Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Скайтел” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин боллоо

Монгол Улсын орчин цагийн харилцаа холбооны салбарын 100 жилийн түүхэн ойн жилд СКАЙтел группийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Ажил хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээр эхэлж байсан тэрбээр Монголын Цахилгаан Холбоо ХК, Дэд бүтцийн яам, Мобиком корпораци, Скайтел групп гээд Мэдээлэл, Харилцаа холбооны салбартаа 34 жил тасралтгүй тууштай ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш нийгэм эдийн засгийн хямрал, өөрчлөлтөөс үл хамааран үйлчилгээний цар хүрээг тэлж, шинэ боломж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж хэрэглээг либералчилсан анхны салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар билээ. Монгол Улсын хөгжлийн хурдасгуур дэд бүтэц болсон харилцаа холбооны салбарын хөгжил дэвшилд өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ шингээн, үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа СКАЙтел Группийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа танд цаашдын ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монголын төр Харилцаа холбооны салбарын шилдэг удирдагчдийн нэг Дашийн Нарантуяад ийнхүү Монгол Улсын Гавьяат холбоочин гэдэг эрхэм дээд шагнал хүртээсэн нь инженерийн мэргэжлийг сонгон ажиллаж байгаа, цаашид ч мэдлэг оюун, хүч эрчимээ сорих, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах олон мянган эмэгтэйчүүдэд энэхүү шагнал урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид 15 хоног сурталчилгаа явуулж, санал авах өдрийн 00.00 цагаас өмнө зогсоохоор заасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн сарын 24-нд албан ёсоор эхэлж, өнөөдрөөр дуусгавар болж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Хунтайж Харри, Меган Маркл нар охинтой болжээ

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох Суссексийн гүн, хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар баасан гаригт /2021.06.04/ хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсныг тэдний хэвлэлийн төлөөлөгч ням гаригт зарлажээ.

Меган Маркл 3.5 кг жинтэй охин төрүүлсэн бөгөөд Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгсөн байна. Лилибет нь хатан хаан Элизаетын хүүхэд насны нэр бол Дайана нь Харригийн талийгаач ээжийн нэр юм.

Хэдий эцэг, эх нь гэр бүлийнхэнтэйгээ таарамж муутай, тусдаа амьдарч байгаа ч Лилибет охин Их Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн наймдугаарт эрэмбэлэгдэж байна.

Харри, Меган Маркл нар 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж, 2019 онд ууган хүү Арчи нь мэндэлж байв. Харин үүнээс жилийн дараа тэд Их Британийн язгууртны гэр бүлээс өрх тусгаарлаж, АНУ-ыг зорьсон юм. Ингэх болсон шалтгаан нь ордны хатуу дэг жаяг, эрээ цээргүй байдал, арьс өнгөний үзэл байсан гэж тайлбарласан нь шуугиан тарьсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 8, 9, 10-нд архи, согтууруулах ундаа зарахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар 9-ний өдөр орон даяар явагдана.

Сонгуулийн санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахгүй байх
  • Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байх
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй байх зэргийг хориглосон.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 329 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 202 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 297 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 8 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 2070 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 329 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын визийн хүчинтэй байх хугацааг 150 хоног болгон өөрчиллөө

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчиллөө.

Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна.

Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Ийнхүү визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах давуу талтай юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд автомашин хандивлалаа

Баянзүрх дүүрэгт 10 гаруй ажил автомашингүй байсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа. Тэрбээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс “Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.


Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд “Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьдаг байсан. Холбогдох удирдлагуудад энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгддэггүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.


Баянзүрх дүүрэг 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 6248 хүнд шинжилгээ хийхэд 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 6248 хүнд шинжилгээ хийхэд 1177 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 867 нь Улаанбаатар хотод, орон нутагт 310 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 66443 боллоо.

ОРОН НУТАГТ: Орхон 50, Дархан-уул 19, Хөвсгөл 23, Булган 13, Сэлэнгэ 12, Хэнтий 20, Төв 59, Дорнод 2, Сүхбаатар 2, Говьсүмбэр 9, Дундговь 6,Өвөрхангай 9,Говь-Алтай 12, Баянхонгор 22, Архангай 29, Булган 13, Баян-Өлгий 4, Увс 11, Ховдод 8 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж 313 байна.

  • 64 настай эмэгтэй тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан
  • 34 настай эрэгтэй зургадугаар сарын 4-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 54081 болов.

Одоогоор 6253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-3740
  • Хүндэвтэр-1868
  • Хүнд-515
  • Маш хүнд – 130 хүн байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”-ийг наадмын өмнө олгоно

Улсын хэмжээнд “Насны хишиг” мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог.

Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд “Насны хишиг” мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан “Насны хишиг” авдаг байна. “Насны хишиг”-гийн нөхөн олголтыг зургадугаар сарын 18-25-нд олгох аж.

Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд “Насны хишиг” мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм.

Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Киргизтэй тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизтэй хийнэ. Цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолт Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.

Шигшээ багийн хувьд урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдэж буй ба өнгөрсөн тоглолтоо Японы шигшээ багтай хийж 14-0 харьцаагаар хожигдсон.

Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон. Энэ удаа тоглолт Киргизийн талбайд болох байсан ч цуцлагдан дундын талбайд болж байгаа манай талд ашигтай юм.

Урьдчилсан шатны “F” хэсгийн хүснэгт:

  • Япон – 15 оноо
  • Тажикситан – 12
  • Киргиз – 7 оноо
  • Мьянмар – 6 оноо
  • Монгол – 3 оноо

Шигшээ багийн бүрэлдэхүүн