Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан нохой өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 7, Сумъяа гариг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 5-7 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр сэрүүсэж 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 6-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 6-8 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 4-6 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Гангийн үйлдвэртэй болж эдийн засгийн хараат бус байдлаас гарснаар Монгол Улс хөгжинө​” гэв


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын
Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд “Эрх баригчид
шоронжуулах,
айдсаар
удирдах аргадаа
гаршчихаж” хэмээснийг I, XI нүүрээс уншаарай.

Хотын дарга асан,
Нийслэлийн Ардчилсан
намын дарга Э.Бат-Үүл “Энэ сонгууль чөлөөт
хэвлэлийг хэрхэн
хавчиж байгааг тод
харууллаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гангийн үйлдвэртэй болж эдийн
засгийн хараат бус байдлаас
гарснаар Монгол Улс хөгжинө” гэв.

Иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, хэлснийхээ
төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг
баталгаажуулах түүхэн жишээ боллоо” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

ХӨСҮТ-ийн вирус
судлалын лабораторийн
судлаач Г.Цогзолмаа “Сүүлийн 14 хоногийн
байдлаар халдвар авч байгаа гурван
тохиолдол тутмын нэг нь хүүхэд байна” хэмээв.

“Тагтаа” хэвлэлийн
газрын үүсгэн байгуулагч,
орчуулагч Б.Баясгалан “Хэдэн
номоо өнхрүүлээд л хэвийн
сайхан амьдарчихна” хэмээснийг “Хүмүүс” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

“Mongol HD” телевиз нь дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн эрхийг авч, үзэгчдийн хүртээл болгодог билээ.

Тэгвэл тэдгээр шоуны нэг болох “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэг 13 долоо хоног үргэлжилж, өнөөдөр ялагчаа тодрууллаа.

Өрсөлдөөн дүүрэн тус нэвтрүүлгийн ялагчаар Ангууч буюу Б.Баттөр, “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиун тодорчээ.

Финалын шатанд Ц.Аззаяа, Н.Отгонжаргал, Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал, Т.Бадамжав, Б.Алтанхөлөг, Б.Баттөр, Б.Халиун нар тунаж үлдээд байсан юм.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд

Малгай гэдэг аксесуар урьд өмнө нь ийм их хайп үүсгэж байсангүй. Учир нь дизайнерууд энэ улиралд сийрсэн, саравчтай, бүчтэй, коршонкон гээд төрөл бүрийн загвартай малгайг цуглуулгадаа багтаажээ. Түүнчлэн малгай нь гоёмсог аксесуарын нэг төдийгүй арьсыг нарны хорт туяанаас хамгаалах хамгийн шалгарсан аргын нэг болоод байгаа юм.

Энэ улиралд загвараас гадна төрөл бүрийн материалтай малгайнууд худалдаанд гарсан билээ. Free People, Mango брэндүүд крошет нэхмэл коршонкон малгай танилцуулсан бол Eugenia Kim том сийрсэн загварыг гаргасан юм. Мөн нимгэн таар, зотон даавуун гээд өөр олон сонирхолтой хувилбарууд ч худалдаанд гарсан байна.

Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 1)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 2)
Lack of Color
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 3)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 4)
Gucci
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 5)
Free People
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 6)
Faithfull The Brand
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 7)
Garmentory
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 8)
Mango
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 9)
Jacquemus
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 10)
Everything But Water
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 11)
SIR.
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 12)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 13)
Janessa Leone
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 14)
Ruslan Baginskiy
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 15)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 16)
Free People
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 17)
Frankies Bikinis
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 18)
Sans Arcidet
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 19)
Mytheresa
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 20)
Oseree
Categories
гадаад мэдээ

Тайвань АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэхээр хэлэлцэж байна

Тайванийн Эрүүл мэндийн сайд Чен Ших Чун өчигдөр (2021.06.05) АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь мөн Европын вакцин бүтээгчидтэй ижил сэдвээр хэлэлцсэн тухайгаа ярьжээ.

Тайваньд сүүлийн үед халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул вакцинжуулалтын ажлаа түргэсгэх чин эрмэлзэлтэй байгаа билээ. Гэвч вакцины хангамж сул байгаагаас гадна улс төрийн зарим шалтгаанаас болоод Тайваньд хангалттай тооны вакцин хүрэхгүй байгаа аж.

Чен Ших Чуны хэлснээр Тайвань өмнө нь Европын вакцин бүтээгчидтэй холбоо тогтоосноо мэдэгдэж байв. Харин тэрээр “Сүүлийн үед бид АНУ-ын вакцин бүтээгч компаниудтай холбоо тогтоож, тэдний бүтээсэн вакциныг Тайваньд үйлдвэрлэх боломж байгаа эсэхийг хэлэлцэж байна” хэмээн ярьж буй аж.

