Categories
мэдээ нийгэм

Дамдинсүрэнгийн Жаргалсайханд “Хөдөлмөрийн баатар” цол олголоо

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн хэмээн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Дамдинсүрэнгийн Жаргалсайханд “Хөдөлмөрийн баатар” цол олголоо.

May be an image of 1 person, standing and indoor

Categories
мэдээ нийгэм

“Хуучны угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулна” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр хуучны нийтийн зориулалттай орон сууцны байруудын дулаан алдагдлыг бууруулах төсөл арга хэмжээ, түүний төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 177.424 өрх орон сууцны хороололд амьдарч байгаагаас 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 блокт 47.916 айл буюу 27 хувь нь амьдарч байна. 2019-2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 18.4 тэрбум төгрөгөөр нийт 98 барилгын 178 блокт дулаан техникийн шинэчлэл хийсэн. 2021 оны улсын төсөвт 37 барилга буюу 53 блокт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан техникийн шинэчлэлийг хийж байна. Энэ үеэр Хотын дарга дулааны шугам, сүлжээний 86 хувь нь солих, шинэчлэх, засварлах шаардлагатай байгааг ярьж байлаа. 10-р хорооллын шугам сүлжээ л гэхэд өнгөрсөн өвөл таван удаа хагарсан гэнэ. Баянгол дүүргийн иргэдийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Тус дүүрэгт нийтийн зориулалттай 756 орон сууц байгаагаас 1965-2000 оны хооронд ашиглалтад орсон угсармал 197 барилга буюу 330 блок орон сууц байдаг. 2019-2020 онд дүүргийн 49 барилгын 72 блокт дулаан техникийн шинэчлэл хийжээ. Дулаан техникийн шинэчлэл хэрэгжүүлж, угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулж, энэ хэрээр эрчим хүч хэмнэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хэмжээнд тариалалт 89 хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7 мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 579 иргэн, аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт 15 га талбай бүхий хогийн цэгийг булж, устгах ажил эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр болсон хэлтэс, агентлагийн дарга нарын хуралдаанаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Бараат” хогийн цэгийг булж, устгах үүргийг Захирагчийн ажлын албанд үүрэг болгосон. Дархан хот байгуулагдсаны 60 жил ой ирэх сард тохиох учраас долдугаар сарын нэгэн гэхэд уг ажлыг хийж дуусгах даалгавар өгсөн юм.

Нийт 6.2 км урттай 15 га талбайд 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад гурван тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаныхан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компаниудад хүсэлт тавин харилцан ярилцсаны үр дүнд шатахууны зардлыг нь гарган өгч, уг ажлыг сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр болжээ. “Green head” ХХК, “Марал тамирын гол” нөхөрлөл, “Уулс ноён” ХХК, “Ган хүдэр орд” зэрэг компаниуд болон иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тeхникээ ашиглан хамтран ажиллаж байна.

Бараат хогийн цэгт жилд дунджаар айл, өрх, ААНБ-уудын 50 мянга орчим тонн хог хаягдал буулгадаг байна. Харин дарж булах ажил дууссаны дараа зөвхөн зөвшөөрөлтэй автомашинууд хог буулгадаг, иргэд ААНБ-ууд хог буулгах тохиолдолд заасан цэгт хаях, сар бүр шороогоор дарж булах ажээ.

Мөн цэвэрлэсэн талбайд ногоон байгууламж бий болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Учир нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг, түүнээс ялгарч буй утаа юм. Тиймээс хогийн цэгийн ойролцоо мод тарих ажлыг ирэх намраас хийх аж.



Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид “Эхийн алдар” одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж, үүнээс нийслэлийн Чингэлтэй дүүргээс 425, Налайх дүүргээс 136, Төв аймгаас 392 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 425, Налайх дүүргийн 136, Төв аймгийн 392, нийт 953 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрст нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,

Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649, зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971, зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулж байна

Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан баасан гаригт болов.

Холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ.

Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдсэн байдаг.

Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан. Энэ удаагийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Файзер” вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

“Файзер” вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байна.

Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 955.345 нь 1-р тунд, 82.9 хувь буюу 790.523 нь 2-р тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын Захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр /2021.06.05/ Баянгол дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилтай танилцжээ. Тус газарт 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон ч төсөв, хөрөнгө шийдэгдээгүй байна. Улмаар компаниуд хөрөнгө оруулалт хийж, нийт 3.6 га-гийн 40 хувьд нь авто зогсоол барих санал тавихад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь нэн шаардлагатай гэдэг шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй аж. Ингээд Төмөр замын хөрөнгө оруулалтаар иж бүрэн ногоон байгууламж, гүйлтийн зам, явган зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Нийслэлд 67 байршилд барилга байгууламж барихыг хориглосон байдгийн нэг нь тус газар юм.

Төмөр замын вокзалын хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун, зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр тохижуулсан. Зүүн хэсгийн эл 3.6 га талбайн тохижилтын ажлыг тус нийгэмлэгийн 245 сая, Баянгол дүүргийн төсвийн 180 сая төгрөгийн хөрөнгөөр 2021 онд иж бүрэн тохижуулна. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах авто замын шинэчлэлийн ажил 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжинэ. Мөн төмөр зам дээгүүрээ нэвт гарсан гарцтай, зорчигчоо хүлээн авах Төмөр замын олон улсын буудал барихаар зорьж байгааг танилцуулахад Ерөнхий сайд хотын төвд түгжрэл үүсгэх ийм шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр Баянгол дүүрэгт шинээр хэрэгжих авто замын төсөл арга хэмжээ, төлөвлөлтийг танилцууллаа. Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, “Хермес” төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон “Говь” ХХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр хоёр байршилд гүүрэн гарц шинээр барина. Мөн 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн, 10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна. Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар цас орж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 6-нд нутгийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр

Categories
мэдээ нийгэм

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид эх орондоо ирлээ

Афганистанд 5 сар гаруй хугацаанд албан үүргээ гүйцэтгээд ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг эх орондоо иржээ.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаануудад мөр зэрэгцэн оролцож, зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа АНУ бахархалтай байдаг хэмээжээ.