өөрөөр хэлбэл, оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэ нь гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн хүндрэл чирэгдлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

194418618_4433931493293307_9007028884773731043_n.png

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 135 дуудлага бүртгэгдэж, 197 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу зургадугаар сарын 02-ны өдөр 1696 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1410, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 135, гэмт хэргийн шинжтэй 74 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 68, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 140, хүний биед халдсан 104, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 76, эрүүлжүүлэгдсэн 197, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 110 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Жокер” киноны дараагийн ангийн зохиолыг бичиж эхэлжээ

“Warner Bros” кино компани 2019 онд нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болсон байна.

Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникс анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс дараагийн ангиудыг дахин найруулахаар болсон юм.

Тэгвэл Тодд Филлипс “Жокер” киноны дараагийн ангийн зохиол бичигдэж байгаа талаар мэдэгджээ.

Сонирхуулахад, “Жокер” кино дэлхий дахинаас нэг тэрбум давсан ам.долларын ашиг орлого олсон. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг.

Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс “Оскар”, “Алтан арслан”, “The British Film Academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Файзер” вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13.885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.


-Файзер вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

-Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа.

-Файзер вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

-Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Авто замын эвдрэлийг 22:00-06:00 цагийн хооронд засварлаж байна

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна.

Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа юм. Долдугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засварлах ажил хийж гүйцэтгэнэ. Тус газрын дарга Б.Галхүү “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар манайх зам арчлалтын ажил хийж байна. Заадас засварын ажлыг хийсэн.

Одоо нөхөөсний ажил үргэлжилж байгаа бөгөөд 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна. 30200 ам метр авто замд засвар хийхээс одоогийн байдлаар ажил 30 хувьтай явна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар, нөхөөсний ажил хийнэ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлуудаа эхлээд байна. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулчихсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсний ажлыг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
гадаад мэдээ

Элон Маскын жиргээ “Baby Shark”-ын хувьцааг өсгөв

“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск ганц жиргээгээрээ л хөрөнгийн зах зээлийг савлуулдаг гэдгээ дахин баталлаа. Тэрбээр өчигдөр (2021.06.02) дэлхий дахинд алдаршсан “Baby Shark” хүүхдийн дууны талаар жиргэсэн нь уг дууны эзэмшигч Өмнөд Солонгосын компанийн хувьцааны үнийг огцом өсгөжээ.

Элон Маск твиттертээ “Baby Shark” дууны “YouTube” холбоосыг нийтлээд, “Baby Shark” бүгдийг ардаа орхиж байна. Хүн төрөлхтний тооноос ч олон удаа үзжээ” хэмээн жиргэсэн байна. Үүний дараа энэхүү дууг бүтээсэн “Smart Study” компанийн гол хувьцаа эзэмшигч “Samsung Publishing” компанийн хувьцааны ханш 10 хувь өсчээ.

Элон Маскыг жиргэх үеэр “Baby Shark” дуу 8.3 тэрбум үзэлттэй байсан аж. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хүн амын тоо найман тэрбум хараахан хүрээгүй байгаа билээ.

Elon Musk's 'Baby Shark' tweet sends shares in iconic song's investor up  10% | Business Insider India

Categories
мэдээ нийгэм

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна. Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Найман сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд 2019 онд Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх найман сая еврогийн өртөг бүхий экспортын зээлийн гэрээнд тус улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Австрийн ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүгийн газрын дарга Мэри-Анн Хаеэс, Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүжилт хариуцсан захирал Дорис Пигниттэр нар өчигдөр Вена хотноо гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд Австрийн “АМЕ Интернешнл” компани Цэргийн төв эмнэлгийн хагалгааны өрөөнүүд, мэс засал, ариутгалын болон судсан дотуурх эмчилгээний багаж хэрэгслийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах ажээ. Нийт 40 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багажны иж бүрдлийг Цэргийн төв эмнэлэгт нийлүүлэх юм байна.