Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын давхарласан 24, Могойг хүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандан, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Ган төмөр импортлогчдын холбооны
тэргүүн А.Даваадорж “Гангийн
үйлдвэр байгуулбал
дотоодын эдийн засгийг
30-40 хувь тэлэх
боломжтой” хэмээснийг I, V нүүрээс уншаарай.

Ардчилсан намын дарга М.Тулгат “Сонгууль
жилээс жилд намдуу
болж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хоосон торх шиг хоёрын дундаас
хонины хээр шиг С.Эрдэнэ
цухуйх юм биш биз” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа “All best Mongolia” буюу нохой,
муур, аквариумны загасны
дэлгүүрээс хүргэж байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв төлөвшил олгохын тулд
нохой, муур, загас худалдан авах нь нэмэгджээ. Энэ тухай I, IV нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Т.Чимгээгийн
өмгөөлөгчөөр ажиллаж
байгаа С.Оюунцэцэг “С.Зоригийн хэрэгт холбоотой
61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй хүмүүс “Алуурчдыг
суллачихлаа” гэж яриад байгаад эмзэглэж байна” гэв.

“Гарааны арвин ургацын
ундраа” компанийн
захирал, Монгол Улсын
зөвлөх агрономич, доктор,
профессор Д.Алимаа “Малчин болгон
нэг га газар ногоон тэжээл
тариалахад хэцүү биш” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.

Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа.

Шагнал хүртсэн иргэдэд хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр төрийн дээд одон, медаль хүртсэн нийт нийслэлийн иргэддээ амьдралд нь сайн сайхан бүхнийг, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нийслэл Улаанбаатар хот их айл. Энэ хотын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүхэндээ баярлалаа. Төрөлх хот маань булам бүр цэцэглэн хөгжих болтугай” хэмээсэн юм.

Цагдаагийн ахмад ажилтан Г.Цэрэнханд “Цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан. Төрийн одон хүртсэндээ маш их баяртай байна. Тэнгэрт байгаа аав, ээждээ, та бүхэндээ баярлалаа” гэсэн бол UBS телевизийн санхүү эрхэлсэн дэд захирал Б.Нармандах “Би UBS телевизэд 1998 оноос хойш 23 дахь жилдээ ажиллаж байна. Анх ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо арын албан ажиллахын зэрэгцээ уран бүтээл хийж байгаа. Хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийг маань үнэлж, энэ шагналд тодорхойлсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ажилчдаа хөгжүүлж, урамшуулж, дэвшүүлж, уран бүтээл хийх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг удирдлага, хамт олондоо баярлалаа. Нийслэл хот маань улам бүр хөгжин дэмжиж, Монгол Улс маань мандан бадрах болтугай” хэмээн ярилаа.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ зуны тренд хар биш цагаан контур

Зун бол зоригтой будалтууд, төрөл бүрийн зугаатай туршилтуудын цаг үе. Жишээлбэл, сонгодог хар контурын оронд цагаан контур зурахыг санал болгож байна.

Цагаан контур өмнө нь нэг биш удаа моданд орж байсан бөгөөд алдартнууд энэ трендэд их дуртай. 2017 онд л гэхэд Лили-Роуз Депп Chanel Métiers d’Art загварын шоунд ийм төрлийн будалттай тайзнаа гарч ирж, харин 2018 онд Рианна, Белла Хадид, Марго Робби зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд төрөл бүрийн арга хэмжээнд оролцохдоо ийм будалт хийж эхэлсэн билээ.

Харин энэ зун цагаан контурын тренд бүр ч хүчтэй байхыг Pinterest тавцан баталж байна. Тодруулбал, сүүлийн саруудад хийгдсэн хайлтуудыг дүгнэхэд, цагаан контуртай холбоотой хайлт 15 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлт гарчээ.

Ингээд энэ зуныхаа зугаатай будалтуудыг сонирхуулж байна.


Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 1)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 2)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 3)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 4)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 5)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 6)

Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 7)

Categories
мэдээ нийгэм

Гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсчээ

Улаанбаатар хотын зах, худалдааны төвд худалдаалагдаж буй гол нэрийн барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.

Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсчээ.

Энэ сарын 2-ны байдлаар хонины ястай мах 12630 үхрийн ястай мах 14563, Атар талх 1280, төмс 960, цагаан будаа 3671 төгрөгийн дундаж үнэтэй байна.

No description available.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймагт энэ онд 100 сая төгрөгөөр бэлчээрийн таван худаг гаргана

Завхан аймагт огт ажилладаггүй, дахин сэргээх, шинээр өрөмдөх шаардлагатай худгийн ором, тав 112 байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд сумын төв болон малын бэлчээрт нийт 642 худаг байна. Үүнээс сумын төвд 96 худаг байгаагаас 89 худаг хэвийн ажиллаж долоон худаг эвдрэлтэй байна.

Хөдөө, малын бэлчээрт 513 худаг байгаа бөгөөд үүнээс 397 худаг хэвийн ажиллагаатай байгаа. Худгуудын байршил, эвдрэлийн байдал, хэрэгцээ зэргийг харгалзан засварлах боломжтой 144 худаг байна. Өнгөрсөн хавар сумдаас авсан захиалгаар 30 гаруй худаг шинээр гаргуулах санал ирүүлснийг эрэмбэлж, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд 100 сая төгрөгөөр бэлчээрийн таван худаг говийн сумдад гаргахаар төлөвлөж, тендер зарлагдсан боловч одоогоор гүйцэтгэгч тодроогүй байна. Мал аж ахуйн усан хангамж аймгийн хэмжээнд 80 гаруй хувьтай байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Усны осолдсон 18 хүний тав нь хүүхэд байна

Улсын хэмжээнд он гарсаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага ирж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байна.

Гол, усны осол нь ихэвчлэн

  • ар гэдийн анхаарал болгоомжгүй байдал,
  • бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос,
  • эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас,
  • согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон 10 настай охиныг тоглоомын талбайгаас олжээ

Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа аваад алга болсон охиныг олжээ.

Тэрбээр өчигдөр орой өчигдөр 20:40 цагийн үе долоон настай эмэгтэй дүүдээ “Би гурав хоногийн дараа ирнэ. Ээжид битгий хэлээрэй” гээд гэрээсээ гарсан байна. Улмаар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, өнөөдөр “Содон” хорооллын тоглоомын талбайгаас охиныг олсон байна.

Бид охины ээж “Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Бид одоо хайгаад л явж байна. Одоогийн байдлаар сураг ажиг гараагүй. Хаана байгааг нь мэдэхгүй маш хэцүү байна. Ажиллаж байсан гэх “Онлайн ажил” гэх группын админтай холбогдсон. Сураг гараагүй. Охин минь утасгүй болохоор холбоо барьж чадахгүй байна” гэж байсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА анх удаа Сугар гариг ​​руу хоёр удаа робот илгээнэ

“NASA”-гаас дэлхийн хөрш, Нарны аймгийн хоёр дахь гариг Сугар руу хоёр удаагийн роботтой нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

NASA “Discovery” төслийнхөө хүрээнд “Davinci+”, “Veritas” гэх хоёр даалгаврыг тус бүр 500 сая ам.долларын өртгөөр гүйцэтгэх юм.

Судалгааны зорилго нь Сугар гариг яагаад халуун болж хувирсныг мэдэх бөгөөд гадарга дээрх хий, элементүүдийг судлах аж. Veritas 2028 онд хөөрөх бөгөөд гаригийг тойрон нисэж агаар мандлыг нь судлах бол Davinci+ 2029 онд нисэж гарагийн агаар мандалд нэвтрэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү нислэг 1978 оноос хойш Сугар гаригийг зорьж буй анхны даалгавар болох юм.