Тайвань чухамдаа АНУ-ын “Moderna” компаниас таван сая тун вакцин захиалсан ч ердөө 150 мянган тун хүлээж авчээ. Түүнчлэн “AstraZeneca” компаниас захиалсан 10 сая тун вакцин нь хараахан очоогүй байгаа аж. Түүнээс гадна Тайванийн эрх баригчид “Biontech” компанитай холбоо тогтоосон боловч Тайванийг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг Бээжин вакцины захиалгад саад болж байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдалд санаа зовсон Япон орон Тайваньд энэ долоо хоногт 1.24 сая “АstraZeneca” вакцин хандивласан юм. Өнөөдрийн байдлаар вакцины хүрэлцээ хангалтгүй байгаа Тайвань нийт 23.5 сая хүн амынхаа ердөө 3 хувийг вакцинжуулалтад хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам

Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс хилээ тодорхой хугацаанд хааж зургадугаар сарын 1-нээс албан ёсоор нээлээ. Хил нээгдсэн хэдий ч халдварын тархалтын эрсдэл өндөр байгаа. Тийм учраас ихэнх улс орон монгол иргэдийн виз мэдүүлэх, хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр байгаа юм.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас урьдчилсан байдлаар тавдугаар сард 16 удаагийн нислэг үйлдэх хуваарь гаргаад байсан. Хатуу хөл хорио тогтоосон учраас тус төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зургадугаар сараас Монгол Улсын агаарын хилээр нэвтрэх хөдөлгөөн иргэн бүрт нээлттэй болж байна. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг арав гаруй улсад зорчих боломж бүрдэж байна.

ХАРИН ЭДГЭЭР УЛС РУУ ЯВАХ ИРГЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

ТУРК

  • Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Covid-19 халдварын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд ирэхээсээ өмнө 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

ГРЕК

  • PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

ЭНЭТХЭГ

  • Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ. Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана. Covid-19 халдварын мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

КИРГИЗ

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

ТАЙЛАНД

  • Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

ИНДОНЕЗ

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд тав хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

АМЕРИК

  • PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч шинжилгээ өгсөн байна) Сүүлийн гурван сарын хугацаанд Covid-19 халдвараар өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.

БРАЗИЛ

  • Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

ЭМИРАТ

  • PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.

ЕГИПЕТ

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцинжуулалт Улаанбаатар хотод 83.7, орон нутагт 64 хувьтай байна

Сүүлийн 24 цагт 19.753 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Улаанбаатар хотод 956,219 хүн эхний тунд, 797,844 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой хүмүүсийн 83.7 хувь вакцинаа бүрэн хийлгэсэн байна.

Орон нутагт дархлаажуулалт 63.9 хувьд хүрчээ. Одоогоор 914,569 хүн эхний тун, 712,180 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Ийнхүү улсын хэмжээнд 1,870,788 эхний тунд хамрагдсан бол 1,510,024 хоёрдугаар тундаа хамрагджээ. Энэ нь дархлаажуулахаар төлөвлөсөн иргэдийн 73 хувь нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг.

Харин вакцинд хамруулах шаардлагатай иргэдээс 196,000 гаруй хүн вакцинаа хийлгээгүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөрөн суманд эх үүсвэр тодорхойгүй голомт бүртгэгдэж байна

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид тандалт болон ойрын хавьтлын 513 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Мөрөн суманд 16, Эрдэнэбулган суманд 5, Чандмань-Өндөр суманд 2 батлагдаж, нийт тохиолдлын тоо 205 боллоо. Мөн Мөрөн суманд тандалтын зорилгоор худалдааны төв, үсчин, төрийн албан хаагч нараас шинжилгээ авахад эх үүсвэр тодорхойгүй 2 голомт нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагаас эх үүсвэрийг тогтоох тандалт судалгааны ажил хийж байгаа бөгөөд иргэдийг амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин, гараа тогтмол угааж, вакцины бүрэн тунг хийлгэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Будапештын татами дээр Л.Өнөболд 3, М.Уранцэцэг өрсөлдөгчөө ялав

“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох “Будапешт-2021″насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 46 жүдоч хүч үзэхээр ирсэн. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Л.Өнөболд эхний даваанд 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг ялснаар АНУ-ын Адонис Диаз, Экваторын жүдочдыг дараалан цэвэр ялаад байна.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Дараагийн тойрогт Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдана.

Харин “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдлаа.