Categories
мэдээ үндэсний-бөx

Т.Түмэндэмбэрэл МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Улсын гарын даа, бөх судлаач Т.Түмэндэмбэрэл ажиллахаар болжээ.

Дашрамт дурдахад МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны зургадугаар сарын 12-ны 11 цагаас болно.

Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Бөхийн дэвжээ, галуудын багш дасгалжуулагч нартай хийх уулзалтыг 2021 оны зургаадугаар сарын 10-ны 17:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Тус уулзалтаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлээд Цэцдийн зөвлөлийн хуралд оруулан батлуулж, улмаар улсын баяр наадмаас өмнө бүх, аймаг сумдад албан ёсоор хүргэх юм.

Эх сурвалж: МҮБХ

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэнэ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авахаар болов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал:
– 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
– Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах
– Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх
– Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах
– Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх
– Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
– Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах
– Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.
25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авч байхад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.
Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.
Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэгжихэд бэлэн болсон ураны төслүүд эхнээсээ лицензээ хураалгаж эхэлжээ

Супер цикл эхэлсэн гэж шинжээчид ам уралдуулж байгаа энэ үед ураны зах зээл ч өнгөтэй байна. 20-25 ам.доллар дээр олон жил тогтсон ураны үнэ дэлхийн зах зээл дээр 30-40 ам.долларт хэлбэлзэж эхэлжээ. Ураны үнэ ойрын долоо, найман жилдээ өснө гэсэн таамаг давтамжтай дуулдаж буйг онцолъё. 2010, 2011 оны супер циклийн үед ураны ханш 120-130 ам.долларт хүрч цойлж байсан юм. Манай улсын хувьд 65-66 мянган тонн ураны нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулдаг. Энэ хэмжээ хоёроос гурав дахин өсөх боломжтой гэх тооцоог мэргэжлийнхэн хэлдэг. Яг одоогийн байдлаар гурван компанийн төсөл хэрэгжихэд бэлэн болсон ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл гэсэн ганц шалтгаанаар гацсаар өнөөг хүрээд буй.Ураны төсөлд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид эхнээсээ лицензээ хураалгаад эхэлчихэж. Нүүрс, зэсээс гадна газрын ховор элемент, ураны салбараа хөдөлгөж чадвал экспортын хоёр том суваг нээгдэнэ гэж эдийн засагчид онцолж байна.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд гацсаар байна

Ураны салбар 2009-2013 онд ид цэцэглэж байв. “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг аваргууд хөрөнгө оруулж байсан тэр цагт ураны хайгуулд жилд хорь, гучаад сая ам.долларын ажил хийгдэж байжээ. Хайгуулын зуу орчим лиценз байсан тоо дуулддаг. Ураны салбарт хөрөнгө оруулсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид эцэстээ Монголыг орхих шийдвэр гаргасаар олон жил өнгөрч байна.Сүүлийн тод жишээ гэхэд л Канадын “Хан ресурс”. Лицензээ хураалгасан тус компани арбитрт хандаж, арбитрийн шүүх Монголын Засгийн газрыг 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг уншигчид санаж байгаа байх. Сүүлдээ төсвөөс 70 сая ам.доллар гаргаж Канадын компанид өгснөөр маргаан дуусч байв. Яг нарийндаа Канадын компани 20 сая хүрэхгүй ам.долларын хөрөнгө л оруулсан, Засгийн газрын буруу шийдвэрээс болж төсвийн өчнөөн тэрбум төгрөг гадны компанид очсон гэх яриа хөөрөө ч ураны салбарынхан дунд өрнөдөг.

Өнөөдрийн тухайд ураны салбарт гуравхан компани л торойж үлджээ.Тэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй.Ашиглалтад бэлтгэгдсэн хоёр, гурван газар байгаа аж. Нэг нь Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” (Хуучнаар “Арева”), нөгөө нь Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан”, гурав дахь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз”. Гэхдээ энэ төслүүд 2010, 2011 оны байдлаасаа ахиж гавьсан юмгүй таг гацчихаад байна.Иргэний хөдөлгөөнийхөн гурван толгойтой тугал төрлөө гэх төдийхөн шалтгаар төслүүдийг цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацаасаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн.

“Бадрах энержи”-гийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК, Францын Орано Майнинг-ийн хамтарсан компани.Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа. Компанийн зүгээс Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийн барилгын ажлаа хийсэн.Тодруулж хэлбэл, туршилтын үйлдвэрээ барьчихсан. Онцолж хэлэхэд, Зөөвч-Овоо ордын батлагдсан нөөцийн хэмжээ 93291 тонн болж өсөөд буй. Ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирсэн төсөл. Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Мон атом” тус компанийн 34 хувийг эзэмшдэг. “Бадрах энержи”-гийн хувьд мөн л гаж хөгжилтэй хурга, ишиг ярьж дайрдаг иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлээс болж төслөө урагшлуулж ажил болгож чадахгүй өнөөг хүрээд буй. Дорноговьд ашиглалтын гурван лицензтэй, Сүхбаатар зэрэг аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ч иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод нэмэлт хайгуулын ажлууд нь тийм ч ахицтай биш байгаа. Туршилтын үйлдвэр барьчихсан хэрнээ гурав дахь жилдээ судалгаа хийх гээд чадахгүй яваа.Өдгөө УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг Дорноговийн Засаг дарга байхдаа Францын хөрөнгө оруулалттай энэ төслийг гацаахад том нөлөөтэй байсан, тэрнийхээ шанд сонгуульд нэр дэвшиж гишүүн болсон гэх явган яриа дуулддаг.

“Гурвансайхан”-ы чехүүд“Хан ресурс”-ын араас арбитрт хандаж магадгүй нь

Ураны салбартаа дэлхийд гэж яригддаг “Денисен майнз” 2015 онд Чехийн “Ураниум индастри” компанид лицензээ зарчихаад Монголыг орхиж байв. Тэр цагаас хойш “Гурвансайхан” компанийн төслүүдэд сүрхий ахиц гаралгүй өнөөг хүрч.Одоогоор хайгуулын ажлын үр дүнгээ шинэчлэх чигийн ажил хийж яваа.Энэ компанид Засгийн газар буюу “Мон атом” хувь эзэмшдэг, ашиглалтын лицензээ авч, төслийн ажил жигдэрвэл 34 хүртэлх хувь эзэмших боломжтой. 34 хувиа цаг алдалгүй өгөх сонирхол хөрөнгө оруулагч талд байдаг ч “Мон-Атом”-ын зүгээс элдэв тайлбар хэлж хойш суудаг тал анзаарагддаг. “Гурван сайхан” компани жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай ажилладаг, 700-800 сая төгрөг нь лицензийн төлбөр, элдэв татваруудад зарцуулдаг гэсэн мэдээлэл албаны мэдээн дээр нь дурайж байна. Тус компани “Бадрах энержи” шиг иргэний нийгэм, шүүх цагдаагийн асуудалтай олон жил болж.Саяхан нэг лицензийг нь хураах шийдвэрийг шүүхээс гаргачихаж. “Их, бага шарга” гэдэг ТББ шүүхэд хандсан аж. Улсын дээд шүүхийн Ц.Цогтын даргалсан, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа нарын шүүгчид оролцсон хурлаас лицензийг нь цуцлах шийдвэр гарчээ. Хөндлөнгийн шинжээч оролцуулаагүй, зөвхөн нэг талын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гарсан гэх мэт гомдлыг хөрөнгө оруулагчид нь хэлж байгаа аж. Лицензийг нь алдсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум дахь Өлзийт хэмээх шинэ орддоо арав гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.

Уг ордын уран маш бага агуулгатай учраас Канад, Австрали, Казахстанд өргөн хэрэглэдэг цооногоор хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар шингээж гаргаж авах технологи нэвтрүүлэх гэж байж. Дэлхийд жилд 60 мянган тонн уран олборлодгийн тал хувийг нь ийм аргаар олборлодог юм байна. Өлзийтийн орд 3000 тонн ураны нөөцтэй, илүү сайн судалбал нөөц нь гурваас дөрөв дахин өсөх магадлалтай хэмээн геологичид онцолдог. Үлдсэн гурван орд нь Дундговийн Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумдад бий. Энэ гурван орд дээр ч лицензийг нь цуцлуулах асуудал аль хэдийнэ шүүх дээр оччихож. Өлзийт ордынх нь лицензийг цуцлуулсан ТББ шүүхэд ханджээ. Шүүх хурал болоод лицензийг нь хураачихвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид болох чехүүд Канадын “Хан ресурс” шиг олон улсын арбитрын шүүхэд хандаж мэдэх нь.Төгсгөлд нь онцлоход, манай улсын ураны ордуудын нөөцийг тандвал жилд 1000 тоннын олборлолт хийлээ гэхэд 100 жил, 2000 тонныг олборловол 60 жилийн турш хэрэгжих боломжтой юм билээ.

Хятадын хөрөнгө оруулагчид ашиглалтын лицензээ хүлээсээр байна

Хэрэгжих боломжтой дараагийн төсөл нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Тодруулж хэлбэл, Мардайн хуучин орд дээрх Гурванбулагийн үндсэн ордыг Хятадын Цөмийн энергийн корпораци эзэмшдэг. Хайгуулыг нь хийж дууссаны дараа Хятадын тал биржийн системээр худалдаж авчээ. Өмнөх компаниуд шиг ашиглалтын лицензээ авч чадахгүй яваа аж. Ашиглалтын лицензийг нь дэмжиж өгүүлэх учиртай газар нь “Мон атом” компани. Тус компанийн хувьд ураны салбарын хэрэгжихэд бэлэн болсон төслүүдэд ашиглалтын лиценз өгүүлэх тал дээр яагаад ч юм хойрго хандаад байдаг гэж ураны салбарынхан уул уурхайн чигийн хурал, арга хэмжээ, хэлэлцүүлгүүдэд онцолж ярих нь чих дэлсдэг. Хятадын цөмийн энергийн корпораци буюу CNN-ийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз” компани лицензээ авахаар шүүхэд хандаад байгаа юм. Монголын шүүх тус компанийн лицензийг өгөхгүй гэсэн утгатай шийдвэр гаргавал урд хөршийн хөрөнгө оруулагч мөн л арбитрт хандах байх гэж учир мэдэх улс ярьж байна. “Мон атом“-ын хувьд жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай хэрнээ төсөвт нэг ч төгрөг оруулдаггүй. Харин захаасаа лицензээ хураалгаж эхэлсэн гадны хөрөнгө оруулагчдын компаниудын тухайд таг гацсан төсөлтэй хэрнээ төсөвт жил бүр хэдэн тэрбумаар нь татвар, хураамж төлсөөр арав гаруй жилийг ардаа үджээ.

Ураны төслүүдийн хэрэгжилтийг тоймлоод хэлэхэд бид хоёр сонголтын өмнө улсаараа ирчихэж. Эхний сонголт нь ураны хэд хэдэн компанийг “Хан ресурс”-ийн замаар оруулж төсвөөс өчнөөн сая ам.доллар гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр болгож өгөөд өөрсдөө хохироод үлдэх.Дараагийн сонголт нь хэрэгжихэд бэлэн болсон цөөхөн хэдхэн төслүүдээ хөдөлгөж экспортын шинэ том сувагтай болж Казахстан шиг ураны экспортоосоо жилд олон сая доллар олсон шигээ хөгжих. Уранаа нүүрс зэсийн дараах экспортын том суваг болгоё гэвэл дурын нэг иргэний үндэслэл муутай гомдлыг сонсоод Засгийн газрын олгосон зөвшөөрөл буюу лицензийг цуцалчихдаг шүүхтэй баймаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Япон улсаас 158 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 158 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Хабу” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

СЕХ: Битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал авах хугацаа 20:00 цагт дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн санал авах ажиллагааг улсын хэмжээнд 2087 хэсгийн хороод зохион байгуулж байна.

Энэ ажил мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудын оролцоо, заавар зөвлөмжийн дагуу, нэр дэвшигчдийн болон төрийн бус байгууллагын ажиглалттайгаар 9-20 цагийн хооронд явагдах юм. Улсын хэмжээнд 25600 иргэн зөөврийн хайрцгаар санал өгч байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Л.Дэмидбаатар таалал төгсчээ

СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, МУГЖ Лхагвын Дэмидбаатар цаг бусаар хорвоог орхижээ.

Тэрээр 1992 онд СУИС-ийн анхны ангийг төгсөж, төгссөн цагаасаа эхлэн соёл урлагийн салбарт тасралтгүй 30 орчим жил ажиллахдаа “Ромео, Жульетта, “Отелло”,“Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодгуудаас эхлээд “Харанхуй хад” зэрэг монголынхоо сонгодог тайз дэлгэцийн хэдэн зуун бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Л.Дэмидбаатарын таван жилийн өмнөх ярилцлагадаа дурдсанаар тэрээр 80 гаруй жүжигт тоглосны арав гаруй нь сонгодог бүтээл. 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглож, монгол түмнийхээ сэтгэлд үүрд хоногшин үлджээ.
Жүжигчин Л.Дэмжидбаатар УДЭТ-аас эхлээд хошин урлагийн “Эмоци”, “Мөрөөдлийн театр” хамтлагт жүжигчнээр ажиллахдаа утга уянгын, тайз, дэлгэцийн, хошин шогийн, инээдмийн аль ч дүрд хувирч чаддаг авьяаслаг жүжигчин, найруулагч, багш, соён гэгээрүүлэгч байв.
Эрхэм Л.Дэмидбаатарын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 3.8 магнитуд газар хөдөлжээ.

Тодруулбал, Зургадугаар сарын 08-ны өдөр 04:30 цагт Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас өмнө зүгт 25 километрын зайд 3.8 магнитут газар хөдлөлт болсон байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.32N 101.26E

Categories
мэдээ эдийн-засаг

“Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэх боломжтой” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Ажлыг байрыг дэмжих, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг танилцуулсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 3 хувийн хүүтэй зээлийг 16193 зээлдэгч аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлджээ.

Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцлов.

Мөн Засгийн газраас иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох Үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ. Эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт оруулж, иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн дата бааз суурь үүсгэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Ийм шийдвэр гаргаж байгаагийн учир нь иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны нөлөөтэй нас барах шалтгаан байдаг аж. 2010 оны байдлаар 4466 хавдарын тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 тохиолдол болж өсчээ. Хавдартай иргэдийн 73 хувь нь 2,3 дугаар шатанд орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Засгийн газраас мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өглөө. Нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж. Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаярыг томилсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийг эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгөв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6 дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Нийслэлд автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна Баянгол дүүрэгт Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах талаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Өдөрт батлагдаж буй тохиолдлын 30 хувийг хүүхэд эзэлж байна

Өдөрт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтадаа заавал хамрагдахыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхааруулж байна. Өдөрт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай” гэв

Мөн 25-29 насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотойгоор маргааш буюу зургадугаар сарын 09-нд дархлаажуулалтын цэг ажиллахгүй.

Харин зургадугаар сарын 10-ны өдрөөс хэвийн ажиллах юм.